Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

2020 он бол "зэсийн жил"

 

2020 он бол "зэсийн жил"

 

Ирэх 2020 онд дэлхийн эдийн засагт их хямрал нүүрлэнэ гэх айдас болгоомжлол алгуур сарниж эхэллээ. Учир нь, АНУ-ын эдийн засаг сэргэж, Бээжин, Вашингтон хоёр худалдааны дайнаа зогсоох талаар урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрч, Брекситийн үйл явцад ахиц гарлаа. Дэлхийн улс орнууд хямралаас зайлсхийж чадсанаар металлуудын үнэ, тэдгээрийн дотор манай улсын эдийн засгийн төлөв байдлыг тодорхойлж байдаг зэсийн үнэ өснө гэсэн таамаглалыг шинжээчид дэвшүүлж эхэлжээ.
Хамгийн сүүлийн таатай мэдээг дуулгахад, даваа гарагт Нью-Йоркт хийсэн фьючерс хэлцлээр /3 дугаар сард нийлүүлэх/ нэг тонн зэсийн үнэ 6314 долларт хүрсэн нь сүүлийн 8 сарын хугацаан дахь хамгийн өндөр ханш юм. Металлын хамгийн том гурван бирж болох Нью-Йорк, Шанхай, Лондоны биржүүдээр арилжаалагддаг зэсийн агуулах дахь нөөцийн хэмжээ 2019 оны 7 дугаар сараас хойш 37 хувиар буюу 300 мянган тн-оор багассан /дэлхийн нийт хэрэглээний 1,2 хувь/ нь ийнхүү үнэ өсөхөд нөлөөллөө. 
Түүнчлэн даваа гарагт АНУ-ын Сангийн яам Хятад улсыг "валютын манипуляци хийгч улсуудын жагсаалт”-аас хассаны дараа хоёр тал худалдааны хэлэлцээрийн эхний үе шатны тохиролцоонд гарын үсэг зурсан нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн нь тодорхой. Үүнээс үүдэн дэлхий даяар олборлож буй зэсийн тал хувийг нь хэрэглэдэг Хятад улсад эрэлт 2,6 хувиар өснө гэсэн таамгийг дэлхийн нэртэй шинжээчид дэвшүүлж байна.
 
 
Өөдрөг таамаглалууд
 
Голдман Сакс банкны шинжээчдийн дэвшүүлж буй таамгуудыг хамгийн өөдрөг нь гэж үзэж болно. Ялангуяа зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятад улс дэд бүтцийн салбараа дэмжиж, шинэ оны эхний улиралд цахилгаан шугам сүлжээнд үлэмж хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлөхүйц томоохон хүчин зүйл мөн.  
 
 
Америкийн өөр нэгэн хөрөнгө оруулалтын банк болох Jefferies Голдманы адилаар өөдрөг таамаглал дэвшүүлж байна. Тус банкны шинжээчдийн үзэж байгаагаар, одоогийн нийлүүлэлтийн хэмжээ нь мөчлөг дагасан эрэлтийн бага хэмжээний өсөлтийг ч хангаж чадахааргүй ажээ. 
 
 
Чилийн Эдийн засгийн сайд Лукас Паласиос-ын үзэж байгаагаар, Америк, Хятад хоёр худалдааны эвлэрэл тогтоосон нь зэсээс асар их хамаардаг Чилийн эдийн засагт маш чухал ач холбогдолтой. Жишээлбэл, зэсийн үнэ ганцхан доллароор өсөхөд л Чилийн эдийн засагт орох мөнгөний хэмжээ 40 сая доллароор нэмэгддэг байна.
 
 
Дэлхий дээрх хамгийн том зэсийн уурхай - Чукикамата, Чили улс 
 
Өнгөрсөн онд зэсийн үнэ унасан нь эрэлт нийлүүлэлт гэхээсээ илүүтэй Хятад-Америкийн худалдааны маргаанаас шалтгаалсан нь үнэн. 1 дүгээр сарын 15-нд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Хятадын шадар сайд Лю Хэ нар "худалдааны дайн” дууссаныг зарласны дараа зэсийн үнэ 2,83 доллар/фунт болж өссөн болохыг Чилийн Уул уурхайн сайд Бальдо Прокурика онцлоод "хэрвээ Хятад, АНУ хоёр тохиролцоогоо яг таг мөрдөж, улмаар 2 дахь шатны хэлэлцээрт гарын үсэг зурах аваас цаашдаа үнэ 3 долларт хүрнэ” гэсэн таамгийг дэвшүүллээ. Өөрөөр хэлбэл, нэг тонн зэсийн үнэ 6600 доллароос давна гэсэн үг. Хятадын удирдлага цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд татаас олгоно гэдгээ мэдэгдсэн нь Чилийн экспортын гол бүтээгдэхүүнүүд болох зэс ба литийн үнэ өсөхөд нөлөөлөх нь эргэлзээгүй. 
 
 
Зэсийн үнэ өснө гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэж буй өөр нэгэн шалтгаан бол Швейцарийн Glencore компани Бүгд Найрамдах Ардчилсан Конго улс дахь зэс, кобальтийн Мутанда гэдэг уурхайгаа 2 жилийн хугацаанд хаах шийдвэрийг өнгөрсөн оны эцсээр гаргасан явдал юм. Хаах болсон шалтгаан нь тус уурхай удаан хугацааны хэтийн төлөвт эдийн засгийн хувьд ашиггүй байхаар тооцоо гарчээ. Мутанда уурхай 2018 онд 200 мянга орчим тонн зэс олборлож байсан аж. Энэ тухайд хөрөнгө оруулалтын "Морган Стэнли” банкны шинжээч Сюзан Бэйтс хэлэхдээ "Мутанда уурхай хаагдсан, Хятадын агуулахууд дахь металлын нөөц 122 мянган тонноор багассан зэрэг шалгаанаар зэсийн үнэ 2020 онд 6450 доллар/тн болж өснө” гэлээ.  
 
 
 
Мутанда уурхай 
 
Энэ онд нөөц багасч, нийлүүлэлт буурч, эрэлт өссөнөөр "зэсийн жил” болно гэдгийг Уоллстрит дэх гол банкууд болох Goldman Sachs, Morgan Stanley, Bank of America, Citigroup болон Jefferies онцолж байна. Түүнчлэн International Wrought Copper Council гэдэг олон улсын байгууллагын таамаглалаар, энэ онд зэсийн дэлхийн зах зээл дэх эрэлт-нийлүүлэлт тэнцвэржиж, эрэлт 24,2 сая тоннд хүрч 1,2 хувиар өсөх бол олборлолт 24,19 сая тонн болох ажээ. 
 
 
Дүн шинжилгээний Capital Economics компанийн төсөөлж буйгаар, 2020 онд алт, цагаан алт зэрэг үнэт металлуудын үнэ төдийлөн өсөхгүй бол зэсийн эрэлт эрс нэмэгдэхээр байна. Ингэснээр 2021 онд үнэ 7500 долларт хүрч, улмаар Оюутолгойн гүний уурхай ашиглалтанд орох үед буюу 2025 онд 10 мянган долларт хүрнэ гэсэн "хэт өөдрөг” таамаглалыг дэвшүүлжээ.
 
"Гутранги” таамаглал
 
Харин олон улсын чансааны Fitch агентлагийн салбар болох Fitch Solutions компани "2022 оноос нааш зэсийн үнэ нэмэгдэхгүй, үнэ яг одоо өснө гэж үзэхэд арай эрт байна” гэсэн харьцангуй "гутранги” гэмээр таамгийг дэвшүүлжээ. Харин 2022 оноос хойш л дэлхийн зах зээлд хомсдол үүсч эхлэх ба энэ нь нэг талаас Энэтхэгт хэрэглээ өсч, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл эрчимжихтэй холбоотой. Экологийн шаардлагууд улам чангарснаар улс орнууд бензин, дизелийн түлшээр ажилладаг автомашинаас татгалзах үйл явц эрчимжиж, цахилгаан автомашины үйлдвэрлэл нэмэгдэх учраас зэсийн эрэлт гарцаагүй өснө. Жишээ татахад, нэг цахилгаан автобус үйлдвэрлэхэд 300 кг зэс, 1 мегаваттын хүчин чадалтай нэг салхин сэнс хийхэд 9 тонн зэс ордог байна.
 
 
Дашрамд сонирхуулахад, дэлхий даяар олборлож буй зэсийн 30 орчим хувийг барилгын салбарт, 25 орчим хувийг цахилгаан шугам сүлжээнд, 25 орчим хувийг тоног төхөөрөмж, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл болон бусад хэрэглээний бараа үйлдвэрлэхэд, тус бүр 10 хувийг хүнд машин ба тээврийн хэрэгсэл үйлдвэрлэхэд ашигладаг байна. Цахилгаан автомашин ба шинэ загварын гэр ахуйн техник хэрэгслийн үйлдвэрлэл эрчимтэй өссөнөөр зэсийн эрэлт нэмэгдэж байгаа хэдий ч барилгын ба аж үйлдвэрийн салбар нь зэсийн зах зээлийн өсөлтийн эрчмийг тодорхойлсон хэвээр байна. Дэлхий даяарх зэсийн батлагдсан нөөц 600 сая орчим тонн байгаа нь өнөөгийн хэрэглээгээр тооцвол 25-30 жилийн хангалттай хүрэлцэх юм.
 
 
 
Эцэст нь дүгнэхэд, Fitch Solutions-ийх шиг хамгийн "гутранги” таамаглалаар ч гэсэн зэсийн үнэ ойрын жилүүдэд өснө гэдэг нь тодорхой боллоо. Ямартаа ч дунд хугацаанд зэсийн эрэлт нэмэгдэх таатай төлөв ажиглагдаж байна.
Зах зээлийн 29 гол шинжээчийн хийж буй таамаглалаар, 2020 онд 191 мянган тонн зэсийн хомсдол үүссэнээр жилийн дундаж үнэ 6050$/тоннд хүрч өсөх ажээ. Харин урт хугацаандаа үнэ 7165 долларт хүрнэ гэсэн нь металлын зах зээлд томоохон сэргэлт гарах найдварыг төрүүлж байна.
 
 
 
Б.Адъяахүү   

 

http://www.sonin.mn/news/politics-fb-bot/108203


2020 он бол "зэсийн жил"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани