Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Ачит Ихт”-ийн ар дахь түүх-3

“Ачит Ихт”-ийн ар дахь түүх-3

 

Өдөр тутмын сонинуудын "Эрэн сурвалжлагч” нэгдэл Эрдэнэтийн овоолгыг ашигладаг "Ачит Ихт” ХХК-ийн талаарх зарим мэдээллийг тодруулан хүргэж байгаа билээ.
 
Эдгээр мэдээлэл ил болох нь уурлаж бухимдаад, нууж хаагаад байх юм биш гэж бид үзсэн болно. Учир нь "Эрдэнэт үйлдвэр” бол 40 гаруй жилийн турш Монгол Улсын санхүү, эдийн засгийн "саалийн үнээ” болж ирсэн. Ийм нэртэй болчихсон юм. Тиймээс монголчууд Эрдэнэтийн овоолгыг ашиглаж, катодын цэвэр зэсийн үйлдвэртэй болсон "Ачит Ихт” ХХК-ийн талаарх бодит мэдээллийг мэдэх эрхтэй юм. Харин тэд нуух эрхгүй.
 
Ер нь бол эргэлзээтэй асуудлууд энд нэлээд бий. Эхнээс нь тоочиход "Ачит Ихт” компанийн эзэн П.Цагаан "…"Голомт”-оос зээл авсан, зээл нь зогссон. Жил гаруй болоод "NOBLE” гээд олон улсын худалдааны компаниас 24 сая ам.доллар авч 2011 оноос эхэлсэн ажил нь 2014 оны аравдугаар сард дуусч, үйлдвэр ашиглалтад орсон түүхтэй” гэж ярьдаг.  Эхний хөрөнгө оруулалт буюу "Голомт”, "Ачит Ихт” хоёрын харилцаа эргэлзээ дагуулдаг гэсэн үг. "Ачит Ихт” компани Монгол Улсын төрийн эзэмшлийн ил гаргаад ирсэн "Эрдэнэт үйлдвэр”-ийн хүдрээс гаргасан катодын зэсийг зарахдаа төлбөрийг Монголд авдаггүй. Сингапурын "FORTUNE I TRADE” компани руу авдаг. Тэр компанийнх нь захирлаар П.Цагааны хадам дүү Д.Жаргалсайхан ажилладаг гэсэн мэдээлэл бас бий.
 
 
Бас П.Цагаан "…Хэрэв энэ ажил маань буруу, болохгүй гэвэл төр шийдвэрээ гаргаг л дээ. Бид хүндэтгэнэ” гэсэн нь төрийн хөрөнгийг төрд буцаахдаа юм ярихгүй гэж ойлгогдож байгаа юм. Үнэхээр их хүч гаргаж, мөнчгөрөөрөө босгосон бизнесээ "…Авбал ав” гээд сууж байдаг бизнесмэн дэлхийд байхгүй. Энэ утгаараа их л сонин шийдвэр болж таараад байгаа юм. Энэ мэтээр хариулт нэхсэн асуулт олон бий.
 
 
Тиймээс бид энэ удаа "Ачит Ихт”-ийнхэн, П.Цагаан нарын байгуулсан, хувь эзэмшдэг аж ахуйн нэгж, компаниудын талаарх мэдээллийг хүргэх гэж байна.
 
"Ачит Ихт”-ийн гэр бүлийн эзэн бол 2012-2015 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан Пунцагийн Цагаан юм.
 
П.Цагаан нь:
 
-2006 оны аравдугаар сарын 19-нд байгуулагдсан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрх бүхий "Степплинк” ХХК-ийг 100 хувь эзэмшиж байв. Байв гэсний учир нь тус компани өдгөө татан буугджээ.
-2008 оны арванхоёрдугаар сард эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан "Степпе Солар” ХХК-ийг 100 хувь эзэмшиж байна. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Цэрэндоржийн Цолмонбаатар ажилладаг.
 
-Дэлгэц, телевизийн уран бүтээл, туурвилын "Талын зураг” ХХК /5272327/-ийг 2008 оны арваннэгдүгээр сарын 20-нд үүсгэн байгуулжээ. Одоо энэ компани ССАЖЯ-ны Газрын даргаар ажиллаж байсан Нарангэрэлийн Оргилын 100 хувийн эзэмшилд шилжсэн, Н.Оргил захирлаар нь ажилладаг байна.
 
-2007 оны хоёрдугаар сарын 8-нд үүсгэн байгуулагдсан худалдааны зуучлалын үйл ажиллагаа эрхэлдэг гадаадын хөрөнгө оруулалттай "Ти Эм Би” ХХК /5117054/-ийн 33.4 хувийг эзэмшдэг. Тус компанийн 33.2 хувийг АНУ-ын иргэн Suphapong Boonyapratuang, 33.4 хувийг нь АНУ-ын иргэн Storw Edward эзэмшдэг аж.
 
-П.Цагаан нь Хуягийн Оюунболдын хамт 2008 онд "Ай Пи Даблью” ХХК-ийг үүсгэн байгуулжээ. Энэ компани Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бондын мөнгөөр санхүүжүүлсэн 888 төслөөс 4.2 тэрбум төгрөг авсан. Ингэхдээ Сонгинохайрхан дүүргийн "Шунхлай” бензин агуулахын баруун талд ухаалаг угсармал орон сууц барина гэсэн төсөл бичиж байжээ.
 
-П.Цагаан 2007 оны арваннэгдүгээр сарын 14-нд "Юнайтед финанс ББСБ” ХХК /2663384/-ийг үүсгэн байгуулжээ. Энэ ББСБ нь одоо ч үйл ажиллагаа идэвхтэй явуулдаг. Энэ ББСБ нь 11 хувьцаа эзэмшигчтэй. Голлох хувьцаа эзэмшигч нь "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр ажиллаж байсан Д.Түвшинжаргал юм. Түүнд 50 гаруй хувь байдаг. Мөн тус ББСБ-ын 2.11 хувийг нь Хятадад Элчин сайдаар сууж байсан Ц.Сүхбаатар, 6.31 хувийг "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Захиргаа, хүний энөөцийн газрын захирлаар 2012-2015 онд ажиллаж байсан С.Ганболд, 5.43 хувийг "Монруд” ХХК-ийн захирал Г.Анхбаяр, 2.59 хувийг нь Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат, 2.59 хувийг ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, Соёлын харилцааны газрын зөвлөх Ж.Сэрээжав, 1.5 хувийг "Мандал даатгал” ХХК-д менежер ажилтай Г.Цогт, 1.59 хувийг Японы иргэн Юүжиро, 5.23 хувийг Г.Сэлэнгэ, 2.59 хувийг Х.Оюунбилэг, 6.47 хувийг Ц.Содхүү нар эзэмшдэг байна. /Жич: Хувьцаа эзэмшигчдийн эзэмшдэг хувьд өдгөө бага зэргийн өөрчлөлт орсон байж болно/ Хоёр жилийн өмнө энэ ББСБ-ын хувьцаа эзэмшигчид мөнгөө булаалдаж бөөн хэрүүл дэгдэж байсан билээ.
 
П.Цагааны эхнэр Даяндоржийн Эрдэнэцэцэгийн төрсөн дүү Д.Жаргалсайхан гэж бий. Тэрээр "Ачит Ихт” ХХК-ийн дэд захирал, "FORTUNE I TRADE”-ийн захирлаар ажилладаг.
 
Д.Жаргалсайхан нь:
 
-"Дисковер Инвест” ХХК,
-"Нью Пайз” ХХК,
-"Копперланд” ХХК,
-"Өмнийн говь сейфити” ХХК гэсэн таван компани үүсгэн байгуулжээ. Эдгээр нь эгч Д.Эрдэнэцэцэгийнх нь байгуулсан компаниудтай холбогддог байгаа юм.
 
П.Цагаан, Д.Эрдэнэцэцэг нар хүү, охин хоёртой.
 
Хүү Ц.Мөнхтүвшин нь:
 
-2010 оны нэгдүгээр сарын 15-нд "Таванхуруу” ХХК,
-2010 есдүгээр сарын 10-нд "Степпкупер” ХХК,
-2011 оны аравдугаар сарын 4-нд "Хилэм-Ост” ХХК,
-2013 оны нэгдүгээр сарын 29-нд "Степпелинк” ХХК,
-2013 оны хоёрдугаар сарын 19-нд "Нью И Эн азиа ГХО” ХХК,
-2014 оны дөрөвдүгээр сарын 14-нд "Монголын мэргэжлийн электрон хөлбөмбөгийн холбоо”-г байгуулжээ.
 
Охин Ц.Номундарь нь:
 
– 2009 оны тавдугаар сарын 25-нд "Хөхгартаам” ХХК /5305934/,
-2010 оны есдүгээр сарын 10-нд "Степпкупер” ХХК /5405718/,
-2016 оны есдүгээр сарын 6-нд "Анирсаг финанс” ХЗХ /6104304/-г байгуулсан байна.
 
 
 
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
 
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Ачит Ихт”-ийн ар дахь түүх-3
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өнөөдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өнөөдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өнөөдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани