Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн хөрөнгө оруулагчид Канадад яаралтай хурал зарлажээ

Монголын улс төр өчигдрөөс хоёр сэдвээр гаднынхны анхаарлын төвд оров. Нэг нь Монголын нэгэн сайд 10 сая долларын авлига авсан гэх сошиал мэдээ, нөгөө нь Оюутолгойн гэрээг шалгасан парламентын ажлын хэсгийн дүгнэлт юм. Ажлын хэсгийн дүгнэлтийг энэ долоо хоногт Байнгын хороогоор хэлэлцэхээр товлосон байснаа өчигдөр хугацаагүйгээр хойшлуулж хэлэлцэх асуудлын дарааллаас хасчээ.

Энэ өдрүүдэд эдийн засгийн сэдвээр дагнан бичдэг дэлхийд алдартай “Financial Times” сэтгүүл Оюутолгойн эргэн тойронд үүсээд буй мухардмал, бас ойлгомжгүй нөхцөл байдлыг “Рио Тинто” компанийн засаглалтай холбон маш дэлгэрэнгүй тайлбарласныг орчуулан хүргэж байна.  

Австралийн уул уурхайн компани болох “Рио Тинто” нь жилд 550,000 тонн зэс олборлохоор төлөвлөн Оюутолгойн төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад 5,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Ногоон эрчим хүчний хувьсгал эрчимжиж буй энэ үед үйлдвэрлэлийн металлын эрэлт өссөөр байгаа юм. Цаашид ч улам бүр өсөн нэмэгдэх нь гарцаагүй. Энэ утгаараа Оюутолгой нь “Рио Тинто”-гийн хувьд маш чухал ач холбогдолтой төслүүдийнх нь нэг юм. Гэсэн хэдий ч уг төсөл зарим нэг техникийн асуудалтай тулгарч 2022 он хүртэл тогтвортой олборлолт хийж чадахааргүй ч байж мэдэхээр харагдаж эхэллээ. Тиймээс “Рио Тинто” компанийн удирдлагууд энэ сарын 14-нд буюу мягмар гаригт Канадад Оюутолгойн асуудлыг яаралтай хэлэлцэхээр болоод байна.

“Рио Тинто” нь Оюутолгойн төслийг удирддаг ч,  уг ордод шууд хувь эзэмшдэггүй юм. Тодруулбал, Оюутолгойн ордын 66 хувийг Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нийт 2,9 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий Канадын уул уурхайн “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг бол үлдсэн 34 хувь нь Монголын Засгийн газрын мэдэлд байдаг. Харин “Рио Тинто” нь “Turquoise Hill Resources”-ын 50,8 хувийг эзэмшдэг.

Канад улсад жил бүр болдог “Turquoise Hill Resources” компанийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт энэ сарын 13, 14 нд болох юм. Энэ үеэр тус компанийн томоохон буюу 10,9 хувийг эзэмшигч АНУ-ын Сан Францискод төвтэй, байгалийн баялгийн олборлолт эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөгөө өгдөг “SailingStone Capital” компанийн удирдлагуудын зүгээс гаргах санал хамгийн их анхаарал татаж байна.

Учир нь тус компанийн хамтран эзэмшигч Макензи Дэйвс өнгөрөгч дөрөвдүгээр сарын сүүлээр илэрхийлсэн байр сууриа давтжээ. Тэрээр “Бид Оюутолгойн төсөлд үүсээд буй асуудлыг шийдвэрлэхээр “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-тэй хамтран ажиллахыг чармайж буй боловч корпорацийн удирдлагын асуудлаас болж зөвшилцөлд хүрч чадахгүй байсаар хугацаа их алдаж байна. Харамсалтай нь, “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ энэ асуудлаар үр бүтээлтэй яриа хэлэлцээр хийхээс татгалзаж байгаа тул бидэнд тус компанийн Удирдах зөвлөлийн хараат бус дөрвөн захирлын эсрэг санал өгөхөөс өөр арга зам үлдсэнгүй. Энэхүү шийдвэрийг бид хөнгөн хуумгай, сэтгэлийн хөдлөлөөр хийгээгүй. Бид энэхүү шийдвэрийг уг төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалж, мөн компанийн урт хугацааны амлалтыг тулгуурлан хийсэн болно. Гэхдээ энэхүү төсөл, хөрөнгө оруулалт нь дэлхийн хэмжээний корпорацийн туршлагаар л хэрэгжих боломжтой. Тиймээс төслийн хувь эзэмшигчид болох “Рио Тинто”, Монголын ард түмэн болон Засгийн газар, бусад жижиг хувь эзэмшигчид нэгэн адил алсын хараатай байж, хамтдаа амжилт өөд тэмүүлэх нь чухал юм” гэсэн юм.

Мөн “SailingStone Capital” компанийн зүгээс “өнгөрсөн таван жилийн хугацаанд Оюутолгойн төсөлд “Рио Тинто” компанитай хамтран ажилласан туршлагаас харахад товчхондоо тэд бидний эрх ашгийг төлөөлөн ажиллахгүй байна гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл тэд цаашид бидний зүгээс дэмжлэг авахгүй. “Рио Тинто” нь “Turquoise Hill Resources”-ийн 50,8 хувийг эзэмшдэг ч удирдах болон шийдвэр гаргах төвшний асуудалд 100 хувийн эрх мэдэлтэй байгаа зохицуулалт нь компанийн засаглалын наад захын жишигт ч хүрч чадахгүй байна. Энэ компанийн хувьцааны муу үзүүлэлт нь удирдлагуудтай шууд хамааралтай. Тиймээс манай компани бусад жижиг хөрөнгө оруулагчдыг төлөөлөн “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-ийн хараат бус дөрвөн захирлын нэг суудлыг авах хүсэлтэй байна. Тэд компанийн засаглалд “Рио Тинто”-гийн эрх ашгийг давамгай хамгаалж ажиллаж байгаа нь өөрчлөх бодитой шалтгаан мөн. Энэ нь “Turquoise Hill Resources”-ийн менежментийн дутагдалтай талыг харуулж байгаа бөгөөд үүнээс болж  Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын зогсонги байдалд орох, энэ том төсөл  алдагдал хүлээхийг үгүйсгэхгүй гэж мэдэгдсэн байна.

Энэ саналыг “Turquoise Hill Resources”-ийн өөр бусад жижиг хөрөнгө оруулагчид болох “ISS” болон “Glass Lewis” компаниуд дэмжиж буйгаа илэрхийлсэн байна.

Мөн “Энэхүү хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт нь Оюутолгойн асуудлаар Монгол Улсад шалгалт хийгдэж, бүхнийг тун шинэ соргогоор хүлээн авч байгаа үед тохиож байна. Монголчууд бол  гаднынхан байгалийн баялгийг нь эзэмших асуудалд тун эмзэг ханддаг ард түмэн” гэсэн юм.

Одоогоор энэ бүхэнд “Рио Тинто”-гийн зүгээс ямар нэгэн хариу мэдэгдэл, тайлбар хийгээгүй боловч ирэх наймдугаар сард төслийн талаар шинэчилсэн мэдээллээр хангах болно гэсэн байна.

Харин “Turquoise Hill Resources”-ийн зүгээс “Хөрөнгө оруулагчдын санал, санаачилгууд нь компанийн засаглал, үйл ажиллагааг сайжруулахад өмнө нь ч чухал хувь нэмэр оруулсаар ирсэн. Үүний үр дүнд 2018 онд зөвхөн ТУЗ-д тайлагнадаг шинэ гүйцэтгэх захирлыг сонгон, томилсон билээ. Монголын парламентаас томилсон ажлын хэсгийн тайлангийн хувийг бид хүлээн авсан бөгөөд үүний үр дүнг хянах үүрэгтэй хяналтын комисст хариу бичсэн” гэж мэдэгдсэн байна.

О.Мөнхбат

Эх сурвалж: Financial Times

 

Оюутолгойн хөрөнгө оруулагчид Канадад яаралтай хурал зарлажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өнөөдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өнөөдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

Өчигдөр, 09:31
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани