Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Блүүмбэрг: Эрчим хүчний салбарын дүр зургийг “Сибирийн хүч” өөрчилнө

Блүүмбэрг: Эрчим хүчний салбарын дүр зургийг “Сибирийн хүч” өөрчилнө

 

Орос улс эрчим хүчний бизнесээ дорно зүг рүү чиглүүлэн өөрчилж байна. Байгалийн хийн хамгийн том экспортлогч болох тус улс Сибириэс Хятадын хилийн чиглэлд асар том хийн хоолой барьжээ. Энэ нь Хятадын эрчим хүчний хэмжээлшгүй их хэрэглээг хангах зорилготой юм. "Сибирийн хүч” гэдэг нэртэй уг хий дамжуулах хоолой нь Европын хийн зах зээлүүдээс хамаарах хамаарлыг багасгах, эрчимтэй тэлж буй Азийн зах зээлд нэвтрэх зорилго бүхий Ерөнхийлөгч В.Путиний санаачилсан төслийн нэг хэсэг билээ. Эрчим хүчний үйлдвэрлэл нь дотоодын хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа Хятад улсын хувьд шинэ хоолой нь нийлүүлэлтийн чухал эх үүсвэр болно. 
 
1. "Сибирийн хүч” гэж юу вэ?
 
Оросын эрчим хүчний "Газпром” компанийн байгуулсан энэхүү 3000 км урт хий дамжуулах хоолой нь Сибирийн нутгийн хамгийн хүйтэн бүсэд орших Чаяндин ба Ковыктины ордуудаас Хятадтай залгаа хил дээр орших Оросын Благовещенск хотод хүрнэ. Ингэснээр Хятадын дотоодын хий дамжуулах хоолой "Сибирийн хүч”-тэй холбогдож, улмаар өмнө зүгт Шанхай хот хүртэлх 3370 км зайд хий дамжуулах юм. "Сибирийн хүч”-ийн Оросын нутаг дахь хэсгийг "Газпром” компани хариуцах ажээ. Тус компани 30 жилийн хугацаанд жил бүр 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх 400 тэрбум долларын үнийн дүн бүхий гэрээг 2014 онд Хятадын Үндэсний нефть-хийн корпорацитай байгуулсан байна. Энэ бол "Газпром”-ын хувьд түүхэн дэх хамгийн том гэрээ юм. 
 
 
2. Өнөөдөр хийн хоолой ямар байдалтай байна вэ? 
 
10 дугаар сард уг хоолойгоор хий шахсан бол түүнийг албан ёсоор нээх ёслолын ажиллагаа 12 дугаар сарын эхээр болох гэж байна. Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар теле гүүр нэвтрүүлэгт оролцох үеэрээ хийн хоолойг нээх аж. "Газпром” компани эхэн үедээ өдөрт 10 сая шоо метр хий нийлүүлэх бөгөөд "Сибирийн хүч” хоолой 2025 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх юм. Цаашдаа Оросын тал уг хоолойг баруун зүгт өргөжүүлэн барьж магадгүй байгаа бөгөөд ингэснээр  Сибирийн хийг хоёр чиглэлд нийлүүлэх боломжтой болно.
 
3. "Сибирийн хүч” Оросын хувьд яагаад чухал вэ?
 
"Сибирийн хүч” бол Европтой харилцаа муудсан тохиолдолд ашиглах нөөц хэрэгсэл юм. Өнөөдрийг хүртэлх хугацаанд Орос улс хийнийхээ ихэнхийг Украины хоолойгоор дамжуулан Барууны орнуудад нийлүүлсээр ирсэн. Түүнээс гадна Ямалийн хойг ба Сахалин аралд олборлож буй шингэрүүлсэн хийгээ оросууд танкераар тээвэрлэн экспортолдог. Орос, Украин хоёр хийг дамжин өнгөрүүлэхтэй холбоотой асуудлаар олон жилийн турш маргалдаж байгаа юм. Оросууд өвөл ид дундаа орсон үед хоёр ч удаа нийлүүлэлтээ зогсоож байв. Түүнээс гадна, Орос улс 2014 онд Крымыг эзлэн авсны дараа Орос-Европын улс төрийн харилцаа хурцдаж, АНУ, Европ хоёр Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ.
Дашрамд дурдахад, Алс Дорнодод байгалийн хийн хөндөгдөөгүй их хэмжээний нөөц байгаа бөгөөд уг нөөц нь Европтой харьцуулахад Хятадад илүү ойрхон юм. 
 
4. "Сибирийн хүч” Хятадад яагаад хэрэгтэй вэ?
 
Хятад улс бол эрчим хүчний эх үүсвэрүүдийн хамгийн том хэрэглэгч, хамгийн том импортлогч юм. Оросын хий нь Хятадын ордуудаас олборлож буй хийнд нэмэлт эх үүсвэр болохоос гадна танкераар тээвэрлэж буй хийнээс хямд ажээ. Одоо талууд Хятадын зүүн эргийн аж үйлдвэрийн районуудыг хийгээр хангах "Сибирийн хүч-2” гэдэг салбарласан хоолойг барих асуудлаар хэлэлцээ хийж байна. Хятад улс Узбекистан, Казахстанаар дамждаг "Туркменистан-Хятад” хоолойгоор хий авдаг. Хийн эрэлт хэрэгцээ Хятадад асар хурдацтайгаар өсч байгаа учраас шинээр хоолойнууд тавьж, шингэрүүлсэн шатдаг хийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлага бий болно гэж Путин үзэж байна. Оросын "Газпром” болон Ямалийн хойг дахь Карын тэнгист шингэрүүлсэн хий үйлдвэрлэж буй "Новатэк” компани дээрх боломжийг ашиглахаар төлөвлөж байна.  
 
 
 Туркменистан-Хятад хийн хоолой 
 
5. Одоогоор Хятад улс хаанаас хий авч байгаа вэ?
 
Сүүлийн 10 жилийн хугацаанд Хятадын хийн хэрэглээ олон дахин өсчээ. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлэлд дурдсанаар, зөвхөн сүүлийн хоёр жилд гэхэд хэрэглээ 33 хувиар нэмэгдсэн байна. Хятад улс 2018 оны байдлаар нийт хэрэглээнийхээ 43 хувийг импортоор хийгээр хангажээ. Үүний 20 орчим хувийг "Туркменистан-Хятад” хоолойгоор авсан бол үлдсэн хэсэг нь Австрали, Катар, Малайз, Индонезээс танкераар зөөвөрлөж буй шингэрүүлсэн хий юм. Агаарын бохирдлыг багасгах, нүүрсхүчлийн хаягдлыг бууруулахын тулд Хятадын засгийн газар олон сая айл өрх, үйлдвэрийн газруудыг нүүрснээс хийн түлшинд шилжүүлснээр эрэлт өссөн байна.
 
6. "Сибирийн хүч” ашиглалтанд орсон нь Европт хэрхэн нөлөөлөх вэ?
 
"Сибирийн хүч”-ийг ашиглалтанд оруулснаар Европын орнуудтай хийж буй хий нийлүүлэх асуудлаарх хэлэлцээний явцад Оросын тал байр сууриа бэхжүүлж чадна. Орос улс дорно зүг рүү хий нийлүүлэх боломжтой болсноор барууны орнууд хий худалдан авахын тулд өмнөхөөс илүү үнэ төлөхөд хүрч магадгүй юм. Үүний сацуу "Газпром” компани Балтийн тэнгисийн доогуур "Умардын урсгал-2” гэдэг хийн хоолойг шинээр нээж байгаа бөгөөд ингэснээр умард чиглэлийн нэвтрүүлэх хүчин чадал 2 дахин нэмэгдэнэ. Үүний дүнд байдал түгшүүртэй болсон үед Украинаас огт шалтгаалахгүйгээр, тус улсыг тойруулан хийгээ нийлүүлэх боломж Орост бий болно.
 
 
7. Хийн үнийг хэрхэн тогтоох вэ?
 
Путиний ярьснаар бол, "Сибирийн хүч”-ээр дамжих хийн үнийг нефтийн үнэтэй уялдуулан тогтоох аж. Үнэ тогтоох ийм аргыг Европын худалдан авагчид хэрэглэдэг. Оросын албан тушаалтнуудын ярьж байгаагаар, 1000 шоо.м хийг 360 доллароор худалдахаар суурь үнийг тогтоожээ. Энэ нь "Газпром” компанийн Германтай байгуулсан хэлцлийн үнэд дөхөж байгаа юм. Харин PetroChina компанийн удирдлагын баталж байгаагаар, "Сибирийн хүч” хоолойгоор нийлүүлэх хийн үнэ нь Төв Азиас нийлүүлж буй хийн үнэтэй өрсөлдөхүйц байх ажээ.
 
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: Монцамэ агентлаг 
Блүүмбэрг: Эрчим хүчний салбарын дүр зургийг “Сибирийн хүч” өөрчилнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

Өнөөдөр, 15:00
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

Өнөөдөр, 11:49
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

Өнөөдөр, 10:58
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

Өчигдөр, 16:09
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани