Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дубайд үзэглэсэн Монгол төрийн гэрээ ба Ч.Сайханбилэгийн таван жил

Дубайд үзэглэсэн Монгол төрийн гэрээ ба Ч.Сайханбилэгийн таван жил

 

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээ буюу Дубайн гэрээг үзэглэснээс хойш таван жилийн хугацаа өнгөрч байна.
Энэ хугацаанд тус гэрээг ашигтай ашиггүй болсон гэх маргаан гарч, АТГ, Аудитын байгууллага болон шийдвэр гаргах түвшинд олон ажлын хэсэг байгуулж шалгасан.  Тус шалгалтуудын  дүн тийм ч таатай гараагүй юм.
Ийнхүү Дубайн гэрээ байгуулснаас хойш Монголын улс төр, хуулийн шатанд ямар үйл явдал өрнөснийг тоймлоё.
 
2014 оны арваннэгдүгээр сарын 23.
 
 
 
УИХ-ын нэгдсэн чуулганаар Ч.Сайханбилэгийг Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилов.  Чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн танилцуулгыг хийсэн байдаг. Тэрээр "Ч.Сайханбилэг хууль, хариуцлага, ёс зүйг дээдэлж, улс орныхоо эрх ашгийг урьтал болгон тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаачилгатай, эрч хүчтэй, бусадтай гар нийлэн ажиллаж чадна” хэмээн чуулганы индэр дээрээс хэлж байв.
 
 
 
Ч.Сайханбилэгийг томилох чуулганы хуралдаанд МАН-ын 26 гишүүн оролцсонгүй. Тэрээр томилогдохдоо "Оюутолгой дээр дахин хэлэлцээрийн ширээнд суух шаардлагатай” хэмээсэн нь чуулганы протоколд үлджээ.
 
2015 оны тавдугаар сарын 20.
 
Тэгвэл Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдэлтэй  зэрэгцэн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мөн мэдээлэл хийсэн байдаг.  Тэрээр "Хөрөнгө оруулалтын дүнг УИХ-ын зөвшөөрөлгүйгээр нэмэгдүүлж Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын зурсан байна.  Оюутолгойн үр ашгийг дээшлүүлэх асуудал яригдсангүй. Бидэнд баялгийн мөнгө орж ирэхгүй. Ашиггүй гэрээг ахиад нэг шат ахиуллаа хэмээн мэдээлжээ.
 
2015 оны тавдугаар сарын 21.
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг томилогдоод ердөө хагас жилийн дараа Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилсан. Айлчлалаас дөнгөж ирээд хэвлэлийн бага хурал зарлаж байв. Тэрээр "Оюутолгойн уурхайн бүх зардлыг Монголын тал хянах бололцоотой боллоо. Далд уурхайн төлөвлөгөөнд Монголын тал төслийн өгөөжийн 54.9 хувийг авна гэсэн зарчмыг тусгаж чадсан нь манай талд ашигтай хувилбар болсноос гадна энэ төсөл дээр татвартай холбоотой элдэв маргаан гарах шаардлагагүй болсон” хэмээн мэдэгдсэн байдаг.
 
2015 оны зургадугаар сарын 5.
 
МАН-ынхан "Дубайн гэрээ”-г шалгах ажлын хэсэг байгуулсан юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн нарын багтсан ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулав.  Урьдчилсан дүгнэлтэд, "Дубайн гэрээ” Монголд хохиролтой, Монголын эрх ашгийг зөрчиж байна гэж үзсэн байна. Гэрээний хүрээнд 4.2 тэрбум ам.долларыг Оюутолгой төсөлд бус "Рио Тинто” компанид татан төвлөрүүлж ашиглахаар тусгажээ. Энэ нь Монголд хохиролтой бөгөөд, уг зээлийг "Рио Тинто толгой компани гэдгээр өөр дээрээ авч зарцуулаад хүү, хураамжийг нь Оюутолгой ХХК төлөхөөр болж байгаа нь олон улсын дүрэм журам, бизнесийн хэм хэмжээнээс давсан үйлдэл гэж Ажлын хэсэг дүгнэжээ.
 
2015 оны зургадугаар сарын 25.
 
Энэ цаг үеэс эхлэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн байгуулсан Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, Дубайн гэрээг ашигтай, ашиггүй болсон гэх маргаан дэгдсэн. Тухайн үед Шударга ёс эвслийн бүлэг Дубайн гэрээгээр нээлттэй хэлэлцүүлэг хийхийг шаардаж байв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн гэрээ ажил урагшлуулсан бус ухраасан зүйл болсон. Гэрээ батлагдсанаар хөрөнгө оруулалт нэртэй өндөр хүүтэй зээл авч, зээл, зээлийн хүүгийн зардал өсч Оюутолгой төслөөс Монголын талын авах ногдол ашиг 2048 он хүртэл 0 хувь болох ба татварт ногдох орлого буурна” гэж байв.
 
2017 оны аравдугаар сарын 04.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дубайн гэрээг шалгана хэмээн мэдэгдэв. Үнэхээр хууль бус  зүйл байгаа бол хууль, олон улсын гэрээнд нийцүүлэх ёстой гэлээ.
 
2017 оны арванхоёрдугаар сарын 12.
 
Үндэсний аудитын газраас Дубайн гэрээнд шалгалт хийхээ мэдэгдэв. Энэхүү далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн эсэхэд дүгнэлт гаргахаар болсон.
 
2018 оны гуравдугаар сарын 02.
 
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АТГ-аас шалгаж эхэллээ. Түүнийг Оюутолгойн тэр дундаа Дубайн гэрээний бичиг баримттай холбоотойгоор хуулийн байгууллага шалгалтаа эхлүүлсэн юм.
 
2018 оны дөрөвдүгээр сарын 01.
 
Улмаар Сангийн сайд асан С.Баярцогт, ТЕГ-ын дарга асан Б.Ариунсан, "Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг сэжигтнээр татан баривчилсан. Тэднийг Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх хэрэгт буруутгасан байдаг. Улмаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт прокурорын байгууллагаас дуудах хуудас хүргүүлсэн байна.
 
2018 оны дөрөвдүгээр сарын 10.
 
АТГ-аас гүйцэтгэх ажиллагаа явуулж Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс байцаалт мэдүүлэг аваад, шууд саатуулав. Мөн Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулжээ.  Тэднийг Оюутолгойн гэрээ,  Дубайн гэрээ, "Эрдэнэт” үйлдвэртэй холбогдуулан ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ авч шалгаж эхэлсэн.
 
2018 оны тавдугаар сарын 10.
 
Яг нэг сарын дараа  Ерөнхий сайд нарыг суллаж, хилийн хориг тавьсан байна. Шүүх хуралдаанд С.Баяр, Ч.Сайханбилэг нар нь цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар шууд холбогдож оролцсон.
 
2019 оны наймдугаар  сарын 26
 
Ерөнхий сайд асан  Ч.Сайханбилэг УБ-Сөүл чиглэлийн онгоцоор хилээр гарсан.
 
2019 оны наймдугаар сарын 26.
 
АТГ-аас Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн билээ. Гэсэн ч энэ мэдээлэлтэй зэрэгцэн  Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг биеэ эмчлүүлэхээр, дипломат паспорт ашиглан БНСУ-аар дамжин АНУ руу зорчсон байдаг.
 
2019 оны арваннэгдүгээр сарын 15.
 
МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанаар УИХ-аас томилогдсон Оюутолгой төслийн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн. Бүлгээс уг дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй. Харин бүлгийн хаалттай хуралдааны үеэр гишүүд байр сууриа илэрхийлснээс үүдэн маргалдаж, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн биед халдсан үйл явдал болсон.
 
2019 оны арваннэгдүгээр сарын 18.
 
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Дубайн гэрээг байгуулахтай холбоотой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.
 
 
 
"Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын нэхэмжлэлээр тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гаргасан Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээтэй холбоотой захирамжуудыг Захиргааны хэргийн шүүхээс хүчингүй болгосон нь олны анхаарал татаж байлаа. 
 
 
 
Улмаар энэ асуудлаар ҮАБЗ хуралдсан.
 
2019 оны арваннэгдүгээр сарын 19.
 
"Оюутолгой” компани шүүхээс Дубайн гэрээг цуцалсантай холбоотойгоор байр сууриа илэрхийлэв. Тэд "Дархан Монгол Ногоон нэгдэл” ТББ нь "Оюутолгой” компанийг шүүхдээгүй, Засгийн газрыг шүүхэд өгсөн. Дубайн гэрээ цуцлах үндэслэл байхгүй гэсэн байдаг.
 
2019 оны арваннэгдүгээр сарын 22.
 
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж ҮАБЗ-өөс Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээтэй холбоотой гаргасан чиглэлийг мэдээлэв. 2009 онд Их хурал 57 дугаар тогтоол гаргаад Засгийн газарт зөвшөөрөл өгсөн. Зөвшөөрлийн хүрээнд Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёр сайд байсан. Энэ гэрээ бол барууны орнуудын Монгол Улсад өмнө нь хийж байгаагүй, хожим нь дахиад үл хийгдэх анхны том гэрээ өөрчлөхгүй гэсэн чиглэлтэй байна гэв.
 
2019 оны арванхоёрдугаар сарын 03.
 
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж буй тухай мэдээлэл гараад байгаа юм. Энэ талаар АТГ-аас  "Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болж хилийн хоригоо шүүхээр цуцлуулаад гадагш явсан. Харин Монголд ирэх хугацаагаа шүүхийн зөвшөөрөл өгсөн хугацаанаас 2-3 удаа хойшлуулаад байгаа учир оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлсэн” хэмээн мэдэгдэв.
 
2019 оны арванхоёрдугаар сарын 21.
 
Тэрээр өмгөөлөгчөөрөө дамжуулан эх орондоо ирнэ хэмээн мэдэгдсэн ч одоо хүртэл ирээгүй.
 
2020 оны нэгдүгээр сарын 8.
 
НПГ-аас шүүхэд хандсаны дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ч.Сайханбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэрийг гаргасан.
 
2020 оны нэгдүгээр сарын 10.
 
"Улаан булант” зар мэдээгээр олон улсад эрэн сурвалжлуулах хүсэлтийг Интерполын үндэсний төвд хүргүүлсэн.
 
2020 оны нэгдүгээр сарын 23.
 
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг АНУ болон Их Британид төвтэй "Amsterdam & Partners LLP” хуулийн фирмээр өмгөөлүүлэхээр болсон тухай тус компанийн цахим хуудас мэдээлсэн. 2014-2016 онд Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр  ажиллаж байсан Ч.Сайханбилэг нь ажиллах хугацаандаа "Рио Тинто” компанитай Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байв. Түүнийг энэ гэрээг байгуулахдаа хууль зөрчсөн гэж үзээд Монголын прокурор дөрвөн төрлийн ял төлөвлөөд байгаа ба энэ нь ямар ч үндэслэлгүй, нотлох баримтгүй юм” гэж хэлжээ.
 
2020 оны хоёрдугаар сарын 13.
 
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гаднын иргэншил хүссэн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгөх үеэрээ мэдэгдэв.  Тэрээр "Ч.Сайханбилэг иргэншил хүсээд, гадаадын хуулийн компанид хандсан. Мөн манай энд байгаа  ЭСЯ-нд хандсан байсан. Ч.Сайханбилэг ирээд шалгуулаад үнэн зөвөө олчих хэрэгтэй. Зугатаах шаардлагагүй” гэсэн байдаг.
 
2020 оны хоёрдугаар сарын 14.
 
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан З.Энхболдод хариу барив. Тэрээр  "Өчигдөр Ордны тайганаас намын тайган болж буухдаа нэг масктай нөхөр санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү. Бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж.  Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ” гэсэн байдаг.
 
2020 оны хоёрдугаар сарын 18.
 
АТГ-аас манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд хуульчийн сонгон шалгаруулалтад орсон, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх авсан, шүүхэд бүртгэлтэй этгээд л өмгөөлөгчөөр ажиллах зохицуулалттай. Тиймээс Ч.Сайханбилэгийг гадны хуулийн фирм өмгөөлөх боломжгүй гэв.
 
2020 оны хоёрдугаар сарын 23.
 
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Дубайн гэрээ гэж яригддаг баримт бичиг дээр хэд хэдэн татвар болон зардалтай холбоотой нөхцлүүд дээр эрх мэдлээ хэтрүүлж, Засгийн газрын тогтоол байхгүй өөрөө томилсон асуудал Ч.Сайханбилэг сайдын үед байгаа. Гадна дотны ямар нөлөө орсныг мэдэхгүй ч Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй зүйл болсон.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Дубайд үзэглэсэн Монгол төрийн гэрээ ба Ч.Сайханбилэгийн таван жил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани