Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ц.Нямдорж, Г.Эрдэнэбат нарын хэн нь “хэрэг зохиосон” бэ?

Хууль зүйн сайд Ц.Нямдорж өнгөрөгч баасан гаригт Төв ангийн хорих ангид цагдан хоригдож байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт “эрүүдэн шүүсэн” бичлэгийг сэтгүүлчдэд үзүүлснийхээ дараа Төрийн ордны А танхимд мэдээлэл хийж, “Зохиомол хэрэгт хилсээр шийтгэгдсэн гурван хүний ар гэрээс Хууль зүйн сайдын хувиар уучлал гуйж байна” гээд “Үүнийг зохион байгуулсан хүн нь уг хэрэгт хяналт тавьж байсан УЕП-ын орлогч асан (урьд орой нь түүнийг албан тушаалааас нь чөлөөлсөн) Г.Эрдэнэбат, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар” хэмээн нэрлэсэн билээ.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хувьд С.Зориг агсны аллагын хэрэгт буруутгагдан гурван шатны шүүхээс ял сонсоод байгаа юм. Уг хэрэгт хяналт тавьсан прокурор Г.Эрдэнэбат “С.Зориг агсны хэрэг илэрсэн, энд ямар нэг зохиомол зүйл байхгүй. Харин эрүүдэн шүүсэн асуудалд гэм буруутай гэж тогтоовол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн” гэв.

Тэгэхээр нэг бол Г.Эрдэнэбат гэдэг хүн хэрэг зохиосон, үгүй бол Ц.Нямдорж сайд худлаа ярьсан (хэрэг зохиосон) болж таарах нь. Чухам хэн нь вэ? гэдгийг хуулийн дагуу шалгаж тогтоох биз.

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өчигдөр Ц.Нямдоржийн гэгдэх 2002 оны Эрүүгийн хууль, сүүлд өөрийнх нь өргөн барьж УИХ-аар батлуулсан шинэ Эрүүгийн хууль хоёрыг харьцуулан олон нийтийн сүлжээнд тавьсан байна.

2002 оны Эрүүгийн хуулийн 251-р зүйлд “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг тодорхойолохдоо “Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхийг заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж, мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”,

харин 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12-р зүйлд “Төрийн албан хаагч тайлбар мэдүүлэг авах, хэрэг хүэлээлгэх, ял шийтгэл оногдуулах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.

УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн эрүүдэн шүүсэн бичлэгт тухайлбал, хорих ангид ял эдэлж байсан хүн амины хэрэгтэй хоёр ялтан Б.Содномдаржааг хэргээ хүлээхийг шаардаж, шахаж дарамталж, зодож байгаа нь бичигдсэн байдаг. Мөн ШШГ байгууллагын нэг ахлагч тэнд хоригдож байгаа хүний дүрээр орж хэргийг холбогдогчийг хэргээ хүлээхийг ятгаж, дарамталдаг.

Энэ тохиолдолд жишээ нь 2002 оны Эрүүгийн хуулиар бол эрүү шүүлт явуулсныхаа төлөө хариуцлага хүлээх этгээд байхгүй болж байна. Яагаад гэвэл хуульд “хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж...” гэж заасан учраас эрүү шүүлт явуулж байгаа нөхдийн хувьд хуулийн хариуцлага хүлээх боломжгүй юм. Хуульд заасан гэмт хэргийн субьект биш гэж үзнэ. Өмнө нь тийм жишээ олон байсан. Эрүүгийн төлөөлөгч гэж хүн хэргийн холбогдогчийг зодож байгаад хэргийг нь хүлээлгэчихээд мөрдөн байцаагч дээр аваачаад өгдөг, нөгөө хүн нь хэргээ ярьдаг. Шүүх хурал болохоор “Би гэмт хэрэг хийгээгүй, надад хүчээр хэрэг хүлээлгэсэн, зодсон, эрүүдсэн” гэхээр мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч хоёр “би зодоогүй шүү дээ” гээд мултарчихдаг. Үүнийг Ц.Нямдорж сайд мэдэхийн дээдээр мэднэ. Хууль сахиулах их сургуулийн багш нар бол өнгөтөөр нь ярина.

Харин 2015 оны хуулиар “төрийн албан хаагч хэн боловч өөрөө болон бусад этгээдийг хатгаж, эсвэл бусад байдлаар уг үйлдлийг хүлээн зөвшөөрч эрүүдэн шүүлгэсэн бол” гэж байгаа нь хариуцлагаас мултрах боломжгүй болж байгаа юм. Гүйцэтгэх ажилллагаа явуулсан (одоо хоригдчихоод байгаа) тагнуулын хоёр ажилтан, Б.Содномдаржаагийн өрөөнд гэмт хэрэгтний дүрээр орж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа ШШГ байгууллагын ажилтан ч аль аль нь ялтай.

Гэвч энэ хууль 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. (2015 оны арванхоёрдугаар сард баталж, 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр заасан байсныг сонгуулийн дараа шинэ УИХ татаж аваад 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр баталсан) Харин С.Зориг агсны хэрэг 2016 оны арванхоёрдугаар сард шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг. Тэгэхээр эрүүдэн шүүсэн хэргийг “шинээр илэрсэн нөхцөл байдал” гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж болох ч (одоо ч шалгаад явж байгаа) шүүх дээр очоод “Эрүүгийн хуулийг буцааж хэрэглэхгүй” гээд хэрэгсэхгүй болох магадлалтай. Өмнө нь энэ хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Д.Энхбат, түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэн нарыг эрүүдэн шүүсэн хэрэг ч мөн ийм шалтгаанаар хэрэгсэхгүй болж байж. Тэгэхээр Ц.Нямдорж сайдын амласан “шударга ёсыг тогтоох” асуудал бас л эргэлзээтэй болж байна.

Хоёрдугаарт, прокурор 2018 оны арванхоёрдугаар сард Б.Содномдаржаа нарын гомдлоор энэ хэрэг дээр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст  шалгуулахаар өгсөн байдаг. Тухайн үед Тагнуулаас эрүүдэн шүүсэн бичлэгийг гаргаж өгөхийг хүсэхэд “Гүйцэтгэх ажлын нууц материал учраас устгасан” гэдэг мэдээллийг өгсөн байдаг. Прокурорын шаардлагаар дахин сэргээж нууцаас гаргасан зургаан өдрийн бичлэг ингэж хэрэгт авагдсан юм байна. Ингээд гүйцэтгэх ажил явуулсан тагнуулын хоёр ажилтанг гуравдугаар сарын 15-нд барьж хорьсон. Үүний дараа л Ц.Нямдорж сайд дуугарч эхэлсэн байдаг юм.

Өөрөөр хэлбэл энэ бичлэгийн талаар бичлэгийг сэргээсэн тагнуул, хэргийг шалгаж байсан АТГ хоёр л мэдэж байсан гэсэн үг. Харин уг бичлэг Ц.Нямдорж сайдын гарт хэрхэн ямар замаар орсон хийгээд, яагаад ингэж Аюулгүйн зөвлөлийг хөдөлгөх, Үндсэн хуулийн үзэл санаанаас давсан хууль батлуулах хүртэл улс төржүүлэх болсон шалтгааныг таах аргагүй.

Гэвч нэгэнт “галт тэрэг хөдөлчихсөн” учраас Ц.Нямдорж сайд нэгдүгээрт “Эрүү шүүлт хэрэглэсэн” төрийн албан хаагчдыг амласнаараа шүүхээр оруулах хэрэгтэй болж байна. Ял хүлээдэг, хүлээдэггүй нь хамаагүй. Хоёрдугаарт Б.Соднамдаржаа, Т.Чимгээ нарыг үнэхээр ямар ч нотлох баримтгүйгээр, мэдүүлэг зохиогоод, түүнийгээ хүчээр хэлүүлээд, зохиомол хэрэг тулгачихсан юм уу, үгүй юу гэдгийг тодорхой болгох хэрэгтэй.

Уг нь бол Т.Чимгээ гэдэг хүн мөрдөн байцаалтын явцад нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй, Б.Содномдаржаа ч хэргээ хүлээгээгүй юм билээ. Өөрөөр хэлбэл тэдний үйлдсэн хэргийг өөрсдийнх нь мэдүүлгээр биш, хөндлөнгийн гэрчийн мэдүүлэг, хавтасч хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоож, шүүх ял оноосон байдаг юм. Тийм байхад Хууль зүйн сайд нь ганцаараа “Зохиомол хэрэг шүү” гэж хашгираад байхаар жинхэнээсээ өөрөө хэрэг "зохиож" байгаа л болж харагдана.    

Сүүлд сонсох нээ, мань хүн өнгөрсөн оноос эхлээд С.Зориг агсны хэргийн захиалагчийг илрүүлэхээр ажиллаж байсан Тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийг ээлж дараагаар тарааж эхэлсэн юм байна. Сайдын тушаал, шийдвэр гараагүй боловч агентлагийн дарга нар нь өөрсдөө тушаал гаргаад ажлын хэсэгт ажиллаж байсан нөхдийг ажлаас нь чөлөөлчихсөн. Тэгэхээр албан ёсоор ажлын хэсэг байхгүй болсон гэсэн үг.

Б.Сэмүүн

 

Ц.Нямдорж, Г.Эрдэнэбат нарын хэн нь “хэрэг зохиосон” бэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани