Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бичил уурхайчдыг “нинжа”-гаас ялгаж харъя

 

Бичил уурхайчдыг “нинжа”-гаас ялгаж харъя

 

Бичил уурхайчид бол "нинжа” биш. Бас олон арван лиценз авч  том машин, тоног төхөөрөмжөөр олборлолт хийдэг уул уурхайн босс ч биш. Бичил уурхай эрхлэгчдийн ихэнх нь зуданд малаа алдсан малчин, орон нутагт ажлын байргүйн улмаас хөдөлмөр эрхлэх шаардлага тулгарсан аав, золгүй ослоор ханиа алдаад, мөнгө олохын тулд тэр замыг сонгосон эмэгтэй зэрэг байдаг. Тэд өндөр ашиг олохоосоо илүү ажлын байртай болох, амьжиргаагаа залгуулах, хөдөлмөрийн харилцаанд орох, нийгмийн даатгалд хамрагдах гэх мэт наад захын хэрэгцээгээ хангах зорилготой хүмүүс. Тэд Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын дагуу үйл ажиллагаа явуулдаг албажсан бичил уурхайчид. Өөрөөр хэлбэл, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, татвараа төлдөг, олсон орлого нь ил, албажсан, эрхтэй, үүрэгтэй, нэгдсэн зохион байгуулалтад орсон, нөхөн сэргээлт хийдэг хувиараа ашигт малтмал олборлогчид. Үүнийг нотлох ойрын ганцхан жишээ дурдъя. Монгол Улсын Засгийн газраас наймдугаар сард  "Монгол газар" компанийн эзэмшиж байсан Архангай аймаг дахь 13 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ингэхэд 8000 гаруй га газрыг улсын хэрэгцээнд авах тухай асуудал яригдаж байв. Тэгвэл Mонголын 10 мянга орчим бичил уурхайчид 375 га газарт олборлолт явуулдаг. Өөрөөр хэлбэл, 400 хүнийг ажлын байраар хангадаг нэгэн аж ахуйн нэгж 10 жилийн ойтоогоо залгахдаа 30 га талбайд л олборлолт хийсэн. Нөгөө нь 200 хүнийг ажлын байраар хангаж, 10 жил үйл ажиллагаа явуулахад 5 га газарт л олборлолт хийсэн бодит жишээ бий.

Тэгвэл өнөөдөр яагаад тэднийг нийгэм эсэргүүцэж, сөрөг хандлагаар хардаг вэ. Энэ нь ерөнхий хоёр шалтгаантай.

Нэгдүгээрт, 10 гаруй жилийн өмнө бичил уурхай эрхлэгчид албажаагүй жинхэнэ "нинжа”-нууд ноёрхдог байсан цаг үе олон нийтийг хашрааж, малчдын зүрхэнд орсон гэхэд болно. Энэ цаг үе бол Монголыг нөмөрсөн том аюул байлаа. Түүний уршиг одоо ч арилаагүй байгаа. Тиймээс ч монголчууд бичил уурхай эрхлэгчид гэхээр газар сэндийчдэг, хууль бус залилагч аятай хардаг. Үнэхээр ч тухайн үед замбараагүй байсан. Харин тэр цагаас хойш Засгийн газрын хараа тэднийг цэгцлэхэд хүрч, 72 дугаар түр журам, 308 дугаар журам гэх мэтийг гаргасаар эцэстээ өмнө дурдсан 151 дүгээр тогтоолоор "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан. Ингэснээр өнөөдөр Монгол "нинжа” нартай тэмцэх биш бичил уурхайчдынхаа эрхзүйг хамгаалах асуудлыг ярих түвшинд хүрээд байна. Бичил уурхайчдын албажуулалтын "данс” болсон Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн дээвэр холбооны бүртгэлээр бол 87 бичил уурхайн байгууллага, 6500 гаруй хариуцлагатай бичил уурхайчин байна. Тэд бүгдээрээ нийгмийн нэг эс, тухайн орон нутгийнхаа манаач. Ажлын байраар өөрийгөө хангаж бор зүрхээрээ яваа хүмүүс.

Тэднийг адалдаг хоёрдугаар шалтгаан бол орон нутгийн удирдлагуудын ашиг сонирхлын зөрчлөөс үүдэн уурхайн салбарыг хууль бус, зөрчилтэй мэт харагдуулдаг явдал юм. Өөрөөр хэлбэл, орон нутгийн удирдлагуудтай ашиг сонирхлоор холбогдсон этгээдүүд дураар аашлан журам зөрчиж, хариуцлага хүлээдэггүй, нөхөн сэргээлт хийдэггүй, татвар, нийгмийн даатгалаас зугтдаг үзэгдэл нийтлэг байдаг нь бичил уурхайчдын нэрийг хамруулдаг.

Ингээд дээрх хоёр шалтгааны улмаас бичил уурхайчдыг олон нийт хууль бус, газар сэндийлэгчид гэдэг. Гэтэл тэд бол эсрэгээрээ байгалийн баялагийг авч, амьдралаа залгуулж, нийгэм, орон нутагтаа хувь нэмрээ оруулаад эргээд газраа нөхөн сэргээдэг хариуцлагатай уурхайчид. 2013 оноос хойш гэхэд тэд 450 гаруй га газрыг нөхөн сэргээсэн байдаг. Ингэхээр бичил уурхайчдыг "нинжа” нараас ялгаж харах цаг хэдийнэ иржээ.

 
Eagle.mn
Бичил уурхайчдыг “нинжа”-гаас ялгаж харъя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани