Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгаа уурхайгаа хураана, хумина гэж байхаар байхгүйг байлгахын төлөө ажиллаасай даа

Улс төрийн попрол хүн төрөлхтний түүхэнд гай болж байснаас тус болсон удаа байхгүй. Улс үндэстний хөгжил дэвшлээс хойш нь яхийтал чангаадаг хамгийн хор хөнөөлтэй зүйл нь улстөрчдийн хийрхэл, попрол юм. Гэвч поп улстөрчид хүн төрөлхтөнд гамшгаа дэлгэсээр байна. Дэлхий нийтээрээ попрол ямар аюултайг мэддэг болсон. Тэдний эрин үе дуусч, төгсгөл болж байгаа нь олон зүйлээс харагдаж байна. Хүн төрөлхтөн ухаалаг хэрсүү болж байна. Хэн нэгний нэр хүнд олж, ардын баатар болохын тулд юу ч хамаагүй ярьж байгааг гадарладаг болж. Хэн тухайн улс үндэстэнд хортой, буруу зүйл ярьж, хийгээд байгааг ч ойлгодог, ялгадаг болсон байна. Гэтэл манай хэдэн залуус дэлхий нийтийн чиг хандлагыг сөрөөд л, бүр хол хадуураад байх нь сонин. Ард иргэдийг өөрсдийнх нь попролыг ойлгож, ялгаж салгахгүй, нэг ийм юм яриад явбал алдар хүндэд хүрч болно, улс төрийн попрол Монголд цоо шинэ зүйл, дөнгөж эхэлж байна гэж ойлгоод байгаа бололтой. Нийгэмд таалагдах нэг сэдэв олж аваад хэн хэр сайн хийрхэж, попорч чадна, төдий чинээгээрээ ашиг хонжоо авчирна гээд бат итгэчихсэн хүн ч цөөнгүй байх шиг. Бүр попорсон дүрдээ эргэлт буцалтгүй ороихон, уйлж дуулж, хашгирч, шүлсээ үсчүүлж байна. “Поп”-чдын барьж авч байгаа бараг ганц сэдэв нь уул уурхай. Тэр тусмаа манай улсын эдийн засгийн гол хөдөлгөгч томоохон төслүүдийн нэг болох Оюу толгой, Таван толгой гэх мэт орд газруудыг онилчихсон.

Олонх нь “Оюу толгойг хаая, хөрөнгө оруулагчдыг Монголоос хөөж гаргана. Таван толгойн нүүрсийг зарж болохгүй. Монголд ямар ч ашиг байхгүй” гэж хашгирдаг. Уул уурхайн үйл ажиллагааг зогсоох нь Монголд ямар ч ашиггүй, цаг хугацаа алдсан дэмий зүйл гэдгийг монголчууд мэддэг болсон. Уул уурхай Монголын эдийн засгийн ихэнх хувийг бүрдүүлж байгаа. Уул уурхай поп улстөрчдийн хэлээд байгаа шиг муухай зүйл биш. Зөв зүйтэй ашиглаж чадвал тухайн улс оронд олон төрлөөр үр ашгаа өгнө.

Харин ч байгаа уурхайгаа хаана гэж байхаар байхгүйг нь шинээр бий болгож, илрүүлмээр байна. Геологийн нэгдсэн хайгуул эхлүүлмээр байна. Монгол орны хаана ямар баялаг нуугдаж байгаа вэ гэдгийг цоо шинээр нээж илрүүлэх цаг нь болсон. Оюу толгой, Таван толгой, Цагаансуварга, Эрдэнэт, Дорнод аймгийн Матад сумын газрын тосны орд шиг өөр дэлхийд гайхагдсан шинэ орд Монголд дахиад хэчнээн байгааг таамгаар хэлэх боломжгүй. Харин судалж, олж, нээж илрүүлээд уул уурхайн салбарт хөгжил дэвшил бий болгох хэрэгтэй юм. Геологчид сүүлийн үед Алтайн цаад говь, Хэнтий нуруу, Дорнод аймгийн зүүн хэсэг хилийн ойролцоо бүсүүдэд алтны томоохон орд байгаа гэх мэдээлэл өгөх болсон. Мөн Дорноговь аймагт сайн чанарын нүүрсний хэд хэдэн томоохон судал байгаа, Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй сумын нутагт стратегийн ач холбогдолтой нүүрсний орд ч бий гэгдэж буй. Эдгээр газарт ашигт малмалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа компаниуд нь нөөцийг нь дутуу тогтоосон асуудал байгаа гэсэн. Дээрх хоёр нүүрсний орд Таван толгойтой дүйцэх хэмжээний нөөцтэй гэх судлаач, эрдэмтэд ч бий. Жишээ татахад, Баянхонгор аймагт “Алтан нар” гэж орд бий. Тус ордод өрөмдлөг хийхэд 19 метрийн гүн дэх нэг тонн хөрс тутамд 8.9 грамм алт, 66 грамм мөнгө болон бусад металл, долоон метрийн гүнд тонн хөрс тутамд 20.2 грамм алт, 138 грамм мөнгө байгаа нь тогтоогдсон байна.

Түүнчлэн Өмнөговь аймагт хоёр ч том алтны нөөц илэрсэн. Хармагтайн ордын нөөцийг дахин шинээр тогтоох ажил хийгдэж, Оюу толгойгоос их ашиг хүртэх боломж байгаа гэдгийг геологичид онцолж байсан. Үүнээс гадна Хэнтий нуруу Сэлэнгэ аймгийн гурван сумын нутаг дамнасан газар нутагт алтны маш их нөөц бүхий орд байгаа. Нинжа нар зөвхөн өнгөн хэсгийнх нь алтыг ухсан нь тогтоогдсон гэдэг. Мөн дэлхийд хаана ч байхгүй ган үйлдвэрлэх боломж Монголд байгаа гэж буй. Хамгийн сайн чанарын ган үйлдвэрлэхэд 20 гаруй нэр төрлийн байгалийн баялаг ордог байна. Ган үйлдвэрлэхэд шаардлагатай бүх химийн элментүүдийн нөөц манайд байгаа нь тогтоогдсон аж. Иймд эрдэмтэд ган үйлдвэрлэх нарийвчилсан судалгаа хийж эхэлсэн бөгөөд монголчууд ган үйлдвэрлээд хэдэн зуун жил ашиг хүртэх боломж байгаа хэмээн албаны эх сурвалжууд онцолж байна лээ. Энэ мэтээр нээж илрүүлээгүй хэдэн арван Оюу толгой, Таван толгой Монголд байгааг бид мэдэхгүй.

Монгол Улс газрын доорх баялгаа зөв зүйтэй ашиглах ёстой гэж хүн бүр ярьдаг. Гэвч яаж хэрхэн зөв ашиглах ёстой талаар олигтой шийдэлд хүрчихээр зүйл өнөөдрийг хүртэл ярьдаггүй. Жишээ нь, уул уурхайн баялгийг худалдан борлуулаад олсон ашгаараа сан бий болгож болно. Уул уурхайг түшиглэсэн сангийн мөнгийг улстөрчид захиран зарцуулдаг бус, луйварчин улстөрч, бизнемэнүүдийн бүлэглэлийн тавьсан өр зээлийг төлдөггүй, ард түмний эрүүл мэнд, боловсролыг сайжруулж, дэмжихэд зарцуулах хэрэгтэй. Одооны уул уурхайгаас олж байгаа ашгийг ард түмэн дөнгөж амсаад л өнгөрч байгаа. Тэгвэл үүнээс шал өөрөөр ул суурьтай, иргэн рүүгээ чиглэсэн бодлоготойгоор сангийн мөнгийг зарцуулж яагаад болохгүй гэж.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд иргэнээ эрүүл байлгахын төлөө бүхнийг хийдэг. Манайхан шиг ганц эмнэлэг барьчихаад асуудлыг нь шийдсэн гэх ойлголт ард иргэдэд өгөхийг оролддогоос тэс ондоо. Эрүүл мэндийн салбар нь цогц бодлоготой байдаг. Хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэж эхэлсэн цагаас эрүүл мэндэд нь онцгой анхаарал хандуулдаг. Мөн суурь өвчний эх үүсвэр болох шүдний өвчлөлөөс эхлээд бусад өвчин эмгэг тусахаас урьдчилан сэргийлж, цаг тухайн үед нь чадварлаг эмч нараар эмчилгээ хийлгэдэг. Иргэнээ бага нас, өсвөр үе, нас биед хүрсэн гээд л ангилан ялгаж байгаад эрүүл мэндийн салбар нь бодит үйлчилгээ үзүүлдэг. Үүнд нь тохирох санхүүжилтийг улсынх нь удирдлагууд зүй зохистой хуваарилаад өгчихдөг жишээ олон. Үүнээс гадна өсвөр насны хүүхдүүдийг эрүүл чийрэг иргэн болгохын тулд спортын маш олон дугуйлан секц ажиллуулж байна. Үгүй ядахдаа, хөлбөмбөгийн талбай, усан сэлэлт бассейныг хэдэн зуугаар нь бий болгочихдог. Ингэж төр засгаас анхаарч байж иргэд нь өвчин зовлонгүй эрүүл, саруул байдаг. Гэтэл манай эрүүл мэндийн салбар бидэнд ямар дампуурсан үйлчилгээ үзүүлдэг вэ гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.

Хамгийн наад захын жишээ нь, монголчууд хорт хавдар гэх аюулт өвчнөөр хэдэн мянгаараа хиарч байна. Бусад төрлийн цөөнгүй өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Ямар нэгэн өвчин эмгэггүй эрүүл чийрэг хүн бараг байхгүй болж, өнөө үед. Эрүүл мэндийн асуудлаас гадна боловсролд онцгой анхаарал хандуулах цаг нэгэнт ирсэн. Мөнгөтэй хүмүүс нь өндөр төлбөртэй цэцэрлэг, сургуульд хүүхдүүдээ явуулдаг. Үлдсэн нь улсын цэцэрлэгт сугалаагаар хүүхдээ өгч, нэг ангид 50-60-улаа шахалдан сууж байна. Тэднийг буруутгах аргагүй юм. Хувийн сургуулийн багш 15 хүүхдэд хичээл зааж байхад улсын сургуулийн багш 45-50 хүүхдэд хичээл орж байна. Цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ байхгүй байна. Нийслэлд нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй хороо хэд хэд байдаг. Багш нарын авч байгаа цалин амьдралынх нь хаана ч хүрэхгүй гээд олон асуудал боловсролын салбарт бий. Тэгвэл уул уурхайн сангийн мөнгийг дэлхийн өндөр хөгжилтэй орнууд иргэнээ эрүүл чийрэг биетэй, өндөр боловсрол эзэмшүүлэхийн тулд хэрхэн хуваарилж байгааг анхаарч, түүнээс дутахааргүй зарцуулах нь хамгийн зөв шийдэл.

Уул уурхайгаас олох ашгийг жирийн иргэн бидэнд тэгш хүртээж байна гэж аманд ч үгүй, хамарт ч үгүй хэдхэн төгрөг тараасан болж байхаар эрүүл мэнд, боловсролын салбарт нэгдсэн бодлоготойгоор зарцуулаад үр ашгаа өгчихвөл олон томоохон асуудал давхар шийдэгдэнэ. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой иргэд бий болсон цагт уул уурхайн баялаг дууссан ч хамаагүй. Ард түмний амьдралд нөлөөлөхгүй хэмжээнд хүрнэ. Эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, хүмүүжилтэй иргэнтэй болчихсон байхад юун уул уурхай. Түүнээс хэд дахин их хэмжээний мөнгө олох боломж бүрдэнэ. Энэ хоёр салбарыг манай улс цогцоор нь дэлхийн жишигт нийцүүлж чадвал оюуны асар их баялагтай болно гэсэн үг. Монгол Улс уул уурхайн баялгаа оюуны баялаг бий болгоход зарцуулж байж хамгийн зөв, их үр ашиг хүртэнэ. Хүн төрөлхтний түүх, туулж өнгөрүүлсэн амьдралаас харахад иргэд нь эрүүл, өндөр боловсролтой улс орон л дэлхийг удирдаж байна. Үгүй ядахдаа, эрүүл, боловсролтой аав, ээжээс хулгайч хүүхэд төрөхгүй. Хүмүүсийн хүсдэг диваажин гэдэг чинь иргэд нь эрүүл чийрэг, боловсролтой, шороон түмэн биш, цөөхөн хүн амтай улс орнуудыг хэлдэг байж мэдэх юм. Норвеги, АНУ, Швед, Швейцарь, Финланд гээд орны иргэдийн амьдрал, амьжиргаа, аз жаргалын индексийг та бүхэн бод доо. Тус орны удирдагчид дээрх замналаар ард иргэдээ анхаарсан түүхтэй. Тиймээс дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын иргэд рүүгээ чиглэсэн эрүүл мэнд, боловсролын бодлого, цогц үйлчилгээг уул уурхайгаас олсон ашгаараа Монголд бий болгоё. Тэгж чадвал хэдхэн жилийн дараа талын Монгол диваажин болчихно шүү дээ.

 

Э.Хүрэлбаатар 

Эх сурвалж: Өдрийн сонин  

 

Байгаа уурхайгаа хураана, хумина гэж байхаар байхгүйг байлгахын төлөө ажиллаасай даа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өнөөдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани