Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төмөр замыг хөгжүүлэх хоёр хөршийн төлөвлөгөө ил, харин манайх нууц

Нүүрсний нөөцөөр дэлхийд толгой цохиж, түүхий эдийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-тай хил залгадаг монголчууд "хар алт” экспортолж буй уурхайгаас гол зах зээлтэй нийлэх 267 км төмөр замын барааг ойрын үед харахгүй бололтой.

Хоёр хөрш төмөр замыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө зураг, маршрут, бодлоготойгоо хамт ийнхүү ил тод зарлаж байгаа бол манай эрх баригчид хөгжилд хөтлөх төслийг нууцын зэрэглэлд багтаан хав дарж, цаасан дээрээс амилуулж дийлээгүй сууна.

Өнгөрсөн оноос УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад шинэ төмөр замын төслийг яаралтай ажил хэрэг болгох ёстойг сануулж, Засгийн газар экспортын гарц нээх төслийг хэвтээ тэнхлэг, геополитикийн бодлого ярьсан улс төр, бизнесийн бүлэглэлээс салган, Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэлх төмөр замын цариг нарийн байна гэж шийдвэрлэсэн. Олон жил чөдөрлөгдсөн төсөл ийнхүү нэг алхам урагшилж, УИХ дөрөвдүгээр сарын 30-нд Засгийн газраас анх удаа шинэ төмөр замын тогтоолын төсөл хүлээж аваад байв.

Тогтоолын төслийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар өргөн мэдүүлсэн нь УИХ-ын гишүүдийн дунд асуудал өрнүүлж, төслийг царцаахад хувь нэмэр оруулсан Зам, тээврийн сайд А.Гансүхийг төмөр замын төслөөс холдуулж, энэ асуудлын тухайд түүнийг "тэтгэвэрт” гаргав уу гэх таавар өрнүүлсэн юм.

Салбарын бодлого чиглэл, дэг жаяг эвдэгдэж, чиглэлийн яамны ажилд хэн дуртай нь хөндлөнгөөс оролцож, холион бантан болгож буйг харуулсан энэ шийдвэрийнхээ талаар Засгийн газар ямар ч тайлбар хийгээгүй. Гэвч ердөө сарын дараа Засгийн газар бас нэгэн хачирхалтай шийдвэр гарган, Н.Батбаяр, Х.Тэмүүжин нарын УИХ-д өргөн барьсан Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг эргүүлэн татлаа.

Үүгээрээ Н.Алтанхуягийн танхим энэ төслийн хувь заяаг шийдэх эцсийн гарцаа тодорхойлж чадаагүй, цаашид ч байр суурь нь байн байн ганхаж магадг үйг харуулав. Н.Алтанхуяг тавдугаар сарын 22-24-нд ОХУ-ын Санкт-Петербургт болсон Олон улсын эдийн засгийн форумд оролцохдоо "Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийл өгч В.И.Якунин, "Роснефть”-ийн ерөнхийлөгч И.И.Сечин, "Ростех” корпорацын ерөнхий захирал С.В.Чемезов нартай уулзсан байдаг.

Тэрбээр хойд хөршийн албаны хүм үүстэй ОХУ, БНХАУ-ыг, цаашлаад Европ, Азийг холбох авто болон төмөр зам, хийн хоолой, нефтийн транзит тээврийн коридор бий болгох асуудлаар ярилцсан гэж мэдээлээд байгаа. Харин Ерөнхий сайд Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүрэх 267 км төмөр замыг нарийн царигтай байхаар тогтоож, тушаатай төсөлд шаардагдах хөрөнгийг БНХАУ-ын Сангийн дэд сайд Ши Яаобины айлчлалын үеэр яригдсан Хятадын Засгийн газраас Монгол Улсад олгох зээлээс гаргах төлөвлөгөө өвөрлөж, хойд хөршийг зорьсон байв.

Гэвч ОХУ-аас буцаж ирээд Зам, тээврийн яамны ажил үүргийн хуваариас булаан байж УИХ-д өргөн мэдүүлсэн Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслөө яагаад буцаан татахад хүрэв. Шалтгаан нь юунд байсан бэ. Засгийн байр суурьт гарсан энэ огцом өөрчлөлтийг эх сурвалжууд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон ҮАБЗ-тэй холбон тайлбарлаж байна.

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан ҮАБЗ-ийн хуралдаанаар шинэ төмөр замын төслийн хувь заяа хөндөгдсөн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг Халх голын ялалтын ойн баярт ирэх хүртэл төслийг эцэслэн шийдвэрлэхгүй, Н.Батбаяр, Х.Тэмүүжин нарын УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг эргүүлэн татахыг Засгийн газарт "зөвлөсөн” гэж мэдээлж байгаа юм.

Ийнхүү Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлд барьж буй 267 км төмөр замын далан дээр нарийн эсвэл өргөн царигийн төмөр зам барих эсэхийг эрх баригч АН бодлого нэрийн дор дахин нууцалж, эдийн засгийг аврах найдвар тээж буй төслийн хувь заяа дахин тодорхойг үй хугацаагаар хойшлов. Уг нь Засгийн газар энэ төслийг гол бүтээн байгуулалтын нэгд тооцож, "Чингис” бондын хөрөнгөөс 400 сая ам.доллар зарцуулахаар шийдсэн ч тал зардлыг нь Эдийн засгийн хөгжлийн сайд олгохгүй гэж хэлсэн гэдэг.

Гэсэн хэдий ч төмөр замын өргөн, нарийн байхыг Засгийн газар эрт, орой шийдэх нь тодорхой. Харин төслийн хувь заяаг энэ шийдвэрээс дутахааргүй олон бэрхшээл отож байгаа юм. Тухайлбал, Засгийн газар өнгөрсөн хугацаанд төмөр замын асуудлаар хоёр хөрштэй байр сууриа нэгтгэж амжаагүй.

Ухаахудаг дахь нүүрсний ордоос өмнөд хил рүү зүглэж, Монгол, Хятадын хил, Гашуунсухайтын боомтод нийлэх хоёр талын төмөр зам 20 орчим км-ээр зөрсөн. Эл зөрүүг хоёр улсын хилийн хамтарсан комисс шийдэх ёстой ч тэд энэ асуудлаар нэг ч удаа хуралдаагүй байгаа.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөл 2013 оны төгсгөлд төмөр замын асуудлаар Улаанбаатарт хуралдсан. Энэ үед УИХ дахь АН-ын бүлэг, Засгийн газар хоёр байр сууриа нэгтгэж амжаагүй байв. Ингээд хурлаас ямар ч үр дүн гараагүй, зочид дэмий л бие биенээ сонжсоор нутаг буцсан.

Түүнчлэн хөрш орнуудын төмөр замын байгууллагуудын өнөөгийн байдал, хэтийн төлөвлөгөөг судалж, Монгол Улсын газарзүйн байршлын онцлог, дэд бүтцийн хөгжил, транзит тээврийн статистик, дамжин өнгөрөх аюулгүйн баталгаа, даатгалын тогтолцоог нарийвчлан тусгааг үй, төмөр зам тавих технологийн онцлог, байгаль орчинд нөлөөлөх хүчин зүйлийг зөв тооцоогүй гэх шүүмжлэл дагуулдаг төслийн анхны өртөг 5.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан. Тэгвэл ам.долларын ханш тэнгэрт хадаж буй энэ цагт төслийн өртөг хэд дахин нэмэгдсэнийг судалсан баримт алга байгаа.

Биднийг ийн мунгинаж байх зуур ОХУ 2012 онд дэвшүүлсэн Зүүн өмнөд Ази-Европыг холбосон "Хуурай газрын гүүр” болох стратегийн зорилтоо хэрэгжүүлж байгаа. Энэ зорилтод тусгагдсанаар хойд хөрш Транссибирийн төмөр замыг зорчигч болон чингэлэг тээвэрт хослуулан ашиглаж, хилийн төмөр замын өртөөнүүдээ шинэчилж, БНХАУ, ОХУ-ыг холбосон гурав дахь төмөр замын гарцыг Биробиджан- Тунжиан хооронд нээж буй.

Харин өмнөд хөрш БНХАУ хоёр жилийн өмнө Өвөрмонголын 10285 км үргэлжилдэг, долоон гол зам, есөн салаа маршруттай төмөр замын ачаа тээврийн сүлжээг 2020 он гэхэд 14300 км-ээс уртасгах төл өвлөгөө боловсруулсан байдаг. Үүний тав нь нүүрс тээх маршрут гэсэн тодотголтой. Энэ төлөвлөгөөнд тусгаснаар Өвөрмонголын Ганцмодны боомтыг Өмнөговийн Гашуунсухайтын боомттой холбох, Мандал боомтыг Дорноговийн Ханги, Зүүн Хатавчийн боомтыг Сүхбаатар аймгийн Бичигт, Рашаант боомтыг Дорнодын Нөмрөг, Ар хашаатын боомтыг Дорнодын Хавирга боомттой төмөр замаар холбох юм.

Хятадын Засгийн газар 2015 онд ашиглалтад оруулахаар тооцсон бүтээн байгуулалтаа идэвхтэй урагшлуулж байгаа гэсэн мэдээ бий. Хоёр хөрш төмөр замыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө зураг, маршрут, бодлоготойгоо хамт ийнхүү ил тод зарлаж байгаа бол манай эрх баригчид хөгжилд хөтлөх төслийг нууцын зэрэглэлд багтаан хав дарж, цаасан дээрээс амилуулж дийлээгүй сууна.

Өнөөдөртөө эдийн засгийн хямралаас гарах найдварт тооцогдож буй ч ирээдүйд Евроазийг холбох том гүүр болох шинэ төмөр замын төсөлд "хар алт”-ыг тун ойроос хямд үнээр авах сонирхолтой, дэлхийн түүхий эдийн гол зах зээл болох өмнөд хөршийн, нөгөө талаар одоо ашиглаж буй цорын ганц төмөр замын дэд бүтцийн 50 хувийг эзэмшдэг хойд хөршийн сонирхол тэнцүү тусах ёстой. Ийм тэнцвэрийг барьсан цагт монголчуудын зорилго биелнэ гэж мэргэжилтнүүд үздэг. Харин Засгийн газар УИХ-аас эргүүлэн татсан төсөлд хоёр хөршийн сонирхлыг тусгахдаа бие биенээ хулхиддаг монгол зангаар хандан, өмн өх он жилүүдийн гашуун түүхийг давтчихгүй байгаасай.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөл 2013 оны төгсгөлд төмөр замын асуудлаар Улаанбаатарт хуралдсан. Энэ үед  хурлаас ямар ч үр дүн гараагүй, зочид дэмий л бие биенээ сонжсоор нутаг буцсан.

Нүүрсний нөөцөөр дэлхийд толгой цохиж, түүхий эдийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-тай хил залгадаг монголчууд "хар алт” экспортолж буй уурхайгаас гол зах зээлтэй нийлэх 267 км төмөр замын барааг ойрын үед харахгүй бололтой. Өнгөрсөн оноос УИХ дахь АН-ын бүлэг Ерөнхий сайдад шинэ төмөр замын төслийг яаралтай ажил хэрэг болгох ёстойг сануулж, Засгийн газар экспортын гарц нээх төслийг хэвтээ тэнхлэг, геополитикийн бодлого ярьсан улс төр, бизнесийн бүлэглэлээс салган, Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүртэлх төмөр замын цариг нарийн байна гэж шийдвэрлэсэн.

Олон жил чөдөрлөгдсөн төсөл ийнхүү нэг алхам урагшилж, УИХ дөрөвдүгээр сарын 30-нд Засгийн газраас анх удаа шинэ төмөр замын тогтоолын төсөл хүлээж аваад байв. Тогтоолын төслийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар өргөн мэдүүлсэн нь УИХ-ын гишүүдийн дунд асуудал өрнүүлж, төслийг царцаахад хувь нэмэр оруулсан Зам, тээврийн сайд А.Гансүхийг төмөр замын төслөөс холдуулж, энэ асуудлын тухайд түүнийг "тэтгэвэрт” гаргав уу гэх таавар өрнүүлсэн юм.

 Салбарын бодлого чиглэл, дэг жаяг эвдэгдэж, чиглэлийн яамны ажилд хэн дуртай нь хөндлөнгөөс оролцож, холион бантан болгож буйг харуулсан энэ шийдвэрийнхээ талаар Засгийн газар ямар ч тайлбар хийгээгүй. Гэвч ердөө сарын дараа Засгийн газар бас нэгэн хачирхалтай шийдвэр гарган, Н.Батбаяр, Х.Тэмүүжин нарын УИХ-д өргөн барьсан Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслийг эргүүлэн татлаа.

 Үүгээрээ Н.Алтанхуягийн танхим энэ төслийн хувь заяаг шийдэх эцсийн гарцаа тодорхойлж чадаагүй, цаашид ч байр суурь нь байн байн ганхаж магадг үйг харуулав. Н.Алтанхуяг тавдугаар сарын 22-24-нд ОХУ-ын Санкт-Петербургт болсон Олон улсын эдийн засгийн форумд оролцохдоо "Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийл өгч В.И.Якунин, "Роснефть”-ийн ерөнхийлөгч И.И.Сечин, "Ростех” корпорацын ерөнхий захирал С.В.Чемезов нартай уулзсан байдаг. Тэрбээр хойд хөршийн албаны хүм үүстэй ОХУ, БНХАУ-ыг, цаашлаад Европ, Азийг холбох авто болон төмөр зам, хийн хоолой, нефтийн транзит тээврийн коридор бий болгох асуудлаар ярилцсан гэж мэдээлээд байгаа.

Харин Ерөнхий сайд Тавантолгойгоос Гашуунсухайтын боомт хүрэх 267 км төмөр замыг нарийн царигтай байхаар тогтоож, тушаатай төсөлд шаардагдах хөрөнгийг БНХАУ-ын Сангийн дэд сайд Ши Яаобины айлчлалын үеэр яригдсан Хятадын Засгийн газраас Монгол Улсад олгох зээлээс гаргах төлөвлөгөө өвөрлөж, хойд хөршийг зорьсон байв. Гэвч ОХУ-аас буцаж ирээд Зам, тээврийн яамны ажил үүргийн хуваариас булаан байж УИХ-д өргөн мэдүүлсэн Төмөр замын шинэ шугам барих тухай тогтоолын төслөө яагаад буцаан татахад хүрэв. Шалтгаан нь юунд байсан бэ. Засгийн байр суурьт гарсан энэ огцом өөрчлөлтийг эх сурвалжууд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон ҮАБЗ-тэй холбон тайлбарлаж байна.

Өнгөрсөн долоо хоногт хуралдсан ҮАБЗ-ийн хуралдаанаар шинэ төмөр замын төслийн хувь заяа хөндөгдсөн. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг Халх голын ялалтын ойн баярт ирэх хүртэл төслийг эцэслэн шийдвэрлэхгүй, Н.Батбаяр, Х.Тэмүүжин нарын УИХ-д өргөн барьсан тогтоолын төслийг эргүүлэн татахыг Засгийн газарт "зөвлөсөн” гэж мэдээлж байгаа юм. Ийнхүү Тавантолгойгоос Гашуунсухайтын чиглэлд барьж буй 267 км төмөр замын далан дээр нарийн эсвэл өргөн царигийн төмөр зам барих эсэхийг эрх баригч АН бодлого нэрийн дор дахин нууцалж, эдийн засгийг аврах найдвар тээж буй төслийн хувь заяа дахин тодорхойг үй хугацаагаар хойшлов.

Уг нь Засгийн газар энэ төслийг гол бүтээн байгуулалтын нэгд тооцож, "Чингис” бондын хөрөнгөөс 400 сая ам.доллар зарцуулахаар шийдсэн ч тал зардлыг нь Эдийн засгийн хөгжлийн сайд олгохгүй гэж хэлсэн гэдэг. Гэсэн хэдий ч төмөр замын өргөн, нарийн байхыг Засгийн газар эрт, орой шийдэх нь тодорхой. Харин төслийн хувь заяаг энэ шийдвэрээс дутахааргүй олон бэрхшээл отож байгаа юм.

Тухайлбал, Засгийн газар өнгөрсөн хугацаанд төмөр замын асуудлаар хоёр хөрштэй байр сууриа нэгтгэж амжаагүй. Ухаахудаг дахь нүүрсний ордоос өмнөд хил рүү зүглэж, Монгол, Хятадын хил, Гашуунсухайтын боомтод нийлэх хоёр талын төмөр зам 20 орчим км-ээр зөрсөн. Эл зөрүүг хоёр улсын хилийн хамтарсан комисс шийдэх ёстой ч тэд энэ асуудлаар нэг ч удаа хуралдаагүй байгаа.

Биднийг ийн мунгинаж байх зуур ОХУ 2012 онд дэвшүүлсэн Зүүн өмнөд Ази-Европыг холбосон "Хуурай газрын гүүр” болох стратегийн зорилтоо хэрэгжүүлж байгаа.

Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөл 2013 оны төгсгөлд төмөр замын асуудлаар Улаанбаатарт хуралдсан. Энэ үед УИХ дахь АН-ын бүлэг, Засгийн газар хоёр байр сууриа нэгтгэж амжаагүй байв. Ингээд хурлаас ямар ч үр дүн гараагүй, зочид дэмий л бие биенээ сонжсоор нутаг буцсан.

Түүнчлэн хөрш орнуудын төмөр замын байгууллагуудын өнөөгийн байдал, хэтийн төлөвлөгөөг судалж, Монгол Улсын газарзүйн байршлын онцлог, дэд бүтцийн хөгжил, транзит тээврийн статистик, дамжин өнгөрөх аюулгүйн баталгаа, даатгалын тогтолцоог нарийвчлан тусгаагүй, төмөр зам тавих технологийн онцлог, байгаль орчинд нөлөөлөх хүчин зүйлийг зөв тооцоогүй гэх шүүмжлэл дагуулдаг төслийн анхны өртөг 5.2 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан.

Тэгвэл ам.долларын ханш тэнгэрт хадаж буй энэ цагт төслийн өртөг хэд дахин нэмэгдсэнийг судалсан баримт алга байгаа. Биднийг ийн мунгинаж байх зуур ОХУ 2012 онд дэвшүүлсэн Зүүн өмнөд Ази-Европыг холбосон "Хуурай газрын гүүр” болох стратегийн зорилтоо хэрэгжүүлж байгаа. Энэ зорилтод тусгагдсанаар хойд хөрш Транссибирийн төмөр замыг зорчигч болон чингэлэг тээвэрт хослуулан ашиглаж, хилийн төмөр замын өртөөнүүдээ шинэчилж, БНХАУ, ОХУ-ыг холбосон гурав дахь төмөр замын гарцыг Биробиджан- Тунжиан хооронд нээж буй.

Харин өмнөд хөрш БНХАУ хоёр жилийн өмнө Өвөрмонголын 10285 км үргэлжилдэг, долоон гол зам, есөн салаа маршруттай төмөр замын ачаа тээврийн сүлжээг 2020 он гэхэд 14300 км-ээс уртасгах төл өвлөгөө боловсруулсан байдаг. Үүний тав нь нүүрс тээх маршрут гэсэн тодотголтой.

Энэ төлөвлөгөөнд тусгаснаар Өвөрмонголын Ганцмодны боомтыг Өмнөговийн Гашуунсухайтын боомттой холбох, Мандал боомтыг Дорноговийн Ханги, Зүүн Хатавчийн боомтыг Сүхбаатар аймгийн Бичигт, Рашаант боомтыг Дорнодын Нөмрөг, Ар хашаатын боомтыг Дорнодын Хавирга боомттой төмөр замаар холбох юм. Хятадын Засгийн газар 2015 онд ашиглалтад оруулахаар тооцсон бүтээн байгуулалтаа идэвхтэй урагшлуулж байгаа гэсэн мэдээ бий. Хоёр хөрш төмөр замыг хөгжүүлэх төлөвлөгөөгөө зураг, маршрут, бодлоготойгоо хамт ийнхүү ил тод зарлаж байгаа бол манай эрх баригчид хөгжилд хөтлөх төслийг нууцын зэрэглэлд багтаан хав дарж, цаасан дээрээс амилуулж дийлээгүй сууна.

Өнөөдөртөө эдийн засгийн хямралаас гарах найдварт тооцогдож буй ч ирээдүйд Евроазийг холбох том гүүр болох шинэ төмөр замын төсөлд "хар алт”-ыг тун ойроос хямд үнээр авах сонирхолтой, дэлхийн түүхий эдийн гол зах зээл болох өмнөд хөршийн, нөгөө талаар одоо ашиглаж буй цорын ганц төмөр замын дэд бүтцийн 50 хувийг эзэмшдэг хойд хөршийн сонирхол тэнцүү тусах ёстой. Ийм тэнцвэрийг барьсан цагт монголчуудын зорилго биелнэ гэж мэргэжилтнүүд үздэг. Харин Засгийн газар УИХ-аас эргүүлэн татсан төсөлд хоёр хөршийн сонирхлыг тусгахдаа бие биенээ хулхиддаг монгол зангаар хандан, өмнөх он жилүүдийн гашуун түүхийг давтчихгүй байгаасай.

Төмөр замыг хөгжүүлэх хоёр хөршийн төлөвлөгөө ил, харин манайх нууц
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани