Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тэрбум мод тарих аян хүдэр сумын зулзган нарсан ойг сүйдэлж дууслаа

 

Тэрбум мод тарих аян хүдэр сумын зулзган нарсан ойг сүйдэлж дууслаа

 

-ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ КОМПАНИУД ОЙН  ЗАХААС зулзган модыг хайр гамгүй  СУГАЛЖ, нүхийг нь булалгүй үлдээгээд явжээ -

          Нарсан ой эцсийн мөч хүртлээ монголчуудын уушгийг хамгаалж, "нас”-аа дуустал ургаж чадах болов уу эсвэл хүний гарын ая даахтай үгүйтэй болуутаа ачигдаж, машины тэвшин дээр бэхлүүлж, нийслэлчүүдийг баясгах ногоон байгууламж болох үүрэг аван Яармагийн хойд дэнжид "амь” тавих өдрөө хүлээн өдрөөс өдөрт өнгө зүс алдан гундаж байгаа модод шиг хаа нэгтээ бөхөлзөж байх болов уу гэх бодол биднийг Сэлэнгэ аймгийн Хүдэр сум руу хөдөлгөлөө.

Энэ намаржин Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум” мод хөтөлбөр хэрэгжиж, төрийн албан хаагчдыг хаа саагүй тонголзуулж, мод тарих арга хэмжээ зохион байгуулсан. Энэ үеэр Эрдэнэт, Дарханы замд мод ачсан машинууд холхилдож, эхэлсэн билээ.

        Уулын зулзаган модыг хуугаар нь хамж, машин машинаар Улаанбаатар руу зөөж, тээвэрлэдэг мэдээллийн мөрөөр бид Хүдэр суманд ажиллахаар аравдугаар сарын 31-нд очсон юм. Бидний авсан мэдээллээр Монголд модны суулгац тариад тэрийгээ арчиж тордоод 4-5 метр болгоод аль нэг хот, аймаг сумдын ногоон байгууламжид нэмэр болгож өгдөг. Түүгээрээ амьдрал ахуйгаа сайжруулж ашиг олдог  аж ахуй нэгж, иргэн ёстой нэг ч байхгүй аж. Байгаа хэдэн компани нь  суулгацаа хоёр метр хүрэхтэй үгүйтэй болонгуут шууд гаргаад зарчихдаг байна. Харин байгаль сүйтгэж, уулын ургаа модоор баяжиж, хөлжигсөд цөөнгүй байдаг гэнэ. Тэдний хууль зөрчсөн үйлдэл нь улам бүр ил цагаандаа гарч, мөнгө олох аргандаа гаршиж, улсаар нь хууран мэхэлдэг юм байна. Үүнийг батлах баримтын мөрөөр бид Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очсон нь энэ. Бүр тодруулж хэлбэл, энэ нутгаас байгалиараа ургасан уулын модыг хэдэн мянгаар нь хуу хамаад явсан газар дээр ирлээ.

        Зун, намаржин Хүдэр сумаас ойн зулзаган нарс модыг өдөр алгасахгүй том машинаар зөөж, тээвэрлэсэн гэнэ. Бидний зогсож байгаа автозамаас 500 метрийн цаана 1.5-5 метрийн өндөртэй нарс модыг Улаанбаатар хот руу шилжүүлэн суулгахаар ачаад явжээ. Өөрөөр хэлбэл, үржүүлгийн талбайгаас биш, ой модноос 2000 гаруй модыг сугалж, аваад явсан гэсэн үг. Сэлэнгэ аймгаас шилжүүлэн суулгах нэрийн дор мод зөөдөг таван компани байдаг юм байна. Тус таван компани 2021 оны хэмжээнд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын ойгоос 2000 гаруй нарс, 100 ширхэг хус модыг нүүлгэн шилжүүлэхээр ачаад явсан гэнэ. Гэхдээ энэ бол зөвхөн цаасан дээрх тоо юм шүү. Яг амьдрал дээрээ тусгай зөвшөөрөл нэрийн дор хэчнээн мянган мод илүү ачиж явсныг хэн ч мэдэхгүй юм билээ. Ихэнхийг нь энэ намар буюу есдүгээр сарын 10-наас аравдугаар сарын 20 хүртэл тээвэрлэжээ. Биднийг очихоос арав хоногийн өмнө хамгийн сүүлчийн машин 50 ширхэг нарс модыг ачаад явсан байлаа. Гэхдээ зөвшөөрөлтэй гэх үгээр өөрсдийгөө хамгаалуулж,  шинээр урган төлжиж, тэнгэр өөд тэмүүлэн ургаж байсан ойн төгөл дунд дураараа дургиж, хуульгүй юм шиг л аашилжээ. Ойн модны аль сортой, өнгөлөг гэснийг нь эхлээд хуу хамаад явжээ, тэд. Зарим компанийн ажилчид  машин тэргээ эвдэхээс сэргийлсэн юм уу эсвэл залхуурсан уу хүний нүднээс чүү ай далд хэсгээс буюу ойн захаас хайр гамгүй ачаад явсан байлаа. 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛД ТУСГАГДСАНААР БУС ДУРЫН МОДОО БУЛГАЛЖЭЭ

          Хүдэр сумаас мод шилжүүлэн суулгах зөвшөөрлийг Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас таван компанид олгожээ. Тодруулбал, "Тод газар”, "Энх ногоон газар” "Амьд төгөл” "Амьд газар” "Форест докторс” гэсэн таван компани. Эл таван компанид Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгохдоо хэд хэдэн үүргийг хүлээлгэжээ. Угтаа бол шилжүүлэн суулгалт хийх таван компани Сэлэнгэ аймгийн БОАЖ-ын газрын дарга З.Түвшинтөгсийн олгосон зөвшөөрлийн дагуу ажлаа гүйцэтгэх ёстой. Хүдэр сумын Ойн ангиас Шандын амнаас мод шилжүүлэн суулгах газрын байршлыг зааж өгчээ.

            Компаниуд зөвшөөрлийн бичиг дээрх үүргээ хэрхэн гүйцэтгэсэн бэ гэдгийг газар дээрээс нь сурвалжлахаар мод шилжүүлсэн гэх Шандын амыг зорив. Бид явсаар 2000 гаруй модыг шилжүүлэн суулгахаар авч явсан гэх Шандын амны хэсэгт ирлээ. Хүдэр сумын төвөөс баруун зүгт 25 километр зайд байдаг юм байна. Төв замаас салаад километр хүрэхгүй газар уулын ард хэсэгт ирэв. Энэ хэсэгт ойн цоорхой байдаг бөгөөд малын бэлчээрийн газар аж. Бидний зогсож байгаа газраас холгүйхэн хэд хэдэн айлын намаржаа харагдаж байлаа. Машин төвөггүйхэн очих энэ газраас 2000 гаруй мод булгалаад аваад явжээ. Ингэхдээ модны захаас буюу машин хүрэх хамгийн эхний газраас зулзаган моднуудыг сорчилж авсан байлаа. Мөн сийрэгжүүлэх шаардлагагүй ойн бүсээс модоо авсан байв.

СУГАЛЖ АВСАН МОДНЫХОО НҮХИЙГ БӨГЛӨЛГҮЙ ОРХИЖ, ЗУЛЗАГАН МОДЫГ ТЕХНИКЭЭРЭЭ ХЯДЖЭЭ

          Шандын амны энэ хэсэгт байгаа хэдэн модоо Улаанбаатарын зүг ачуулчихсан аятай нэг л гунигтай. Чихэлдэж ядах юмгүй, багтахгүйн зовлон байхгүй хэдэн зулзаган мод уулын энгэрт, энд, тэндгүй ухаж орхисон нүхтэй хаяа нийлүүлэн аж төрж байна. Газрыг гахайн хоншоороор сэндийчсэн юм шиг, хөрсийг нь орвонгоор нь эргүүлж, дөнгөж амь орж байгаа зулзаган моддыг мод ухах техникээрээ хядаж, авсан модныхоо ганц нэг нүхийг л бөглөжээ. Бөглөсөн нүхийг ажвал ногоон гацуурыг хайр найргүй хугачиж, шороотой нь хамт хийсэн байв.  Модны хулгай ид мандаж явах үед л хөвчийн гүнд хөрөөн дуу тачигнаж, залуу чилгэр модыг хайр гамгүй буулгаж, ёрдойсон модны үндэс сэрийгээд үлддэг байсан. Яг л тийм хүйтэн сэтгэлээр мод шилжүүлэн суулгах зөвшөөрөлтэй компанийн ажилчид хандсан байлаа. Угтаа бол шилжүүлэн суулгах модоо ухаж авахдаа хажуу талын зулзаган модыг хядахыг зөвшөөрөөгүй л байлтай. Гэтэл энд нэг мод сугалж аваад, хажуу талд нь байгаа хэд хэдэн модыг тэр чигт нь хугалж, хяджээ.  Өөрөөр хэлбэл, нэг мод аваад, нэгээр нь ухсан нүхээ бөглөсөн байна гэсэн үг. Харин заримыг нь бүр тэр чигээр нь орхиж, уулын энгэрийг ухсан нүхээр дүүргэсэн байлаа. Тусгай зөвшөөрөлтэй гэх нэрийн дор Хүдэр сумын зулзаган ой сүйдэж, шилжүүлэн суулгалт энэ хэрээр үргэлжилбэл сүйрэхэд ойртжээ.  Зарим нь  говийн элсэнд цөлд мод ургуулах гэж үйлээ үзэж, өдөр шөнөгүй  зүтгэж байна. Тэд үнэхээр их хөдөлмөр, сэтгэл, итгэл  өгөн байж мод тарьж, ургуулж, ойн бяцхан төгөл бий болгож байх. "Ухамсарт амьдралынхаа арав гаруй жилийг зөвхөн энэ жижигхэн  төгөл бий болгоход зориулсан юм шүү” гээд духныхаа хөлсийг арчиж, зогсох өвгөнтэй таарч, ярилцаж байлаа. Гэтэл ашиг, нэр хүнд олох гэсэн эрхтэн дархтнууд нь байгалийн арай гэж эргэх дөрвөн улиралд цас, бороо, салхи шуургатайгаа хамжин байж ургуулсан модыг нь хээв нэг сугалж аваад Улаанбаатар хотын гудамжинд гундааж, үхүүлэх гэж дайсагнаж байх гэж дээ хэмээн бодогдож явлаа.  Эрх мэдэлтнүүдийн мөнгө угаах арга заль далдын хүч байгалийг хайрлаж энэрэх биш бүр устгаж үгүй хийхийн дон шүглэж  байгааг модоо суга татуулсан газрын хөрсний нүх гэрчилж байна. Мод сугалж авсан Шандын амны хэсэг малын бэлчээртэй залгаа учраас ухсан нүхэнд нь мал унах, гэмтэх асуудал цөөнгүй гарсан гэнэ. Энэ талаар эл хэсэгт намаржиж байсан малчид сумын Ойн ангид хэл хүргэж байсан аж.

Жолооч Т: Машин ууланд хий эргээд гарахгүй. Арай гэж  ойн захад очоод л модоо авч байна

        Дархан, Эрдэнэтийн замаар ургаа мод ачиж, давхилдаж явсан хэд хэдэн жолоочийн бичлэг цахим орчинд тархсан байдаг. Иргэдийн олонх нь "Энэ бол үржүүлгийн талбайгаас ачсан зулзаган мод байна. Хүний хийсэн ажлыг бүү харлуул. Юу гэж дээ, хэн уулын ургаа мод ачаад явж байх билээ дээ” гэцгээж байсан. Тэгвэл угтаа тэр моддыг Улаанбаатар хот руу Хүдэр сумын Шандын амны ойгоос ачаад явж байжээ. Бид энэ талаар цахим орчинд бичлэг нь гарсан жолоочтой холбогдож тодруулсан юм. Тэрбээр "Би том машинаар хувиараа ачаа ачдаг юм. Энэ жил "Тод газар” компанитай хамтран Хүдэр сумаас 10 гаруй удаа мод ачлаа. Засмал замаас холгүй хэсгээс л модоо ачаад ирдэг. Шөнө очдог болохоор газрыг нь сайн хэлж мэдэхгүй байна. Машин очих боломжтой хэсгээс л модоо ачдаг. Уулын гүн хэсэг рүү том машин очих боломжгүй учраас ямар газраас машинаа аваад ирэх нь ойлгомжтой шүү дээ. Гэхдээ би мод ачдаггүй, тэнд нь ачаад өгөх хүмүүс байдаг. Тэр хүмүүс нь ачих модоо бэлдээд, газар дээрээ байж байдаг” гэлээ.

ХҮДЭР СУМЫН ОЙН АНГИЙН ИНЖЕНЕР Т.МӨНХТУУЛ:ЗАЙЛШГҮЙ СИЙРЭГЖҮҮЛЭХ ТАЛБАЙГААС 2000 ГАРУЙ МОДЫГ ШИЛЖҮҮЛСЭН

        Сэлэнгэ аймгийн хэмжээд шилжүүлэн суулгалтыг Цагааннуур, Хүдэр сумаас хийх зөвшөөрөл олгожээ. Бид Хүдэр сумын Ойн ангийн инженер Т.Мөнхтуулаас шилжүүлэн суулгалттай холбоотойгоор дараах тодруулгыг авсан юм.

Тэрбээр "Таван аж ахуйн нэгж зөвшөөрлийн дагуу Хүдэр сумаас мод шилжүүлэн суулгасан. Аймгаас ирсэн зөвшөөрлийн дагуу аж ахуйн нэгжүүд модоо бэлтгээд дууссан. 2021 оны хэмжээнд 2000 гаруй модыг Хүдэр сумаас шилжүүлэн авч явсан. Тухайлбал, "Тод газар” ХХК нь өмнөх жилүүдэд шилжүүлэн суулгалт хийж байгаагүй бөгөөд энэ жил 1000 ширхэг нарс мод авсан. "Энх ногоон газар” ХХК 550 ширхэг, "Амьд төгөл” ХХК 150 ширхэг, "Амьд газар” ХХК 400 ширхэг "Форест докторс” ХХК 50 ширхэг нарс, хус шилжүүлэн зөөвөрлөсөн  Түймрийн зурвас байгуулах, шигүү ургасан газрыг сийрэгжүүлэх үндэслэлээр газраа сонгож, шилжүүлэн суулгалт хийлгэсэн. Эл ажлыг сумын байгаль хамгаалагч хариуцаж, газар дээр нь хяналт тавьж ажилласан. Бид явцын хяналт, шалгалтыг мод шилжүүлэх хугацаанд хоёр удаа хийсэн. Зарим компаниуд авсан модныхоо нүхийг бөглөж дуусаагүй байгаа. Шандын ам өтгөрөлттэй учраас сийрүүлэх шаардлагатай гэж үзсэн. Сийрүүлэхийн ач холбогдол нь өсвөр модны ургах нөхцөл байдлыг сайжруулах, гурван зэрэгцээ модны голынх нь авч, ургах нөхцөл сайжирна гэсэн. Хэрэв сийрүүлэхгүй байвал модны урган орчин муудаж, амьдрах чадвар муудна гэсэн үг. Хүдэр сумын хэмжээнд Шанд, Сөдтэй, Малгайт уулын гүн хэсэг рүү сийрүүлэх шаардлагатай. Тэр хэсэг рүү машин явах боломжгүй учраас газар зааж өгөх боломжгүй байдаг. Энэ хэсэг нь үржүүлгийн талбай биш. Манай сум өнгөрсөн хавар үржүүлгийн талбай нээсэн. Одоогийн байдлаар үржүүлгийн талбайгаас нэг ч мод шилжүүлээгүй байгаа. Нөхөн сэргээлтэд гарахын тулд 2-3 жил шаардлагатай. Нарс модны экологийн үнэлгээ өндрөөсөө шалтгаалаад өөр өөр байдаг. Бид цаашид шилжүүлэн суулгалтын гэрээ байгуулахгүй байх талаар ярилцаж байгаа” гэлээ.

       Холбогдох албаны хүний хэлж буйгаар зайлшгүй сийрүүлэх шаардлагатай газраас шилжүүлэн суулгалт хийсэн гэнэ. Харин бидний очсон газар бол ойн гүн хэсэг биш, модны зах, малын бэлчээрийн газар байсан юм. Мөн хяналт, шалгалтыг хоёр ч удаа хийсэн атлаа тэд модны захаас мод сугалж аваад явсныг мэдээгүй бололтой. Мэдсэн ч мэдээгүй өнгөрч, харсан ч хараагүй байх үүргийг цаанаас нь тэдэнд даалгаж өгсөн бололтой. Мөн зулзаган модыг хядаж, нэгийг нэгний амиар сольж байгааг тоосон ч шинжгүй байлаа. Уулын ар хэсэг, нар тусдаггүй хэсэгт, зөөлөн хөрсөнд ургасан ургаа мод Улаанбаатар хотод ирээд амьдарч, тэнгэр өөд тэмүүлэн ургаж чадахгүй гэдэг нь амьдрал дээр батлагдчихаад байгаа.  Шимт бор хөрснөөс суга татуулсан мод хотын чулуутай шар элсэнд суулгаад байдаг. Уулын мод өдөр бүр  өнгө зүсээ алдан гундаж, хоёр жил болоод л  хатчихдаг. Бүх шим шүүсээ  гадагш нь цацаж, голоосоо  хатсаар үхчихдэг. 

      Иймд бид уулын зулзган нарсыг хайр найргүй булгалж, тасдан Улаанбаатар хотод авчирч буй компаниудын цаад эзэд, тэдэнд хэн зөвшөөрөл олгодог, өмнө нь ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад өдгөө гэнэт мод үржүүлгийн компани болон хувирсан зэрэг түүхийг дараагийн дугаартаа сурвалжлан хүргэх болно.

 

 

 

Үргэлжлэл бий.

 
 
https://ergelt.mn/news/176/single/15262
Тэрбум мод тарих аян хүдэр сумын зулзган нарсан ойг сүйдэлж дууслаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани