Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ураны ордыг ухуулахгүй гэж Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумын удирдлагууд тохиролцжээ

Ураны ордыг ухуулахгүй гэж Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумын удирдлагууд тохиролцжээ

 

Бид өчигдөр "Асашёрюү Д.Дагвадорж ураны лицензтэй юу” гэсэн мэдээллийг хүргэсэн /Мэдээллийг үзэх бол ЭНД дарна уу/. Тэгвэл MyArkhangai сайт энэ асуудлаар өрнөсөн мэдээллийн мөрөөр FACT CHECK хийжээ. Түүнийг нь дэлгэрэнгүйгээр хүргэе.

Өндөр-Улаан сумын ураны ордтой гэх газарт 2009 оны 4-р сарын 28-нд хайгуулын өрөмдлөг эхлүүлсэн түүхтэй. Энэ талаар ”Архангайн амьдрал” сонины 2017 оны №06/506/ дугаарт Өндөр-Улаан сумын ИТХ-ын дарга Б.Хишигдалай, Засаг дарга Я.Отгонбаатар нар ийнхүү ярьж байжээ:

"…Анх оюутнуудыг дадлага хийлгэж байгаа нэрийдлээр газар дор цагаан юм булаад байгаа тухай нутгийн малчид мэдээлсэн. Өрөмдөх цэгүүдийг тогтоож байсан билээ. Дадлага дуусаад явсантай залгаад техник төхөөрөмжүүд орж ирсэн. Тухайд үед сумын удирдлагууд ард иргэдтэйгээ нийлж тэмцээд, холбогдох газрууд руу албан бичиг өгөхөд "Цөмийн энергийн тухай хуулиар, Монгол улсын эрх ашгийн төлөө явж байна” гэж тайлбар өгдөг байв. Ард иргэдэд урьдчилан мэдэгдээгүй тул зөрчил үүссэн. Тэр үедээ "Гурван гол” хөдөлгөөнийг үүсгэж тэмцсэн. Эцэст нь Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат гэж хүнийг газар дээр нь ирүүлж харуулсны дараа үйл ажиллагааг нь зогсоосон.

Энэ орд нь Азарга багийн Шаргачин голын дагуух Далтын нуруу орчим хүрмэнд байдаг. Нөөцийн хувьд зүүн хойд талаараа Жаргалант сумын Асайт багт 10 хувь, баруун хойд талаараа Тариатын Мөрөн, Алтаад багт 10 хувь, Өндөр-Улааны Азарга багт 80 хувь нь байдаг.

Тухайн үед Далтын нуруунаас эх авч 20 орчим км урсаад Суман, Чулуут голд цутгадаг Шаргачины гол дагуу 4-5 км-т, голоос холдоо 1км, ойрдоо 1-2м зайтай өрөмдлөг хийсэн. Долоо хоногт 2-3 удаа Улаанбаатар руу дээж нь явдаг байсан. Өрөмдлөгийн шавар, шлам нь гол руу орж, хүн мал ундлах боломжгүй болж байсан. Малаас зулбадсага гарах, хүн малын үс халцрах зэрэг тохиолдлууд гарч байсан…

…Сумын ИТХ, Засаг даргаас зөвшөөрөл авалгүй, гэнэт өрөмдөөд эхэлсэн. Сум, аймгийн удирдлагууд нийлээд үйл ажиллагааг нь зогсоох талаар УИХ-ын гишүүд, яамдаар зөндөө явсан. Тэгээд 2011 онд зогсоосон. 2014 онд лицензийн хугацаа дууссан, сунгуулъя гэж ирсэн. Сунгахгүй гэсэн хариу өгсөн. Шүүхээр ороод лицензийг нь хүчингүй болгочихсон. Лиценз эзэмшигч нь "Нуклер Энержи Монголиа” гэж А.Эрдэнэбат захиралтай ХХК. Хятадын хөрөнгө оруулалттай болов уу…”

Эх сурвалж: ”Архангайн амьдрал” сонины 2017 оны №06/506/ дугаараас

ӨНӨӨДӨР ҮЙЛ ЯВЦ ХЭРХЭН ӨРНӨЖ БАЙНА ВЭ?

2019.06.18-нд Өндөр-Улаан сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, сумын Байгаль орчны улсын байцаагч нараас манай сайт доорх мэдээллийг авлаа.

Өндөр-Улаан сумын ИТХ-ын дарга Б.Хишигдалай:

"… Өнгөрсөн хугацаанд Нуклер Энержи Монголиа ХХК-аас суманд хоёр ч удаа бичиг ирүүлсэн. Хамгийн сүүлд 2019 оны 4-р сард нөхөн сэргээлт хийх хүсэлт ирсэн. Бид зөвшөөрөхгүй гэдэг хариу өгсөн. Уг газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан байсныг 2014 онд аймгийн тусгай хэрэгцээний газар болгосон. Хайгуул явагдчихсан. Өрөмдсөн цооногийг нь цементэлсэн. Нөхөн сэргээх газар байхгүй. Харин тэнд кэмпд хадгалагдаж байгаа дээжийг л булшлах шаардлагатай. Дахиж үйл ажиллагаа явуулах сонирхол компанид байгаа.”

65054141_361580991106964_5660140853105000448_n Ураны ордыг ухуулахгүй гэж Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумын удирдлагууд тохиролцжээ

"… Одоо тэнд ямар нэг үйл ажиллагаа явагдаагүй намжмал байгаа. Хайгуулын талбайд хэмжилт хийх, хяналт тавихаар сумын Засаг даргад хүсэлт ирсэн. Бид зөвшөөрөхгүй. Хэмжилт, хяналт нэрээр халхавчилж үйл ажиллагаа явуулах гэж байж магадгүй. Ер нь Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумдын удирдлагууд зөвшөөрөхгүй гэж ярилцсан. Аймгийн БОАЖГ-аас ч тийм байр суурьтай байгаа. Сум л зөвшөөрчихвөл АМГТХЭГазраас зөвшөөрөл авчихна.

"Нуклер энержи Монголиа” ХХК-иас Өндөр-Улаан сумын Засаг дарга болон Байгаль орчны улсын байцаагчид хаяглаж, "…Хайгуулын ажил гүйцэтгэсэн талбайн хэмжээнд хөрс, гадаргын усанд цацрагийн хэмжилт хийх, хяналт тавих зорилгоор 2018 болон 2019 онд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг, хяналт шинжилгээний хөтөлбөрийн хүрээнд боловсруулан хүргүүлж байна…баталж өгнө үү” гэсэн агуулгатай доорх бичгийг 2019 оны 04-р сарын 15-нд ирүүлсэн байна.

111 Ураны ордыг ухуулахгүй гэж Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумын удирдлагууд тохиролцжээ

Дээрх бичгийн хариуд сумын Засаг даргаас "…тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан, урт нэртэй хуулийн тодорхой заалтыг зөрчиж байгаа, багийн иргэдтэй хэлэлцүүлэг хийх… хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд 2018, 2019 оны байгаль орчны чиглэлээр явуулах төлөвлөгөөг батлах боломжгүй…” гэсэн агуулгатай доорх албан бичгийг 2019 оны 04-р сарын 22-нд өгчээ.

20190618_160824-768x1024 Ураны ордыг ухуулахгүй гэж Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумын удирдлагууд тохиролцжээ

"Нуклер энержи Монголиа” ХХК-иас ирүүлсэн "Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”- г аймгийн БОАЖГ-ын дарга мөн батлаагүй байна.

222 Ураны ордыг ухуулахгүй гэж Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумын удирдлагууд тохиролцжээ

https://updown.mn/87782.html
Ураны ордыг ухуулахгүй гэж Өндөр-Улаан, Жаргалант, Тариат сумын удирдлагууд тохиролцжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани