Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад улсад эрчим хүчний хомстол үүсэж буй шалтгаан юу вэ?

Хятад улсад эрчим хүчний хомстол үүсэж буй шалтгаан юу вэ?

 

Өнгөрсөн 2020 онд дэлхий нийтээр дэгдэж, тархсан коронавирусийн халдварын тархалтын улмаас улс орнуудын 90 гаруй хувийнх нь эдийн засаг буурсан үзүүлэлттэй гарсан. Харин Зүүн өмнөд Азийн Сингапур, Вьетнам, Мьянмар, Африкийн цөөн улс орнууд болон БНХАУ-ын хувьд эдийн засгийн өсөлттэй гарсан билээ. Хятад улсын хувьд халдварын тархалтыг харьцангуй амжилттай хязгаарлаж, халдвар хамгааллын хатуу чанд дэглэмийг мөрдүүлж байгаагийн үр дүнд шинээр бүртгэгдэх тохиолдлын тоог маш бага түвшинд тогтоон барьсаар байна. Ийнхүү халдварын тархалтыг намжааж, дотоодын худалдаа эдийн засгаа сэргээх талаар олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн үр дүнд тус улсын эдийн засгийн өсөлтийг энэ 2021 онд 8.0 -8.5 хувьд хүрнэ гэж Олон улсын банк санхүүгийн байгууллагууд таамаглалаа дэвшүүлсэн юм.
 
сонин mn
Зураг. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт. 2019-2020 онууд, 2021 оны эхний улирлын үзүүлэлт.
 
Харин саяхан БНХАУ-ын энэ оны наймдугаар сарын үзүүлэлт зарим талаар удаашралтай байгаа тал ажиглагдаж байна. Хятад улсын эдийн засгийн өсөлтийг дагаж тус улсын эрчим хүч, нүүрсний хэрэглээ өндөр түвшинд хэвээр байна. Тухайлбал тус улсын эрчим хүчний нийт хэрэглээ 7.510 терраватт/цагт хүрсэн бол энэ оны эхний хагас жилд өсөлтийн хандлага мөн ажиглагдсан хэвээр байна.
 
сонин mn
Зураг. БНХАУ-ын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2010-2020 онуудын байдлаар.
 
Өнгөрсөн 2019 онд БНХАУ-ын Жиангсу мужийн нутагт нийт хүчин чадлын хувьд тус улсын УЦС-уудын жагсаалтад хоёрдугаарт жагсах томоохон хүчин чадал бүхий "Baihetan” гэсэн 16 гигаваттын хүчин чадалтай усан цахилгаан станцыг 2020 оны зургадугаар сард ашиглалтад хүлээн авч эхний турбиныг ажиллуулж эхэлсэн. Мөн тус улсад сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр өргөн далайцтай хөрөнгө оруулалт хийсээр ирсэн билээ. Гэтэл өнгөрсөн наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр тус улсад эрчим хүчний дутагдал үүсч байгаа талаар мэдээлэл гарах болж, улмаар ирэх өвөл цахилгаан эрчим ихээхэн дутагдалд орж болзошгүй гэж зарим судлаачид анхааруулах болжээ.
 
БНХАУ ЯАГААД ЭРЧИМ ХҮЧНИЙ ДУТАГДАЛД ОРОХ БОЛОВ?
 
Энэ асуудлаар тус улсын болон гадаад орнуудын судалгааны байгууллагууд, судлаачдын зүгээс өгч байгаа мэдээллийг үзвэл дараах хэд хэдэн шалтгаан нөлөөлсөн бололтой. Нэгдүгээрт, хэдийгээр Хятад улс сэргээгдэх эрчим хүчнийг үйлдвэрлэл, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн анхаарч олон тооны төслийг хэрэгжүүлсэн ч 2020 оны байдлаар тус улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эрчим хүчээр үйлдвэрлэж буй цахилгаан нь нийт эрчим хүчнийхээ 60 гаруй хувийг эзэлсэн хэвээр байна. Хоёрдугаарт, өнгөрсөн 2020 оны III улирлыг хүртэл БНХАУ-ын импортын эрчим хүчний нүүрсний томоохон нийлүүлэгч нь Австрали улс байсаар ирсэн.
 
 
Гэтэл Австрали улс Номхон далайн бүсийн асуудлаар АНУ, Япон, Энэтхэг улстай хамтран "Дөрвөл” (буюу "Quad”) гэсэн бүлэглэлд нэгдсэн, Хятад улс дахь уйгур иргэдийн хүний эрхийн зөрчлийн асуудлын талаар Австрали улсын зүгээс шүүмжлэлтэй байр сууриа илэрхийлсний улмаас Хятадын зүгээс худалдааны хариу арга хэмжээ авч тус улсаас авч байсан нүүрс, дарс, хөдөө аж ахуйн гаралтай бусад түүхий эдийн импортыг эрс бууруулсан.
 
 
Гуравдугаарт, нүүрсний экспортын хувьд Австралийн нийлүүлж байсан орон зайг одоогоор Индонези, ОХУаас нийлүүлж буй нүүрсээр хангаж буй.
Гэвч тээвэрлэлт логистикийн асуудал энэ хэмжээнд хүртэл сайжраагүй тул эдгээр улсаас хангалттай хэмжээгээр нүүрс авч чадахгүй байгаа ажээ. Үүний зэрэгцээ халдварын тархалтын эрсдэлийн улмаас Монгол Улсын Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын үйл ажиллагаа доголдож, нийлүүлж буй нүүрс багагүй хэмжээгээр буураад байна. Дөрөвдүгээрт, дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зорилтын хүрээнд Хятад өнгөрсөн 4-5 жилийн дотор олон зуун жижиг уурхайг хаасан явдал ч энэ цаг үед нүүрсний нийлүүлэлт доголдоход нь нэрмээс болжээ.
 
сонин mn
Зураг. Хятад улсын нүүрсний импортын үзүүлэлт. 2015-2019 оны наймдугаар сарын үзүүлэлт.
 
сонин mn
Зураг. БНХАУ-ын сүүлийн таван жилийн сар тутмын нүүрсний импортын үзүүлэлт.
 
Сүүлийн тоо үзүүлэлт 2021 оны дөрөвдүгээр сарын байдлаар үзүүлжээ
 
Ийнхүү нүүрсний нийлүүлэлт доголдож, хомстол үүсэж байгаатай холбоотойгоор есдүгээр сарын дунд үеэс эхлэн тус улсын хэдэн мужид эрчим хүчний хязгаарлалт хийгдэж, зарим үйлдвэр аж ахуй, хот суурин газрын эрчим хүчний хэрэглээнд хязгаарлалт хийж эхэлжээ. Энэхүү хүндрэлтэй байдлыг шийдвэрлэхийн тулд тус улсын Эдийн засгийн Хөгжил Шинэтгэлийн Хорооны зүгээс саяхан хэд хэдэн арга хэмжээ авах шийдвэрийг гаргаж хэрэгжүүлж эхэллээ.
 
Тодруулбал,
1. Нүүрсний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх олон талын арга хэмжээ авах.
2. Өмнө нь хаагдсан зарим нүүрсний уурхайг дахин сэргээх, олборлолтын хүчин чадлыг нэмэгдүүлэх зөвшөөрлийг олгох.
3. Гадаад орнуудаас авч байгаа эрчим хүчний нүүрсний импортын хэмжээг дорвитой хэмжээгээр нэмэгдүүлэх.
4. Нэн чухал шаардлагатай үйлдвэрийн газрууд, умард зүгийн хүйтэн сэрүүн бүсэд оршиж буй цахилгаан станцуудын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх.
5. Нүүрсний нийлүүлэлтийг эхний ээлжинд цахилгаан, дулааны үйлдвэрлэгчдэд зориулан нийлүүлэх.
6. Нүүрсний хомстолоос хамаарч дотоодын зах зээлд нүүрсний үнийг зохиомлоор өсгөх, хөөрөгдөх явдалтай хатуу тэмцэх зэрэг арга хэмжээг авч байна. Мөн ЭЗХШХ-ны зүгээс Хятадын Төмөр замын компанитай хамтран нүүрсний тээвэрлэлтийн хүчин чадал, тээвэрлэлтийн давтамж, урсгалыг нэмэгдүүлэхээр тохиролцож, хамтран ажиллаж байгаа ажээ. Эдгээр арга хэмжээний үр дүнд эрчим хүчний хомстолыг арилгаж чадах уу гэдэг нь эргэлзээтэй хэвээр байгаа юм.
 
Учир нь:
 
-Тус улсын хойд нутгийн сэрүүн цаг уур бүхий мужуудад халаалтын улирал эхэлж эрчим хүчний хэрэглээ нэгэнт нэмэгдэж эхэлсэн. -Австрали улсаас авч байсан нүүрсний импортыг оруулах талаар Индонези, ОХУ-тай хийсэн гэрээ хэлэлцээ бодит байдал зарим хүндрэл бэрхшээлтэй тулгарсан хэвээр байгаа.
 
 
Тухайлбал, ОХУ Байгаль Амарын төмөр замыг өргөтгөх, Элгийн нүүрсний уурхайн төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг эхлүүлсэн боловч эдгээр төслийг 2023 онд хэрэгжүүлж дуусгах төлөвтэй байна.
 
 
-БНХАУ-ын дотоодод зөвхөн эрчим хүчний хомстол бус санхүүгийн зах зээлд томоохон үл хөдлөх хөрөнгө борлуулагч "Evergrande” компанитай холбоотой үүсээд буй хүндрэлтэй асуудал улам бүр хүрээгээ тэлж, санхүүгийн салбартаа таагүй нөлөө үүүсгэж болзошгүй. Тус компани зөвхөн үл хөдлөх хөрөнгийн салбарт бус маш олон салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн тул үүнээс үүдэн гарч болох үр дагаврын цар хүрээ маш өргөн байж болзошгүй байгаа юм.
-Тус улсын хойд бүс нутгаар цас орж, өвлийн хүйтэн уур амьсгал орох хүртэл ердөө ганц сар гаруйхны багахан цаг хугацаа үлдэж байгаа тул энэ хугацаанд дээр дурдсан олон арга хэмжээг хэрэгжүүлж, шаардлагатай нүүрсний нөөцийг бүрдүүлэхэд цаг хугацааны хүчин зүйл таагүй нөлөө үзүүлж, хангалттай хэмжээний нөөцийг бүрдүүлж амжихааргүй төлөвтэй байгаа юм.
Иймээс энэ 2021-2022 оны өвлийн улиралд БНХАУ-ын Шинжаан, Гансу, Өвөр Монгол, Хэйлонжиан, Жилин, Ляонян, Хэбэй мужийн нутгаар олон мянган үйлдвэр, аж ахуйн газар, олон сая айл өрхийн цахилгааны хэрэглээнд хязгаарлалт хийсэн хэвээр байх төлөвтэй байна. Энэхүү эрчим хүчний хязгаарлалт нь эдгээр мужийн үйлдвэрлэл, бизнес, эдийн засгийн сэргэлтэд таагүй нөлөөлж, өсөлтийг чангаах, улмаар ирэх оны эхний хагас жилд тус улсын эдийн засгийн үзүүлэлтүүдэд ч сөрөг нөлөө үзүүлэх нь тодорхой болж байна.
 
 
ЭДИЙН ЗАСАГЧ Н.ЭНХБАЯР
Хятад улсад эрчим хүчний хомстол үүсэж буй шалтгаан юу вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани