Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Баярхүү: Улсаа газар нутаггүй болгосон нь түүхэн гэмт хэрэг

 "Өргүй Монгол” хөдөлгөөний тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүүг "Ярилцах цаг”-ийн зочноор урилаа. 
 
-Alibaba.com-д "Монголд газар зарна” гэх зар гарсныг иргэд мэдээлсэн ч  сонгуулийн дуулианд дарагдсан. Энэ тухай Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай "Тоохгүй өнгөрч болохгүй, нягтлах хэрэгтэй. Засгийн газар  зөвшөөрлүүдийг  шалгаж цэгцлэх шаардлагатай”  гэж хэлсэн.  Та юу гэж бодож байна?
 
-"Овоо босгоогүй бол шаазгай юу гэж  суух вэ” гэж үг бий. Оргүй зүйл биш байх. Шалгаж нягтлах нь зүйтэй. Ер нь бид нэг зүйлийг хатуу ойлгох цаг болсон. Монголчууд 30 жил неоколоничлолын саварт атгуулж, мөлжүүлж, газар нутгаа алдаж, ард түмэн хэдэн үеэрээ төлж чадахгүй өрөнд ороод явж байгаа. 
Судлаачийн хувьд би  үүний эсрэг тэмцэж, тайлбарлаж, илүү олон хүнд ойлгуулахын тулд  сонгуульд хүртэл орж 10 гаруй жил болж байна. Судалгаа хийгээд  үзэхэд ямар шатлал харагддаг вэ гэвэл, тухайн ард түмэн хэр зэрэг сэрж эхэлж байна. Түүнд нь тааруулаад неоколоничлол нь  дараа дараагийн угсраа мэхнүүдийг хийгээд байдаг. Тэгэхээр бид гашуун ч гэсэн нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
 Монголд 1990 оноос хойш төр, засаг гэж байгаагүй. Зөвхөн колонийн Засгийн газар л байгаа. Колоничлогчид ирж өөрсдийн төлөөний хүнээ томилчихоод явчихдаг. Тийм Засгийн газар бүрдэж, колоничлогчдын өмнөөс бодлого явуулж, тэдний захиалсан хуулиудыг гаргаж хэрэгжүүлж ирлээ. Өөрсдийгөө ард түмнээс сонгогдсон юм шигээр сонгуулчихдаг төр гэдэг нэртэй УИХ, тэндээс байгуулагдсан Засгийн газар, Ерөнхийлөгчийг нийлүүлээд колонийн засаг гэж ойлгож болно.
 
Тэдний зарим нь учраа мэддэг, зарим нь мэдэхгүй, заримд нь мэдэх шалтгаан байгаа. Юу ч мэдэхийг хүсэхгүй дөрвөн жил түр  суугаад гараад явдаг. Эсвэл хэдэн сар төр, засагт ажиллаад солигдоод явж байдаг. Колоничлогчид энэ бүтцийг ашиглан колонийн бодлогоо хэрэгжүүлж ирсэн. Ийм л зүйл ажиглагдаж байгаа.  Уг нь УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч яг жинхэнэ утгаараа Монголын ард түмний дундаас сонгогдож, ард түмнийхээ эрх ашгийг хамгаалж зүтгээд болохгүй бол хариуцлага үүрдэг байх ёстой. Бидэнд ийм төр алга. Үүнийг бүгд харлаа, үзлээ, мэдлээ, одоо нийтээрээ  хүлээн зөвшөөрөх ёстой. Мэдээллийн том порталын нэг Alibaba.com-д гарсан газар зарах зартай холбогдуулж хэлэхэд энэ бол Үндсэн хуулийн аюул юм. Неоколоничлогчид  Үндсэн хуульд маань хүртэл бодлогоо оруулсан. 
 
-Үндсэн хуулийн аюул гэдгийг та тодотгож хэлнэ үү? 
 
-1992 оны шинэ Үндсэн хуулийг бас ч гэж ёсоо алдаагүй, эрхбиш газар нутаг, эх орноо гэж боддог хүмүүс дийлэнх нь байсан учраас 6.1 дэх заалтаар Монгол Улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, хамгаалж хуульчилсан. 6.2 дахь заалтад төрөө дээдэлдэг, төр нь ард түмнийхээ дундаас шигшигдэж гарч ирсэн шилдэг хүмүүс гэсэн уламжлалт ойлголт хадгалагдаж байсан учраас  "төрийн хамгаалалтад” байна гэж зааж өгсөн. Гэхдээ  зарим нөхдүүд 1997 оны Ашигт малтмалын тухай хууль, Монголбанк болон арилжааны банкны тухай хуулиудаар ард түмний мэдэлд байдаг газрыг ашигт малтмалын лиценз хэлбэрээр барьцаалж авч мөнгө хүүлж баяжсан. Дээр нь Монголын  ард түмнийг өрөнд оруулах боломжоо нээгээд явж ирсэн.
2009 онд Оюутолгойн гэрээ зурагдсанаас хойшхи 11 жилийн хугацаанд Монголын ард түмэн бүгд сэрж ухаарч, Ашигт малтмалын хуулийг өөрчлөх ёстой, лиценз өгч болохгүй юм байна. Оюутолгойн гэрээг ч цуцлах ёстой гэдэгт нийгэм тэр чигээрээ босч монголчуудын бараг 99 хувь нь нэг байр суурьт нэгдсэн. Эхнээсээ Оюутолгойн гэрээг зурж колоничлогчдод үйлчилсэн С.Баяр, С.Баярцогт нар  ялаа аваад явлаа. Иймэрхүү юм болохыг колоничлогчид гурван жилийн өмнөөс  мэдэж байсан. Ингээд 2016-2020 оны хооронд  эрх барьсан МАН-ын УИХ, Г.Занданшатараар  Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Миний хардаж байгаагаар  Г.Занданшатар АНУ-д очиж сургалт  хөтөлбөрт хамрагдсан, колоничлогчдын нөлөөний агент, миний хардаж байгаагаар.
Хардах эрх бол ардчилсан нийгэмд байх ёстой  зүйл. Бас нэг хардах асуудал бол   Оюутолгойн гэрээг УИХ-аар хэлэлцүүлэхгүйн тулд, хоёрдугаарт ард түмэн нэгэнт ойлгосон учраас Оюутолгойн гэрээ шиг луйврын гэрээг цаашид Үндсэн хуулиар нь баталгаажуулж өгөхгүй бол Үндсэн хууль нь өөрөө Оюутолгойн гэрээг цуцлах боломжтой байгааг колоничлогчид өөрсдийнхөөрөө   өөрчлүүлсэн. "Байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэсэн заалтыг төрийн нийтийн  өмч гэж өөрчлүүлсэн нь колоничлогчдын захиалга. Ингээд "Рио Тинто” мэтийн үндэстэн дамнасан компани, эсвэл хятадууд авах, Alibaba.com дээрээ чөлөөтэй зардаг байх зохицуулалтыг Үндсэн хуульд оруулж өгсөн. Ард түмэн эсэргүүцвэл өөдөөс нь "Үндсэн хууль чинь ийм”  гэж тайлбарлахад  яаж ч чадахгүй байхаар атгаг санаагаар 2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийсэн.  Үүнийг тухайн үед бид Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар телевизийн нэвтрүүлэг, ярилцлагад орж байр сууриа хэлж, эсэргүүцлийн акц явуулж  байхдаа   байнга хэлж, сануулж  байсан.
Дахиад хэлэхэд, 1992 оны Үндсэн хуулийг бас ч гэж яадгаа алдчихаагүй, монгол ёс, хүн чанараа гээгээгүй хүмүүс баталсан учраас ард түмэн баялгаа мэдэх эрхтэй, шийдэх гарцтай байлаа. Тэрийг нь 2019 онд МАН-ын УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр  байхгүй болгочихсон. Үндсэн хуулийн саяны нэмэлт, өөрчлөлтийн хамгийн хортой, гадны захиалгаар хийгдсэн заалт бол Үндсэн хуулийн 6.2 буюу  "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэсэн заалт  юм. 
 
-"Ард түмний мэдэлд төрийн өмч  байна” гэснийг "Төрийн нийтийн өмч” гэж   өөрчилсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай  хууль нь "Төрийн нийтийн өмчлөлийн зүйлсийг хуульд заасан нөхцөл, журмын дагуу иргэн /Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн/ бусад өмчийн хуулийн этгээд эзэмшүүлж, ашиглуулж болно”  гэж батлагдсан. Бидний ирээдүй цаашид яах бол?     
 
-Тухайн үед бид үүнийг хэлж, анхааруулж байсан. Ард түмэндээ ч  сэрэмжлүүлсэн. "Байгалийн баялаг ард түмний дундын өмч байна” , ард түмэн өмчөө мэднэ, өөрсдөө менежер нь байна гэдгийг хуульчлах ёстой гэж Шинэ Дээд Үндсэн хуулийн  хуулийн төсөл хүртэл боловсруулаад ард түмнээрээ хэлэлцүүлж, саналыг нь тусгаад төрийн өндөрлөгүүдэд өргөн барьж байсныг ард түмэн санаж байгаа. Байгалийн баялагийг нийтийн  өмч болгох зүйлийг  Монгол Улсын Ерөнхийлөгч хийчихсэн. Тэгэхээр 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол түүхэн гэмт хэрэг. Тухайлбал, үүнийг хийсэн Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, энэ саналыг оруулсан Ерөнхийлөгч Х.Баттулга нар түүхэн гэмт хэрэгтнүүд. Түүхээрээ энэ хүмүүс удахгүй шүүгдэнэ. Эд яаж ч мэлзээд нэмэргүй. Хажуудаа хамгаалагч комиссаруудаар хүрээлүүлсэн байхдаа, хэвлэл, мэдээллийг мөнгөөр барьдаг байхдаа, олны тархийг угаадаг байхдаа л тэд  өөрсдийгөө хамгаалаад мэлзээд байж чадах байх. Гэхдээ эцсийн эцэст цаг хугацаа, түүх өөрөө тэднийг шүүнэ.
Миний харж байгаагаар ирэх намар гэхэд ард түмэн сэрж, тэмцэлд  босно. Үндсэн хуульд оруулсан 6.2 дахь заалт дахь "төрийн нийтийн” гэсний эсрэг Монголын ард түмэн тун удахгүй нийтээрээ нэгдэж нийлж эсэргүүцнэ гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Гол аюул тэр заалтад байна шүү дээ. Үндсэн хуульд тэр заалтыг хийгээд, түүндээ хамгаалалт тавихдаа УИХ –даа  60  гаруй гишүүнтэй байх ёстой, Засгийн газар нь хүчирхэг байх ёстой, зөвхөн дөрвөн сайдаа гаднаас бүрдүүлэх ёстой гэсэн өөрчлөлтийг хийлээ. Колоничлогчдод ашигтай байх, өөрсдийнх нь гар хөл болж дөрвөн жил Төрийн ордонд  бүгж өөрсдийгөө хамгаалдаг,  төсөл, тендер авч хоорондоо зодолддог тийм бүтэц рүү авчирч байгаад өөрсдийн захиалгыг Үндсэн хуульд хийлгэсэн.  Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг энгийнээр тайлбарлавал энэ бүхэн  бүр ч ойлгомжтой болно. 
 
-Тэр нь юу билээ? 
 
 -Өнөөдөр бид ганц  Ашигт малтмалын хуулиар олгогдсон лицензийг  буцааж авч чадахгүй Оюутолгой дээр яаж махаа идэж байна вэ. Гэтэл зөвхөн Оюутолгойн лиценз "Рио Тинто” гэдэг компанид очоод дэлхийн 15 супер мөнгө хүүлэгч банкинд барьцаалагдчихаад бид салгаж авч чадахгүй өрөнд орж үйлээ үзээд сууж байтал Монголын бүх газар нутаг Үндсэн хуулийн 6.2 гэдэг заалтаар нийтийн өмч болчихож байна шүү дээ. Тэгэхээр Оюутолгойн гэрээ зөвхөн Оюутолгойн орд дээр биш  Монгол Улсын бүх газар нутаг дээр, тэр нь ашигт малтмалын орд байна уу, эдэлбэр газар байна уу, бэлчээр, тариалангийн газар гэхчлэн бүгдэн дээр нь баталгаажуулж гадныхан эзэмших эрхийг нээж өгснөөрөө Үндсэн хуулийн 6.2 маш хортой заалт юм.
 
Өөрөөр хэлбэл, энэ заалтаар монголчууд цаашид газар нутгийнхаа эзэн байхаа больж байгаа юм. Энэ гашуун ч гэсэн үнэн. Үүний эсрэг ард түмэн нэгдэж тэмцэх ёстой. Залуучууд, эх орончид энэ асуудалд идэвхтэй оролцож байр сууриа илэрхийлж эхэлж байх шиг байна. Монголчууд 100 жилийн өмнө эх орон, газар нутгийнхаа төлөө амиа өгөхөөс буцахгүй тэмцсэн шиг тийм тэмцэл удахгүй эхлэх байх.

 

 
-Эцэст нь  эдийн засагч, судлаачийн хувьд танаас нэг зүйлийг тодруулъя. Оюутолгойн асуудлаар Ерөнхий сайд асан  С.Баяр нарыг шүүхээс буруутай гэж үзээд  ялласан.  Цаашид Оюутолгойн үр өгөөж,  ирээдүйг хэрхэн харж байна? 
 
-Монголчуудад ганцхан гарц бий. Ард түмэн УИХ-ыг, Засгийн газрыг, Ерөнхийлөгчийг шахаж, шаардаж хэзээ мөдгүй тэмцэж тэсрэх нөхцөл байдал үүсэнгүүт тэд Оюутолгойн гэрээг баталгаажууллаа. Ганц Оюутолгойн гэрээг баталгаажуулах бус цаашид Монголын газар нутаг лиценз байдлаар байна уу, бэлчээр, газар тариалан  байдлаар байна уу, бүгдийг нь гадныхан эзэмших эрхийг нээснийг болиулах ёстой.  Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг өөрчлүүлэх ёстой. Хийсэн хүмүүст нь хариуцлага тооцох ёстой. Ялангуяа Г.Занданшатар, Д.Лүндээжанцан, санаачлагч нь Ерөнхийлөгч Х.Баттулга  өөрөө юм уу, өмнөөс нь ЕТГ-ын дарга байсан З.Энхболд нь хийсэн үү  гэдэгт яг хэн нь  болохыг тодруулж хариуцлага тооцох ёстой. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хүчингүй болгох ёстой.
Энэ ярилцлагаар дамжуулж, У.Хүрэлсүх, Х.Баттулга нарт сайн санаж хэдэн үг дайхад "Та нар дэлхийг захирч байгаа  ам.долларын том  эздийн Монгол дахь төлөөлөгчийн газарт ашиглагдаж байгаа зарц нар гэдгээ ойлгооч ээ. Битгий өөрсдийгөө Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэж андуураач. Та нар хэн ч биш, та нар  неоколоничлогчдод ашиглаж байгаа ээлжит С.Баяр, С.Баярцогт нар шүү.
Өнөөдөр та нар тэр хоёрыг шоронд барьж хийж байгаа ч өөрсдөө яг тэдэн шиг  ашиглагдаж байгаа ээлжит золиосууд. Та нар шиг өчнөөн олон Ази, Африкийн золиосууд шоронд орсон, амиа хорлох нь хорлосон, үхэх нь үхсэн. Гадны эзэд ашиглаад хэрэггүй болохоороо яг С.Баяр, С.Баярцогт нар шиг хаядаг. Неоколоничлогчид  нэг хүнийг удаан ашигладаггүй. Тун удахгүй дараагийн  золиос болох  Хүрэлсүх, Баттулга нарыг  бэлдэж гаргаж ирээд  та нарыг шорон руу илгээнэ. Тиймээс өөрсдийгөө Монголын төр, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэж  андуурч Их тэнгэрийн аманд хэвтсэнээ үлгэрт гардаг хаан болсон мэт төсөөлөх хэрэггүй. Та нар хэн ч биш, колоничлогчдод ашиглагдаж байгаа золиосууд гэдгээ ухаар. Удахгүй  тэр цаг  ирнэ”. Өнөөдрийн УИХ дахь 76 гишүүнийг ч сайтар нягтлаад үзвэл цөм нь "Рио Тинто”-гийн хүмүүс байгаа. Тэдний  хар машинаар гаргасан хүмүүс  УИХ-д орж ирсэн. Үүнийг үг, үйлдэл нь удахгүй нотлоод батлаад харуулаад өгнө. 
 
-Та Оюутолгойн гэрээг Монголын ард түмний санал асуулгаар хэлэлцүүлэх ёстой гэж хэлж байсан? 
 
-Одоо ч  гэсэн Оюутолгойн гэрээг ард түмний санал асуулгаар хэлэлцүүлж болно. Тэгэх ч ёстой.Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг ард түмнээсээ асуух ёстой. Оюутолгойг таслан зогсоохгүй бол худал ярьж татварт хэдхэн төгрөг төлж зальдаад Монгол Улс түүнээс нь илүү ихээр өрөнд орж  хохирч байна. Энэ гэрээг зурсанаас хойш  манай улс хоёр тэрбум ам.долларын өртэй байсан одоо 30 гаруй тэрбум ам.долларын өртэй болсон. Өр 16 дахин нэмэгдлээ, үүнээс өөр ямар баримт нотолгоо байх билээ. Цаашид Үндсэн хуультай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн зүйлүүдийг бүх ард түмнээсээ асууж,   1992 оных шиг бүрэлдэхүүнээр буюу Үндсэн хуулийн их  хуралдайг хуралдуулж шийдэх  ёстой. Сүүлийн арваад жил би үүнийг л ярьж ирсэн. Баярхүү ухаантай, минийхээр шийд гэж би огт хэлээгүй. Ард түмэндээ эрхийг нь өг, асуу. Ард түмэн төрөө төрүүлдэг, тиймээс тэд өөрсдөө менежер нь гэж хэлдэг. Бүх  ард түмний санал асуулгаар таван асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Саяын сонгуульд орохдоо ч би энэ тухай ярьж явсан. Мөрийн хөтөлбөртөө ч  бид тодорхой заасан. Оюутолгойн гэрээг ард түмнээсээ асуу.
 
Үндсэн хуулийн 6.2-ыг ард түмнээсээ асуу. УИХ-ыг одоогийн хэлбэрээр нэг танхимтай байлгах уу, хоёр танхимтай болгох уу гэдгийг асуу. Засгийн газрын тэргүүнээ ард түмэн шууд сонго, тэрийгээ Ерөнхий сайд гэх үү, Ерөнхийлөгч гэж нэрлэх үү гэдэг хамаагүй, ард түмэн шууд сонго. Бүх шатны шүүгчийг ард түмэн өөрсдөө сонго гэсэн таван зүйл дээр ард түмний санал асуулгыг багцалж явах учиртай. Түүнээс асуудалд хэсэгчилж хандаад шийдэгдэхгүй.
 
-Сүүлийн үед хүмүүс үнэнийг хэлэхээс айдаг систем рүү яваад байна уу гэж бодогдох боллоо. Та юу гэж харж байна? 
 
- Би айхгүй байна. Бас үнэнийг хэлэх, босч тэмцэх хүмүүс  харин ч нэмэгдэж байгаа гэж харж байгаа шүү. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол ард түмний эсрэг хийсэн түүхэн гэмт хэрэг Монгол Улс түүхэндээ газар нутгаа ингэж алдаж   байсан удаа байхгүй. Монголчууд  "Газар бол улсын үндэс” гэсэн Үндсэн хуультай явж ирсэн. Газраа бусдад алдвал улс ч байхгүй, төр ч байхгүй. Гэтэл агуу их Хүн гүрнээс хойш Монголын түүхэнд анх удаа газар нутгаа гадныханд хуулиар өгөх замыг нээж өгч, улс орноо, ард түмнээ газар нутагүй болгосон Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Х.Баттулга нар түүхэн гэмт хэрэгтнүүд юм.
Хүмүүс Ц.Элбэгдоржийг найман жил Ерөнхийлөгч хийсэн, хоёр удаа Ерөнхий сайд хийсэн гэдэг ч төрийг самарсан түүхэн гэмт хэрэгтэн гэдэг.  Түүний хажууд тэнгэрт буцсан ч гэсэн О.Дашбалбар түүхэнд үлдэх гавьяатай, газар нутгаа хамгаалж явсан эх оронч гэж дурсагддаг. Түүн шиг  үнэнийг хэлж байгаа эх орончид үеийн үед дурсагдаж үлдэнэ. Би үнэнийг хэллээ, үүнийгээ хэзээ ч зогсоохгүй. 
 
 


Т.Баярхүү: Улсаа газар нутаггүй болгосон нь түүхэн гэмт хэрэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани