Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гацууртын ордын ашиглалтын лицензтэй талбайд булш дурсгал илрээгүй

Гацууртын ордын ашиглалтын лицензтэй талбайд булш дурсгал илрээгүй


УИХ-аас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Гацууртын ордыг стратегийн ордод хамруулж, "Урт нэртэй” хуулийн хязгаарлалтаас гарган ашиглах шийдвэр гаргасан билээ. Гэвч энэхүү шийдвэрийг хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцээд байгаа. Тэд энэхүү орд газрыг ашигласнаар Ноён уулан дахь Хүннүгийн үеийн булш бунхан эвдэгдэж сүйтгэгдэнэ хэмээн үзэж байгаа юм. Харин Засгийн газар, Уул уурхайн яам "Гацууртын ордыг эзэмшиж буй "Сентерра Гоулд” компанийн лицензэт талбайгаас Хүннүгийн үеийн булш бунхнууд нь хол. Олборлолт явуулах талбайд ямар нэгэн булш байхгүй. Тэсэлгээний үед ч Ноён уулын булш бунхнууд хөндөгдөхгүй. Тэсэлгээ нь нарийн технологийн дагуу явагдана” гэж тайлбарлаж байгаа. Засгийн газар болон эсэргүүцэж буй иргэний хөдөлгөөнүүдийн мар­гаа­ныг мэргэжлийн байгууллага буюу Шинжлэх ухааны академийн Түүх, ар­хеологийн хүрээлэн л тайлах учиртай. Энэ үүднээс УИХ-аар Гацууртын ордыг стра­тегийн ордод хамааруулахаар тогтоо­лын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс гаргасан тайлбар дүгнэлтийг бүрэн эрхээр нь хүргэж байна.

НОЁН УУЛ, ТҮҮНИЙ  ОРЧНЫ БҮС ДЭХ АРХЕОЛОГИЙН ДУРСГАЛЫН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганаар Гацууртын ордыг стратегийн ордод хамааруулахаар "Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Ноён уул, түүний орчны бүс дэх археологийн дурсгалын хадгалалт хамгаалалтын талаарх бодит мэдээллийг танилцуулж байна.

Ноён уулын дурсгал нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Сүжигт, Зурамт, Хужирт гэсэн гурван аманд буй 230 тооны Хүннүгийн язгууртны болон дагалдах булшнаас бүрдэнэ. 1912 онд анх санамсаргүй байдлаар олдож, 1924-1927 онд хийсэн Оросын археологчдын малтлагаар алт, мөнгөөр хийсэн амьтны загварт урлагийн бүтээлүүд, ханз үсэгтэй лаакан аяга сав, хивс нэхмэл эдлэл, дээл хувцас, сүйх тэрэг зэрэг олон тооны үнэт олдвор илэрсэн нь дэлхийн XX зууны их нээлт хэмээн зарлагдаж байв. Үүнээс 20 гаруй жилийн дараа тус дурсгалт газарт Монголын үндэсний археологчид Ц.Доржсүрэн, Д.Наваан нар малтлага судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийсэн байдаг. 2006-2012 онд ШУА-ийн Археологийн хүрээлэн ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи-угсаатан зүйн хүрээлэнтэй хамтарсан төслийн хүрээнд Ноён уулын Сүжигтийн аманд язгууртны дөрвөн булш, Зурамтын аманд нэг жижиг булш малтан шинжилсэн. Энэхүү судалгаагаар Хүннүгийн түүх, соёл, аж ахуй, зан заншил, гадаад харилцааны асуудлыг нэхэн тодруулахад үнэтэй хувь нэмэр оруулах олон гайхамшигт олдворуудыг нээн илрүүлж, сэргээн засварласан юм.

Хэнтийн нурууны томоохон салбар уулын нэг болох Ноён уул нь ойролцоогоор 650 ам км талбайг эзлэн орших бөгөөд Сүжигт, Зурамт, Хужирт, Гацуурт, Билүүт, Зуун мод, Булагтай зэрэг 20 орчим ам бүхий томоохон бүс нутаг юм. 1990-ээд оноос манай улсад уул уурхай эрчимтэй хөгжиж ирсэнтэй холбоотойгоор тухайн бүс нутаг уул уурхайн лицензийн талбайд хамрагдаж эхэлсэн юм. Үүнтэй холбоотойгоор 1999-2000 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн (тухайн үеийн) археологийн судалгааны баг Монгол Улсын холбогдох хууль журмын дагуу "Каскадиа Майнинг” компанийн захиалгаар Ажнайн даваа, Билүүтийн ам, Улаан Билүүтийн ам, Зуун модны ам, Гацууртайн ам, Булагтайн ам орчимд хайгуул судалгааг гүйцэтгэж 81 дурсгал олж илрүүлсэн юм. 2005 онд "Сентерра Гоулд” ХХК-ний захиалгаар МУИС-ийн Антропологи-Археологийн тэнхимийн суд­лаачид Сүжигт, Зурамт, Гацуурт, Зуун модны аманд хайгуул гүйцэтгэж, нийт 63 дурсгал илрүүлсэн байна. Ийнхүү Ноён уулын бүс нутагт нийт хүрэл зэвсгийн үе, хүннү, дундад зууны үед холбогдох 374 дурсгал одоогоор бүртгэгдээд байгаа юм.

ШУА-ийн Археологийн хүрээлэн нь сүүлийн жилүүдэд соёлын биет өвийг судлах, сурталчлах, хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн бөгөөд 2014 онд Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор дурсгалууд гэсэн номинацад Ноён уулын дурсгалыг бусад дөрвөн дурсгалт газрын хамт ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн үндэсний урьдчилсан жагсаалтад албан ёсоор нэр дэвшүүлээд байна.

2012 онд Монгол Улсын Засгийн газрын 104 дүгээр тогтоолоороо Сүжигт, Зурамт, Хужиртын амны Хүннүгийн язгууртны булшийг оролцуулан 129.6 га талбай хамгаа­лалтын хилийн бүсийг тогтоосон. Гацууртын ордын олборлолтын талбай нь Ноён уулын Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалт газрын зүүн захын цэгээс шулуунаар зүүн хойш 5.8 км зайтай оршдог. Гацууртын ордын ашиглалтын лицензтэй талбайд 1999, 2000, 2005 онуудад хийсэн хайгуул судалгааны явцад булш, дурсгал илрээгүй байна. Харин лицензийн талбайн хилээс зүүн урагш 200-800 метрийн зайтай таван тооны чулуун дарааст жижиг булш, зүүн хойш 800 метрийн зайд ваарны хагархай бүхий илэрц, хойш 2.2 км зайд хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булш нэг тус тус бүртгэгдсэн байна

ШУА-ИЙН ТҮҮХ, АРХЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН

Гацууртын ордын ашиглалтын лицензтэй талбайд булш дурсгал илрээгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани