Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ЭХ ОРОНЧИЙН ДОМОГ

 

Ингэхэд Эх оронч гэж хэн юм бэ? Ямар хүнийг эх оронч гэх вэ? Ямар шалгуураар үнэлэх вэ?
Энэ асуултын хариулт олон. 
Эх оронч байна гэдэг маш энгийнээс л эхэлдэг. Хамтын ухамсарын хамгийн онцгой нэгэн хэлбэр нь учраас тэр. Мөн олон ч шалгуур үзүүлэлт бий. Гэхдээ нэг л чухал үндсэн шалгуур байдаг юм. Тэр нь хэрэгтэй цагт эх орныхоо төлөө амь, амьдралаа үл хайрлах итгэл, сэтгэл, зүтгэл болно. 
Энэ гол шалгуурыг яруу тодорхой илэрхийлсэн нэгэн домог бий. Гүржийн төв хэсэгт орших Сурамийн цайз хэмээх ер бусын бат бөх цайз байдаг. XII зууны үед баригдсан уг цайзын тухай домогт ийн өгүүлэх билээ. 
"Сурамийн хот дайсанд удаа автаж эрчүүд нь хядагдаж, эмс охид нь булаагдан энгүй их зовлонг үзжээ. Үлдэгсэд нь өндөрлөг газарт нуугдан бүгэх бөгөөд тэнд ургасан олон зууны настай мөчир хугархай нэгэн өндөр Чинарын модны оройд гарч дайснаа харуулддаг байжээ. Тэрхүү модны сүүдэрт жижигхэн хар овоохой байх агаад тэнд нуруундаа ташуурын, шуу, шилбэндээ гавны сорвитой, хаанаас ирсэн нь үл мэдэгдэх өвгөн амьдардаг байжээ. 
Өвгөн нэгэн удаа тэдгээр үлдэгсэдэд ийн хэлжээ. "Энэ өндөр Чинарын мод та бүхнийг аюулт дайснаас хамгаалж үл чадна. Дайсан ирэх л аваас та бүхнийг хядах болно. Харин та бүхэн өндөр хүчирхэг цайз хэрэм босговоос зохино" гэжээ. Өвгөний хэлснээр ардууд зүтгэсээр хүчирхэг бат бэх цайз босгосон байна. Гэтэл цайзын нэг хана нураад огт болдоггүй. Дахин дахин барьсан ч нураад байжээ. Гүрж хүмүүс өнөөх мэргэн өвгөн дээр ирээд асуусанд "Эр ганц хүүтэй эх ол. Тэгээд тэр хүүг нь нураад байгаа хананы завсарт амьдаар нь хийж баривал дахиж нурахгүй" гэжээ. Мөн "Гэхдээ тэр хүү ч, эх ч сайн дураараа сэтгэлээрээ, ямар ч эсэргүүцэлгүй байх ёстой шүү. Өчүүхэн ч эргэлзсэн байдал мэдрэгдвэл цайз нурсаар л байх болно" гэсэн байна. Тийм эх болоод хүүг олох үнэхээр хэцүү мэт санагджээ. Гэтэл бүр хүүгээ энэ үйлд өргөл золио болгоё гэсэн гурвын гурван эх гарч ирсэн байна. Тэднээс Зураб гэдэг бага сайхан хүүтэй, өөр ойр дотнын хэн ч үгүй эхийг сонгожээ. 
Хүү маргааш өглөө нь ганцхан шөнийн дотор энэлэн шаналангаасаа пад хар царайтай болсон эхийгээ тэврээд цайзын нурсан ханын дэргэд ирсэн байна. Эхийгээ газарт буулгаад ханын ангархай завсар руу орж зогсожээ. Ингэхдээ өчүүхэн ч эргэлзсэнгүй, эргэж ч харсангүй. 
Энэ үеэр өнөөх мэргэн өвгөн ирээд эмэгтэйчүүдтэй цуг чулуу зөөж буй хөөрхий эхийг олж уулзан "Эмэгтэй минь, чи яагаад ганц хайртай хүүгээ цайзын нурсан хананд амьдаар нь булшлахаар шийдэв. Чамд өөр хэн ч байхгүй шүү дээ" гэж асуусанд эх өөдөөс нь ихэд бардам итгэлтэйгээр "Хэн ч надаас ингэж асуух эрх байхгүй. Яагаад гэвэл хүүд минь хоёр эх бий. Нэг нь төрүүлсэн эх болох өчүүхэн би байна. Удаах нь төрөлх аугаа сайхан ЭХ ОРОН нь байна. Ингэхэд эх орон гэдэг бол хамгийн хайртай ЭХ нь юм шүү. Хүү маань тэр эхийнхээ төлөө яваа учир өчүүхэн би юунд татгалзаж чадах билээ" гэжээ.
Өвгөн цааш мацан цайзын ханан дотор чулуу шавраар булагдан байгаа хүүгийн дэргэд хүрч, "Хүү минь, чи яагаад энэ ханан дотор сайн дураараа амьдаараа булагдахаар шийдэв. Аймшигтай биш гэж үү? Чамд амь бие чинь хайран биш үү. Чи амьдралын сайхныг амталж ч амжаагүй дэндүү залуухан байна шүү дээ" гэсэнд хүү мөн өчүүхэн ч эргэлзээгүйгээр "Миний зүрхэнд айдас биш, нэр төр, баяр бахдал булгилж байна. Би хэзээ нэгэн цагт эх орноо эрслэн хамгаалах эр цэрэг болохыг мөрөөддөг байсан. Тэр мөч иржээ" гэсэн байна. 
Мэргэн өвгөн хүүгийн наагуур чулуун хана өрж байсан хүмүүсийн ажлыг зогсоогоод хүүг гарган ирж, олон түмэнд хандан ийн өгүүлжээ.
"Хүмүүсээ, Та нарын дунд ийм эх оронч хүмүүс байгаа цагт та нар ялагдана гэж үгүй. Хэзээ ч бүү цөхөрч, гуниж, гутарч болохгүй. Энэ цайзын хана арвантаа нурсан ч арван нэгдэх удаагаа барьж болно. Эцсийн эцэст та нар чадах л болно" гэсэн байна. Тэгээд хүмүүс баяр бахтай, итгэлтэйгээр цайзынхаа нурсан ханыг дахин барьж эхэлжээ. Үнэхээр ч тэд цайзынхаа ханыг 11 дэх удаагийнхаа ородлогоор дахиж хэзээ ч нурахгүйгээр барьж чадсан төдийгүй эх орноо ч хамгаалж чадсан байна. Домог ийн өгүүлэх аж. Өнөө ч Сурамийн цайз сүндэрлэсээр... Түүн лүгээ адил эх оронч сэтгэл итгэл няцашгүй, шавхагдашгүй. 
.
Б.Номинчимэд
2016.3.5

ЭХ ОРОНЧИЙН ДОМОГ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани