Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тахилгат ууланд олгосон лицензүүд-2

Тахилгат ууланд олгосон лицензүүд-2

 

- Суварга хайрханы гол судсыг тасалжээ-
 
Монголчууд уулсын дундаас сүрлэг Суварга хайрхан, усны  тунгалаг Тамирын гол гэлцдэг. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт оршдог  Суварга хайрхан уул уурхайн  лицензэд дарлуулчихаагүй төрийн тахилгат  уул. Бас эрчүүдийн хийморийн уул гэж тахиж шүтдэгтэй холбоотой болов уу. Гэвч  хөрсөн доогуурх  хүйн холбоо, усны судлаар амин шүтэлцээтэй байдаг  эргэн тойрны газрууд хуу нь  алтны эрэлчид шургалсан нь нууц биш юм. Тухайлбал, Суварга хайрханаас эх авч урсдаг  Орхон гол алт олборлодог компаниудын уршгаар улаан хоормогоор урсч, зарим жил  тасалдаж, булан тохой нь хүртэл   өмхийрч бохирдон байгаль орчны доройтолд орсон. Өөрөөр хэлбэл, Суварга хайрханы гол судсыг тэд ийнхүү тасалжээ.
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролын үед Суварга хайрхан уулнаас эх аван урсдаг Орхон голын бохирдолтой Засгийн газрын зарим гишүүн  очиж танилцаж байв. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрөхөд  хууль бус уул уурхайн асуудал далд хэлбэрт шижин улам нууцлагдмал болсон  гэдгийг нутгийн иргэд хэлж байгаа юм. Тухайн үед  УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан  Н.Цагаанхүү, Архангай, Өвөрхангай аймгийн удирдлагууд болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүд Цэнхэр сумын Орхон багт очиж ажилласан байдаг. Ингэхдээ уурхайн компаниуд, малчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Хэлэлцүүлгээр малчид, иргэдийн гомдол, санал жин дарж, хууль бус үйл ажиллагаа явуулсан "Монгол газар” тэргүүтэй компаниудад  торгууль ногдуулж байсан юм.
 
Орхон голын тухайд 1999 оноос алтны эрэлчдийн хөлд сүйдсэн. Мэргэжлийн байгууллагууд нь "Маш их бохирдолтой” гэх дүгнэлтийг удаа дараа  гаргаж, гурван удаа битүүмжлэх арга хэмжээ аваад тусыг олоогүй нь эмгэнэлтэй. Уул уурхайн компаниуд   битүүмжлэлийг  хулгайгаар эвдэж ороод  ажлаа явуулж байгааг хэвлэлүүд газар дээрээс нь  мэдээлээд  ч тухайн үед хүчрээгүй.  Тэр үед Орхон голын савд  "Монгол газар”, "Алтандорнод Монгол”, "Алтай гоулд”, "БМНС”, "Голден хаммер” "Батбродерс” гэх компаниудын тусгай зөвшөөрлийн дор 20 орчим компани гэрээлэн алт олборлож байсан. 2015 оны долдугаар сараас хойш "Монгол газар” компанийн эрхээр 14 жижиг компани техник эдийн засгийн үнэлгээгүй /ТЭЗҮ/ уулын ажлын төлөвлөгөө боловсруулан ажиллаж эхэлсэн гэдгийг салбарын сайдаар ажиллаж байсан  Д.Оюунхорол  тухайн үед тогтоож байлаа. Гэхдээ торгууль ногдуулж, хугацаатай үүрэг өгч байв. Гэсэн ч  тодорхой хугацааны дараа  уул уурхайн үйл ажиллагаа үргэлжилсэн байдаг.
Өдгөө  Архангай аймаг энэ оны эхний  гурван  сарын байдлаар хууль бус хайгуулын болон ашиглалтын лиценз олголттой холбоотой иргэдийн гомдол, саналаар   толгой цохиж байна. Жишээ нь, Өндөр-Улаан сумын Азарга баг, Тариат сумын Мөрөн баг, Жаргалант  зэрэг сумын газар нутгийг  дамнуулж олгосон уул уурхайн зөвшөөрөл олон байгааг тус  тойргоос  сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Засгийн газраас Отгонтэнгэр ууланд олгосон лицензийг цуцлах асуудлыг оруулах үед байнгын хорооны хурал дээр хэлж  байсан юм.
 
 
 
Архангай аймаг том, жижиг гол, нуур цөөрөм олонтой. Гэтэл уул уурхайн зөвшөөрлүүд бүгд томоохон голын эрэг дагуу олгогдсон нь  анхаарал татна. Сүүлийн үед зарим компани тусгай хамгаалалттай бүсэд халдаж, ойн сан руу цөмрөн уул уурхайн ажлаа идэвхжүүлсэн гэсэн мэдээлэл  байгаа юм. Мөн Цэцэрлэг сумын Туулант, Чулуут багийн нутагт   хууль бусаар геологийн ерөнхий хайгуулын зураглал үйлдэж байгаа  компаниуд байгааг нутгийн иргэд мэдээлсээр  байгаа юм.
 
 
 
Мөн   Хашаат сум, түүнчлэн Цэнхэр  сумын Орхон багийн газар нутагт олгосон  олборлолтын болон  хайгуулын хууль бус зөвшөөрлүүдийн цаад эзэд нь тодорхойгүй. Тэгсэн атал үйл ажиллагаа явуулаад байна гэсэн мэдээлэл бас  чих дэлсдэг. Орхон баг  570 гаруй өрх, 30 мянга гаруй толгой малтай. Ер нь бол Цэнхэр сумын мал бүхий өрх амьдардаг гол бүс гэдэг.  Гэтэл  энэ  бүс нутгийн экологийн тэнцвэрт байдал алдагдсанаар  байгаль орчин доройтож,  иргэд, малчдынх нь  эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөх  болоод удаж байна.
Архангай аймгийн хувьд  "Уул уурхайгүй аймаг болно” гэсэн хөгжлийн   зарчмыг "Амь нэг Архангай” төслийн хүрээнд зохион байгуулсан  "Хөгжлийн форум”-ын үеэр  ярьж,  шийдэл гаргаснаа зарлаж байсан.   Үүнийгээ аймгийнхаа цахим хуудсуудад байршуулж, иргэд санаа бодлоо илэрхийлсэн нь одоо ч үргэлжилсээр.  Аймгийнх нь  хөгжлийн  зорилтыг авч үзвэл  хөдөө аж ахуй, мал аж ахуй, аялал жуулчлал тэр дундаа түүхэн дурсгалт, соёлын өв бүхий газар нутгууд дээрээ тулгуурлаж хөгжинө гэж тодотгожээ. Ийм боломж тэнд  бий.  Тухайлбал, Архангай аймаг Их Монгол Улсын үүх түүхийг хадгалсан газар.  Монголын   хаант 10 гаруй улсын нийслэл   Орхоны хөндийд оршин тогтнож байсан түүхтэй. Хотын туурь, малтлага одоо ч үргэлжилсээр байгаа. Үүндээ түшиглэн цааш  Өвөрхангай аймгийг холбосон  байгалийн үзэсгэлэнт газар-түүх дурсгал хосолсон  тун сонирхолтой аяллын  маршрут  бий болгож, жуулчдыг татах өргөн  боломж  ч  бий. Харамсалтай нь аялал жуулчлалын чиглэлээр  бүс нутгийг хөгжүүлэхээр бизнесийн ухаан сэдсэн хүн ховор юм.  Харин  ураны хайгуул, олборлолт явуулах санааг  анх Японы мэргэжлийн сүмогийн их аварга Д.Дагвадорж сэдсэн  гэх бараан мэдээлэл  сүүлийн хэдэн жил нийгмийг талцуулж  шуугисан. Тус  аймгийн Өндөр-Улаан, Тариат, Жаргалант сумын зааг,  Азаргын голын эхэнд олгосон уран хайх хайгуулын лицензийг их аварга   хууль бусаар авсан гэх  хэл  ам таталсан нь тэр. Түүний ах Д.Сумъяабазар тухайн үед Уул уурхайн сайдаар ажиллаж байсан нь дээрх мэдээлэлд ташуур болж нийгэмд хурдтай цацагдсан байж ч болох. Их аварга өөрөө бол дээрх  мэдээллийг үгүйсгэж "Архангай нутаг бол миний ээжийн төрсөн нутаг. Ээжийн хэвлийгээс төрсөн атал би ээжийнхээ төрсөн нутгийг сүйтгэх үү. Энэ бол огт  үндэслэлгүй  мэдээлэл” гэсэн тайлбарыг хийж байв.
 
 Хэрэв тэнд ураны хайгуул, олборлолтын ажил эхлүүлбэл Архангайн Цэнхэр сум  "Хоёр дахь Улаанбадрах”  болох гашуун ирээдүй хүлээж буй.  Дорноговь аймгийн Улаанбадрах сум өнөөдөр  Францын "Арева” компанийн  уршгаар малчид нь малаа барсан. Түүгээр зогсохгүй малын урагт гаж нөлөө илэрч  найман хөлтэй ишиг, арьсгүй тугал гарч эхэлсэн бол төрөх насны эмэгтэйчүүдийн дунд үр зулбах явдал нэмэгдсэн гэсэн мэдээлэл бий. Төрийн байгууллагаасаа өгсүүлээд энэ мэдээллийг аль болох саармагжуулж, албан ёсны дүн мэдээг нууж дардаг, энэ талаар шүүмжлэл хэлсэн иргэдээ "галзуу, солиотой” гэж хоч нэр өгдөг зуршил тогтсоныг зарим эх сурвалж хэлдэг. Тэгвэл энэ аюул Архангай нут­гийнханд  ийнхүү  бараг л айл буучихаад  байна.
Магадгүй зарим нь өнөөдөр уул уурхайн лицензийн сүлжээ  төрийн тахилгат Суварга хайрхнаас маань хол байгаа гэж бодож байж болох юм. Үнэндээ яг ийм нэрээр авсан зөвшөөрөл одоогоор алга. Гэхдээ уул уурхайн эзэд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан-Овоо, Дарьгангын цогцолбор газарт газрын зураг дээр огт байхгүй Хүйтэн уул нэрээр зөвшөөрөл авсан байдгийг саная. Завхан аймгийн нутаг  төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханд зөвшөөрөл авчихсан байсныг Засгийн газар хэдхэн сарын өмнө цуцласныг бас мартах учиргүй. Суварга хайрхны ойр орчмын газар, түүнээс эх авч урсдаг Орхон голыг тэр чигт нь бохирдуулж чадсан юм чинь газар доорх  доорх усны  судал,  байгалийн  амин шүтэлцээгээр зах хаяанаас нь эмтэлж хэлтлээд эхэлсэн юм биш үү гэдэгт асуулт байна. Тэндээс ирүүлж буй иргэдийнх нь гомдол, саналыг сэрэмжлүүлэг гэж үзвэл тэнд аюул нэгэнт  нүүрлэснийг холбогдох газрууд нь анхааралдаа аваасай.
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Тахилгат ууланд олгосон лицензүүд-2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

Өчигдөр, 17:39
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

Өчигдөр, 15:17
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

Өчигдөр, 11:59
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өчигдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани