Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Тавантолгой” ХК тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

“Тавантолгой” ХК тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана

 

Ногдол ашиг тараалтаар улсдаа тэргүүлдэг орон нутгийн өмчит “Тавантолгой” компани энэ жил өмнөх жилээс ашиг нь нэг дахин буурсан ч нэг тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ тараах шийдвэрийг өнгөрсөн сарын 29-нд хуралдсан хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэсэн юм. Тус компани 2017 онд Монгол Улсын түүхэнд анх удаа өндөр дүнтэй ногдол ашиг хуваарилсан. Өөрөөр хэлбэл, ногдол ашгийн хэмжээ 141 тэрбум төгрөг байсан нь Монголын Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилждаг нийт хувьцаат компанийн тараасан ногдол ашгийн 87 хувийг эзэлсэн юм. Тэгвэл өнгөрсөн онд 52 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж үүнийнхээ 85 хувьд нь буюу нэг тэрбум төгрөгийн ногдол ашиг тараах юм. Энэ нь нэгж хувьцаа 853 төгрөгт тооцогдож буй. Тус компанийн хувьцааг 23 улсын 1000 гаруй иргэн эзэмшдэгийн дийлэнх хэсгийг нь орон нутгийн иргэд, тус үйлдвэрт гурван үеэрээ ажиллаж байсан ахмад, дунд, залуу үеийн уурхайчид эзэмшдэг.

Хурлын үеэр хувьцаа эзэмшигч, ахмад уурхайчин, Монгол Улсын аврага тариаланч Г.Дамчий “Би 1973 онд улсын үйлдвэр байх үеэс дизельчнээс тэсэлгээчин хүртэлх бүх дамжлагад ажиллаж байлаа. Сум орон нутаг, аймагт үр ашгаа өгсөөр байгаа анхны ууган уурхай. 1995 онд  олон нийтийн хувьцаат компани болоход манайх есөн хүүхэдтэй байсан. Тэднийхээ бүх хувьцааг нийлүүлж 349 ширхэг хувьцаа авсан юм. Анхны ногдол ашиг гэж нэгж хувьцаанд 20 мөнгөөр тооцож хүн бүрт олгосон. Тэгэхэд манай компанийн удирдлагууд нэгж хувьцааны мөнгө цаашид өснө. Тиймээс арвижуулна гэвэл авахгүй байж болно гэсэн. Гэтэл дараа жил нь огцом өсч төгрөгт шилжсэн. Түүнчлэн 2004 оноос нүүрсээ экспортод гаргаж эхэлснээс хойш ашиг орлого өсч энэ хэмжээгээр хувьцааны ханш өссөөр 1.4 саяд хүрсэн. Энэ жилээс ажилчдын цалин, үр дүнгийн шагналыг нэмэх болсон. Манай уурхайчдын цалин бусад уурхайн ажилчдын цалингаас даруй бага хэдий ч амьдралд нь хүрэлцдэг. Мөн гэр бүлээрээ уурхайд ажилладаг гэр бүл олон бий. Цалин бага гээд тэд өөр уурхай сонгоогүй. Энэ юу хэлээд байна вэ гэхээр уурхайн удирдлагууд бага бүтэцтэй чадварлаг  ажилчид компанийн үнэ цэнэ гэдгийг ухаарсан. Нөгөөтэйгүүр энэ нутгийн уугуул иргэд гурван үеийн уурхайчид ажилладаг нь ашиг орлоготой тогтвортой ажиллах үндэс нь болдог. Ямар ч хүндрэл бэрхшээлийг даван гарч чаддаг нь уурхайчдаа, сум орон нутгаа дээдэлсэн нийгмийн хариуцлагын үр дүн юм” гэсэн юм.

Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд Д.Ганбаяр даргатай “Компанийн засаглалын үндэсний зөвлөл”-ийн /КЗҮЗ/ “Сайн засаглал” хөтөлбөрийн багийнхан оролцсон юм. Хуралдаанаас ТУЗ-ийн санаачлагаар компанийн засаглалыг сайжруулах комплаенс нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Шийдвэрийн хүрээнд “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Р.Сэддорж, КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр нар хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан юм.  Комплаенс гэдэг нь компанийн дотоод хяналтыг олон улсын стандартад хүргэх, засаглалын ил тод байдлыг хангаж хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг дээдлэх, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хариуцлагатай уул уурхайн олон улсын шинэ стандартыг нэвтрүүлэх юм. Түүнчлэн олон нийттэй харилцах хөтөлбөр, нийгмийн хариуцлагын олон улсын ISO 26000 стандартын долоон үндсэн зарчмыг хангуулах юм. Ингэснээр тус компани дэлхийн стандартад нийцсэн нийгмийн хариуцлагыг дээдлэгч жишиг компани болно гэж  КЗҮЗ-ийн дарга Д.Ганбаяр онцолж байлаа. Хөтөлбөр хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд цаашид  орон нутгийн болон төрийн  өмчит бусад компанид хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй аж.

 

“Тавантолгой” ХК-ийн улсад төлсөн татвараар 1050 км зам барина

 

“Эрдэнэт” үйлдвэр 2017 онд 330 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол “Тавантолгой” ХК 141 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Өмнөговь аймаг улсын төсөвт  мөнгө төвлөрүүлдэг цөөн аймгийн нэг. Орон нутгийн “Таван толгой” ХК аймгийнхаа төсвийн 70 хувийг бүрдүүлдэг. “Эрдэнэт” үйлдвэрийн нэг завод гэхэд л 600 гаруй ажилтантай.  Ажилтны тооны хувьд ч их зөрүүтэй. Өдгөө орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар  Р.Сэддорж ажиллаж байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга С.Мөнхбаяр, компанийн дэд захирал Ц.Батсайхан  нар нутгийнхаа иргэдийн төлөө гэсэн сэтгэл зүтгэлийг тус компанийн ололт амжилтаас харж болох юм. Гэхдээ энэ удаагийн хурлаас ТУЗ-ийн даргыг өөрчилж, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч В.Мөнхбатыг сонгосон юм. Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаа нь хамгийн өндөр ханштай тус компани сүүлийн 10 жилийн хугацаанд 150 гаруй тэрбум төгрөгийн ногдол ашгийг орон нутагт хүртээсэн байна. 190 сая тонн нүүрсний нөөцтэй “Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа, засаглал, менежмент хэдий чинээ сайн байна өмнөговьчуудад, хувьцаа эзэмшигчдэд ашигтай. “Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сүүлийн жилүүдэд Өмнөговь аймгийн хэмжээнд 7.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг иргэд болон аж ахуйн нэгжийн нүүрсний хэрэгцээнд зарцуулсан байна.  Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг, Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК, хувийн өмчит “Энержи ресурс” ХХК, орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ууд дундаас дотоод зах зээлд буюу иргэдийн хүссэн хэмжээгээр нүүрс борлуулж байгаа нь зөвхөн “Тавантолгой” ХК.  Эднийх сүүлийн 10 жилд  улс болон орон нутгийн төсөвт 423.4 тэрбум төгрөгийн татвар, ногдол ашиг төвлөрүүлж, Өмнөговь аймгийн төсвийн орлогын 70 хүртэлх хувийг, Цогтцэций сумын төсвийн 95 хувийг дангаараа бүрдүүлжээ. Энэ бүхнийг нь үнэлж 2018 онд  “Шилдэг татвар төлөгч-Орон нутагтаа ээлтэй компани”-аар шалгаруулсан байна. 53 жилийн түүхтэй “Тавантолгой” ХК нь эдийн засгийн хүнд үед  ч үйл ажиллагаагаа зогсоолгүй өр зээлгүй, амжилттай ажилласаар ирсэн. Энэ шагнал нь тус  компанийн нийт ажилчдын хүч хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн явдал юм. Татварт төвлөрүүлсэн орлогоор орон сууцны  таван хороолол барих боломжтой.Мөн  300 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг барихад нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж үзвэл  578 ширхэг цэцэрлэг байгуулж, 173.400 хүүхэд хамрагдах боломжтой аж. Түүнчлэн  төрийн албан хаагчийн нэг жилийн цалин 7.5 сая төгрөг. Тэгвэл эдний татварт төлсөн мөнгөөр 50 жилийн хугацаанд 1.540 төрийн албан хаагч ажиллуулах цалинтай тэнцэх юм. Нөгөөтэйгүүр нэг км замыг 550 сая төгрөгөөр барина. Тэгвэл 578 тэрбум төгрөгөөр 1.050 км замыг барьж байгуулж болно. Товчхондоо сүүлийн 10 жилд улс, орон нутгийн төсөвт ийм л орлого оруулж, үр дүнтэй ажилласан байна. Нөгөө талаар орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан, цалин, хөрөнгө оруулалт гээд тооцвол шууд үр дүнгээрээ хамгийн үр ашигтай ажиллажээ. Одоо тус компанийн байрлаж байгаа Цагаан Овоо багийг нүүлгэн шилжүүлэх ажил мөн усны хомсдол, тоосжилт, нүүрсний гадаад зах зээлийн эрэлт хэрэгцээгээ дагаад төсвийн орлого бүрдүүлэлт нэмэгдэхээр үүнийг дагасан  олон тулгамдсан асуудал бий болно.  Энэ бүгдийг удирдлагууд өөрсдийн боломжоор шийдвэрлэхээр ажиллаж байна.

Ц.МЯГМАРБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“Тавантолгой” ХК тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өнөөдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өнөөдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

Өчигдөр, 09:31
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани