Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Ганхуяг: У.Хүрэлсүхийн тэмцэх гээд байгаа олигархууд нь яг дэргэд нам дотор нь байгаа

Гэрийн цэвэрлэгээг үүднээсээ биш хоймроосоо эхэлдэг
 
МАНАН-гийн “цорын ганц” толгойлогч, “заналт дайсан” М.Энхболдыг огцруулж, оронд Г.Занданшатарыг залж, Л.Оюун-Эрдэнийг ор залгуулан томилсноор “энх тайван” түр тогтсон боловч нэг сараас хэтэрсэнгүй. Шинэ удирдагчид өмч хувьчлалыг бүхэлд нь шалгах “аварга том” зорилт дэвшүүлснээс гадна Эрдэнэтийн 49%-ийг шалгахаар шийдвэрлэсэн нь эрх баригчдын дайн дажин дуусаагүй, харин ч өөр хэлбэрт орж, ужгирсан байдлаар үргэлжлэх нь тодорхой байна. Ингээд монголчуудын хууч өвчин хөдөлж 49%-ийн тал, 51%-ийн тал гэсэн хоёр бүлэгт хуваагдан маргалдан тэмцэлдэж, улмаар “үй олон” гэмт хэргүүдийг “эрэмбэлэх”, гэмт хэргүүдийг “барьцаалах” гэх мэт хөгийн үйлдэл гаргаж эхлэв. Гэтэл энэ бүхний цаана, бас гүнд хур их гэмт үйлдэл, гэмт хэргийн асуудал байгааг манайхан мартаж байна. Энэ тухай өгүүлсү…
 
Төр засгийн хур гэмт хэрэг хийгээд түүнийг шийдэхүй
 
Эрдэнэтийн 49%-ийн хэргийг шалгаж эхэлсэн нь зөв үү, буруу юу гэсэн асуулт тавьж түүгээр маргалдаж хэрэлдэх нь илүү зан юм. Хэрэв 1 гэмт хэрэг бол шууд шалгаад шийдэж болно, 10 гэмт хэрэг бол аль нэгээс нь эхлээд бусдыг нь тэр жишгээр шийдэж болно, хэрэв 100 гэмт хэрэг бол гэмт хэрэг ихээр гарсан шалтгааныг арилгаж байж, дараа нь шийдэж болно. Үүнийг товч байдлаар: “Нэг бол тохиолдол, хоёр бол үзэгдэл, гурав бол зүй тогтол” гэсэн томъёоллоор илэрхийлж болно. Манайд төр засгийн гэмт хэрэг тохиолдол биш, үзэгдэл биш, харин зүй тогтол болтлоо “цэцэглэн хөгжсөнийг” нүдтэй болгон харж, чихтэй болгон сонсож, жигшин зэвүүцэж байна.
Манайд төр засгийн гэмт хэрэг нэг биш, арав биш, харин хэдэн зуугаар яригдаж байгаа. Үүнийг төр засгийн хур гэмт хэрэг гэж нэрлэж болно.
Засгийн Газар хур гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд Эрдэнэтийн 49%-ийг барьж авчээ гэж ойлгож болмоор мэт. Гэвч 49%-ийн хэргийг шийдлээ гэхэд 51%-ийн асуудал босч ирэх нь гарцаагүй. Улмаар 65 тэрбумын, ЖДҮ-ийн гэмт хэргүүдийг шийдвэрлэх ёстой болно. Хэрэв ийм байдлаар үргэлжилбэл, мөн үргэлжлүүлбэл Засгийн Газар хур гэмт хэргүүдийг бүгдийг нь шийдвэрлэж, улмаар түүний дороос босч ирэх нь үлэмж эргэлзээтэй. Энд би хур гэмт хэрэг томъёололд хамаарах төр засгийн” үй олон” гэмт хэргийг тодорхой жагсаан бичээгүй, бас бичихгүй. Учир нь монголын олон нийт надаас дутахааргүй сайн мэдэж байгаа.
Харин манай төр засгийн дурын үйл ажиллагаанд, дурын салбарт, дурын түвшинд тоо томшгүй хур гэмт хэрэг хуримтлагдсан гэсэн дүгнэлт итгэлтэйгээр хийж болно. 
Энэ тохиолдолд яах ёстой вэ ? Энд хоёр арга бий: Нэгдэх нь, аль нэг гэмт хэргийг эхлэн барьж аваад түүнээс цааш хөвөрдөн бусад бүх гэмт хэргийг шийдвэрлэх. Энэ бол Засгийн Газрын барьж буй чиглэл бололтой. Хоёр дахь нь, төр засгийн хур гэмт хэрэг үүсч, зүй тогтол болтлоо “цэцэглэн хөгжсөн” шалтгаан, үр дагаварт анализ шинжилгээ хийж, түүний уг үндсийг таслан, ахин гарах боломж, бололцоог хаах.
 
Нэгдэх буюу Засгийн Газрын баримталж буй аль нэгээс нь эхлэн хөвөрдөх арга буруу биш боловч төр засгийн хур гэмт хэрэг уул овоо болтлоо хуримтлагдсан нөхцөлд ихээхэн түвэгтэй, хүндрэлтэй, амжилт олоход ихэд эргэлзээтэй юм.
 
Харин хоёр дахь буюу уг үндсээр нь таслах арга нь хамгийн ирээдүйтэй, хамгийн зөв арга гэдэг нь эргэлзээгүй. Өөр нэг хувилбар бий бөгөөд энэ нь аль нэгээс нь эхлэн хөвөрдөхийн хамт уг үндсээр нь таслах аргыг хавсран хэрэглэх явдал болно.
Гэвч одоогийн байдлаар Засгийн Газар хөвөрдөх аргыг барьж авсан мэт боловч уг үндсээр нь таслах аргыг огт ярихгүй байна.
Нөгөө талаас Засгийн Газар аль нэг гэмт хэргийг барьж авснаар нийгэмд жигтэйхэн сүртэй дуулиан шуугиан үүсгэж, нийгмийг талцуулан, эцсийн дүндээ гэмт хэрэгтэй үхэн хатан тэмцсэн гэх улс төрийн оноо цуглуулах өргөн боломж бий болж, болгож байгаа юм. Ялангуяа 2020 оны сонгууль хаяанд тулж ирсэн нөхцөлд аль нэг хэргийг барьж аван “сүр дуулиан” үүсгэх нь хамгийн ашигтай арга болох нь эргэлзээгүй.
Өнөөгийн байдлаар МАН-ын Засгийн Газар хур гэмт хэрэгтэй тэмцэх гэж байгаа юу, сонгуулийн оноо цуглуулах гэж байгаа юу гэдэг нь одоогоор тодорхойгүй. Гэвч энэ нь удахгүй мэдэгдэнэ, үүнийг бас шалгаж ч болно. 
Манай засаг төр хур гэмт хэргээ бүгдийг нь шийдвэрлэж чадахгүй, ийм боломж байхгүй юм. Манай төр засгийн үйлдсэн шиг хур гэмт хэргийг энэ дэлхийн ямар ч засгийн газар хүчирч шийдвэрлэхгүй, мөн чадахгүй нь ойлгомжтой.
 
Хур гэмт хэргийн уг үндэс
 
Энийг ч манай монголчууд судлаач надаас илүү мэдэж байгаа. Судлаач миний үнэлэлт, дүгнэлтийн бяцхан ялгаа нь “хүн бүхний мэдэж буй зүйлийг” нэгтгэн системчилж, нэгэн цогц болгосонд оршино.
Манай улс төрийн намуудыг хэдхэн тооны МАНАН-чид ээлж халаагүй, хуваарьгүйгээр эзлэн авч “үүрдийн ноёрхол” тогтоож, “зах зээлийн” зарчимд оруулжээ. МАНАН санал худалдаж авах, мөнгө тараах, луйвардах, хар машин ажиллуулах зэрэг бохир аргаар сонгууль луйвардаж, улс төрийн намыг цөөнхи олигархийн төр засагт орох, төрийг хувьчлах, төрийг дээрэмдэх шат дамжлага болгон хувиргажээ.
Төрд шургалан орсон олигархууд эргээд намын бүх удирдах албан тушаалд томилогдох болж, “чөтгөрийн тойрог” үүсгэжээ. Ингээд нам, төр хоёулаа явцуу цөөнхи МАНАН-гийн мэдэлд бүрэн оржээ.
МАНАН-гийн явцуу цөөнхийн эрх мэдэл төр, нам гэсэн хоёр тулгууртай боловч учир зүйн үүднээс авч үзвэл төр засгийн хур гэмт хэргийн уг үндэс нь улс төрийн намууд гэдэг нь ямар ч эргэлзээгүй. Өөрөөр хэлбэл МАНАН бүлэглэл намын ч, төрийн ч “хойморт” хуваарьгүй, ээлж халаагүй “заларч”, ингэснээрээ улс төрийн системийн гол бүрдэл хэсэг болох төрийг ч, намыг ч хар зах зээлийн лангуу болгожээ. 
Гэтэл МАНАН системд эвдрэл гарч эхлэв. Энэ эвдрэл нь ард түмний эсэргүүцэл тэмцлээс болоогүй, харин МАНАН доторхи бүлэглэлүүдийн зөрчил тэмцэл, дайн дажнаас болжээ. Энэ нь гарцаагүй бий болох, залшгүй зүй тогтол юм.
Энэ нь онолын хэллэгт “өмч хувьчлал”, “зэрлэг капитализм”, “капиталын анхдагч хуримтлалын” гэж нэрлэдэг дүрэмгүй, зэрлэг өрсөлдөөний үе дуусч, жам ёсоор харьцангуй шударга ёс, “дүрэмтэй тоглолт” шаардсан шинэ үе эхэлж буйг бат нот харуулж байна. 
МАНАН системийн онцлог нь улс орныг бүхэлд нь хамарсан дээд, дунд, анхан шатны нэгжээс бүрдэх нэгдсэн сүлжээнээс тогтох бөгөөд цөөн тооны дээд удирдагчдаа дагасан хэд хэдэн бүлэглэлийн өрсөлдөөнөөр тодорхойлогдоно. Намын дотоод өрсөлдөөнд ялсан бүлэг нь голлох буюу тэргүүлэх бүлэг болж хувирах ба ингэснээр нам хэмээх “систем-сүлжээний” мөн чанар үл өөрчлөгдөнө. Үүнийг МАН-д 30 жилийн дотор 5 удаагийн “шинэчлэл” хийж, мөн нам дотоодын 20 гаруй бүлэг, фракци, хөдөлгөөн үүсгэж, өрсөлдөн тэмцэлддэг боловч бүгдээрээ үр дүнгүй дууссанаар хялбархан нотолж болно.
МАН, АН доторхи “үй түмэн” тэмцэл хөдөлгөөн амжилт олдоггүйн шалтгаан нь нам доторхи бүлэглэлүүд нам хэмээх системт сүлжээг бүхэлд нь эвдэж, халж солих биш, харин түүнийг бүхэлд эзлэн авч, голлох бөгөөд тэргүүлэх бүлэг болох гэж үхэн хатан зүтгэж байсантай холбоотой. Ингэснээрээ тэд хүссэн хүсээгүй МАНАН системт сүлжээг улам бэхжүүлэх “цорын ганц ажил” хийдэг. 
Үүнийг МАН-ын бүх дарга нарын “шинэчлэл”, хамгийн сүүлд М.Энхболдын “хотын” бүлэглэлийн голлох бүлэглэл болохын төлөө саяхны тэмцлээс илт харж болно.
 
Энэ жишгээр бол У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нарын эхлэл МАНАН-г бэхжүүлэх чиглэлтэй юу, үнэхээр МАНАН системийг бүхэлд нь эвдэж, шинэчлэн өөрчлөх чиглэлтэй юу гэдгийг одоогоор шууд хэлэх, нотлох боломжгүй.
 
Сайн талаас нь авч үзвэл тэд эхлэлийг маш зоримог барьж авсан, муу талаас нь хардах юм бол сонгуулийн бэлтгэл болгож, шуугиан тарьж байна гэж хоёр талаас нь үзэж болно. Өнөөгийн байдлаар аль алинийх нь үр хөврөл тэдний үйлдэлд бодитой байна. Хаашаа эргэх нь одоогоор тодорхойгүй ч асар удахгүй мэдэж болно. 
Ямар ч гэсэн өнөөгийн нөхцөлд МАН-ын аль нэг бүлэг голлох бөгөөд тэргүүлэх бүлэг болж, “бүхнийг удирдах” боломж нэгэнт шавхагдсан. Харин эрх баригчид үүнийг “ойлгосон” эсэх нь тун удахгүй ил болно…
Надад байгаа мэдээллийн хүрээнд “муу тал руугаа” буюу МАНАН-г бэхжүүлэх чиглэл рүү хальтрах магадлал дэндүү өндөр байгаа гэж би дүгнэж байна. 
Магадгүй “сайн тал руугаа” үйлдэл байж болох боловч ингэж үзэх бодит баримт, үндэслэл одоогоор хомс байна.
 
МАНАН-г яаж эвдэх вэ ? 
 
Манайхан систем ярихаар хүн нь чухал бөгөөд гол зүйл, хүн ярихаар систем чухал бөгөөд гол зүйл гэж замхруулдаг, завхруулдаг хууч өвчтэй. Нийгмийн системд хоёулаа адилхан, бие биедээ нөлөөлдөг гэж мянга хашгирсан ч “ойлгох” хүн тун цөөн. Одоо ор тас мэдлэггүйн энэ өвчнөөсөө салах цаг болсон…
Учир нь ямар ч хүн, түүний дотор удирдагч хүн өөрийн дур зоргоор үйлдэл хийж чаддахгүй, үгүй ядахдаа системийн тогтсон үзэл санаа, хэм хэмжээний хүрээнд үйлддэг. Нөгөө талаас хүн болон олон хүний үйлдэл системд асар их нөлөө үзүүлж, түүнийг цаг ямагт хуучруулж, мөн шинэчилж байдаг.
Хүн, систем хоёрын аль нь голлох бөгөөд чухал вэ? гэж “тэнэг юм” асуухын оронд ямар нөхцөлд систем нь хүн болон хүмүүсийн нийтлэгийг “захирч”, аль нөхцөлд хүн болон хүмүүсийн нийтлэг нь системээ өөрчилж, халж сольдог вэ ? гэвэл зөв асуулт болно.
Хэрэв систем хэвийн бөгөөд “тайван” төлөв байдалтай, хүмүүс болон нийгэмд буруу, хортой үр дагавар учруулаагүй нөхцөлд түүнд “бага сага засвар” хийгээд явж болно, энэ тохиолдолд систем нь хүндээ илүү нөлөөлнө.
 
Хэрэв систем гажиг бөгөөд гамшигт төлөв байдал орж, хүмүүс болон хүмүүсийн нийтлэгт илт хор хөнөөл учруулж буй нь илт болсон нөхцөлд системд “засвар хийх” боломж шавхагдах ба энэ тохиолдолд хүмүүс системд өөрчлөлт хийж, түүнийг халж өөрчилдөг.
 
Манайд яг одоо системийн өөрчлөлт хийх цаг болон бүх талын нөхцөл бүрэлдээд байна. Системийн өөрчлөлт хийнэ гэж энд тэндгүй орилолдож байгаагийн цаад утга учир ийм…
Монголын улс төрийн системийн онцлог нь намын толгой цөөнхи хэсэг сонгууль нэрээр төр засгаа худалдан авч, төрийг хувааж, хувьчилж, зах зээлийн төр болгон хувиргахын хамт төр нь эргээд намаа эзлэн авч, хоёулаа нэгдэн нийлсэн “чөтгөрийн тойрог” болон хувирсанд оршино. 
Манайд Засгийн Газрыг огцруулна, УИХ-ыг тараана, шинэ сонгууль явуулна, шинэ Үндсэн хууль батална гэх мэт төрийн талыг нь түлхүү ярьж, тэгж ч ойлгодог. Харин манайд намуудыг тараана гэж цөөн хүн ярьдаг ч яаж тараахаа мэддэггүй. Өөрөөр хэлбэл манай монголчууд төрийг тараахаа “мэдээд” байдаг, харин намыг тараахаа “мэддэггүй.”
Энэ нөхцөлд улс төрийн системийн гажуудлын уг үндэс, суурь үндэс болсон улс төрийн нам хэмээх бохир систем хэвээрээ үлдэж байна. Улс төрийн намуудын системт сүлжээг эвдэж, халж солихгүйгээр төрийн системийг халж солих боломжгүй. Тэгээд намуудын системт сүлжээг яаж эвдэх гэж ?!
Шууд бөгөөд шулуухан, илэн далангүй бөгөөд түс тас хэлэхэд өнөөгийн улс төрийн намуудын үйл ажиллагааг түр хориглож, тэднийг шууд тараахын хамт гарааны ижил нөхцлөөс улс төрийн шинэ намууд бүрэлдэх, бүрдүүлэх тодорхой хугацаа (1 жил орчим) зааж өгөх нь хамгийн зөв бөгөөд шударга үйлс болно. 
Ингэвэл үй түмэн нам төрөн гарч, бүр ч долоон дор будлиан хутгана гэх айдас буй. Гэвч энэ бол эгэл жирийн иргэн бидэнд огт хамаагүй, харин “намгүй бол үхчих” гээд байдаг хүмүүст төрж буй айдас юм. Энэ аргыг хэрэгжүүлбэл үнэхээр “үй түмэн” нам бий болох үйл явц гарцаагүй болно, гэхдээ хэсэг хугацааны дараа 2-3 нам ялгаран үлдэх нь бас л гарцаагүй…
Энэ үйл явцтай зэрэгцүүлэн улс төрийн намуудын тухай шинэ хуулийг гаргах боломжтой ба үүнд улс төрийн намуудын “дотоод дахь” дангаар ноёрхлыг халах, намын үйл ажиллагааг ил тод шударга болгох, намын удирдлагуудын халагдаж солигдох зарчим, хэм хэмжээг тогтоох, намуудын санхүүжилтийг хянах зэрэг тун олон асуудал тусгаж болно.
Хэрэв сэтгэл байгаад зориг нь хүрдэг юм бол зарим хүмүүсийн улс төрийн эрхийг нэг сонгуулийн хугацаанд түр хориглоход болохгүй юм байхгүй. Тухайлбал, улс төрийн намын дарга, нарийн бичгийн дарга болон төрийн өндөр дээд албан тушаалд олон жил байсан хүмүүсийн сонгогдох болон шинэ нам үүсгэн байгуулах эрхийг нэг сонгуулийн хугацаанд түр хоригловол тун зөв бөгөөд шударга хэрэг болно. Яахав, тэд хүний эрх энэ тэр гэж орилж болох л юм, гэхдээ тэд дарга байхдаа ямар хүний эрхийг хүндэлж байсан биш, яршиг л байна…
 
Үнэн хэрэг дээрээ манай улс төрийн намууд тал тал тийшээ салж явахад бэлэн дайсагнагч олон бүлгүүдээс бүрддэг. Яагаад салж болдоггүй гэхээр салж явсан нь системт сүлжээгүй, үлдсэн нь системт сүлжээтэйгээ үлддэг.
 
Улмаар нам гэсэн буурин дээрээ үлдсэн нь “давуу эрхтэй” үлдэх ба салж явсан нь “урвагч” хоч зүүж бууран доройтдог. Үүний учир нь нам гэсэн нэр, бэлэгдэл, “бренд”, сүлжээ монгол хүний сэтгэл зүйд асар их нөлөөтэй байдагт оршино. Үүний дээрээс улс төрийн шинэ нам үүсэх бүрэлдэх, бэхжих бүх талын нөхцлийг бүрэн хаасан, асар их гох дэгээтэй Д.Лүндээжанцангийн балиар хууль үйлчилж байгаа. Энд мөнөөх гайт систем нь үйлчилж байна. Уг нь салж явмаар л байдаг, гэтэл салаад явчих гэхээр яалт ч байхгүй илт ялагдлын замаар орох гээд байдаг ихээхэн “том зовлонтой” манай улс төрчид тулгардаг.
Хэрэв системийн энэхүү саад тотгор байгаагүй бол намууд нэртэй луйварчдын бүлгүүд аль хэдийн “түмэн хэсэг” тараад алга болох байсан юм. Иймээс өнөөгийн улс төрийн намуудыг тарааж, шинэ намууд шинээр бүрэлдэх гарааны ижил нөхцөл бүрдүүлэх нь нам хэмээх системт сүлжээг эвдэх, халж солих хамгийн зөв, ихээхэн ирээдүйтэй арга болно.
Гэвч манайхан үүнээс өөр арга байхгүй юу ?! гэж асуух нь гарцаагүй. Энэ нь өнөөгийн эрх баригчид, тухайлбал Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав санаа бодол нийлж, улс төрийн намуудыг “дээрээс” нь шахаж, сүрдүүлж, хүчилж чадвал намуудын “чөтгөрийн тойргийн” системт сүлжээг эвдэж, халж солих боломжтой. Гэвч дэлхийн түүхэн болон практик баримтаас үзэхэд “конвент” маягийн улс төрийн холбоо удаан тогтож чаддаггүй…
Гэвч би энэ аргад төдийлөн итгэхгүй байна. Учир нь УИХ, Засгийн Газар саяхан Монголын нэг том нам хийгээд төр засаг, нурах, салж тарахдаа тулсан асар том будлиан самууныг юу ч болоогүй мэт үзэж, зүгээр л Үндсэн Хууль өөрчлөх, улс төрийн намуудын болон сонгуулийн хууль өөрчлөх асуудлуудыг ярих болсон нь ихээхэн сэжиг таавар, хардлага төрүүлж байна. Хэрэв өнөөгийн төр засаг “юу ч болоогүй” мэт аашилж, “бүгдээрээ цаашаа явъя” гэвэл “хуучин хэвээрээ байя” гэснээс огт ялгаагүй…
Нэгэнт осолд орсон машинд (системд) их засвар хийлгүй, дээрээс нь осол гаргасан хуучин жолоочтойгоо цааш давхина гэх нь өөрөө аймшигт гэмт хэрэг мөн. 
Ер нь ингэхэд нам хийгээд төр засгийн хур гэмт хэргүүдийг эгэл жирийн иргэд үйлдээгүй, үйлдэж чадахгүй, бас боломжгүй. Мөн энэхүү хур гэмт хэргийг эгэл жирийн багш, эмч, ажилчид, инженерүүд, жижиг дунд үйлдвэрлэгчид үйлдээгүй, тэдэнд ийм эрх мэдэл, боломж байхгүй.
Нам хийгээд төр засгийн хур гэмт хэргийг улс төрийн болон эдийн засгийн эрх мэдэл бүхий нам хэмээх явцуу цөөнхийн бүлэг үйлдэж байгаа, чингэхдээ “өөрийн” улс төрийн гаж системийн хүрээнд үйлдэж байгаа. Иймээс нам хэмээх чөтгөрийн тойргийн системт сүлжээг эвдэж, түүнийг зөв шударга системээр халж солих нь монгол үндэстний гол зорилго мөн.
 
У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёр МАН-ын дарга, намын удирдах ажилтнууд учраас намыг “дээрээс” нь, “дотроос” нь шинэчлэх бүр ч илүү боломжтой. Тэд хур гэмт хэргийг хөвөрдөн шийдвэрлэх аргынхаа зэрэгцээгээр намынхаа шинэчлэлийг ярьж, үйлдэх зайлшгүй шаардлагатай.
 
Учир нь У.Хүрэлсүхийн яриад, тэмцэх гээд байгаа олигархууд нь нийгмийн доод, дунд түвшинд биш, харин түүний яг дэргэд нам дотор нь байгаа. Г.Занданшатар ч гэсэн олон жил ярьсан зөвлөлдөх ардчиллын “онолоо” хэрэгжүүлж, намын гишүүдтэйгээ “зөвлөлдөж” болно ш дээ. Гэвч миний харж байгаагаар Г.Занданшатар намын гишүүдтэйгээ биш, зөвхөн “томчуудтай” л зөвлөлдөөд байх шиг…
Дэргэдээсээ, намаасаа эхлэхгүй юм бол шинэчлэл, тэмцэл ярих нь утгагүй бөгөөд хоосон яриа болно. Учир нь гэрийн цэвэрлэгээг үүднээсээ биш, хоймроосоо эхэлдэг… 
Судлаач Х.Д.Ганхуяг
 
Эх сурвалж: ganaa.mn блог
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn -ээс уншина уу?
Д.Ганхуяг: У.Хүрэлсүхийн тэмцэх гээд байгаа олигархууд нь яг дэргэд нам дотор нь байгаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани