Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Коксжих нүүрсний экспортоор Австралийг ардаа орхино

Коксжих нүүрсний экспортоор Австралийг ардаа орхино

 

Б.ТУУЛ

Олон улсын зах зээлд үнийн өөрчлөлт, огцом савлагаа өрнөж буй энэ өдрүүдэд дэлхийн эдийн засгийн хамгийн чухал түүхий эд болох нүүрсний салбарын шинэ мэдээлэлд анхаарал хандуулъя. Өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ суларсан ч эргээд чангарах төлөвтэй байна. Хэдийгээр энэ нь дулааны улирал дуусч байгаатай холбоотой боловч дэлхийн хамгийн том хэрэглэгчдийн зүгээс нүүрсний чанарыг чухалчилж байгаагаа дуулгаж байна. Үүнээс үүдэж, нүүрсний зах зээлд өрсөлдөөн ширүүсэх төлөвтэй байна.

Дэлхийн түүхий эдийн зах зээлд коксжих нүүрсний экспорт эрэлт ихтэй байна. Коксжих нүүрсний нийлүүлэлт буюу экспортын хэмжээгээр Австрали, АНУ, Канад, Монгол, ОХУ, Мозамбик зэрэг улс тэргүүлж байна. Австралийн аж үйлдвэрийн тоймд нийтлэгдсэн мэдээллээс харвал дэлхийн коксжих нүүрсний нийлүүлэлтийн 10 орчим хувийг Монгол Улс экспортолж байна.  Харин худалдан авагч, импортлогчийн хувьд Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Европын холбоо, Тайвань тэргүүлж байна.

 

Экспортын төлөвлөгөө 70 орчим хувиар биелжээ

 

Монгол Улсын нүүрсний экспортыг бүхэлд нь "залгидаг” улс бол Хятад. Өөрөөр хэлбэл, манай улсын экспортын эрдэс бүтээгдэхүүний 40 орчим хувийг эзэлдэг нүүрсээ бид зөвхөн урд хөрш рүү гаргадаг. Тэр утгаараа манай улсын эдийн засгийн үзүүлэлт БНХАУ-ын зах зээлээс ихээхэн хамаардаг. Монгол Улс нүүрсний салбараас өнгөрсөн онд 900 орчим тэрбум төгрөгийн орлого олсон бол энэ онд экспортын төлөвлөгөөгөө 42 сая тонн нүүрсээр төлөвлөсөн нь эдийн засагчдын зүгээс багагүй шүүмжлэл хүртээд байсан. Учир нь Засгийн газар энэ онд түүхэнд байгаагүй их хэмжээний нүүрс экспортлохоор амласан нь зарим эдийн засагчдын хувьд, биелэх боломжгүй мөрөөдөл, түүхий төлөвлөгөө  мэт санагдаж байв.  Харин өнөөдрийн байдлаас харахад, өмнөд хөршийн татан авалт боломжийн түвшинд явж байна. Бид ч бас БНХАУ-ын нүүрсний импортын 44 хувийг нийлүүлдэг хамгийн том тоглогч нь Австрали, ОХУ-тай хүч тэнцүүхэн өрсөлдөж явна. Тоон мэдээллээс харахад, энэ оны эхний есөн сард нүүрсний экспорт 28.7 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеэс таван хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм. Энэ онд Монгол Улс 42 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсний 68 хувийг эхний гурван улиралд гаргасан байна.

 

БНХАУ энэ онд 75 сая тонн нүүрс импортоор авна

 

Өмнөд хөришийн худалдан авалтыг харахад, БНХАУ энэ онд 75 сая тонн нүүрс импортоор авах урьдчилсан төлөвлөгөөтэй байна. Өнгөрсөн жилүүдийг харвал жилд 75-80 сая тонн нүүрсийг Австрали, Монгол, ОХУ, Индонез, Канад гэсэн таван улсаас авч байв. Энэ жилийн хувьд тус улсын ОХУ-аас авдаг нүүрсний хэмжээ нь өмнөх жилээс хоёр дахин нэмэгдэнэ гэсэн таамаглалыг "Фэнвэй Энержи” компани гаргаад байна.  Гэхдээ БНХАУ-ын зүгээс "Манай коксжих нүүрсний хэрэгцээ 600 сая тонноос их. Монголоос хэдийг авах боломжтой вэ гэдгийг хэлэхэд боломжгүй ч,  энэ жил Монголоос авах нүүрс Австралиас давж магадгүй байна. Учир нь, Монголоос Хятад руу экспортлох нүүрсний хурдац нэмэгдэж байна. Австралиас Хятад руу далайн замаар тээвэрлэхэд тээврийн үнэ бага байдаг. Энэ нь давуу тал болдог. Гэхдээ газарзүйн байршлын хувьд манайхаас хол, Монгол Улс илүү ойр тусдаг” гэсэн мэдээллийг Хятадын Нүүрс тээвэр худалдааны ассоциацийн дэд ерөнхийлөгч Ли Жунмин хэлж байв. Энэ нь цаашид бид газарзүйн байршлаа илүүтэй ашиглах, нүүрснийхээ чанарт анхаарах, нүүрсний салбартаа тусгайлан бодлого гаргаж, ачаа тээврийн салбартаа илүү анхаарч ажиллах хэрэгтэйг сануулж байна.

 

Манай улсын нүүрсний экспортын гол өрсөлдөгч бол Австрали, ОХУ

 

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт есдүгээр сард өмнөх жилийнхээс 21 хувиар өсөж, 7.9 сая тоннд хүрчээ. Тус улс нийт импортынхоо 45 хувийг Монголоос авсан байна.  Тодруулбал, манай улсаас 3.6 сая тонн коксжих нүүрс импортолсон бөгөөд энэ нь өмнөх сартай харьцуулбал буурсан байна. Харин өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн дүн гарчээ. Хятад улс руу гаргаж байгаа коксжих нүүрсний хэмжээгээр манай улсын хамгийн том өрсөлдөгч хоёр орон бол Монголын дараа Австрали, ОХУ орж байна.

Австрали улс өнгөрсөн сард 3.2 сая тонн коксжих нүүрс БНХАУ-д нийлүүлсэн байна.  Энэ нь өмнөх оны мөн үеэс 600 мянган тонноор өсчээ. Харин ОХУ-аас импортолсон коксжих нүүрсний тухайд өмнөх оныхоос 33 мянган тонноор нэмэгдэж, 307 мянган тонн болсон байна. Одоогоор манай улсын дотоодод баримталж буй  үнийн бодлогын хувьд, нэг тонн коксжих нүүрсний аравдугаар сарын экспортын дундаж үнийг 119.66 ам.доллар, сул коксжих нүүрсний үнийг 77.13 ам.доллароор тооцож, өмнөх сарынхаасаа бууруулсан гэдгийг Сангийн яамнаас мэдээлсэн. Одоогоор коксжих нүүрсний үнэ тогтвортой байгаа ч  цаашид нийлүүлэлт нэмэгдэхтэй зэрэгцээд 2020 онд үнэ коксжих нүүрсний буурна гэж "Fenwei Energy”-ийн шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


Коксжих нүүрсний экспортоор Австралийг ардаа орхино
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өнөөдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өнөөдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

Өчигдөр, 09:31
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани