Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Баярмагнай: Төрийн өндөр албан тушаалтнуудаас янз бүрийн дайралт ирэх юм

Сүүлийн үед олон нийтийн анхаарлын төвд байгаа зарим хэргийн талаар үнэн, худал нь мэдэгдэхгүй, хоорондоо зөрүүтэй мэдээллүүд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Бодит байдлыг олон нийтэд хүргэх зорилгоор Нийслэлийн ерөнхий прокурор Д.Баярмагнайтай ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Прокуророос "шүүгч нарын үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн" гэх асуудлыг шалгуулахгүй татгалзсан, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байгаа  талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Энэ талаар та мэдээлэл өгнө үү?

-Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Авлигын эсрэг хууль тогтоомжид заасны дагуу шүүгч нарын 2012-2017 оны хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт шалгалт хийгээд нэр бүхий 6 шүүгчийн гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэр хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй, эргэлзээтэй байна гэж үзээд Мөрдөн шалгах хэлтэсдээ “Гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулах тухай” мэдээллийг хүргүүлсэн байдаг. Үүний дагуу Авлигатай тэмцэх газрын  Мөрдөн шалгах хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, ирүүлснийг Нийслэлийн прокурорын газраас хянаад холбогдох шалгалтын ажиллагааг явуулах нь зүйтэй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар олгосон. Гэтэл маргааш нь буюу 2019 оны 02 сарын 14-ний өдөр нэр бүхий 6 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлд уламжлуулах тухай албан бичгийг ирүүлсэн байдаг. Энэ асуудлыг прокуророос хянаад  тавьж байгаа асуудал нь  үндэслэлгүй байна гэж  үзсэн юм. Учир нь Прокурор нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил, зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт тавьдаг субьект. Энэ утгаараа Мөрдөх байгууллагуудаас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа "..хүн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа эсэх, ..мөрдөгч нарын үйл ажиллагаа нь дээрх хуулийн заалтуудад нийцэж байгаа эсэх, мөн бусад хууль тогтоомж, заавар журмыг хэрхэн  хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэхийг хянаж шалгадаг үндсэн үүрэгтэй байгууллага шүү дээ.

Гэтэл гэмт хэрэг мөн эсэхийг шалга гээд хэрэг бүртгэлтийн хэргийн дугаар олгосоны маргааш нь буюу нэг хоногийн дараа мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулалгүйгээр, тухайлбал: гэр бүлийн гишүүдийн нэр дээр бүртгэгдсэн хөрөнгө орлогын эх үүсвэрийг шалгаж тогтоох, эх сурвалжийг үзэж харах, нягтлах, гэрчүүдээс мэдүүлэг, тайлбар авах гэх мэт ажиллагаа хийж гүйцэтгэлгүйгээр шууд шүүгч нарын бүрэн эрхийг нь түдгэлзүүлье гээд ороод ирэхээр болохгүй, хуулийн шаардлагад нийцэхгүй байгаа юм. Хуулиараа бол гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үйл баримт нотлогдож, тогтоогдсон нөхцөлд хүн, хуулийн этгээдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, цаашлаад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал яригдах учиртай.

Прокурор хүн энэ хуулийн заалт нэг бүрийг хангуулах, чанд сахиулах үүрэгтэй. Харин энэ үүргээ хэрэгжүүлээгүй, үндэслэлгүй шийдвэр гаргавал өөрөө хариуцлага хүлээнэ. Тийм учраас мөрдөгч хэргийн бодит байдлыг тогтоох, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж нягтлаж байж үндэслэл бүхий шийдвэр гаргах ёстой. Тиймээс ч прокуророос шүүгч нарт холбогдох хэргийн материалтай танилцаад  хэрэг бүртгэлтийн хэрэг нээсний дараа тухайн үйлдэлд гэмт хэргийн шинж бий эсэхийг нарийвчлан шалгах ажиллагаа явуулалгүйгээр нэр бүхий шүүгч нарын бүрэн эрхийг одоогоор түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Бид хуульд заасан шаардлагыг л тавьсан Үүнийг шалгуулахгүй гэсэн мэтээр буруу ташаа мэдээллэж байгаа нь буруу.

-Өчигдөр байхаа УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “..Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттай холбогдолтой хэргийг Нийслэлийн прокурорын газраас түдгэлзүүлсэн..” гэж  ярьсан. Энэ талаар ?

-Энэ ташаа мэдээлэл. 2018 оны 2 сард УИХ-ын гишүүн, тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатараас “..Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттай холбогдолтой асуудлыг шалгуулах тухай..” гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн байдаг. Үүний дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны 02 сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, одоо Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Түүнээс хэргийг түдгэлзүүлсэн, хаасан зүйл огт байхгүй. Хэрэгт нилээдгүй ажиллагаа хийгдсэн байгаа.

Эрдэнэтийн 49 хувийн хувьцааг худалдан авсан санхүүжилттай холбогдолтой асуудлыг Цагдаагийн Ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-Цагдан хорих байранд нас барсан талийгаач Л.Бямбаагийн өмгөөлөгч Ц.Баасандорж өнөөдөр мэдээлэл хийж, Авлигатай тэмцэх газрын хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар дурдлаа. Энэ талаар тайлбар өгөөч?

-Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж буй эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн цагдан хорих байранд хоригдож байх явцдаа нас барсан асуудалд Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс, Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн мөрдөгчдийн хамтарсан ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Баянгол дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа.

Хэрэг шалгагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаагаар хууль тогтоомж зөрчсөн эсэх асуудал нь тодорхой болох байх. Манай хууль хүчний байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа хэргийн явц байдал, мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг сайтар хангаж ажилламаар байна. Үүнтэй холбоотойгоор маш их хардлага, үл ойлголцол, хууль хяналтын байгууллагуудын дунд үүсч байна. Одоо бүр хэргийн оролцогч нарын  дунд ч буруу ташаа ойлголт мэдээлэл очдог боллоо. Тэр утгаараа хэргийн холбогдогч, хохирогчийн ар гэрээс ч хүртэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хандсан буруу ташаа мэдээлэл өгөх юм.

Ингээд харилцан бие, биенээ үгүйсгээд хэвлэл, сошиалаар өөр өөрийн байр сууринаас асуудлыг тайлбарлах, зөвтгөх, ойлгуулах, няцаалт өгөх гэсэн оролдлогуудыг хийгээд ирэхээр цаана нь хэрэг хянан шийдвэрлэх болон шүүн таслах ажиллагаанд хүндрэл учраад байгаа. Аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэх, тэр дундаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг чинь онцлоготой хэцүү, төвөгтэй асуудал гэдгийг манай төрийн өндөр албан тушаалтнаас эхлээд ард иргэд ч гэсэн ойлгох хэрэгтэй. Шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл, сонсгол хийнэ гэдэг чинь хэрхэвч байж болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм.

Сүүлийн үед хууль хяналтын байгууллагыг харлуулах гэсэн буруу ташаа мэдээллүүд их явах боллоо. Төрийн өндөр албан тушаалтнуудтай холбогдолтой хэрэг маргааныг хянан шалгах ажиллагаа их төвөгтэй, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх гэж оролддог асуудал их байна. Зориудаар зохиомол асуудал бий болгох байдал ч байна. 

Яг үнэндээ сүүлийн хэдэн жил бид төрийн өндөр албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай холбогдолтой хэргүүдийг ил гаргаж, тэмцэж, шудрага ёсыг тогтоох гэхээр сөргүүлээд тэднээс янз янзын худал үнэн дайралтууд ирэх юм.

Ямар сайндаа л хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хуулийн дагуу зохих шаардлага тавихаар тухайлбал  шүүгч нарын хэрэг дээр л хаалт хийгээд байгаа мэтээр ташаа мэдээлэл тарааж байх жишээтэй. Ер нь бүх л хэрэг адилхан хуулийн хүрээнд шалгагдаж, хянаж, шийдвэрлэж байгаа шүү дээ. Прокурорууд зөвхөн хуульд л захирагдана гэдгийг би олон хэлж байгаа. Харин хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх учиртай.

Ярилцлага өгсөнд  баярлалаа.

Эх сурвалж: www.prokuror.mn

Д.Баярмагнай: Төрийн өндөр албан тушаалтнуудаас янз бүрийн дайралт ирэх юм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани