Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн алтыг түмэнд тараахаа амласан Н.Энхбаяр уг ордын хайгуулын лицензийг ашиглалтаар сольж өгснөө мартав уу?

 

Оюутолгойн алтыг түмэнд тараахаа амласан Н.Энхбаяр уг ордын хайгуулын лицензийг ашиглалтаар сольж өгснөө мартав уу?

 

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дөтлөхгүй зэрэгцэн улстөрчдийн уярам нялуун үгс зүрх сэтгэлийг догдлуулахаас илүүтэй айдас болгоомжлол руу хөтлөх нь их боллоо. Өнгөрсөн 30 жилийн турш ердөө л нэр бүхий 200 орчим улстөрчийн унаж босох цикл дунд төрд итгэж нэг, уурлаж нэг санал хураалтын хайрцаг руу итгэл үнэмшлээ дугтуйлдаг байсан сонгогч олны тухайд өдгөө тэр бүх гоё сайхан үгс, гоё сайхан амлалтууд худал хуурмагийн төгс илэрхийлэл болохыг бага ч атугай анзаарахтайгаа болсон нь олзуурхууштай хэрэг. Гэхдээ зарим нэг хүний алдаа оноог дэнсэлж ялгах хүртлээ 30 жил Монгол төрийн сэнтийд залж, ургуулж бодсон улс төрийнх нь утсан хүүхэлдэй болж ирснийг бодохоор харамсахгүй байхын аргагүй. Тэрхүү үл ханагч хийгээд үл цуцагч ашиглагч бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тулгын гурван чулуу болох эрхэм дээд албан тушаалыг ээлж дараалан хашсан МАХН-ын дарга Н.Энхбаяр. Тэрбээр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан цаг мөчөөсөө эхлэн улстөрч төдийгүй хувь хүнийхээ тухайд оймстой баривчилгаа, олон хоногийн өлсгөлөн, шүүхийн яллах тогтоол гээд зүрхшээж, бэрхшээмээр олон бартаа саадтай тулсан ч өнөөдрийг хүртэл унаж эсэн бол бууж өгсөн нь үгүй. Харамсалтай нь, энэ бүх цочмог зоригтой эсэргүүцэл болоод улс төр нь олны төлөө, Монголын төлөө гэхээс илүүтэй хувь улстөрчийнх нь өс хонзон, төрийн эрх мэдлийг эргүүлэн авах гэсэн хэзээ ч ханахгүй дур хүслээр нь өдөөгддөг нь нэгэнт ил болжээ. Тиймээс ч Н.Энхбаяр хэмээх хувь улстөрчийн гишгэсэн мөр, замнасан замналд нь бүрэн дүүрэн итгэх итгэл найдвар та бидэнд үлдээгүйн дээр Их өрийг тэглэсэн тухай 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн баярт мэдээ нь 2016 оны нэгдүгээр сарын 27-ний өдөр үгүйсгэгдсэн гэдгийг энд онцлох нь зөв биз ээ. 

 
Учир нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хувьд Ерөнхий сайдын албыг хашин хугацаандаа ОХУ-д төлөх ёстой их өрийг тэглэсэн гэдгээрээ өнөөдрийг хүртэл өөрийгөө сурталчлахын зэрэгцээ энэхүү гавьяаныхаа төлбөрт Монголын төрд ч, монголчуудад ч насаараа хүндлэгдэх эрхтэй хэмээн аархах нь бий. Гэтэл Монголын талаас ОХУ-руу 2003 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр шилжүүлж дуусгасан их өрийн төлбөр болох 250 сая ам.долларын гүйлгээ нь бүрэн дүүрэн эцсийн тооцоо байгаагүй гэдгийг ОХУ-ын Төрийн Дум 2016 оны нэгдүгээр сарын 22-ны баасан гарагийн хуралдаанаар "Монгол Улсаас ОХУ-д төлөх санхүүгийн өрийг чөлөөлөх тухай ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд уг төсөлд Монгол Улсаас ОХУ-д төлөх нийт их өрийн үлдэгдэл болох 174.2 сая ам.долларыг хугацаа хэтэрсэн байна хэмээн үзсэн бөгөөд уг өрийн 2.2 хувь болох 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор төлөхийг үүрэгдсэн байдаг. 
Харин энэ талаар Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бүхий л цаг үед өөрийнхөөрөө үгүйсгэсээр байдаг бөгөөд тухайн үед ч "Их өрийг тэглэчихсэн. Одоо ахиад энэ асуудлаар шуугиж Н.Энхбаярыг муулах, хийсэн юмыг нь үгүйсгэх гэж байгаа бол дэмий.
 
Н.Энхбаярыг энэ мэтээр муулж, шоронд хийж болно. Би үүнийг даваад гарчихна. Ард түмэн намайг дэмжиж байхад ингээд нэмэргүй” хэмээн булзааруулж байсан байдаг. Гэсэн ч "Их өр” нь Монголын дотоодын улс төр биш юм хойно хоёр орны харилцаа, ОХУ-ын Дум болон Засгийн газрын шахалтаар тухайн үед УИХ-аас тусгай тогтоол баталж, манай улсын Засгийн газар 30 хоногийн дотор яаралтай гүйлгээ хийх замаар жинхэнэ утгаараа өрийг тэглэсэн түүхтэй. 
 
Товчхондоо энэ бол  Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үг үйлдлийн зөрүү болоод улс төрийн увайгүй тоглолт нь зөвхөн улс орон дотроо бус хил даваад ч ул мөр үлдээж байдгийн илэрхийлэл юм. 
Түүнчлэн энд дээрх мэдээлэлтэй холбон сөхөж бичих дараагийн өөр нэгэн сэдэв бол 2003 онд ОХУ-ын Засгийн газарт төлсөн 250 сая ам.долларынхаа 50 сая ам.долларыг нь "Айвенхоу майнз” компанийн ерөнхийлөгч Роберт Фрийдландаас босгосон үйл явдал. Ингэхдээ тухайн үеийн Ерөнхий сайд Н.Энхбаярыг Роберт Фрийдландтай биечлэн холбогдсон гэдэг яриа улс төрийн хүрээнд байдаг бөгөөд тэр даруй 50 сая ам.долларын Засгийн газрын бондыг "Айвенхоу майнз” худалдан авсан. Гэхдээ энэ бондын санхүүжилт эерэг сөрөг алин болох ч Их өрийг хугаслахад тус дэм болсон юм гэхэд 2003-2004 онд шилжих тэр мөчид "Айвенхоу майнз” компанийн одоогийн Оюутолгойн орд газарт эзэмшиж байсан хайгуулын дөрвөн лиценз нь ашиглалтын лиценз болж өнгөө ч, үр дүнгээ ч хувиргах нь тэр. 
Өөрөөр хэлбэл, өдгөө Оюутолгойн орд газрын хайгуулын дөрвөн лицензийг 2000 онд "Би Эйч Би” компанийг шилжүүлж авсан "Айвенхоу майнз” компани Н.Энхбаярын Засгийн газрын бондыг 2003 онд худалдаж авсныхаа төлбөрт, хайгуулын лицензээ ашиглалтын лиценз болгоод зогсохгүй, Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах анхны алхмаа тавьсан нь энэ. 
 
Харин өдгөө "Айвенхон майнз” болоод "Рио Тинто” компанийн өмнө ирээдүйд олох ашиг орлогынх нь үүд хаалгыг бүрэн дүүрнээр нь нээж өгсөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Оюутолгойн ордтой холбоотой бүх мэдээллээс өөрийгөө арилгаад зогсохгүй, шударга үнэний өөдөөс ганцаараа зогссон баатрын дүр бүтээхийг чухалчилж буй.Ингэхдээ тэрбээр үнэн түүхийг хувь хүн өөрийнхөө төлөө үгүйсгэж болох ч түүхийн хуудаснаас өөрийгөө устгаж болдоггүй гэдгийг мартсан бололтой юм.
 
Нэг ёсны Ерөнхий сайд асан Н.Энхбаяр өөрөө Роберт Фрийдланд руу утасдаж Засгийн газрын бондыг зарсан, үүнийх нь дараа "Айвенхоу майнз”-ын дөрвөн ширхэг хайгуулын лиценз ашиглалтын лиценз болж хувирсан уу хувирсан. Үнэн гэвэл ердөө л энэ. 
 
Гэсэн ч өдгөө тэрбээр энэ бүхнийгээ үгүйсгээд зогсохгүй "МАХН, МУНН, ИЗ-НН-ын хамтарсан "Та бидний эвсэл” хэрэв УИХ-ын сонгуульд ялчихвал Оюутолгойн ордоос иргэн бүрт 650 грамм алт хуваарилах боломжтой болно” хэмээн өнгөрсөн долоо хоногт дахин нэг гайхмаар сонин амлалтыг ард түмэндээ өгөх нь тэр. Үүнийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үгээр сийрүүлбэл "Оюутолгойн зэсийг ярихаа байя гэхэд зөвхөн алтыг нь ярихад хоёр мянган тонн буюу хоёр кг алт байна. Тэр хоёр сая кг алтыг Монголынхоо иргэдэд хуваарилах юм бол нэг хүнд 650 грамм алт оногдоно. Ийм баялаг байхад ард түмэн үүнээс авч чадахгүй эсрэгээрээ цөөхөн хэдэн баячууд л бий болоод байна. Иймд энэ бол баячуудын эсрэг хийж байгаа хувьсгалт тэмцэл юм. Алтыг ард түмэндээ өгнө” гэсэн юм. Эндээс харахад тэрбээр Оюутолгойн хайгуулын лицензийг ашиглалтын лицензээр сольж өгсөн үнэн түүхээ мартагнуулахын тулд сонгогчдод алт амлаж эхэлсэн нь энэ байж болох. Үүгээр ч зогсохгүй "Их өрийг тэглэсэн” гэдэг хууран мэхлэлтийнхээ нэгэн адил Оюутолгойн хөрөнгө оруулагчдын эсрэг хийж буй шударга тэмцлийнхээ үр дүнд ард нийтдээ алт тараана хэмээн дахин нэг сонгуулийн луйвар булхай хийхээр шуударсан байж ч болох. Учир нь, өнөөдрийг хүртэл Монголын ард түмэн Н.Энхбаяр гэдэг хүнийг таньж мэдээгүйн дээр түүний тухай Ерөнхий сайд асан С.Баярын "Жаран бутархай жаран хагархай” номонд "Н.Энхбаяр хүнд итгэдэггүй. Бүр өөртөө ч итгэдэггүй” гэдэг үг өдөр ирэх бүрт та бидэнд нотлогдсоор  буйг ирэх өдрүүдэд ч анзаарч бодоход гэмгүй биз ээ.


Оюутолгойн алтыг түмэнд тараахаа амласан Н.Энхбаяр уг ордын хайгуулын лицензийг ашиглалтаар сольж өгснөө мартав уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани