Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Замын-Үүдийн тээвэрчдийн холбоо: Халтар сайд та бүх боомтуудаа самарчихлаа. Энд байгаа зургаан мянган жолоочийг хаашаа явж амьдар гэх гээд байгаа юм

 

Замын-Үүдийн тээвэрчдийн холбоо: Халтар сайд та бүх боомтуудаа самарчихлаа. Энд байгаа зургаан мянган жолоочийг хаашаа явж амьдар гэх гээд байгаа юм

 

"Сайн үйлст тээврийн холбоо”-ны гишүүн Н.Байгальмаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна

Зам-Үүдийн Тээвэрчдийн зүгээс Зам тээврийн хөгжлийн сайд Халтарыг ажлаа хийж чадахгүй байна, хангалттай хэмжээнд байхгүй байна. Тийм учраас огцрох шаардлагатай, хариуцлага хүлээх ёстой гэсэн байдлаар хандаж байгаа юм байна. Тэгэхээр та бүхнийг Замын-Үүдийн тээвэрчидтэй уулзуулья.

-За сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе.


-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.


-Тэгэхээр та бүхний хувьд ямар асуудал хөндөгдөж байна. Ер нь нөхцөл байдал ямархуу байна вэ. Яагаад Зам, тээврийн сайд Халтарыг огцруулах шаардлагыг тавьж байгаа юм бэ.

-Бид нарт үүсээд байгаа байдлын талаар та бүхэнд товч мэдээлэл өгье. Яагаад гэхээр Замын-Үүдийг хоёр дахь Гашуун-Сухайт болгоно гэсэн Халтар сайдын төлөвлөгөө хэрэгжээд эхэлж байх шиг байна. Бид иргэдтэйгээ хамтраад энэ асуудлыг эсэргүүцэж байна. Халтар сайд тухайн боомтуудын үйл ажиллагааг харж байгаа, хамгийн сайн мэдэж байгаа хүн мөртлөө энэ Замын-Үүдийн суурьшлын бүсэд нүүрс тээврийг оруулж ирж байгаа нь буруу байна. Манай нутаг бол тухайн уурхайгаас хамааралгүй хол байдаг учраас энэ суурьшлын бүсэд иргэдийн салхин дээр маш олон нүүрсний терминал байгуулах үйл ажиллагаа чинь буруу байна. Энэ нь бидний эрүүл ахуй болоод явах зам нь дандаа салхин дээгүүр байгаа учраас үүнийг эсэргүүцэж байна. Энэ тээвэр орж ирснээрээ манай Замын –Үүдийн орчны нөхцөл байдал хүндэрнэ, цаашлаад иргэдийн эрүүл мэнд, амьдрах орчин бүр байхгүй болно. Энэ тал дээр бид нар эсэргүүцэлтэй хандаж байгаа учраас энэ шийдвэрээ эргэж хараач ээ. Төмөр замаар тээвэрлэх боломжтой тээврийг заавал автозамаар тээвэрлэж иргэдийг бухимдуулж хэрэггүй гэдгийг бид хэлээд байгаа юм. Ийм учраас энэ шийдвэрээ эргэж хараач ээ гэдэг шийдвэрийг бид гаргаж байна. Эхний ээлжинд та бүхэнд хандаж байгаа юма. Энэ талаар бид нар дараа дараагийн уулзалтаар дахиад лавшруулаад нарийвчилсан мэдээлэлүүдийг өгөх болно. Ийм мэдээллийг эхний ээлжинд өгөх гэсэн юм.


-Ерөнхийдөө Засгийн газраас ч тэр мэдээлэл өгөхдөө Замын-Үүдийн боомт ч гэдэг юм уу Гашуун –Сухайт ямар нэгэн байдлаар асуудалгүй тээвэрчид нэвтэрч байна. Нөхцөл байдал их давгүй байна гэсэн мэдээлэл өгч байгаа л даа. Тэгэхээр бодит байдал дээр тээвэрчдийн эрх ашиг ямархуу асуудалтай байна. Та бүхэнд ямар асуудал хөндөгдөж байна вэ.

-Замын-Үүдийн тээврийн гурван холбоо сууж байна. Нийт тээвэрчидээ төлөөлөөд үнэн байдлыг хэлж мэдээлэл өгье гэж бодож байна. Засгийн газраас зөндөө хөрөнгө зарлаа, зөндөө ажил хийлээ гэж яриад байгаа л даа. Иймэрхүү шийдэж байгаа зүйл байгаа байхаа. Байхаа гэж хэлж байна шүү. 2021 оны зургадугаар сарын 3-наас эхлээд Цагаан овоо гэдгийг байгуулахгүй бол болохгүй ээ. Ингэхгүй бол БНХАУ авахгүй гэж байна. Хоёрдугаарт нь дундын бүсэд жолоочийг оруулахгүй бол тээвэрлэлт зогсоно гэсэн тайлбарыг бид нарт тавьсан учраас бид нар төр, засгийн тавьсан шийдвэрийг дагасан. Тэгээд энэнийхээ үр дүнд сая дүн тавиуллаа. Гурван сар шахамын дараа хүний нутагт очоод ноль гэсэн дүн тавиулаад ирлээ. Энэ бол төрийн байгууллагын хариуцлагагүй байдал . Биднийг сонсож байгаа нийт ард иргэд бодож байгаа байх.Замын-Үүдийн тээвэрчид хариуцлагагүй, дээр нь одоо ямар ямар билээ ярьдаг ш дээ . Энэ бол тээвэрчдийн буруу биш шүү. Иргэддээ тайлбарлая, ойлгуулья гэж бодож байна.

 

Төрийн албан хаагчид тэр улсуудыг сахиад сууж байсан. Төрийн албан хаагчид цалинтай байсан. Тэнд хичнээн зардал гарсан. Энэ төлбөрийг хэн хариуцах вэ. Хэн ч хариуцахгүй. Ингээд төр хохироод л үлдэнэ. Ард иргэд хохироод үлдэнэ. Дээрээ нь улс орныхоо нэр сүрийг яаж гутааж байна. Юу ч хийгээгүй байхгүй юу. Энд байдал өөрчлөгдөөгүй шдээ. Байдал өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа шүү нөхөд өө. Одоо энэ хил гаалиар ачаа тээвэр хурдан явж байна гээд л яриад байдаг. Яг иргэдийнх бол явахгүй байгаа шүү дээ. Тусгай компанийн ачаа бол өдөртөө орж ирээд өдөртөө минут секундгүй орж ирж байдаг. Ийм л байдалтай байна. Тэгээд яахав дороосоо дээшээ өгөөд байгаа мэдээллээ худлаа өгөөд байнаа гэж бид нар бодож байна. Нүдэн дээр бол нэг их өөрчлөгдөхгүй байна. Бид нар бол итгэл үнэмшилтэй байсан. Цагаан овоо гэж байгуулагдаад , дундын бүс гэж байгуулагдаад сайжирчихна гэж. Цаашдаа ачаалал нэмэгдээд тээвэрлэлт олон болоод. Энэ чинь ерөөсөө цаг хугацааны л асуудал. Тээвэрлэлтийн машины тоо маш олон болох юм бол үнэ тариф бүгд уначих ёстой байхгүй юу. Энэнд чинь толгой ажиллаад айхтар төр, засаг зовоод байх юм байхгүй. Тоогий нь л олшруулчих юм бол жамаараа унаад өгөх юм байхгүй юу. Энийг чадахгүй байна ш дээ. Чадья гээд бас далан хүнээ оруулчих гээд хүсэлтээ гаргасан.

 

Энэ бол хариуцлаггүй. Нэг бол цаанаасаа явуулж байгаа бодлого юмуу гэж харагдаж байгаа биз дээ. Тэртэй тэргүй энд далан хүн хорионд байж байхад дөрвөн хүн өвдсөн. Ийм байхад олноор нь гаргасан энэ бол тахал ш дээ. Зүгээр нэг өвчин биш ш дээ. Тэгээд хамт байсан, хамт хоолонд орж байсан улсуудыг нь гаргаж байдаг эх орныхоо нэрийг хүний нутгийн дээс алхуулан унагааж байна. Ийм үйлдэлд төрийн байгууллага хариуцлага хүлээх ёстой. Одоо энийг хэн ч хүлээхгүй. Төр өөрөө уучлалт гуйж урд байгаа хүмүүст гурван сая төгрөг өгье урд ажиллаад өгөөчээ гээд гуйгаад зогсож байна ш дээ. Энэ нь хүний гурван сая төгрөг болох хоёр зуун дөч тавин сая төгрөгийг хэн гаргахав .Төр гаргана. Энэ хүмүүс яахав хариуцлага хүлээхгүйгээр хэдэн жолоочийн камер шалгаад сууна. Ингэж болохгүй шдээ. Төр дороо ажиллуулж байгаа доод шатныхаа хүмүүстэй ажиллаач ээ. Яагаад дээгүүрээ амьдралыг сайхан байна гэж хараад байгаа юм. Бид нар тээвэрчид аль гурван сард энэ бүхнийг олоод харчихсан байсан юм байна. Халтар сайдыг огцор гэж хэлж байсан. Халтар сайд огцроогүй. Энэ хүнийг огцруулаагүйгээс болоод ямар гай гарахыг төр одоо сонсооч ээ. Тэгээд тээврийн байгууллагуудыг бүгдийг самарлаа шдээ. Бүх боомтыг самарлаа. Энэ хүнийг одоо буулгаач ээ. Энэ хүн ямар ашиг сонирхолтой болохоороо ингээд байгаад байдаг юм бэ. Наад хүнийг чинь буулгахгүй болохоор гадны ямар нэгэн хүнтэй хоршсон гэж хардаж байна. Энэ зохион байгуулалтыг бүгдийг Халтар сайдыг хийсэн гэж хардаж байна.

 

Э

Үгүй ээ бид нар бас амьдармаар байна шдээ. Төр нүүрс зараад мөнгө олмоор байгаа бол иргэд нь бас зараад таван төгрөгтэй болмоор байна шдээ. Төр хариуцлаггүй удирдчихаад өөрсдөө хийж хийчихээд хэрвээ одоо энэ нүүрсний компаниуд урагшаа ачаа ачиж гаргаад нүүрсээ ачиж гаргаад эргэж орж ирэхдээ нүүрснийхээ машиндаа иргэдийн ачаа ачаад орж ирье гэж байгаа юм. Тэгсэн хэрнээ иргэдэд биш ерөөсөө гуравхан төрлийн ачаа ачиж байна гэж байгаа юм. Тэгээд тэнд гаалийн хяналт шалгалт ердөө ордоггүй. Хурдан гарга гэсэн гээд цаанаасаа тушаал ирсэн гээд. Аягүй хурдан гаргадаг. Одоо бид нар та нарт яг ачаа тээврийг хийж байгаа механизм хямдыг нь та нарт явуулья. Монголд хийе гэвэл яаж хурдан шаламгай хийж, яаж эрчимтэй явагддагийг харья. Төмөр зам яг энэн шигээ ажилласан бол энэ гацаа тээглээ аль хэдийн арилах байсан. Томчуудын ачаа ингэж явдаг юм байна. Та нар зүгээр бид нарыг тээвэрлэлт явахын тулд бухимдаж байна гэвэл үгүй. Энэ зүгээр л төрийн алдаа. Төрийн дор нь байгаа хэдэн сумтай улсуудын ачаа тээвэр ингэж явдаг юм. Та нарын ачаа терминалаараа яваад хоёр гурван хоног ухуулаад, үзүүлээд бөөн шантаажинд байж байгаад гарна. Энэ бол үнэн байдал шүү.

 

Энэ яагаад гэвэл Халтар сайд ерөөсөө тэр жолооч нар орж ирэнгүүт л хөл алдан Засгийн газрын хуралдааныг нэг өдөр манлайллаа ш дээ. Одоо Эрээн бол жолооч хүлээж авахгүй ээ. Одоо толгойгий нь солино тэгнэ ингэнэ гээд. Манийгаа бүр хийцэн төлөвлөгөөгөө гаргачихсан юманд бид нар тавилттай юманд орсон юм шиг бодогдож байна. Одоо төр хариуцлагаа хүлээх болсоон. Яахав бид нарыг дарамталсан. Их явж байна, их авч байна гээд. Олоогүй байхад нь тэгээгүй шдээ. Олоод нэг ганцхан жил ч болоогүй хэдхэн сарын дотор биднийг яасан их дарангуйлж байв ковидын хууль л гэнэ, тийм юм л гэнэ. Давсаан, тэр үйл ажиллагааг маш сайн давсан. Тэгэхдээ төр ажиллаж чадсангүй гэдэг дүнгээ тавиулчихсан. Төрд итгэл алдаж байна. Бид нар их тэмцсэн ш дээ. Бид нар сайн юмаар ч тэмцсэн харин муу талаар жолооч тэр болгон айхтар яриагүй дээ. Тэгэхэд арван долоон чиргүүлийн зөвшөөрлийг одоо өгнө гээд Ерөнхий сайд ч хэлсэн, одоо ерөнхийлөгч хийж байгаа ерөнхийлөгч ч сонгуулийн үеэр хэлчихээд явсан. Одоо тэрний шийдийг өгөөгүй хэрнээ хоёр гурван машиныг явуулахаар оруулаад ирчихсэн та нар дуугүй бай бид нар мэдэж байна гээд явж байна шдээ. Одоо тэсвэр алдсан.

 

Юманд хэмжээ хязгаар гэж байдаг. Бид нар амьдрахын төлөө л явж байгаа. Төрөөс юм гуйгаагүй. Төрдөө нэмэр болоод нуруунаас нь ачааг нь авалцаад явж байгаа хүмүүс. Төр нүүрс гаргаад мөнгөтэй болчихно, тээвэрчид та нар хэрэггүй ээ гэж байх шиг байна. Үгүй ээ бид нар бас амьдармаар байна шдээ. Төр нүүрс зараад мөнгө олмоор байгаа бол иргэд нь бас зараад таван төгрөгтэй болмоор байна шдээ. Төр хариуцлаггүй удирдчихаад өөрсдөө хийж хийчихээд хэрвээ одоо энэ нүүрсний компаниуд урагшаа ачаа ачиж гаргаад нүүрсээ ачиж гаргаад эргэж орж ирэхдээ нүүрснийхээ машиндаа иргэдийн ачаа ачаад орж ирье гэж байгаа юм. Тэгсэн хэрнээ иргэдэд биш ерөөсөө гуравхан төрлийн ачаа ачиж байна гэж байгаа юм. Тэгээд тэнд гаалийн хяналт шалгалт ердөө ордоггүй. Хурдан гарга гэсэн гээд цаанаасаа тушаал ирсэн гээд. Аягүй хурдан гаргадаг. Одоо бид нар та нарт яг ачаа тээврийг хийж байгаа механизм хямдыг нь та нарт явуулья. Монголд хийе гэвэл яаж хурдан шаламгай хийж, яаж эрчимтэй явагддагийг харья. Төмөр зам яг энэн шигээ ажилласан бол энэ гацаа тээглээ аль хэдийн арилах байсан. Томчуудын ачаа ингэж явдаг юм байна. Та нар зүгээр бид нарыг тээвэрлэлт явахын тулд бухимдаж байна гэвэл үгүй. Энэ зүгээр л төрийн алдаа. Төрийн дор нь байгаа хэдэн сумтай улсуудын ачаа тээвэр ингэж явдаг юм. Та нарын ачаа терминалаараа яваад хоёр гурван хоног ухуулаад, үзүүлээд бөөн шантаажинд байж байгаад гарна. Энэ бол үнэн байдал шүү.


Одоо Халтар сайд болсон шдээ. Болсон. Одоо та ажлаа өгчих болсон. Бүх боомтуудаа самарчихлаа. Одоо дан нүүрсээр өвчлүүлчихлээ. Энд цугласан тав зургаан мянган жолоочийг хаашаа явж амьдар гэх гээд байгаа юм. Төр энийг яаж шийдэх гээд байгаа юм. Төрд шийдвэр байгаа бол тэрийгээ хэлээд өгөөч ээ. Тэгвэл бид нар бухимдлаа болино, бид нарыг тайван амьдруулаад өгөөч. Бид нар зүгээр хэнээс ч гуйхгүй амьдарья гээд л байгаа шүү дээ. Иргэдийг яаж ингэж басамжилж болдог байнаа. Нүүрс гаргахгүй шүү. Бид нар эсэргүүцэл хийж байна гаргахгүй. Төр худлаа хэлдэг гэдгийг би баталлаа л даа. Яагаад гэвэл төр худлаа ярьж байгаа ч биш доогуур нь байгаа улсууд ч хийж байж магадгүй шдээ. Энэ улсуудаас мөнгө авчихсан. Энэ улсуудыг гаргана гээд хэлчихсэн болохоороо. Хуурдаг юм байна. Хоёрхон хоногийн дотор хууралт явагдаж байна шдээ.

 

Одоо ингээд нүүрсний машин ирлээ гээд хэлэхэд сумын засаг дарга Отгонбаяр гэдэг хүн бол "наадах чинь ёстой Эрээн гарахгүй ээ. Та нарын очер дугаарт ерөөсөө оролцохгүй. Та нар санаа амар бай. Наадах чинь гарахгүй "гэж хэлсэн. Тэгэхээр нь бид бас түүнд нь итгэсэн. Тэгээд автотээвэр дээр нь очсон чинь автотээвэр нь эд нарт бид нар ерөөсөө "Ц” бичиг өгөхгүй иргэдийн ачаа тээвэрт яг нугалж дөч байдаг бол нугалж ная болговол бид нар өгнө гэсэн. Тэгэхгүй бол бид нарыг явуулахгүй гэсэн чинь шөнийн нэг цагт авто тээвэр нь мэдээлэл хийж байна шдээ. Одоо юугы нь нуухав дээ. Нуулаа нуулаа гээд ил болох юм чинь. "Ц” бичгий нь өгчихсөн шүү гээд ярьж байна шдээ. Энэ одоо хэнийг доромжилж яриад байна аа. Ард иргэд гэдэг чинь зүгээр нэг золбингууд биш шдээ. Ийм л ажиллагаа явуулж байгаа болохоор бид нар бухимдаж байна.


-Одоо Халтар сайдын энэ үйлдэл шийдвэрүүдээс болоод хичнээн хүн хохирч байна вэ. Одоо бас мэдээж тээвэрчид ямар нэгэн байдлаар тээвэрлэх үйл ажиллагаагаа явуулахгүй байна гэдэг нь улс тодорхой хэмжээгээр хохирч байгаа гэж ойлгож байна. Ер нь хичнээн хүн хохирч байна вэ.

-Би Замын-Үүд суманд хүрч ирсэн иргэн хүн байна. Замын-Үүд сумыг нүүрсний боомт болгохоор ажил нь яваад эхэллээ. Энэ сумын нутагт амьдарч байгаагийн хувьд хамгийн тэргүүнд иргэдийн эрүүл мэнд чухал гэж бодож байгаа юм. Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Манай энд шороон шуурга их босдог. Одоо бол нүүрсээр шуурдаг болох юм байнаа. Бид яаж амьдрах вэ, бид эрүүл мэндээрээ хохирно. Аюулгүй орчинд амьдармаар байна. Хүний эрхийг зөрчиж байна. Энэ үйлдлийг таслан зогсоогооч ээ. Сумын иргэд энэ үйлдэлд буруу өгч байна. Бид эрүүл орчинд амьдармаар байна. Хэрэв энэ нүүрс тээврийг замуудын боомтоор явуулбал манай орон нутгийн иргэд зөвшөөрөхгүй ээ. Иргэний эрүүл мэнд хамгийн чухал. Төрийн дээр ард иргэд байдаг гэсэн. Одоо яагаад ард иргэд төрийн дор орчихов оо.

 

Ямар бодлого явуулаад байгаа юм бэ. За тэгээд Халтар гэдэг сайд бол одоо болсоон. Одоо ажлаа өгөө. Шинэ залуу боловсон хүчинд ажлаа өг. Хаашдаа чадахгүй бол больчихоо огцорчих оо гэдгийг би хэлж байна. Энэ бол олон мянган тээвэрчдийн хүсэл. Цар тахлаас болоод өнөөдөр цөөхүүлээ хамгаалалтын дэглэмээ бариад ирсэн байгаа. Ер нь монгол хүн эх орондоо өөрийн амьдран суугаа газартаа эрүүл аюулгүй амьдрах ёстой. Тэр эрх нь зөрчигдөж байна. Тийм болохоор эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм.


-Тэгэхээр ойролцоогоор одоо хэд орчим хүний эрүүл амьдрах эрх нь зөрчигдөөд байгаа юм бол. Хэд орчим тээвэрчид яг энэ асуудлаас болоод хохироод байгаа юм бол.

-Ойролцоогоор Замын-Үүд сум явуул, суугуул 20 гаруй мянган иргэдтэй. Говийн эрс тэс уур амьсгалтай нөхцлийн яг салхин дээр нь нүүрсний терминалуудыг барьж байгуулаад, яг салхин дээгүүр нь нүүрснийхээ зам талбайг явуулаад байгаа тохиолдолд бид эрүүл амьдрана гэсэн ойлголт байхгүй болноо. Одоогийн байдлаар энд очерт бүртгэлтэй 5417 тээврийн хэрэгсэл бөөгнөрчихсөн байгаа. Энэ машинууд бүгдээрээ очер дугаараа авчихсан гарах очероо хүлээж байна. Одоо өдөрт иргэдийн очероос 25-аас доош машинууд л гарч байна. Тэгэхээр энэ 5417 машинуудын хамгийн сүүлд байгаа машин бол 3-4 сарын дараа л гарах байх. Тэгэхээр ийм урт очерлож байж гарч байгаа учраас манай иргэд их бухимдалтай байгаа. Саяны энэ үйл ажиллагаанаас болоод иргэдийн гарах очер буурсан. Тэгсэн хэрнээ нүүрс нь бол яваад байдаг. Нүүрс бол ямар ч саадгүй долоо хоногт хоёр удаа явна. Эхний байдлаар "Алтан нууц ", "Дэлгэрэх” ХК гэсэн хоёр компани 153 тээврийн хэрэгсэл дээр "Ц” зөвшөөрлөө авчихаад байж байна.

 

"Их говь Трасс” гээд нүүрсний компани байна. Тэр 69 "Ц” зөвшөөрөл авчихсан байж байна. "Говийн хан Трасс” 24 "Ц” бичигтэй байж байна. Энэ машинууд долоо хоногтоо өдөрт 40-өөс буухгүй явна гэж байгаа. Өдөр болгон 40 машин гаргана гэж байгаа юм. Энэ бол бид нарыг арай дэндүү дорд үзэж байна. Хятад иргэд эзэнтэй компаниуд яахаараа ингээд монгол иргэдийн өмнүүр ямар ч очергүй долоо хоногт хоёр удаа яваад болоод байдаг, зүгээр очерлоод явж байгаа монгол улсын иргэд яахаараа гурван сар очерлож байж дөрөв дэх сар руугаа орж байж нэг удаа гарах эрх нь үүсч байдаг юм бэ. Ийм л нөхцөл байдал үүсч байгаа учраа тээвэрчид бид бухимдаж байна. Тээвэрчидээ төлөөлөөд та бүхэнд бид дуу хоолойгоо хүргэж байна. Сумын иргэдийн хүсэл сонирхлыг бид бас хүргэж байгаа.

 

Энэ бол манай иргэд бас дуу нэгтэйгээр үүнийг эсэргүүцнэ ээ. Бид цар тахлаас шалтгаалаад олуулаа цугларах боломжгүй байгаа. Байдал ийм байхад гадны иргэдийг автобус автобусаар нь зөөж авчирч байна. Энэ бол биднийг хэтэрхий дорд үзэж байгаа үйлдэл болоод байна. Бид сумаасаа гарахын тулд Онцгой байдлаасаа зөвшөөрөл аваад шалгуур давж байж гардаг, орж ирэхдээ шинжилгээ өгч тусгаарлагдаж байж гадуур дотуур явах эрх үүсдэг. Ийм байхад шууд тавь, зуугаар нь хүн ачиж ирж байгаа энэ асуудлыг бичлэгтэй нь бас та бүхэнд хүргэх болноо.


-Одоо тэгэхээр Халтар сайдыг огцруулах шаардлагыг та бүхэн тавьж байгаа. Хэрвээ Халтар сайд огцрохгүй гэвэл та бүхэн тэмцлийн ямар арга хэмжээ авах вэ. Халтар сайдын хувьд бол Монгол Улсын Ерөнхийлөгчтэй ойрын хүн гэж яригддаг шүү дээ. Холбогдох байгууллагуудад хандаж үзсэн үү. Магадгүй төрийн гурван өндөрлөг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэсэн хүмүүст хандаж үзэв үү.

-Бидэнтэй төр, захиргааны дээд удирдлагууд уулзах боломжгүй гэдэг. Иргэдтэй уулзах завгүй гэдэг. Саяхан шадар сайд ирсэн гэсэн. Ямар ч уулзах боломжгүй ээ гэж хэлээд шууд шууд ирээд л явцгаадаг. Бид нартай уулзах боломжгүй байгаа учраас бид нар ба телевиз, бусад сайтуудыг ашиглаад улс оронд болж байгаа нөхцөл байдлыг хүргэе гэсэн зорилготой та бүхэнд хандаж байгаа нь энэ.


-Одоо хэрвээ огцрохгүй бол та бүхний хувьд тэмцлийн ямар арга хэмжээ, хэлбэрт шилжих вэ. Ямар арга хэмжээ авах вэ.

-Бид нар шат дараатайгаар тэмцлийнхээ хэлбэрийг хуулийн дагуу өөрчилнө. Дараагийн шатанд ямар шаардлага тавигдах нь уу . Дараагийн шат нь тайван жагсаал хийж эхэлнэ. Тэгээд хүлээж авах уу авахгүй юу гэдэг байдлыг харж байгаад дараагийн арга хэмжээг авна гэж тооцоолон ажиллаж байна.


Дараагийн шатанд нүүрсний машин гаргахгүй ээ. "Ц” бичгээ авсан байна уу хэнд ч байсан гаргахгүй ээ, урд нь зогсоно оо. Яагаад ингэж байна вэ гэвэл төр ард иргэдтэйгээ зөвлөлдөх ёстой. Төр хуурдаг. Дээгүүрээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд мэдэж байна уу. Мэдэхгүй байгаа бол энэ асуудлыг доошоо нэг харж үзээч. Наад яаман дээгүүр чинь зөвшөөрөл авах гээд бужигнаж байна. Зөвшөөрлийг яам л өгнө шдээ. Тэгэхээр зөвшөөрөл өгчихсөн хүмүүс тэд нар хариуцлагаа хүлээдэг юм байгаа биз. Бид нартай зөвлөлдөөгүй, сум орон нутагтай зөвлөлдөөгүй байна. Сумын засаг даргын орлогч нь гарахгүй ээ гээд байж байдаг.

 

Гэтэл араар нь хуйвалдаан явуулж байдаг. Тэгэхээр энэний төлөө бид нар замыг нь хааж зогсоно. Яагаад гэвэл иргэддээ эхэлж тайлбар хэлээгүй. Иргэдийн машин 100 гарч байсныг шууд болиулаад 35-40 болгоод тэгээд нүүрсний машин гаргаад эхлэхээр энэ нь хэний эрх ашиг вэ. Урдаас ороод ирэхдээ иргэдийн ачааг зөөгөөд ороод ирж байна. Тэгэхдээ айхтар хямд зөөхгүй байгаа гэж бодож байна. Ачаагаа иргэдийнх гээд байгаа мөртөө юу ч үзүүлдэггүй. Хаалга үүд нь нээгддэггүй. Шууд кранаар өргөөд явж байгаа бичлэгийг нь та нарт үзүүлье та нар хараарай. Төмөр зам ямар шуурхай хүний ачааг ачдаг болчихсон юм. Төмөр зам аюгүй шуурхай ажиллаж байна. Хэний ачаа болоод ингэж шуурхай байгаа юм бэ. Өчигдөр оройноос биднийг ийм юм хийнэ гэдгийг сонсонгуутаа сөрөг ажиллагаанд орж байна шдээ.


" Ийм компани байнаа. Та нарын ачааг хямдхан ачина. Та нар бидэнд хандана уу гээд”. Тэгэхээр нь бид нар ярьж үзсэн. Тэгэхээр та нар хужаатай ярь гэж байгаа юм. Хужаатай нь ярихаар ямар ачаа вэ энэ тэр гээд яг л бид нарын зарчмаар явах юм билээ. Тэнд машин авах уу машин авах уу гээд зогсож байгаа хятад хүмүүс байж байна шдээ тиймээ. Иймэрхүү байдлаар хэний гарт ямархуу тээврийг өгөх гээд байгаа юм бэ та нар. Иргэдэд амьдрах боломж байна уу гэж төрөөс асууя. Бид нар явуулж өгөөч гэж зөндөө гуйсан. 17-ийн 5 гэдгээр тэмцэл хийж би зөндөө явсан. Тэрийг одоо хүртэл зөвшөөрөөгүй хэрнээ өөрсдөдөө стандарт батлаад өөрсдөдөө машин оруулж ирээд цоо шинэ машинууд. Энэ чинь аягүй бодлоготой зохион байгуулалттай байна шдээ. 9 сар хүртэл хятадаас чадлаараа хүмүүс хуучин машин аваад ирсэн шдээ. Одоо тэрийг он гарангуут та нар чадлаараа аваад явна. Компаниас өөр юманд явахгүй. Тээвэр нь компанидаа шилжичхээр иргэд нь бас дагаад шилжих үү яахав.

 

Замын-Үүдийн боомт бол ерөөөө задгай ачаа тээврийн боомт шдээ. Одоо хүчээр бүр хүмүүсээ компаниуд бэлдээд аваад ирчихсэн. Та нар хурууны хээгээ дарчихаа гээд амьгүй албадтай компаниуд оруулаад ирчихсэн хүний ажлын байрыг аваад сууж байна шдээ. Хэний эрх ашиг яваад байна вэ. Одоо тээвэрчдийг мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй бол гээд шаардаж байна. Энэ нь яахав компанидаа ажилчин бэлдэх гээд байна ш дээ. Тэрийг үздэг замын цагдаа байхгүй. Жолооч нар ярьж байна шдээ. Ганц хоёр удаа л үзүүлсэн гээд. Ийм ядаргаатай энүүгээр бизнес хийгээд амьгүй албатаа бүртгэхийн тулд компанийн нэр дээр бүртгүүлээд тэрүүгээрээ "Ц” бичиг авдаг , тугай зөвшөөрөл авдаг амьгүй албадтай компаниуд боллоо шдээ. Энэ бүгдийг одоо цэгцлэх болон шдээ төр. Төрдөө л хэлэхээс Зам тээврийн яаманд хэлээд нэмэргүй. Халтар сайд хийж чадахгүй гэдэг нь ойлгомжтой болсон. Одоо энэ хүн огцрохгүй бол худлаа шдээ.Бүх тээвэрчид нь Халтар сайдыг огцор гээд байна шдээ.


https://shuurhai.mn/p/17277

SHUURHAI.MN 

Замын-Үүдийн тээвэрчдийн холбоо: Халтар сайд та бүх боомтуудаа самарчихлаа. Энд байгаа зургаан мянган жолоочийг хаашаа явж амьдар гэх гээд байгаа юм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани