Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс үнс биш алт болсон гэхдээ...

 

Нүүрс үнс биш алт болсон гэхдээ...

 

Манай нэрт эдийн засагч, улстөрч, их онолч эрдэмтэн Баабар аль тэртээ 2007 онд "Таван жилийн дараа нүүрс үнс болно” хэмээн айлдсан байдаг аж. Таван жилийн дараа 2013 онд асуухад ахиад 2-3 жил хүлээе гэсэн гэдэг. Гэвч түүнээс хойш энэ асуудлаар ахиж дуугарахыг хүсээгүй.

Харин түүний шавь эдийн засагч Л.Наранбаатар 2015 онд "Маргааш гэхэд нүүрс үнс болно, Тавантолгойн ордыг одоо л зарахгүй бол хожимдоно” хэмээн шуугиан тарьж байсан. 7-8 тэрбум тонн коксжсон нүүрсний нөөцтэй энэ асар том орд өдгөө үнс бүү хэл алт болсон. Тухайн үед тонн нь 50-60 доллараар зарагдаж байсан нүүрс өнөөдөр 300-гаад доллар хүрсэн нь манай их онолч, эрдэмтэн, уул уурхайн мэргэшсэн эдийн засагч эрхмүүдийн хийсэн судалгаа, дүгнэлт арай л хол зөрүүтэй байдгийг харуулсан. Тэгээд ч өнөөдөр нүүрс манай улсад валют оруулж ирдэг нэг номерын бүтээгдэхүүн болж, зэс болон бусад түүхий эдийг хол хаясан. Манай улс 2019 онд 3 тэрбум, 2020 онд 2.1 тэрбум долларын орлогыг нүүрсний экспортоос олсон нь зэсийн экспортоос даруй 17-70 хувиар өндөр байна. Монголчууд бид өнөөдөр нүүрсний буянд тарвалзаж байна.

Цар тахлын жилүүдээс харвал нүүрсний экспорт 2020 онд өмнөх жилийн 36.6 сая тонноос 28.6 сая болж буурсан нь 22 хувь унасан үзүүлэлт. Энэ жил буюу 2021 онд 38 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч дөнгөж 16 саяыг гаргахаар байгаа нь 230 хувиар алдаж тооцсон дүн! 

 

Аз таарахад энэ асуудал бишээ. Нүүрсний үнэ дунджаар 3-5 дахин нэмэгдсэн тул экспортын тоо, жингийн алдагдлаа үнийн өсөлтөөр нөхөөд авчихна. Цар тахлын хориг, өвчний улмаас дэлхийн улс орнууд хэцүүхэн л байна. Монгол бол бүр хэцүүднэ, сүйрнэ гэсэн, гайгүй л байна.Дэлхийн зах зээл дээр манай валютын нөөцийг шавхдаг гол бүтээгдэхүүн болох нефтийн үнэ буураад, зэрэгцээд гол валют олж ирдэг нүүрсний үнэ тэнгэрт хадаж, зэсийн үнэ 6000-аас 10,000 ам.доллар болж, төмрийн хүдэр, алтны үнэ тус бүрдээ суга өсөөд л, хятадууд манайхаас авах импортоо ихэсгээд л, орлого нэмэгдэж биднийг цаанаасаа нэг түшээд байгаа ч юм шиг. Ёстой л Өндөр гэгээний шүншиглэн ерөөснөөр өндөр заяатай, буян ихтэй монголчууд юм даа бид чинь. Буян, ерөөлийн хажуугаар буруу, зөрүү зүйл бас цөөнгүй бололтой. Онцлон нэгийг дурдвал нүүрсний тээвэрлэлтийн асуудал юм. Жилдээ дөрвөн тэрбум тонн нүүрс хэрэглэдэг, гаднаас авах нүүрсний импортоо цаашид өсгөхөөс өөр аргагүй байгаа Хятадын зах зээлд сүйхээтэйхэн тоглох боломж, газарзүй болон нөөцийн давуу талтай, Хятадын нүүрсний импортын 8-10 хувийг нийлүүлдэг хөрш Монгол Улсад бий.

 

Өргөн, нарийн цариг энэ тэр гээд олон жил яригдан саатсан Тавантолгой-Гашуун сухайтын төмөр замын томоохон төсөл амжилттай хэрэгжиж, төмөр зам баригдаж дууссан тээвэрлэлт хийх боломжтой болсон гээд байгаа. Гэтэл нөгөө тээвэрлэлт нь байхгүй, бахь байдгаараа олон зуун хүнд даацын тэрэг холхилдсоор, хил дамнасан ковид цар тахлын асуудал үүсгэсээр. Чухам олон зуун жолооч, хил гаалийн ажилтан гээд хүмүүсийн биет харьцаа үүсэх гарцаагүй байдлаас ковидын халдвар тархаад байна гэсэн болгоомжлолын үүднээс Хятадын тал байсхийгээд л хилээ хаагаад байгаа нь шалтаг, шалтгааны аль нь ч байж болох ч чухамдаа барьчихсан гэгдээд буй төмөр зам өдийг хүртэл ажиллахгүй, хэзээ ашиглалтад орох нь сураггүй байгаа нь манай асуудал бөгөөд томоохон төслүүдийн төлөвлөлт, уялдаа холбоо, хэрэгжилт хангалтгүй байдгийн жишээ. Манай талаас очиж буй төмөр зам, Хятадын талаас цаанаас ирж угтан нийлэх ёстой төмөр зам хоорондоо хол зайгаар зөрөөд байгаа. Царигийн зөрүүгийн шийдлийг олох, тохируулах гээд төслийн удирдлага, менежментийн туршлага, ур чадварын дутуугаас үүдсэн томоохон асуудлууд өдгөө улсын, эдийн засгийн том асуудал болж хувираад байна. Том, том мега төсөл ярьсан, олон мянган хувьсагч тооцсон олон сайд, дарга нартай билээ бид.

 

Харамсалтай нь, Монголд хэрэгжсэн, хэрэгжиж буй томоохон төслүүдийн удирдлага, менежментийн ур чадварын дутагдал, алдаанаас үүдэлтэй олон зуун сая, тэрбум долларын хохирлыг улс маань амссаар байна. Бид үүнийг зүгээр хараад суух ёстой гэж үү? Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төслийн мэргэшсэн менежер (Project Management Professional, АНУ 2006), туршлагатай мэргэжилтний хувьд мэргэжлийн бүдүүлэг алдаа, мэргэшээгүй хүмүүсийн үйлдлээс үүдэлтэй гэж үздэг. Ийм мэргэжлийн алдаа төмөр зам төдийгүй бусад томоохон төслүүдэд хэвийн мэт үзэгдэл мэт болсон.Нүүрс тээвэрлэлтэд байгаа бас нэгэн хачирхалтай асуудал бол нүүрсийг тээвэрлээд хилээс дотогш 18 орчим км-т байрлах нүүрс ачиж буулгах талбайд буулгаад дахин ачиж хил давуулдаг дамжлага юм. Голчлон Хятадын тал хил гаалиа хаах, зогсоох, хүлээлгэх хүндрэлээс үүдэлтэйгээр нүүрсийг задгай талбайд ингэж овоолон хадгалах байдалд хүрсэн гэж буй.Тээвэрлэлтийн дамжлагын энэ бэрхшээлийг хөнгөвчлөх үүднээс нүүрс буулгах, ачих арай ахисан түвшний терминалыг хил дээр бариад удаж байгаа аж. Гэхдээ мөн л хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй бөгөөд ирэх жилээс терминалд төмөр замаар нүүрс очно, Хятадаас ирэх төмөр замтай огтлолцох цэгийг Гашуун сухайт уу, Ганцмод уу гэдгийг шийдэх гэж байгаа гэсэн зүйлийг албаныхан ярьсаар байна.

Нүүрс үнс болно гэж орилох ч яахав, угаасаа дэмийрэл. Гэхдээ нүүрсний үнэ өссөн, цаашид эрэлт өндөр байх төлөвтэй байгаа ч энэ нь Монголчуудын хувьд назгайрах, холбогдох томоохон төслүүдийг хойшлуулах, алдаа дутагдлыг засахгүй орхих нөхцөл болох ёсгүй. 

Томоохон төслүүдэд эхнээс нь, бүр project initiation буюу төслийг санаачлан санал болгох, төлөвлөлт хийх шатнаас нь мэргэжлийн судалгааны баг, мэргэшсэн мэргэжилтнүүдийг ажиллуулах, тэднээс зөвлөгөө авах шаардлагатайг хэлмээр байна. Монголчуудыг заяа нь түшдэг гэдэг, тийм ч байж болно. Гэхдээ эзэн нь хичээхгүй бол заяа нь ч бас хичээхгүй гэдгийг бид санах ёстой.

 

Эдийн засагч Х.Батсуурь

Unen.mn 


Нүүрс үнс биш алт болсон гэхдээ...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани