Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Идэрхэн “Эрдэнэт” гялалзаж байна

Идэрхэн <!-- MEnd -->

 

Анхны бүтээгдэхүүнээ 1978 оны арванхоёрдугаар сарын 14-нд галт тэргэнд ачуулж, үйлдвэрийг хүлээж авах ёслолын ажиллагаанд Ю.Цэдэнбал дарга оролцон, сайд Ч.Хурцад түлхүүрийг нь гардуулснаар дэлхийд эхний аравт багтаж, тивдээ тэргүүлдэг "Эрдэнэт үйлдвэр”-ийн он тоолол эхэлсэн түүхтэй. Зэсийн баяжмалаа экспортод гаргаж эхэлсэн арванхоёрдугаар сарын 14-нийг эрдэнэтчүүд буянт үйлдвэрийнхээ төрсөн өдөр хэмээн үзэж, амжилт, бүтээлээрээ бэлэг барин тэмдэглэдэг уламжлалтай. Монголын эдийн засгийн ачааны хүндийг нуруундаа үүрч, Орхон аймгийн төсвийн 90 орчим, улсын төсвийн 10 шахам хувийг дангаараа бүрдүүлдэг "Эрдэнэт үйлдвэр”-ийн 41 насны төрсөн өдөр өнгөрсөн бямба гарагт тохиов. Энэ оны хувьд уурхайчид ойрын жилүүдэд тохио­гоогүй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийсэн, түүхэн дээд амжилтуудаа шинэчлэн тогтоосон сайхан мэдээтэйгээр үйлдвэрийнхээ ойг угтлаа. Тоног төхөөрөмжөө шинэчлэх, техник технологио боловсронгуй болгох зорилгоор энэ оныг үйлдвэрийн удирдлага бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, өнгөрсөн тавдугаар сараас ажлаа эхлүүлсэн юм.
 Амаргүй хүнд, аятай тайван ямар ч үед өгсөн үүрэг даалгаврыг ямагт биелүүлж, Монгол Улсын, монголчуудын хүлээлгэсэн итгэлийг нэр төртэйгөөр дааж ирсэн уурхайчин хамт олон энэ удаа ч богино хугацаанд ихийг амжуулж, төрөлх үйлдвэрийнхээ түүхэн бүтээн байгуулалт, шинэчлэлийн ажлыг төрсөн өдрөөр нь ашиглалтад хүлээлгэн өгөв.
Уурхайчид өөрсдөө "Их бүтээн байгуулалтын хоёр дахь үеийг эхлүүллээ” хэмээн дүгнэж буй энэ онд "Эрдэнэт үйлдвэр” 420 орчим тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад төсөвлөжээ. Үүнээс хамгийн том хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт нь "Эрдэнэт үйлдвэр”-ийн зүрх болсон Баяжуулах үйлдвэрийн нунтаглан баяжуулах хэсэгт зэс, молибдены баяжмал салгах, молибден баяжуулах шинэ нөөц шугам суурилуулж, бутлан тээвэрлэх хэсгийн 13 дугаар бутлуурыг "МР-800” маркийнхаар сольсон явдал байв. АНУ-д үйлдвэрлэсэн "Inert gas-144” маркийн хөвүүлэн баяжуулах машин бүхий нөөц шугам нь бүрэн автомат, орчин үеийн дэвшилт технологи аж. Нөөц шугамыг суурилуулснаар баяжуулалтын фронтыг  нэмэгдүүлж, молибдены металл авалтыг нэг хувиар өсгөн, жилд 1.8 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олох боломж бүрдэж байна. Мөн ашиглалтын зардал буурах, ажлын байрны нөхцөл сайжрах, хөдөлмөрийн аюулгүй, эрүүл ахуйн таатай орчин бий болгох зэрэг олон давуу талыг бий болгох юм байна.


Харин "МР-800” бутлуур нь Финлянд улсын  "METSO” фирмийн нэрийн бүтээгдэхүүн. Цагт 650 тонн хүдэр бутлах хүчин чадалтай,  хасах 10мм-ийн ангийн агуулгыг 60 хувьд хүртэл бутлах техникийн өндөр үзүүлэлттэй.Эл бутлуурыг ашиглалтад хүлээн авснаар нэгдүгээр шатны хүдэр нунтаглалтын бөөрөнцөгт тээрмүүдийн цагийн ачааллыг нэмэгдүүлж, жилд 95.5 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрджээ. Баяжуулах үйлдвэрт хийсэн дараагийн ажил нь хүдэр нунтаглалтын долдугаар тээрмийн шинэчлэл аж. Украины "НКМЗ” үйлдвэрийн "МШЦ 5.5*6.5” маркийн шинэ тээрэм нь 140 шоо метрийн багтаамжтай, цагт 280 тонн хүдэр нунтаглах хүчин чадалтай. Жилд 1.2 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашгийг үйлдвэрлэлд авчрах юм байна.
Ийнхүү манай эдийн засгийн барометр болдог зэсийн баяжмалыг үйлдвэрлэдэг Баяжуулах үйлдвэрт техник, технологийн томоохон шинэчлэл хийснээр "Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа тасралтгүй, найдвартай, үр өгөөжтэй байх баталгаа хангагдаж буй юм.
Тус үйлдвэр дэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил Баяжуулах үйлдвэрээр хязгаарлагдахгүй. Үйлдвэрийн удирдлага техник, технологийн талаар баримтлах бодлоготой ажиллаж буйн хувьд ил уурхай, зам, овоолгын авто техникийг шинэчлэхэд 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Ингэснээр уулын хэсэгтээ ОХУ-д үйлдвэрлэсэн, сүүлийн үеийн "ЭКГ-12К” маркийн экскаватор хоёр ширхэг, Зам овоолгын хэсэгт "Катерпиллер 16М” маркийн шинэ загварын автогрейдер, "Комацу”-гийн "Д-275А” гинжит бульдозер, 1.2 кубын шанагатай "ПС-220” жижиг оврын экскаватор зэрэг Монгол орны цаг уур, байгаль экологийн нөхцөлд зохицон ажилладгаараа шалгарсан техникүүдээр паркаа шинэчилжээ. 12.5 шоо метрийн багтаамжтай аварга шанага бүхий, цахилгаан зарцуулалтыг 30 хувиар хэмнэх "ЭКГ-12” экскаваторыг "Эрдэнэт үйлдвэр”-ийн хамт олон 41 жил хуримтлуулсан туршлагаараа өөрсдөө угсарсан талаар ерөнхий захирал Х.Бадамсүрэн бахархалтайгаар зарлаж байсан.
"ЭКГ-12”-ыг жолоодох залуухан экскаваторч шинэ байранд орсон мэт баярлаж "Бүтээмж өндөртэй, цахилгааны хэмнэлттэй, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шинэхэн техникийг жолоодох болсондоо баяртай байна. Хамгийн гол нь ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодолцсон, бүхээг нь битүүмж сайтай, доргио чичиргээ багатай, бүрэн автомат, камертай, цахилгаан мэдрэгчтэй юм байна. Ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг бодолцож, сайхан техниктэй болгосон "Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ удирдлагад баярлалаа” хэмээгээд жолоодлогын бүхээг рүүгээ яарсан. Орчин үеийн, хүнд ээлтэй техникээр паркаа шинэчилж буйд уурхайчид баяртай байх нь аргагүй.


"Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Х.Бадамсүрэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг ашиглалтад хүлээн авах ёслолын үеэр "2019 он уурхайчид бидний хувьд тод мөр үлдээсэн сайхан жил болж байна. Энэ онд бид техник технологио шинэчлэх, боловсронгуй болгох, уурхайчдынхаа ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах, үйлдвэрлэлийнхээ цар хүрээг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг төлөвлөснөө ажил хэрэг болгож, өнөөдөр ашиглалтад хүлээн авч байна. Техник технологио ийнхүү шинэчилснээр "Эрдэнэт үйлдвэр”-ийн үйлдвэрлэл тасралтгүй, найдвартай явах боломж бүрдлээ. Энэ онд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил үйлдвэрлэлийн зардал хэмнэж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдүүлэх, эцсийн дүнд үйлдвэрийнхээ үр ашгийг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн. Бүтээмж өндөр болбол уурхайчдын цалин хөлс нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Мөн хүний төлөө, уурхайчдад ээлтэй байх талаас их анхаарлаа. Бүтээн байгуулалтын ажлыг нугалж, техник, тоног төхөөрөмжийг богино хугацаанд угсран, ашиглалтад оруулсан уурхайчид, механикжуулагчдадаа талархал илэрхийлье” гэв.
Үйлдвэрлэлд хийсэн бүтээн байгуулалтын ажлын үр өгөөжийн талаар "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч, ерөнхий инженер Т.Батмөнх "Энэ шинэчлэлийн үр дүнд үйлдвэрлэлийн бүтээмж өснө. Хүдэр дэх металлын агуулга буурч буй энэ үед эцсийн бүтээгдэхүүнийхээ хэвийн хэмжээг хадгалж, борлуулалтын орлогоо бууруулахгүй барихын тулд боловсруулалтаа нэмэх шаардлага байгаа. Энэ шинэчлэлийн үр дүнд боловсруулалт нэмэгдүүлэх  хүчин чадалтай болж байна. Нөгөө талаар, техникийн болон технологийн үзүүлэлтүүд сайжирна. Хамгийн гол өгөөж гэвэл, тоног төхөөрөмжийн хувийн зардал багасаж, нэг тонн хүдэр боловсруулах өөрийн өртөг буурна. Ингэснээр үйлдвэрлэлийн үр ашиг дээшилж, тэр хэрээр  ажиллагсдын бодит орлого нэмэгдэнэ. Техникийн шинэчлэлийн хүрээнд хийсэн бүтээн байгуулалтууд дээрх үр өгөөжөө тун удахгүй өгч эхэлнэ. Нэг тодорхой жишээ хэлэхэд, Дөрөвдүгээр сард манай уурхайчид өөрсдийн хүчээр угсарч ашиглалтад оруулсан "ЭКГ-12К” экскаватор өнөөг хүртэл долоон сарын хугацаанд 755 сая төгрөгийн цахилгааны хэмнэлттэй ажилласан. Мөн бүтээмж 20 гаруй хувиар өссөн. Зөвхөн нэг техникийн өгч буй үр ашгийг харахад ийм тооцоо гарч байгаа. Тэгэхээр бидний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийсэн шинэчлэл, техник тоног төхөөрөмж бүхэн үр ашгаа өгнө гэдгийг баттай хэлье” гэсэн юм.

У.БЯМБАСҮРЭН: ҮЙЛДВЭРИЙН УДИРДЛАГА ТАВЬСАН ЗОРИЛТОО САЙН БИЕЛҮҮЛЖЭЭ

"Эрдэнэт үйлдвэр”-ийн төрсөн өдрийн баяр, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлыг хүлээн авах ёслолд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн оролцсон. Тэрбээр "Би өдгөөгөөс гурван жилийн өмнө "Эрдэнэт үйлдвэр”-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Тэр үед үйлдвэрийн уул, геологийн нөхцөл хүндэрсэн, хүдрийн агууламж багассан, техникийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарсан, ажилчдын нийгмийн асуудалд ч анхаарал хандуулах хэрэгтэй болсон гэх мэтийн олон асуудал тулгамдсан ээдрээтэй цаг үе байлаа. Тэгэхэд бид 100 хувь Монголын үндэсний компани болсон "Эрдэнэт үйлдвэр”-ийнхээ удирдлагад уул уурхайн салбарын өмнөө барьдаг мэргэжилтнүүдийн нэг Х.Бадамсүрэн гуайг томилсон. Үүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрчээ.
Үйлдвэрийн удирдлага энэ хугацаанд өмнөө тавьсан зорилтыг үнэхээр сайн биелүүлж ажилласан байна. Техник, технологийн шинэчлэл хийж, ил уурхайдаа олон сайхан шинэ техник авсныг нь харлаа. Баяжуулах үйлдвэртээ шинэ шугам ашиглалтад оруулсныг нь хүлээн авах ёслолд оролцлоо. Энэ хугацаанд геологи хайгуулын ажлаа эрчимжүүлж, "Эрдэнэт үйлдвэр” Монголын эдийн засагт голлох үүрэг гүйцэтгээд явах хугацааг уртасгасан байна. Энэ бүхнийг хийж бүтээж чадсан үйлдвэрийн удирдлага болон уурхайчид, нийт хамт олонд баяр хүргэе. "Эрдэнэт үйлдвэр” бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаа маш сайн төлөвлөж, цаг уур, улирлаа ч тооцон, богино хугацаанд бүх ажлаа амжуулсан байна. Энэ бол төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдэд сайн жишиг тогтоож, бизнесийн байгууллагуудыг манлайлж буй хэрэг гэдгийг зориуд тэмдэглэе” хэмээн, зууны манлай үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

"ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ТҮҮХЭН ДЭЭД АМЖИЛТЫН БУУХИАГАА ҮРГЭЛЖЛҮҮЛСЭЭР

Дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэж монголчууд зүгээр ч нэг хэлчихээгүй болов уу. 40 эргэм насанд оюуны болон биеийн хүч чадал бүрэн жагсаж, тэгширдэг учраас ид нас гэдэг биз. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд томоохон хувьд нэмэр оруулдаг "Эрдэнэт үйлдвэр” хүнээр бол ид насандаа гялалзаж явна. Уг байгууллага 41 насны төрсөн өдрөө түүхэн дээд амжилтуудаа шинэчилсэн амжилттай угтсан юм.
"Эрдэнэт үйлдвэр” энэ онд 32 сая тонн хүдэр боловсруулжээ. Энэ нь тус үйлдвэрийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт аж. "Эрдэнэт үйлдвэр”-ийн түүхэн дээд үзүүлэлт гэдэг Монгол Улсын хувьд ч түүхэн дээд үзүүлэлт байдаг билээ.
Ил уурхайгаас олборлож, боловсруулах хүдрийн хэмжээ түүхэн дээд хэмжээнд хүрснээс гадна улс, орон нутгийн төсөвт оруулж буй орлого буюу уурхайчдын бүтээж буй үндэсний баялгийн хэмжээ ч түүхэн дээд амжилт тогтоогоод байна. Энэ онд "Эрдэнэт үйлдвэр” улсын төсөвт 900 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлж буй. Улсын төсөвт нэг байгууллага их наяд руу дөхсөн орлого оруулсан тохиолдол одоогоор анхных. Төрийн өмчит үйлдвэрийн газар муу ажилладаг гэсэн тогтсон ойлголтыг энэ үзүүлэлтүүд эвдэнэ биз ээ.

БАХАРХАЛТ ОН ЖИЛҮҮД ҮРГЭЛЖИЛНЭ

Сүүлийн гурван жилд "Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага геологи хайгуулын ажилд ихээхэн анхаарал хандуулж, 20 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Энэ хөрөнгөөр сансрын зураглалаас эхлээд өрөмдлөг хүртэлх хийж болох бүх төрлийн аргаар геологи хайгуулын ажлыг мэргэжлийн өндөр түвшинд хийсэн байна. Зөвхөн өрөмдлөгийн ажил л гэхэд 110 орчим мянган тууш метр болсон гэнэ. Үүний үр дүнд Эрдэнэтийн овооныхоо эргэн тойронд наанадаж 60 жил ажиллах нөөц тогтоогоод буй аж. Өөрөөр хэлбэл, өмнө нь 40 жил ажиллаад уурхайн нөөц дуусна гэж ярьдаг байсныг сүүлийн жилүүдийн геологи хайгуулын ажлын үр дүнд 20 жилээр сунгасан байна. Энэ нөөцөө нэмэгдүүлэх их итгэлтэйгээр хайгуулын ажлыг цаашид үргэлжлүүлэхээ "Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн хэлж байна.
Засгийн газар ч тэднийг дэмжиж, Геологи хайгуулын ангийг нь экспедиц болгон, цар хүрээ, статусыг нь нэмэгдүүлэх шийдвэр гаргаад буй билээ. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд геологи, хайгуулын чиглэлээр хамтарч ажиллах тухай баримт бичигт "Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн гарын үсэг зурсан нь геологи хайгуулын ажил илүү далайцтай, үр дүнтэй үргэлжилнэ гэсэн хүлээлт үүсгээд байна.
Ямар ч байсан буурал уулаа түшсэн буянт үйлдвэрийн нүргээн ойрын 60 жил тасрахгүй. Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжлийг түүчээлэх бахархалт он жилүүд нь үргэлжилсээр байх нь.
Эрдэнэтийн овоо өнгөтэй байна
Энэ зууны царай байна

Үндэсний шуудан

Идэрхэн “Эрдэнэт” гялалзаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани