Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Сэтгүүлчдэд үзүүлсэн 27 минутын бичлэгт юу өгүүлэв?

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдон, шийтгүүлсэн хүмүүсийг эрүүдэн шүүж буй бичлэгийг өнөөдрөөс хоёр хоногийн өмнө УИХ-ын гишүүдэд үзүүлсэн билээ.

Харин өнөөдөр тус бичлэгийг Төрийн ордны Иргэний танхимд 150 сэтгүүлчид үзүүлэв.

Бичлэг үзүүлэхийн өмнө Тагнуулын Ерөнхий Газрын ажилтан уг дүрс бичлэгийн талаар тайлбар хийсэн юм. С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын тус бүрийнх нь 660 хоногийн бичлэг байгаа аж. Уг бичлэгийг гүйцэтгэх ажлын шугамаар хэргийг шалгах ажлын хэсгийнхэн хийсэн бөгөөд дахин сэргээж, зарим хэсгийг нь ийнхүү ил болгов.

Дахин сэргээж, ил болгохдоо зөвхөн 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд буюу зургаан хоногийн бичлэгийг товчлон 27 минутыг гишүүд, сэтгүүлчдэд үзүүлж байгааг ТЕГ-ын ажилтан тайлбарласан. 

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр С.Зоригийн амь насыг хохироосон гэх хэрэгт холбогдуулан баривчлан саатуулсан байдаг. Ийнхүү тэднийг Төв аймаг дахь цагдан хорих төвийн зоорийн давхарт хорьсон байна. 

Бичлэгт юу гарав

Бичлэг үзүүлэхийн өмнө агааржуулалт, цонх, бие засах хэсэг болон усгүй өрөөнд тэднийг хорьж байгааг тайлбарласан юм. Үнэхээр ч бичлэгт хоёр талын хана дагуу модон наартай, төмөр хаалга, таазнаасаа ганц чийдэн унжуулсан жижиг өрөө харагдсан.  ТЕГ-ын ажилтны хэлж буйгаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ анх хоригдсоноосоо эхлээд анхан шатны шүүх хуралд оролцох хүртлээ 476 хоног агааргүй, цонхгүй, усгүй, 00-гүй өрөөнд хоригдсон байна.    

Камерын хаалга онгойх үед Б.Содномдаржаа хана руу харж зогсов. Гаднаас хөнжил пүүгээ тэвэрсэн хоёр хүн орж ирсний нэг нь Ц.Амгаланбаатар аж. Нөгөө нь 16 жилийн хорих ял шийтгүүлсэн И гэх онц ноцтой гэмт хэрэгтэн болохыг мөн л бичлэг үзүүлэхийн өмнө тайлбарласан. 

Ингээд Ц.Амгаланбаатар орж ирсэн цагаасаа эхлэн Б.Содномдаржааг “Хэргээ хүлээ. Чи алсан биз дээ. Чи бас “паар”-ыг шатааж алсан. Үнэнээ хэлж хэргээ хүлээ” хэмээн дарамталж эхлэв. Нэг үг хэлээд л араас нь хараал урсгахын хажуугаар Б.Содномдаржаа руу гараа далайж, цохих аж. 

Цагдан хорих байрны журамд 23:00 цаг гэхэд камеруудын гэрэл унтарч, хоригдлууд унтсан байх ёстой. Гэвч бичлэгт гарч буйгаар 23:00 цаг өнгөрч байхад сүүлд орж ирсэн хоёр хоригдол Б.Содномдаржааг унтуулах нь битгий хэл галуун цуваагаар явуулж, суниалгаж, явган суулгаж байв. Тэр бүү хэл шөнийн 23:00 цагаас маргааш өдрийнх нь 14:00 цаг хүртэл галуун цуваагаар явуулж байгаа нь цаг минуттайгаа бичигджээ.

Энэ хугацаанд мөн л элдвээр харааж, хэргээ хүлээ гэж Б.Содномдаржааг дарамталсан хэвээр. Ингээд зогсохгүй түүний хувцсыг тайлуулж, савтай шээс дээрээс нь асгаж байгаа нь ч бичлэгт тод үлджээ. 

Ц.Амгаланбаатар болон ялтан И нар өдрийн цагаар өөрсдөө унтаад шөнө болмогц Б.Содномдаржааг дэглэж эхэлдэг. Олон хоног унталгүй, дэглүүлсэн Б.Содномдаржаа сүүлдээ Ц.Амгаланбаатарын “Доошоо суу” гэсэн дарамтыг эсэргүүцсэний улмаас хамт хоригдож байсан И-д зодуулав. Т.Содномдаржаа энэ талаар И-д зодуулсны улмаас хавирга хугарсан хэмээн мэдүүлжээ.  

Онц хүнд гэмт хэргээр шийтгэгдсэн ялтан И нь 192 см өндөр, 110 гаруй кг жинтэй бөгөөд Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа хоёрын хажууд хамаагүй том биетэй болох нь бичлэгээс тодорхой харагдсан. Тэрбээр Б.Содномдаржааг хаалга руу шахаж байгаад нэлээд хэдэн удаа цохиж буй нь бичлэгт үлджээ.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж сүүлд нь “Тэр хамт хоригдож байсан И нь Б.Содномдаржааг дарамтлах, өөдөөс нь эсэргүүцвэл зодох, мөн ятгаж хэргийг нь хүлээлгэх даалгавартай тэнд орсон. Үүнийхээ шагналыг ч авсан. Онц ноцтой гэмт хэрэг үйлдэж, 16 жилийн ял авсан хүн зургаан жил хоригдоод 2017 оны тавдугаар сард таван жилийг нь, мөн оныхоо аравдугаар сард дахин таван жилийг нь хасуулаад гараад ирсэн. Одоо чөлөөтэй явж байгаа” гэсэн юм. 

Харин дөрөв дэх өдрийн бичлэгт Ц.Амгаланбаатарыг тус камераас гаргаж түүний оронд дахин өөр хүн оруулж байгаа нь харагдсан. Энэ талаар ТЕГ-ын ажилтан “Ц.Амгаланбаатарын оронд ШШГЕГ-ын ажилтныг ялтны байдлаар камерт оруулж байна” хэмээн тайлбарлав. 

Гаднаас орсон хүн тус камерт хоёр цаг орчим байхдаа мөн л Б.Содномдаржааг “Хэргээ хүлээ” хэмээн дарамтлах ажээ.

Ийнхүү 27 минутын бичлэгийн 21-т нь Б.Содномдаржаа хэрхэн Ц.Амгаланбаатар болон бусад хүмүүст дарамтлуулж байгааг харуулав. 

Харин Т.Чимгээг орондоо байхад нь гаднаас цээж нүцгэн Ц.Амгаланбаатар орж “Хэргээ хүлээ. Миний хэлж байгааг ойлгож байна уу. Маргааш байцаагчдаа юу гэж хэлэхээ бод. Хэргээ хүлээвэл гайгүй шүү дээ” гэх мэтээр дарамталж байгаа бичлэг байв. ТЕГ-ын ажилтны хэлж буйгаар Ц.Амгаланбаатар Т.Чимгээгийн хоригдож буй камерт шөнийн цагаар орж 40 гаруй минут ийнхүү дарамталж байгаад гарсан байна. 

Талийгаач С.Зоригийн эхнэр Б.Булганыг ч мөн энд хорьж байжээ 

Дээрх бичлэгт гарсан үйлдлүүд бараг бүх хууль журмыг зөрчсөн гэхэд хилсдэхгүй. Хүний эрх, эрх чөлөө хэрхэн зөрчигдсөн талаар дээр сийрүүлэв. Хэрэгт холбогдон шалгагдаж буй сэжигтнийг онц ноцтой хэргээр шийтгүүлсэн хүнтэй хамт хорьж болохгүй, нэг хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийг хамт хорьж болохгүй зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байна. 

Мөн хорих байрны дүрэм, журам Төв аймаг дахь цагдан хорих төвд огт үйлчилдэггүйг дээр дурдсан. 

Дээрх хоёр хүний хоригдож байсан хэсгийг буюу зоорийн давхрыг 2000 оноос хойш огт ашиглаагүй байж байгаад С.Зоригийн хэрэгт холбогдсон таван хүнийг цагдан хорихын тулд засаж янзалсан хэмээн бичлэгийн төгсгөлд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж тайлбарлав. 

Энэ хэсэгт Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гадна Б.Булганыг хорьж байсан аж. Мөн өөр нэг хүнийг уг хэрэгт холбогдуулан хоёр сар хорьсон байна. 

А.Ням-Өлзий

Сэтгүүлчдэд үзүүлсэн 27 минутын бичлэгт юу өгүүлэв?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани