Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эдийн засгийн өсөлтийг дэмжих хил гаалийн шинэчлэл оройтох нь

 

Эдийн засгийн өсөлтийг дэмжих хил гаалийн шинэчлэл оройтох нь

 

Сонгуулийн өмнөх жил эрх баригчид төсвийн нөөц, боломжийг бүрэн шахдаг. Бүтэн дөрвөн жилийн бүтээн байгуулалтыг нэгхэн жилийн дотор эхлүүлж, тууз хайчлахаа урьтал болгодог. Ингэж хөдөлсөн төслүүд он дамнан үргэлжлэх эсвэл сонгуулийн дараа царцах нь түгээмэл. 2019 оны төсөв үүнээс бас ухарсангүй. Эдийн засгийн хүндрэл, өрийн дарамт гээд өчнөөн эрсдэл байсан ч үүнийг үл харгалзан төсвийн зарлагыг УИХ 11.5 их наяд төгрөгөөр баталж, 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Ингэснээр 1.3 их наяд төгрөг олж, хөрөнгө оруулалтын зардлаа засаг тун өөдрөг төсөвлөсөн.

Нүүрсээ бид гаргаж чадахгүй бол төсөвт алдагдал үүснэ. Алдагдлын улмаас төлөвлөсөн хөрөнгө оруулалтууд цаг хугацаанд хийгдэхгүй хойшлох эсвэл бүр хийх мөнгө ч үгүй болох эрсдэл байна. Монгол Улс анх удаагаа 42 сая тонн нүүрс зарах болсноо төсвөөр дамжуулан зах зээлд мэдэгдсэн. Төмөр замаар бус авто тээврээр нүүрсээ зөөдөг орны хувьд 42 сая тонн гэдэг чих сортойлгох мэдээ мөн. Энэ нь олон хүнд эргэлзээ төрүүлсэн. Үүнийг ахадсан тоо, бараг л боломжгүй хэмээн зарим эдийн засагч дүгнэсэн бол Сангийн сайд хил гаалийн шинэчлэл хийснээр энэ хэмжээний нүүрс гаргах боломжтой гэж хариу мэдэгдсэн юм.

Мөн Австралид тавьсан Хятадын нүүрсний хязгаарлалт экспортоо нэмэх боломжийг манай улсад "олгосон” энэ үед хил гаалийн шинэчлэл яригдахаас аргагүй болж байна. Шинэчлэлээ цаг хожиж даруй эхлүүлэхгүй бол нүүрсний зах зээлд үүссэн цонх үеийг бид ашиглаж чадахгүй хоцрох нь. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын эхээр БНХАУ-д хийсэн айлчлалынхаа төгсгөлд шууд Ганцмод Гашуунсухайтын боомтын үйл ажиллагаатай танилцсан. Үүнээс хойш жил болох гэж байна. Шинэчлэлийн яриа эндээс эхтэй. Экспортын нүүрсний гуравны нэгийг бүрдүүлж байгаа Гашуунсухайтын боомтын нэвтрэх гарцыг сайжруулахаар Засгийн газрын тэргүүн газар дээр нь үүрэг, чиглэл өгч, Хятадаас авсан зээлийн тодорхой хэсгийг үүнд зарцуулахаа хүртэл дуулгасан юм. Төсөвт шаардлагатай хөрөнгө оруулалтыг урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад өндөр дүнтэй тавьсан.

2019 оны төсөвт гаалийн байшин, барилга, тоног төхөөрөмж зэрэг иж бүрэн шинэчлэлд 80 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүний гурван тэрбум нь урсгал зардалд шингэхээр байна. Тэрчлэн боомтуудын хяналтыг сайжруулах ажлын хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын орон тоог нэмэгдүүлж, урсгал зардлыг нь хагас тэрбум төгрөгөөр нэмсэн. Манай улсын экспортын 40 хувийг нүүрс бүрдүүлж байна. Уг таваарын хэмжээг нэмэгдүүлэхээр гаднаас орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг таван боомтод хүргэж зарцуулахаар тооцоолж буй.

Тухайлбал, Гашуунсухайтын боомт дээр 25 сая ам.долларын бүтээн байгуулалт хийхээр байна. Энэ мөнгөөр тоног төхөөрөмж, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулахаар байгаа. Төсвөөс шаардлагатай хөрөнгө оруулалтыг нь шийдчихлээ. Гаалийн байгууллагынхан шинэчлэлээ эрчимжүүлж, Монгол Улс төлөвлөсөн экспортоо хийх боломжийг бүрдүүлэхэд холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй байна. Хятад улс зарим боомтоор дамжих Австралийн нүүрсний нийлүүлэлтийг хойшлуулснаар тус улсын зах зээлд нэг сая тонн хүрэхтэй, үгүйтэй цоорхой үүссэн гэсэн тооцоо, судалгаа гарсан байна. Энэ орон зайг одоо л нааштайгаар ашиглах боломж бидэнд олдож буй.

Хоёрдугаар сарын сүүлчээр ирэх дөрөвдүгээр сарын эхэн хүртэл өмнөд хөршийн нүүрсний зах зээлд бид барьцаа ахиулж, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх боломж үргэлж байхгүй. Австралид болсон хуй салхины гамшиг манай улсаас гадна ОХУ, Индонез зэрэг тоглогчид нийлүүлэлтээ нэмэх завшаан олгосон. Үүнээс гадна БНХАУ өнгөрсөн сараас Далянь боомтоор дамждаг Австралийн нүүрсний импортыг хориглосон. Үүнийг сунгаж, тус боомтын гаалийн бүрдүүлэлтийн хугацааг дахин 40 хоногоор сунгасныг манай сонин өмнө нь мэдээлж байсан билээ. Урд хөрш Австралийн нүүрсийг хязгаарлаж буй нь нөгөө талдаа манай улсаас авах нүүрсний хэмжээ нэмэгдэх боломж юм. Австралийн нүүрс импортын хэсэгчилсэн хязгаарлалтай нүүр тулсантай зэрэгцээд байгалийн гамшигт үзэгдлүүд тохиох болсон нь тэдний хувьд байдлыг улам хүндрүүлсэн. Хатуугаар хэлэхэд, бусдын гарз бид олз болох гээд байна.

Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ "Монгол Улс өнгөрсөн онд 35.8 сая тонн нүүрс экспортоллоо. Нүүрсний гол гарц болох Гашуунсухайт боомтын хүчин чадал өдөрт 1500 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх түвшинд байхад бид ийм хэмжээний нүүрс экспортолсон. Харин ухаалаг гарц нэвтрүүлж, шинэ телекамерууд суурилуулснаар тус боомтоор 2500 хүртэлх тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлэх боломжтой болно. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн төлөвлөгөөг биелүүлэхэд гаалийн байгууллага бэлэн байна” гэж өгүүлсэн юм.

Нүүрсний экспортод боломжоос гадна бодит эрсдэлүүд байна

Монгол Улсын гаалийн байгууллага 2018 онд 2.7 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлж, төлөвлөгөөгөө 24.6 хувиар давуулан биелүүлсэн. Энэ онд Алтанбулаг, ЗамынҮүд, Бичигт, Гашуунсуйхат зэрэг боомтыг өргөтгөж, бүтээн байгуулалт өрнүүлэхээр байгаа. Тэгвэл эдийн засгийн ашиг орлого, нүүрсний зах зээлд үүссэн одоогийн боломжоо юуны өмнө тавьж, Гашуунсухайтын шинэчлэлийг түргэсгэх хэрэгтэй байна. Хил гаалийн хяналтыг шуурхайлж, худалдааг хөнгөвчлөхөд томоохон ахиц гаргах шаардлага тулгарч буй тул цаг нартай уралдан ухаалаг гарц нэвтрүүлэхээс өөр сонголт алга.

Монголын нүүрсний экспортод бий болсон боломжоос гадна учирч мэдэх бодит эрсдэлүүд байна. Үүний нэг нь урд хөршөөс Далай ламтай холбогдуулан дахин сануулга ирсэн явдал. Эдийн засгийн аргаар шахалт үзүүлэхээ өмнөд хөрш мэднэ. Өмнө нь Дээрхийн гэгээн далай ламын айлчлалаас үүдэн Монголоос авах нүүрсний хэмжээгээ урд хөрш хумьж байсан. Далай ламын онлайн ярилцлагыг өнгөрсөн сарын 28-нд Монголд шууд дамжуулах болсныг БНХАУ эрс эсэргүүцэж, Элчин сайдаараа дамжуулан өөрсдийн байр сууриа илэрхийлсэн билээ. Ээлжит хоёр дахь эрсдэлд, олон нийтийн анхаарлын төвд буй ШХАБ тооцогдож байна.

Гашуунсухайтын боомтод өнгөрсөн оны нэгдүгээр улиралд 12 зам бүрт тусгай кабин барьж ашиглалтад оруулснаар бичиг баримт шалгахад зарцуулдаг байсан гурван минутыг 50 секунд болгон бууруулсан байна. Мөн гаалийн бүрдүүлэлтийн зарим бичиг баримтыг цаасгүй технологид шилжүүлснээр багагүй цаг хугацаа хэмнэдэг болсон. Гэхдээ одоогийн хурдаар 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 тэрбум ам.доллар олно гэдэг амаргүй зорилт хэвээр байна. Гаалийн шинэчлэл энэ оны төсвийн төдийгүй эдийн засгийн өнгийг тодорхойлохоор байгаа тул холбогдох албаныхан шинэчлэлээ эхлүүлэхэд анхаарахгүй бол оройтох нь.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
Эдийн засгийн өсөлтийг дэмжих хил гаалийн шинэчлэл оройтох нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Дэлхийд алтны үнэ өсөж байгаа ч алт тушаалт нэмэгдээгүй

 Алтны ханш өнгөрсөн долоо хоногт өсөж, 1400 ам.доллар давсан бол энэ ...

Өнөөдөр, 18:37
Дэлхийд алтны үнэ өсөж байгаа ч алт тушаалт нэмэгдээгүй

Алтны ханш өнгөрсөн долоо хоногт өсөж, 1400 ам.доллар давсан бол энэ долоо ...

Өнөөдөр, 17:16
Норвегийн баялгийн сан Рио Тинтод үүдээ нээв

 Норвегийн Засгийн газрын хэрэгжүүлдэг баялгийн сан олон жилийн дараа ...

Өнөөдөр, 16:30
Ирэх 10 жил арматурын импортод $1.5 тэрбумыг алдана

 2030 ОН ХҮРТЭЛ ЖИЛД 300 МЯНГАН ТОНН АРМАТУР ХИЛИЙН ЧАНАДААС ХУДАЛДАН ...

Өнөөдөр, 15:02
Өнөөдөр, 14:47
Нүүрс рүү тэмүүлэх Монгол ба нүүрснээс зугатаах дэлхий

    Нүүрс нэгэн цагт хүн төрөлхтний хөгжлийн гол суурь байсан. ...

Өнөөдөр, 12:13
З.Энхболд: Ч.Сайханбилэг эрх мэдлээ хэтрүүлсэн буруу үйлдэлдээ намайг хань татаж байна

 Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр АТГ-т гэрчийн ...

Өнөөдөр, 11:55
NASA-ийн станц ангарагаас их хэмжээний метан хий илрүүллээ

 Ангараг гарагт ажиллаж байгаа NASA-гийн Curiosity станц их хэмжээний ...

Өнөөдөр, 11:04
Ардын элч нар тодроход 4 хоног үлдлээ

  "Ардын элч" сайт 45 хоногийн турш ард түмний итгэл даахуйц ардын ...

Өнөөдөр, 10:46
Монголчууд Оюу толгойн гэрээнд өөрчлөлт хийвэл Олон улсын Арбитрын шүүхэд дуудагдах эрсдэлтэй

 Нидерландын Үндэстэн дамнасан корпорацуудыг судлах SOMO төвөөс Уул ...

Өчигдөр, 15:34
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт 54 орчим хувьтай байна

"Оюутолгой” компаниас 2018 оны жилийн нэгдсэн тайлангаа өчигдөр ...

Өчигдөр, 13:24
Тэрэлж голд минж нутагшуулав

  Экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй минжийг ...

Өчигдөр, 11:59
Шахмал түлшний нөөц 100 мянган тонн-д хүрчээ

  Нийслэлийн гэр хорооллын айлууд жилд дунджаар 1.2 сая тонн нүүрс ...

Өчигдөр, 10:30
Тоост Заамарыг Тосонгийн ой бүрхэнэ гэв

  Төв аймгийн нутаг Тосон Заамар “тоосон” заамар боллоо ...

Өчигдөр, 09:49
Алтны үнэ хамгийн өндөр цэгт хүрэв

  Өнгөрсөн баасан гаригт алтны үнэ нэг унци нь 1400 ам.долларт хүрч, ...

Өчигдөр, 09:37
Цаг агаарын урьдчилсан мэдээ

  БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, ...

Өчигдөр, 09:14
Баабар: Pио Тинтог Монголоос шахаж гаргая

 Оюутолгойн гэрээг би эхнээс нь л шүүмжилж, эсэргүүцэж байлаа. Бүр ...

2019 оны 06 сарын 24, 17 цаг 10 минут
Химийн бодис хууль бусаар хил нэвтрүүлэхийг завджээ

  Сүүлийн үед улсын хилээр хууль бусаар бараа бүтээгдэхүүн болон их ...

2019 оны 06 сарын 24, 16 цаг 57 минут
2019 оны 06 сарын 24, 14 цаг 19 минут
Завьт эргүүийнхэн 4 иргэний амь насыг амран хамгааллаа

  НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн ...

2019 оны 06 сарын 24, 11 цаг 19 минут
Үндсэн хуулийн ард Оюутолгойг нуув уу?

  Оюутолгойн гэрээг өөрчилнө, өөрчлөхгүй гэх асуудал саяхан л улс ...

2019 оны 06 сарын 24, 09 цаг 36 минут
Нар буцах өдөр

  Өнөөдөр 2019 оны зургаан сарын 22. Зуны туйл, билгийн тооллын нар ...

2019 оны 06 сарын 22, 10 цаг 18 минут
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээснийг эрдэмтэд зарлажээ

 Бидэнтэй хамт нэг галаксид оршдог, дэлхийтэй төстэй хоёр ...

2019 оны 06 сарын 21, 18 цаг 34 минут
2019 оны 06 сарын 21, 14 цаг 33 минут
Д.Сумъяабазар: Шатахууны үнийг 50-100 төгрөгөөр буулгахыг ААН-үүдэд үүрэгдсэн

  УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас цаг үеийн асуудлаар тодруулга ...

2019 оны 06 сарын 21, 11 цаг 50 минут
Голын эргээ "ХОГИЙН ЦЭГ" болгохоо больцгооё

  Амралт зугаалгын цаг эхэллээ. Зуны улирал оргил үе болох хэт халуун ...

2019 оны 06 сарын 21, 10 цаг 16 минут
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ

Дэлхийн түүхий эдийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт буюу экспортын ...

2019 оны 06 сарын 20, 17 цаг 20 минут
Түймэр тавьсан иргэн 363 сая төгрөгийн хохирол барагдуулна

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас М-д ...

2019 оны 06 сарын 20, 17 цаг 13 минут
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ

Дэлхийн түүхий эдийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт буюу экспортын ...

2019 оны 06 сарын 20, 16 цаг 03 минут
Алтан карт чинь хэнд явна аа, Д.Жигжиднямаа дарга аа!

-Энэхүү картнаас жилдээ л 280 гаруй сая төгрөг ямар ч хяналтгүй гарч ...

2019 оны 06 сарын 20, 12 цаг 09 минут
Шатахууны үнэ нэмэгдэж, буурах нь хүртэл Хятад ухаан болжээ

  Манайд шатахуун импортлогчид гэж даварсан компаниуд байна. Төрийг ...

2019 оны 06 сарын 20, 11 цаг 00 минут
ШАТАХУУНЫ ҮНЭ 50 ТӨГРӨГӨӨР БУУРЧЭЭ

  Энэ сарын 5-нд Шатахууны үнийн зөвлөл хуралдаж, шатахуун импортлогч ...

2019 оны 06 сарын 20, 10 цаг 29 минут
Д.Дорлигжавт холбогдох хэрэг юу болов

  Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав, “Алтан ...

2019 оны 06 сарын 20, 09 цаг 10 минут
Ураны ордыг ухуулахгүй гэж Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумын удирдлагууд тохиролцжээ

 Бид өчигдөр "Асашёрюү Д.Дагвадорж ураны лицензтэй юу” гэсэн ...

2019 оны 06 сарын 19, 20 цаг 03 минут
Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техникийг улсын орлого болгоно

Өнгөрсөн онд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын 283 тохиолдол ...

2019 оны 06 сарын 19, 19 цаг 57 минут
Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан машин, техникийг улсын орлого болгоно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ...

2019 оны 06 сарын 19, 16 цаг 42 минут
Хятадын хойд нутгаас 1500 жилийн өмнөх үеийн чулуун байгууламж илрүүлжээ

  БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын хойд нутгийн Шаньси мужийн Жишань ...

2019 оны 06 сарын 19, 14 цаг 01 минут
БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧИД СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас бичил уурхай эрхлэгчид болон байгаль ...

2019 оны 06 сарын 19, 13 цаг 01 минут
"Өвс" түүж бэлтгэн бусдад худалдаалсан этгээдэд 5 жилийн хорих ял оногдуулжээ

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах ...

2019 оны 06 сарын 19, 12 цаг 04 минут
Дэлхийд 2 тэрбум гаруй хүн ундны усаар гачигдаж байна

 ЖЕНЕВ. /TASS/. Халдварт өвчинтэй илүү үр дүнтэй тэмцэхийн тулд ...

2019 оны 06 сарын 19, 11 цаг 15 минут
Асашёрюү Д.Дагвадорж ураны лицензтэй юу?

 Мэдээллийн сайтууд Асашёорюү Д.Дагвадоржийг ураны лицензтэй, улмаар ...

2019 оны 06 сарын 18, 17 цаг 51 минут
МЭДЭГДЭЛ

  Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим ...

2019 оны 06 сарын 18, 17 цаг 39 минут
САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРИЙН ХҮЧИН ЧАДЛЫГ НЭМЛЭЭ

  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр сайжруулсан шахмал ...

2019 оны 06 сарын 18, 17 цаг 21 минут
В.Путины Монголд зориулсан эелдэг тулгалт

 Эрчим хүчний хомсдлын асуудлыг шийдэх зорилгоор манай улс усан ...

2019 оны 06 сарын 18, 15 цаг 14 минут
Төмрийн хүдрийн өсөлт түр зуурынх

 Эдийн засгаа тэлж, тогтвортой хөгжлийг баримтлах нь улс орнуудын гол ...

2019 оны 06 сарын 18, 14 цаг 30 минут
Шар Чулуутад чоно эргэн ирсэн жилүүд   

  АНУ-ын  Шар Чулуутын БЦГ (Yellow Stone NP)-ын нутаг дэвсгэрт ...

2019 оны 06 сарын 18, 13 цаг 00 минут
ЗУНЫ УЛИРАЛД иргэдийн эргэлзээ төрүүлсэн ШАХМАЛ ТҮЛШ нүүрсийг “халж” чадах уу

 Засгийн газрын шийдвэрээр өнгөрөгч тавдугаар сарын 1-нээс ...

2019 оны 06 сарын 18, 12 цаг 37 минут
ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН ЭРС НЭМЭГДЖЭЭ

  Он гарсаар улсын хэмжээнд 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 6 ...

2019 оны 06 сарын 18, 12 цаг 28 минут
Бүргэд, луугийн тулаанд хэн нь ялж байна вэ? Бидэнд хэрхэн нөлөөлж байна вэ?

"Худалдааны дайн" энэ тэр гээд дэлхийд юу болоод байгааг ойлгохыг хүсдэг ч ...

2019 оны 06 сарын 18, 12 цаг 15 минут
Голуудын усны түвшин эрс нэмэгджээ

Он гарсаар улсын хэмжээнд 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 6 аймгийн ...

2019 оны 06 сарын 18, 11 цаг 09 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани