Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртын ордыг онилох сонирхол хэнд байна вэ?

Гацууртын ордыг онилох сонирхол хэнд байна вэ?

 

Ноён уул тойрсон олон сэжиг таамаг бий. Тэр дундаа олон нийтийг хамгийн их бухимдуулж байгаа нь Хүннүгийн олдвор, булш бунхан агуулсан Ноён уулыг ухаж эхэлсэн талаарх мессеж. Ноён уулыг тал бүрээс нь ухаж сэндийлж, тэнд байгаа ховор нандин эд өлгийн зүйлсийг сүйтгэж байгаа гэх мессежийг иргэний хөдөлгөөнийхөн байсхийгээд л сөхөж гаргаж ирдэг. Мөн Ноён уултай холбоотой шүүх хурал өдгөө 50 гаруй удаа хойшилж, Засгийн газраас дархан цаазат газар болгох гэж байгаа гэх мэдээллийн мөрөөр бид Сэлэнгэ аймгийн Мандал сумыг зорьж бодит байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа. Манай улсад нөөц нь тогтоогдсон олборлоход бэлэн болсон ганцхан алтны орд байгаа нь Гацуурт гэж хэлж болно. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалттай "Сентерра гоулд Монголия” компанийн хөрөнгөөр сайжруулсан замаас эхлээд дэд бүтэц, байгаль орчны бүхий л нарийвчилсан судалгаа хийж ашиглахад  бэлэн болчихоод байгаа алтны орд олон хүний овоо хараанд өртөж, түүнийг тойрсон маргаан зөрчилдөөн сүүлийн хэдэн жил тасарсангүй.
 
НОЁН УУЛЫН ОЙРОЛЦОО ЯМАР Ч ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААГҮЙ
 
Хувиараа алт олборлогчдоос хамгаалсан орон нутгийн болон "Сентерра гоулд Монголия” компанийн давхар хамгаалалт гарсан байв.
 
 
Гацууртын алтны үндсэн орд Улаанбаатар хотоос хойд зүгт 90 км, Зүүнхараагаас  зүүн урагш 30 км, Түнхэл тосгоноос баруун урагш 14 км зайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Харин Гацуурт орд нь бидний сэжиг таамаг дэвшүүлж, иргэний хөдөлгөөнийхний хамгаалахаар тэмцээд байдаг орон нутгийн иргэдийн шүтдэг Ноён уулаас 10 км-ийн зайд, Хүннүгийн олдвор олдсон Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уулын амнаас 14 км-ийн зайд оршиж байна. Энэ зай лицензийн зураглалаас илүү тодорхой харагдана.
 
 
Биднийг очиход Ноён уулын ойр орчимд ямар нэг уул уурхайн олборлолт явуулаагүй байв. Харин хувиараа алт олборлогчдоос хамгаалсан орон нутгийн болон "Сентерра гоулд Монголия” компанийн давхар хамгаалалт гарсан байв. Албаны хүний хэлснээр өнгөрсөн жилүүдэд хувиараа алт олборлогчид дайрч орсноос байгаль орчин сүйдэхээс эхлээд эмх замбараагүй байдал үүссэн учраас ийнхүү давхар хамгаалалт гаргаад байгаа аж. Одоо ч гэсэн хувиараа алт олборлогчдын хөл тасардаггүй бололтой.
Мандал сумын нутагт "Сентерра гоулд Монголия” компанид олгосон уул уурхайн дөрвөн лицензийн асуудал шүүхийн шатанд яваа. Өөрөөр хэлбэл, иргэний хөдөлгөөнийхний өмнө Засгийн газар олгосон лицензээ хууль зөрчөөгүйг хамгаалахаар шүүхэд хариуцагчаар татагдаад байгаа юм. "Сентерра гоулд Монголия” компанийн Байгаль орчин, ус ашиглалтын инженер С.Нарангэрэлтэй уулзаж лавлахад "Гацууртын лицензүүд "Сентерра гоулд Монголия” компанид шилжиж ирэхээс өмнө Гурван гол, Гачуурт гээд хэд хэдэн компани Мандал суманд үйл ажиллагаа явуулж байсан. 1990-2000 он хүртэлх хугацаанд өмнө нь ажиллаж байсан компаниуд шороон орд дахь алтыг олборлож авсан бөгөөд олборлолтын улмаас Гацууртын голыг дундуур нь ухаж малтсан, шороогоор дарж томоохон далан үүсгэснээс голын голдирол өөрчлөгдөж байгаль орчны нөхцөл байдал нэлээд доройтсон. Мөн дээрх компаниудын олборлолтын улмаас 146 га талбай нөхөн сэргээгдээгүй орхигдсон байдаг. Түүнээс хойш "Сентерра гоулд Монголия” компанийн зүгээс голын голдрилыг сэргээн, усан далангуудыг сэтэлж цэвэршүүлсэн. Далангуудад техникийн нөхөн сэргээлт хийж засварлаж голын хөндийг унаган төрхөнд нь оруулсан аж. Тус компанид лиценз шилжиж ирснээс хойш хууль эрхзүйн хүрээнд нөөцийн тодотгол хийх, эрдэс баялгийн зөвлөлөөр ТЭЗҮ батлуулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гээд бичиг баримтуудаа хуулийн дагуу бүрдүүлж иржээ. 2016 оноос хууль шүүхийн асуудлаас болж царцанги байдалд ороод байна. Орд газар руу хувиараа алт олборлодог маш олон хүн хууль бусаар нэвтрэн орж эмх замбараагүй байдал үүсгэж, байгаль орчинг сүйдэлж бохирдуулсан тохиолдол бий. Нэг жилд давхардсан тоогоор 14 гаруй мянган нинжа орж ирсэн байдаг. Үүний улмаас 2016-2017 онд Гацууртын ордод гурван удаа цэвэрлэгээ хийж 30 гаруй тонн хог зөөж булшилсан. Одоогоор Гацууртын уурхайд ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй. Бүс нутгийн байгаль орчны төлөв байдал, өмнөх шороон ордын олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн бохирдлын хэмжээг судлах, цаашид Гацууртын хүрээлэн буй орчны нэгдсэн мэдээллийн сантай болох үүднээс Байгаль орчны хяналт шинжилгээний ажлуудыг 2010 оноос хойш БОМС болон олон улсын ISO 14001 стандартын дагуу тасралтгүй хийж байна. Зарим хэмжилтийн хувьд уурхайн хууль бус алт олборлолтоос хамааран түр хугацаагаар зогсоосон. Энд хуучин шороон ордын үйл ажиллагааны улмаас агаар, хөрс, ургамал, ус зэрэгт нөлөөлж болзошгүй сөрөг нөлөөлөл, өөрчлөлтийг судлах, хянах, хэмжих, дээж сорьц авч шинжилгээ хийх ажлуудыг хийж байна” гэсэн юм.
 
 
АЛТНЫ ОРДЫН ЛИЦЕНЗ НОЁН УУЛАНД ХАЛДАХ ЭСЭХИЙГ ГАЦУУРТААС АСУУЯ
 
 
Ноён уул тойрсон олон сэжиг таамаг бий. Тэр дундаа олон нийтийг хамгийн их бухимдуулж байгаа нь Хүннүгийн олдвор, булш бунхан агуулсан Ноён уулыг ухаж эхэлсэн талаарх мессеж юм.
 
Гацууртын шороон ордыг анх 1991 онд нээсэн. Гацуурт ХХК 1992-2000 онд нийт найман жил шороон ордод олборлолт хийжээ. Харин "Сентерра гоулд Монголия” компанийн геологичид үндсэн ордыг нь 1998 онд илрүүлсэн байна.
Ноён уулыг хамгаалахаар тэмцэгчдийн урдаа барьдаг уриа лоозон нь Хүннүгийн үеийн булш бунхан сүйтгэх нь гэдэг. Тэгвэл мэргэжлийн эрдэмтэн судлаачдын байгаль орчны нарийвчилсан тайлангуудыг тухай бүрт нь БОАЖЯ болон Мандал сумын удирдлагуудад хүргүүлжээ. Эргэлзэж тээнэгэлзсэн, лавлахыг хүссэн хүн бүрт нээлттэй хэмээн байгаль орчны нөлөөллийн тайланг бидэнд үзүүлсэн юм.
 
 
Тайлангаас харвал 2008 онд Гацууртын алтны үндсэн ордын Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээг БОАЖЯ хийж, 2009 онд төслийн үнэлгээг баталсан байна. 2016 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий  үнэлгээг БОАЖЯ-аар дахин хийлгэжээ. "Сентерра гоулд Монголия” компани Уул уурхайн яамнаас өгсөн чиглэлийн дагуу уурхайн олборлолт явуулах талбай цэвдэгтэй эсэхийг тогтоох, цэвдгийн иж бүрэн судалгааг 2015 оноос хойш Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын лабораторийн эрдэмтэн, судлаачидтай хамтран хийсэн байна.
 
 
10 цэгт цэвдгийн хайгуул, өрөмдлөг, геофизикийн хээрийн судалгааны ажлыг хийсэн мэргэжлийн судлаачид цооногт цэвдэг, цэвдэгт үзэгдэл илрээгүй гэсэн дүгнэлтийг өгсөн байна. Мөн ШУА-ийн харьяа Палеонтологи-геологийн хүрээлэнтэй хамтран 2016 онд Гацууртын уурхайн тусгай зөвшөөрөл бүхий талбай, түүний орчны бүсэд  палеонтлогийн хайгуул судалгаа хийлгэсэн талаар тус компанийн  Байгаль орчин, ус ашиглалтын инженер С.Нарангэрэл "МУИС, ШУА-ийн мэргэжлийн судлаачдаар Гацуурт орд газар болон орчмын археологи, палеонтологи, түүх угсаатан зүй, хөрс гээд олон нарийвчилсан судалгаа хийсэн. Гацууртын орд биш ойр орчмын газраас таван дурсгалт газар илэрсэн нь Хүннүгийн булш биш чулуун байгууламж байдаг. Археологийн хүрээлэнгийн авран хамгаалах судалгааны газар ажиллаж холбогдох байгууламжуудыг авч явсан. Археологийн хүрээлэнгээс 2016 онд ирүүлсэн дүгнэлтээр Гацууртын орд болон түүний орчимд хийсэн судалгаагаар ямар нэг археологи, палеонтологийн булш бунхан байхгүй. Үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлан ирүүлснийг орон нутгаас эхлээд холбогдох төр захиргааны  байгууллагуудад хүлээлгэж өгсөн. Усны чанар, хүнцэл, хөрс, цэвдэг гээд байж болохуйц байгаль орчны бүх нэмэлт судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэсэн. Тухайлбал, 114 цэгээс хөрсний дээж авч, 120 гаруй цэгээс усны дээж авсан нь шинжлэх ухаан, онолын талаас нь бүгдийг хийсэн” гэсэн юм.  Түүнээс эрдэмтдийг худалдагдсан мэтээр сөрөг хандлага үүсгэдэг. Тиймээс олон нийтийн эргэлзээг тайлахын тулд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг олон нийтэд нээлттэй болгож болохгүй юу. Хүссэн хүн бүр үзэх боломжтой юу гэхэд "Компанийн удирдлагуудад албан ёсоор хүсэлт гаргаж болно. Мөн орон нутаг болон БОАЖЯ-нд хүргүүлсэн” гэв.
 
Харин газар дээр нь очвол  нийтлэлийн эхэнд дурдсанчлан лицензийн талбай Ноён уулаас хэр зайд, тэр тусмаа Хүннүгийн олдвор илэрсэн Борнуур сум дахь Ноён уулаас 14 км зайтайг харж болно. Мөн үүнээс нэг л зүйл тодорхой харагдана. Тэр нь одоогийн "Сентерра гоулд Монголия” компанийн лицензийн талбайн шороон ордыг өмнө нь бүхэлд нь найман жил Гачуурт компани олборлосон байдаг. Тэгэхээр Ноён уул, Хүннүгийн олдворт халдах, урьд нь халдаж байсан эсэхийг  тухайн газарт олборлолт явуулсан Гачуурт тэргүүтэй хэд хэдэн компаниас асуухад л тодорхой болох аж.
 
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БЭЛЭН БОЛСОН ОРДЫГ АШИГЛАХ НЬ ТОДОРХОЙ. ХАРИН ХЭН АШИГЛАХ ВЭ?
 
Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур болон Батсүмбэр сумын нутагт байрладаг салбар уулс юм. Засгийн газраас мэдэгдэж буйгаар Дархан цаазат газар болгохтой холбоотой асуудлыг сөхөж үзвэл УИХ-ын 2016 оны тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ. Мөн Засгийн газрын 2017 оны тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын 11187.05 га байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосон байна. Хамгийн сүүлд 2017 онд Засгийн газраас Гацууртын стратегийн ордын хил хязгаарыг тогтоожээ. Энэ бүхнээс харвал байгаль орчны бүх төрлийн нарийвчилсан судалгаа хийж, нөөц нь тогтоогдсон Гацууртын ордыг ашиглах нь хэнд ч тодорхой. Харин гадаадын хөрөнгө оруулалтаар сайжруулсан автозам, засварын цех, эрчим хүч гэсэн дэд бүтэц нь хийгдчихээд байгаа "бэлэн хоол”-ыг хэн ашиглах вэ гэдэг нь л анхаарал татаж буй юм. Бидэнд олдсон мэдээллээр Гацууртын ордын үйл ажиллагаа эхлээгүй ч дэд бүтэц, байгаль орчны судалгаанд 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэтэл Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид олгосон лицензээ цуцалж, бүх хөрөнгөө зориулчихаад байхад нь хэлснээсээ буцвал бусад хөрөнгө оруулагчдад лав сайн жишээ болохгүй. Бусдаар бүхнээ бэлдүүлсэн "бэлэн хоол” зооглох ашиг сонирхол цаашид Арбитрын шүүхээс эхлээд тоймгүй олон асуудал үүсгэж ч мэдэх юм.  Тиймээс нэгэнт л ашиглах нь тодорхой болсон ордыг хувиараа алт олборлогчдод сүйдүүлэх үү, хэн нэгний ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр улсад татвар төлдөг, нийгмийн хариуцлагатай, нөхөн сэргээлт хийдэг компанид нь ашиглуулаад харин хяналт шалгалтаа  чангатгаад суух уу гэдэг асуудал гарна.
 
Бид Ноён уултай холбоотой шүүх хурлын талаар тус компаниас лавлахад "Шүүх хурлын үйл явц үргэлжилж байгаа учраас бидний зүгээс ямар нэг тайлбар хийх боломжгүй. Нэхэмжлэгч тал нь Ноён уулаа аваръя хөдөлгөөн, хариуцагч тал нь Ашигт малтмал газрын тосны газар. Үндсэндээ "Сентерра гоулд Монголия” компани гуравдагч тал. Хуулийн дагуу л явах байх” гэсэн тайлбарыг өгсөн юм.
 
 
 
C.Уянга
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Гацууртын ордыг онилох сонирхол хэнд байна вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

Өчигдөр, 12:21
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани