Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

”ИХ ӨР” -ийг эргэн дурсахуй

”ИХ ӨР” -ийг эргэн дурсахуй Их өр гэж бидэнд байлаа. Их гэж тодотгох нь нэг талдаа "хур өр” гэсэнтэй адил сонсогдоно. Цаг хугацааны хувьд их удааж царцаасан өр юм даа. Зөвхөн хойд хөрш буюу ОХУ талд төлөх, хуучин ЗХУ-аас дамжсан өр. Монгол хүн бүрт хуваахад л хангалттай дарамттай сонсогддог энэ өрийн түүх урт. Энэ мөнгөөр хийсэн бүтээсэн, босгосон ч юм их. Гэхдээ энд их өр хэрхэн бий болсон ба юу үлдээсэн талаар ярих гэвэл улсынхаа 50 жилийн бүтээн босголтын түүхийг ярих болно. Тиймээс энд өрийг манай улс хэрхэн барагдуулсан ба яагаад дахин дахин Их өр босч ирээд байсан талаар товч авч үзлээ.

 

 

Их өр буюу 11.8 тэрбум төгрөгийн шилжих рублийн өр нь 1949-1991 оны хооронд ОХУ /ЗХУ-аас/ авсан зээлээс үүдэлтэй өр байлаа. Учир мэдэх хүний тодруулж хэлснээр бол үүний  9.6 тэрбум төгрөг нь үндсэн өр, 2.2 тэрбум төгрөг нь хүү байсан аж.

 

2003 оны 12-р сард Монголчууд маань олноороо нэг их баярлах хэрэгтэй болсон нь ОХУ-д төлөх Их өрийг тэглэсэн талаарх мэдээ байлаа. ОХУ-ын Элчин сайдын яамны өрөөнөөс шууд эфир гарч мөнгөө шилжүүлж дууслаа. Өрөө тэглүүлсэн гэж магнай тэнийсэн улстөрчид эфирт нүүр дүүрэн гарч байлаа.

 

Арай ч олимпийн аварга төрсөн шиг иргэд талбай дээрээ гарч төрийн түшээд халамцуу гар барилцаж индэр дээрээс уухайлсангүй. Гэхдээ "ИХ ӨР” гэсэн үг ард үлдлээ. Улс маань өргүй боллоо гэж нийтээрээ сайшаан хэлэлцсэн. Оросууд хоншоортой гэж зарим нь ах нараа магтсан. Бодит хэрэг дээрээ ямар гэрээ хэлцэл явагдаад 50 орчим жилд бөөгнөрсөн 11.8 тэрбум төгрөгийн шилжих рублийн өр цайрав гэдгийг мэдээлэл багатай олон нийт сайн ойлгоогүй үлдсэн.

 

2000 оны сонгуульд үнэмлэхүй олонх болсон МАХН, түүний Засгийн газар Мянганы зам зэрэг дуулиантай ажлууд эхлүүлээд байсан. Үүнийхээ залгаа болгож Их өрийн асуудлыг шийдвэрлэж сонгуульд сюрприз барих чиглэл гарган ажиллаж эхэлжээ. Энэ зорилгоор 2003 онд Монгол Улсын Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхий сайд асан С.Касьяновтой хэлэлцээр хийн, улмаар харилцан ойл­голц­лын санамж бичиг үйлдэж, 11.4 тэрбум төгрөгийн шилжих рублийн өрийг шийдвэрлэхээр болжээ. Гэхдээ энэ дотроосоо "Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой 260.3 сая шилжих рублийн өрийг шууд чөлөөлсөн бол бусдыг 97.8 хувиар хөнгөлж, үлдэх 2.2 хувийг шууд шилжүүлж төлсөн байдаг. Үүгээр харах юм бол ИХ ӨР энэ цагт тэглэгджээ. Тохирсон ёсоор үлдэгдэл 250 сая ам.долларыг манай Засгийн газар он дуусахын өмнө ёстой чардайж байж хоёр удаагийн гүйлгээгээр Оросын талд шилжүүлсэн тухай дурсамж яриа байдаг.

 

Тэр үед буюу  2003 онд  250 сая ам.долларыг нөөцнөөсөө гаргаад өгчих хуримтлалтай хэмжээнд манай эдийн засаг хүрээгүй байсан гэдэг. Тиймээс УИХ-д хандаж, улсын валютын нөөцөөсөө дэмжлэг авах тухай асуудлыг шийдүүлжээ. Мөн өөрийн нөөц бололцоогоор нийт төлбөрийн 20 орчим хувийг Засгийн газар бэлнээр нөөцөлж чадсан гэдэг. Саалийн ганц үнээ "Эрдэнэт” үйлдвэрээс тодорхой гэрээ хэлцлүүдийг хийж татварын урьдчилгаа авч. Мөн Засгийн газрын хатуу тохиролцоотойгоор уул уурхайд ажиллаж байсан компанитай тохиролцон богино хугацааны зээл хүртэл авч нэмэрлэжээ.

 

Ингээд ямар ч байсан гэрээнд тогтсон хугацаандаа Монгол Улс төлбөрөө бүрэн барагдуулж чадсан тухай дурсамж яриа байдаг. Энэ нь тухайн үед Монгол Улсад хийгдэж байгаагүй санхүүгийн том үйл ажиллагаа байсан ба энэ ажлыг тухайн үеийн сангийн сайд Ч.Улаан гардаж байсан болов уу. Монгол Улс нэг дор 250 сая ам.долларын гүйлгээ хийж байсан тохиолдол өмнө нь  байгаагүй гэдгийг энд онцлон хэлдэг.

 

2003 оны арванхоёрдугаар сарын 25-нд Монголын талаас Их өрийг тэглэх хэлэлцээрийн сүүлчийн төлбөр хийгджээ. Түүний дараа өр дарагдлаа, Их өр тэглэгдлээ, Монгол Улс үүргээ биелүүлсэн байна гэсэн дүгнэлт гарсан гэж байгаа.

 

Дараагийн жилүүдэд бүхнийг тэр дундаа Их өр дарсныг ч улс төржүүлэх үед дээрх 230 сая ам.долларыг бүрэн шилжүүлээгүй гэж хэвлэлээр яригдсан. Гэвч 230 сая ам.доллар хоёр удаагийн гүйлгээрээр хийгдэж энэ асуудал дууссан гэдгийг тухайн үеийн сангийн сайд байсан Их хурлын гишүүн Ч.Улаан хэвлэлд удаа дараа мэдэгдсэн байдаг.

 

Гэтэл яагаад бараг 16 жилийн дараа  их өр тэглэгдсэн "баяр”-ыг бид дахин хийх хэрэгтэй болов. Энэ өрийг дарахад түүхэн гавьяа байгуулсан ба оройлон оролцсон гэсэн улстөрчид тодрон ярилцлага өгөөд эхлэв.

 

Дээр дурдсан 2003 онд ОХУ-ын талтай гэрээ хэлэлцэл хийх үед "Монголросцветмэт нэгдэл”-тэй холбоотой 124.6 сая шилжих рублийн өрийг хүүгийн хамт 2003 онд багтаан төлж дуусгах ёстой байжээ. Энэ өр нь бий болсон цаг хугацааны хувьд 1970-аад онд хамаарах тул үүнийг Их өр гэдэгт хамруулж ойлгон Их өр дарагдаагүй гэсэн байр суурийг илэрхийлэх хүмүүс байдаг.

 

Манайх  "Монголросцветмет” хамтарсан нэгдлийн дүрмийн санд мөнгө оруулахдаа /1973 онд/ Оросын талаас тодорхой хэмжээний зээллэг авсан ба энэ нь эргэн төлөгдөөгүй асуудал боссон бололтой юм. Оюутолгойн 34 хувьд оруулах мөнгөгүй тул өөрсдөөс нь зээлээд хувь эзэмшигч болсонтой л төстэй асуудал бий болсон байж. Их өр шийдэгдэх 2003 онд "Монголросцветмэт нэгдэл” нь хугацаа хэтэрсэн зээлийн төлөлттэй хэвээр байсан ба энэ нь дараа нь улстөрчдийн чихийг халууцуулсан бололтой. Ингээд дахин нэг өрийн асуудал босч ирсэн ба Оросууд ирээдүйгээ харж дараа сөхөхөөр нөөцөнд үлдээсэн бололтой.

 

Хожим Стамбул хотод болсон Дэлхийн банк, ОУВС-ийн жилийн уулзалтын үеэр ОХУ-ын Сангийн дэд сайд Д.Панкин Монгол Улс ОХУ-д 180 сая шилжих рублийн өртэй гэж улалзтал мэдэгдсэн бөгөөд өрөө төлөхгүй бол Парисын клуб-ээр өрийн асуудлыг шийдүүлнэ гэж олон улсын өмнө шууд зарлажээ. Энэ нь ОюуТолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ хойд хөршөөс холуур өнгөрсний дараа цочир хийсэн мэдэгдэл байлаа.

 

Ингээд дарагддаггүй өрийн асуудлаар дахин хэлэлцээ эхэлжээ.

Жил гаруй үргэлжилсэн хэлэлцээрийн үр дүнд нь Монголросцветмэттэй холбоотой 162 сая ам.долларын өр, клирингийн өр болох 10 сая ам.доллар, нийт 174.2 сая ам долларын өрийг "Их өр”-ийн зарчмаар буюу 97.8 хувийг хүчингүй болгуулж чадсан. Энд байгаа их өрийн зарчмаар гэдгийг онцлон харах ёстой юм. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг 2003 онд шийдэгдсэн Их өрөөс ялгаж салгаж ойлгох ёстойг харуулж байна.

Ингээд Монголросцветмэттэй холбоотой өрийн 97.8 хувийг хүчингүй болгуулж харин үлдсэн 3.8 сая ам.долларын өрийг хэлэлцээр хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор нэг удаагийн мөнгөн төлбөрөөр төлөхөөр болжээ. Энэ тохиролцоог хадгалсан гэрээнд ОХУ-ын Москва хотноо 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хоёр талын төлөөлөл гарын үсэг зуржээ.

 

Эндээс харахад 1949-1991 оны хооронд бий болсон Их өр буюу 11.8 тэрбум төгрөгийн шилжих рублийн өр нь 2003 оны гэрээгээр бүрэн шийдэгдсэн ба Монголросцветмэттэй холбоотой өрийг тэглэх талаарх хэлэлцээр тусдаа явагдаж. 2010 онд мөн Их өрийн зарчмаар 97.8 хувийг хүчингүй болгож  үзэглэгдсэн байна. Энэ гэрээ дээд түвшинд буюу Оросын хууль тогтоох дээд байгууллага болох Төрийн Думаар соёрхогдон батлагдсан нөхцөлд 30 хоногийн дотор манай тал 3.8 сая ам долларыг төлөх ёстой болжээ.

 

Үүнээс хойш гадаад нөхцөл байдал, ОХУ-ын улстөрчдийн өр тэглэсэн талаарх зөрүүтэй хандлагаас хамаарч өнөөх сүүлийн өрийг тэглэсэн гэрээ хүчин төгөлдөр батламжлагдахгүй байсаар даруй 6 жил өнгөрчээ. Ингээд 2016 он гарахад нэг юм баталгаажин соёрхогдож Их өр ёстой дууслаа гэж зарлагдлаа. Үүгээр бид хоёр дахь удаагаа ИХ ӨР дарсны баяр хийх дөхөв.

 

Яагаад бид 6 жил хүлээх болов.

2003 онд манай засгийн газар  250 сая ам.долларыг хоёр удаагийн гүйлгээгээр хийснээр "ТЭГ” болсон их өрийн ард манай Оросууд яагаад дахин өр үлдээгээд байсан юм бол. Их өрийн асуудал яагаад дахин босоод байгаа талаар ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийг 2009 оны 8-р сард манай улсад айлчлахад сэтгүүлчид асуусан байдаг.

...Стратегийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байна... гэж ноён Ерөнхий сайд онцолж хэлсэн байдаг. Манай улстөрчид стратегийн төслийн ямар ашигтай шийдлийг Оросын талд бий болгосон бэ. Ямар байдал нөлөөлж 6 жил гацсан асуудал Путиний үзгийг хөдөлгөв гэдэг асуулт таавар хэвээр үлдлээ.

 

Ээлжит өрийн энэ урт түүхийг эцэслэж Оросын Дум өнгөрсөн сарын 27-ны өдөр Монголын талын өрийг цуцлах хуулийг соёрхон баталлаа. Ерөнхийлөгч В.Путин хоёрдугаар сарын 1-нд уг хуульд гарын үсэг зурснаар Монголросцветмэттэй холбоотой Монголын өрийг тэглэх гэрээ баталгаажсан. Энэ нь 2003 онд шийдсэн Их өрөөс тусдаа өрийг шийдсэн гэрээ гэдгийг ялгаж салгаж ойлгох ёстой байх.

 

Гэрээ албан ёсоор батламжлагдсан нөхцөлд үлдсэн 2.2 хувь буюу 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор багтаан төлөх үүрэгтэй. 2003 оны засгийн газар шахуу зайнд 230 сая ам.доллар төлж байсан бол энэ Засгийн газар 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор төлөх шаардлагатай болсон.

Энэ төлбөр хийгдсэний дараа л бид хоёр дахь Их өрөө тэглэлээ гэж хэлэх ёстой. Гэрээний заасан хугацаанд 3.8 сая ам.долларын төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд 174.2 сая ам.долларыг төлөх  гэрээний заалт эргэн үйлчилнэ.

 

Төсвийн нөхцөл байдал хүндхэн байгаа хүүхдийн 20 мянгаа ямар нөөцөөс гаргах уу гэж байгаа Засгийн газарт 7 тэрбум орчим төгрөг гаргана гэдэг чанга л байгаа. Путин энэ оны 2-р сарын 1-нд гэрээнд гарын үсэг зурсан гэж мэдээлэгдсэн. Үүгээр тооцвол ойролцоогоор 2 долоо хоногийн дараа Засгийн газар гэрээний үүргээр хүлээсэн 3 сая ам.долларыг Оросын талд шилжүүлсэн талаар зарлах ёстой болно. Энэ үед л бид ОХУ-д өрөө дарсны жинхэнэ баяраа хийх буюу эргэн дурсахуй болгоно доо. 

 

Үүний араас сүүлийн 3 жилд бий болсон гэх ДНБ-ий 70 хувьд хүрсэн гээд байгаа ШИНЭ ӨР-ийн асуудал босчихоод байгаа. Энэ бол жич ярих асуудал.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

”ИХ ӨР” -ийг эргэн дурсахуй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани