Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тост, Тосонбумбыг хамгаалаад Орхон голыг орхих уу?

Монголын хамгийн урт, үзэсгэлэнт баянбүрд болсон Орхон голыг алтны компаниуд онилж байгааг манай сонин өмнөх дугаарууддаа хөндсөн билээ. Архангай аймгийн Цэнхэр суманд Орхон голыг тэжээдэг есөн гол байдгийн тав нь алтны компаниудын олборлолтоос бол ширгэж алга болсон. Отрын бүс нутаг болсон 1000 га газрыг алтны компаниуд сэндийчсэнээс малчид дайжиж хүн, мал амьдрах аргагүй болоод удаж байна. Тэнд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй 20 гаруй компани олборлолт явуулахдаа байгаль дэлхийн амин судлуудыг тасалж, амьтан ургамал дахин сэргээхгүйгээр сэндийчээд хаяад явдаг. Түүнчлэн алт угаасан бохир ус Орхон гол руу цутгаж, хүн мал ч шар уснаас ундаалах болсон талаар нутгийн иргэд болон холбогдох хүмүүсийн байр суурийг өмнөх дугаартаа нийтэлсэн.

Тэгвэл энэ удаад бид Засгийн газрын тэргүүн болон Архангай аймгаас сонгогдсон гишүүдэд сурвалжлагаа хаяглалаа. Байгаль орчны төлөөх иргэний хөдөлгөөнийхөн орон нутгийн удирдлагаас эхлээд төр засгийн тэргүүнүүдэд удаа дараа хандсан байна. Энэ талаар “Ариун суварга” хөдөлгөөн ТББ-ын тэргүүн   Г.Чагнаадорж “1999 онд анх Алтандорнод, Монгол газар гэдэг хоёр компани алт ухаж эхэлснээс хойш өнөөг хүртэл үргэлжилж байна. Заримдаа 40-50 компани олборлолт хийдэг. Ихэнх нь албан ёсны лицензгүй. 

Алтандорнод, Монгол газар компаниуд газраа жижиг аж ахуйн нэгжүүдэд зарж татвараас зайлсхийдэг. Орон нутгаас эхлээд аймаг, сум, яам, Засгийн газарт нөхцөл байдлыг маш олон удаа танилцуулсан ч анхааралдаа аваагүй. Нэгэнт алт олборлох лиценз олгосон юм бол хууль журмын дагуу ажиллуулж, нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй.Гэтэл  нөхөн сэргээлт ерөөсөө хийгдээгүй.

Алт олборлох явцад Орхон гол руу шар ус алддаг. Тухайн үед нь аргалаад өнгөрдөг. Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан “Архангайд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй. Газар тариалан мал аж ахуйгаар хангалттай амьдарч чадна” гэж сайхан ярьдаг ч  Засаг дарга болоод дөрвөн жил болохдоо хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Болохгүйг нь засч сайжруулсангүй. Аймгийн удирдлагууд бүгд л алт ухах сонирхолтой. Алтны компаниудын үйл ажиллагааг дэмжсэн янз бүрийн захирамж гаргадаг. Архангайгаас сонгогдсон гишүүдийг нутаг орноо хамгаалж, Орхон голоо цэвэр тунгалагаар нь авч үлдээсэй гэж хүсч байна. Энэ үүднээс албан тоот өгсөн ч тодорхой хариулт өгөөгүй өдий хүрлээ.

Уул уурхайгаас болж байгалийн үзэсгэлэн, ой мод, малын бэлчээр бүр мөсөн сүйдэж үгүй боллоо. Компаниудын олборлолтыг дуусгаж  нөхөн сэргээлтийг нь хийлгээд түргэн гаргах хэрэгтэй. Уул уурхай явуулж байгаа компаниуд жил бүр менежментийн төлөвлөгөө гаргаж биологи болон техникийн нөхөн сэргээлт хийх ёстой. Үүнийгээ Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Ашигт малтмал газар тосны газарт өгдөг. Гэтэл хуулийн дагуу нөхөн сэргээлт хийсэн компани байхгүй байхад орон нутаг нь худал мэдээлэл өгдөг. Эрүүл газрыг тэлж компаниуд дуртай газраа хайгуулж хийж байна” гэсэн юм.

Бид алтны компаниудтай холбоотой асуудлаар Ашигт малтмал газрын тосны газраас тодруулахад “Хяналт шалгалтыг  мэргэжлийн хяналт мэднэ. Хариуцдаг хүн эзгүй байгаа” гэв. Мөн БОАЖ-ын яамнаас өнгөрсөн хавар шалгалтаар очсон хүн нь эрүүл мэндийн шалтгаантай байгаа гэсэн мэдээллийг өгөв.  Харин МХЕГ-аас “Аймгийн мэргэжлийн хяналтынхан уул уурхайн компаниудыг шалгахаар Орхон баг руу явсан” гэсэн юм.

Харин өчигдөр болсон Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Гол мөрөн чинь ширгэж дууслаа.  Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой.  Эх орноо хамгаалах цаг болсон. Таван аймгийн газар дамжиж урсдаг Орхон гол чинь ширгээд дууслаа.  Алтыг нь ухсан олигархууд баяжсан.  Орхон, Сэлэнгэ, Ерөө, Гутайн давааг хамгаал. Ажлаа хий, чадахгүй бол албан тушаалаа өг. Монгол Улсад олгогдсон бүх тусгай зөвшөөрлийг шалгах цаг болсон. Бидэнд алт хэрэгтэй юм уу, эко систем хэрэгтэй юм уу. Эко системийг нурааж болохгүй. Дарга нар шат шатандаа анхаарч ажиллаарай” гэсэн үүргийг холбогдох албаныханд өглөө. Ерөнхий сайд Орхон голыг хамгаалах талаар дуугарсан нь сайн хэрэг. Харин Тост, Тосонбумбын нурууг хамгаалсан шигээ Орхон голыг хамгаалж, Цэнхэр сумын нутгийг сүйтгэсэн алтны компаниудыг цэгцлэх ажлыг яаралтай албажуулах хэрэгтэй. Харин уул уурхайн компаниудын лицензийг цуцлахдаа нөхөн сэргээлт хийлгэж байгаль дэлхийгээ бүрэн бүтэн авч үлдэх нь хамгийн чухал  юм.

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Тост, Тосонбумбыг хамгаалаад Орхон голыг орхих уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани