Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Увс нуурын хотгорын их даралтын орон ба Улаанбаатар хотын бохирдолт

Увс нуурын хотгорын их даралтын орон ба Улаанбаатар хотын бохирдолт

 

Агаарын бохирдолт
 
         ( Цаг агаар сонирхогчийн эргэцүүлэл нийтлэл)
 
Монголын хамгийн том нуур болох Увс нуурын хотгор ба нийслэл Улаанбаатар хотын цаг уурын төрх байдал нэн төстэй. Хойд туйл ба Сибир нутагт бүрэлдэн тогтсон эсрэг циклоны хүйтэн цөм аажмаар нүүдэллэн ирж Увс нуурын хотгорт ирж тогтоншдог бол Улаанбаатар хот орших "газар зүйн тогоонд” эсрэг циклоны хүйтэн цөм ба утаанаас үүсэлтэй агаарын бохирдол холимогжин тунардаг. Монгол орны цаг уурын жилийн онцлогоос хамаарч энэ тунаралтууд 11 - р сарын сүүлчээс 2-р сарын сүүлч хүртэл үргэлжлэнэ.
Увс нуурын хотгорын хоймор талд баруун ба зүүн Тагнын  өндөр уулс, өмнө ба зүүн урд талд Булнайн ба Хан хөхийн нурууд бүтэн тойрог үүсгэн оршино. Увс нуур ба түүнийг тойрон байх хотгор газар далайн төвшнөөс 780 - 850 метрт орших бөгөөд хотгорыг хүрээлсэн уулсын хяруудын өндөр 2000 - 3000 метрт хүрнэ. Тундр ба Сибирь нутагт бий болсон хүйтэн агаарын цүлс (эсрэг циклоны тархалт) зонхилох чиглэлийн кориолус салхины  урсгалын дагуу Тагнын ба баруун Саяны нурууг давж Увс нуурын хотгорт шурган ирж Булнайн ба Хан хөхийн нурууны уулсад хаагдан их даралтын орныг үүсгэнэ.
 
Байгаль цаг уурын ерөнхий зүй тогтлоор жилийн 11-р сарын сүүлчээс 2-р сарын сүүлч хүртэл салхины хүч нэн тогтуун байх тул хүйтэн агаарын тунаралт баттай тогтмолждог. Үүний үр дүнд энэ бүс нутагт өргөргийн нэгэн адил бүслүүрт багтах зэргэлдээх газар нутгуудаас хасах 10-15 хэмийн илүү хүйтрэлт удаан хугацааны турш хадгалагдан үлддэг. Түүнчлэн зуны ид халуунд ч температурын хэмжээ зэргэлдээх бүс нутгуудаас илүү халуун болдог байна.
 
Бидний цаг агаарын мэдэллээр өдөр тутам сонсож байдаг Монгол орны хамгийн хүйтэн цэг буюу их даралтын орон ийнхүү бий болно. Түүнчлэн нуурын мандал ба ядмаг ургамалжилттай их нуурын хотгорын цас мөсөн хучлагаас ойх нарны цацрагийн сариналтын хэмжээ 70 - 80 % хүрдэг нь дулааны энергийн үүсэлтийг багасгаж их хүйтрэлтийн хэмжээг үл сулруулдаг байна. Түүнчлэн цаг агаарын хүйтний хэмжээ хасах 15 - 20 хэм хүрсэн үед бий болдог температурын инверсийн урвуу үзэгдэл энэхүү хүйтний тунаралтыг баттай түгжиж байдаг. Увс нуурын хотгорын цаг уурын бичил нөхцөл нь; ГАЗАР ЗҮЙН РЕЛЬЕФИЙН ОНЦЛОГ, САЛХИНЫ ТОГТУУН БАЙДАЛ, НАРНЫ ЦАЦРАГИЙН АЛЬБЕДОГИЙН ОЙЛТЫН ХЭМЖЭЭ, ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРСИЙН УРВУУ ҮЙЛЧЛЭЛ зэрэг олон хүчин зүйлүүдийн харилцан уялдаанаас шалтгаалдаг байна. Улаанбаатар хот орших газар нутгийн бичил цаг уурын нөхцөл үүнтэй нэн төстэй. Зүүн Сибирт үүссэн эсрэг циклоны хүйтэн урсгал Улаанбаатар хот орших дөрвөн уулын дундах хотгорт (газар зүйн тогоонд) аажмаар шилжин ирж хотын агаар мандалд хаягдах нүүрс түлэлтээс үүсэлтэй  агаарын бохирдолтой холимогжин их тунралыг үүсгэнэ. Үүнийг салхины хамгийн тогтуун байдалтай холбоотой газар зүйн нам өндрийг хамарсан ( 100 - 600 м өндөр) "ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРС” баттай түгжиж байдаг. Агаарын бохирдлын давхрага ба түүнийг  таглаж буй температурын инверсийн судлыг зөвхөн энэ өндрийг хамарсан нэгэн чиглэлд үйлчлэх 5 м/с - ээс дээш хурдтай  салхины урсгал л задлан хөөж чаддаг байна.
 
Монгол оронд хаврын улирал болоход (48-р өргөргөөс өмнө зүгийн нутагт нарны гэрэл илүү илч дулаан түгээж эхлэхэд) нарны гэрлийн цацрагийн "альбедогийн”шингээлт ба саринуулалтын эрс ялгаврын үр дүнд салхины хурд хүч нэмэгдэж их нууруудын хотгорын их даралтын орон ба Улаанбаатар хотын агаар мандлын бохирдлын тунралтад саринуулалт явагддаг.
 
Уул хөндий хосолсон газрын орны "уул хөндийн салхи” нь өндөрлөгөөс нам дор газар руу чиглэлтэй байдаг тул энэ бүс нутагуудад ч мөн адил Тэс, Туул голуудын урсгалын дагуу чиглэлүүдэд явагддаг. Харин зонхилох салхины ерөнхий орчил урсгал баруун хойноос зүүн урагш  буюу голуудын урсгалын эсрэг чиглэлд байна. Үүний үр дүнд хүйтэн ба бохирдолт агаарын тунаралт нэг чиглэлийн салхиар үл хөөгдөж агаарын солилцоо зөвхөн өөр хоорондоо сэлгээгдэх хэмжээнд  явагдана. Газар зүйн байршлын төстэй байдал, орон нутгийн "уул хөндийн” болон "ерөнхий орчил урсгалын” салхины чиглэлүүдийн сөрөг төлөв байдал нь Увс нуурын хотгор ба Улаанбаатар хотын "газар зүйн тогооны” цаг агаарын нөхцөл байдлыг нэн төстэй болгодог байна. Жирийн сонирхогчийн энэхүү харьцуулалт сэтгэгдлийн эцэст орчин үеийн шинжлэх ухааны физик, цаг уурын салбарын ажилтнуудад байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдэг мухар сүсгийн гэмээр ойлголтоосоо татгалзаж орон нутгийн бичил цаг агаарыг байгалийн өөрийн зүй тогтлыг ашиглан өөрчлөх боломж бий гэдгийг сануулмаар байна.
 
( Зурагт байгаа улаан шугамууд нь эргэн тойрон байгаа уулсын хяр болно)
 
                                Л.Лхагва
http://www.sonin.mn/news/easy-page/103382
Увс нуурын хотгорын их даралтын орон ба Улаанбаатар хотын бохирдолт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани