Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ирэх жилүүдэд зэсийн нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байж магадгүй

Ирэх жилүүдэд зэсийн нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байж магадгүй


Нью-Йоркийн "Comex” бирж дээр  арванхоёрдугаар сард нийлүүлэх зэсийн үнэ 0.6 хувиар буурч, тонн нь 9614 ам. долларт хүрсэн байна. Түүнчлэн дэлхийн түүхий эдийн худалдааны компани "Трафигура” ирэх хоёрдугаар сарыг дуустал Хятадын зэсийн эрэлт буурна гэсэн таамаглалыг дэвшүүлсэн байна. Учир нь тус улсын эрчим хүчний хангамжийн асуудал болон барилгын зах зээлийн өсөлтийн удаашрал зэрэг нь зэс болон бусад металлын эрэлтэд нөлөөлнө гэж үзсэн байгаа аж.

Мөн ирэх хоёрдугаар сард Бээжин хотноо болох өвлийн олимп болон тус улсын Цагаан сарын баяртай холбоотойгоор эрэлт төдийлөн өсөхгүй гэж үзжээ. Ийнхүү ойрын хугацаанд урд хөршийн зэсийн эрэлт сулрах төлөвтэй байгаа бөгөөд барууны орнуудад ч цахилгааны үнийн өсөлттэй холбоотойгоор металл боловсруулах үйлдвэрүүдийн эрэлт багасаж мэдэхээр байгаа ажээ. Гэхдээ зэсийн ханшийн тухайд ирэх онд өсөлттэй хэвээр байх болно гэж "Трафигура” дүгнэсэн байна.

 

Тодруулбал ирэх оны хоёрдугаар улирлаас эхлэн Хятадын үл хөдлөхийн зах зээл сэргэж, улмаар хаврын урин цагтай зэрэгцээд цахилгааны нийлүүлэлт ч илүү хангалттай болж ирнэ гэж тооцжээ. "Трафигура”-гийн дүгнэлттэй шинжээчид ч санал нийлж байгаа юм.  Тухайлбал, Копенгаген дахь "Saxo” банкны түүхий эдийн стратегийн хэлтсийн дарга Оле Хансен "Зах зээлд цаашид зэсийн нийлүүлэлт дутагдсан хэвээр байх болно. Зэс зөвхөн сэргээгдэх эрчим хүчний салбарт ашиглагдаад зогсохгүй дэд бүтцийн салбарт хэрэгтэй хэвээр байна” гэжээ.


Ерөнхийдөө зэсийн хувьд АНУ, Хятад, Европын холбооны ногоон шилжилтийн нөлөөгөөр ирээдүйд эрэлт нь өсөх нь тодорхой болоод байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт батлагдсан АНУ-ын нэг их наяд ам.долларын дэд бүтцийн  төсөл нь гүүр, хурдны зам засвар, орон даяар цахилгаан машин цэнэглэх станцуудын сүлжээг нэмэгдүүлэх зорилготой юм.   Зэсийн хэрэглээний дийлэнх хувийг үл хөдлөх хөрөнгийн салбар эзэлдэг бөгөөд Хятад бол улаан металлын дэлхийн хамгийн том хэрэглэгч юм. Хятад улс өнгөрсөн аравдугаар сард 410.5 мянган тонн зэс импортолсон тухай тус улсын Гаалийн ерөнхий газар мэдээлсэн. Энэ нь өнгөрсөн есдүгээр сард 406 мянган тонн зэс импортолж байсантай харьцуулахад 1.1 хувиар өссөн дүн боловч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 33.6 хувиар буурсан үзүүлэлт боллоо. Он гарсаар эхний арван сарын байдлаар Хятад улс 4.43 сая тонн зэс импортлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 21 хувиар доошилжээ.

 

Харин зэсийн баяжмалын импортын тухайд, аравдугаар сард 1.8 сая тоннд хүрсэн нь өмнөх есдүгээр сарын импортын дүнгээс  (2.11 сая тонн) буурчээ. Гэхдээ оны эхний арван сарын байдлаар тус улс нийт 19.2 сая тонн зэсийн баяжмал импортлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 6.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. БНАКонго, Монгол зэрэг орны зэсийн нийлүүлэлт ирэх жилүүдэд өсөхөөр байгаа ч одоо ашиглагдаж буй зарим уурхайн хүдрийн агууламж буурах, нөөц багасах асуудал тулгамдаж байна.


Нөгөөтэйгүүр Чили, Перу зэрэг зэсийн голлох олборлогчдын тухайд борлуулалтад ногдуулах татвар, роялти төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхээр эрмэлзэж байгаа нь шинэ төслүүдийн хөрөнгө оруулалтыг боомилно гэж шинжээчид харж буй юм.  "Фитч” агентлагийн тооцоолж буйгаар зэсийн ногоон технологийн эрэлт (сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машинд чиглэсэн) энэ онд 1.4 сая тонн байх бол 2030 онд 5.4 сая тонн болж өснө гэж таамаглажээ. Чилийн зэсийн комисс буюу Кочилко энэ онд дэлхийн зэсийн нийт эрэлт 24 сая тонн байх бол ирэх онд 24.7 сая тонн болж өснө гэж тооцоолсон байна. Эрэлт ийнхүү өсөхөөр байгаа ч нийлүүлэлт түүнийг нөхөхүйц хэмжээнд хүрч чадахгүй бол үнэ нэмэгдэх нь гарцаагүй.

Харин шинжээчдийн олонх нь зэсийн нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй гэдэгт итгэлтэй байгаа юм. Тэгэхээр зэсийн төсөлтэй аливаа компани хөрөнгө оруулагчдыг "соронзон” мэт татах нь тодорхой болж ирж байна.  Зэсийн үнэ өсөж буй нь Монгол шиг экспортлогч орнуудын хувьд цар тахлын амаргүй үед ач тусаа өгч байна. Оны эхний долоон сарын байдлаар зэсийн баяжмалын борлуулалтаас төсөвт төвлөрүүлсэн  орлого 1.8 их наяд орчим төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 3.4 дахин их дүнтэй байгаа төдийгүй оны нийт төлөвлөгөөт хэмжээг давж орхижээ.


Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Ирэх жилүүдэд зэсийн нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байж магадгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани