Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Дэлхийн эрчим хүчний 20 хувийг ногоон устөрөгчөөс гаргаж авна

Дэлхийн эрчим хүчний 20 хувийг  ногоон устөрөгчөөс гаргаж авна

 

Б.БЯМБАЖАРГАЛ

Дэлхий нийт хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдэж шинэ эрчим хүчний эх үүсвэрийн эрэлд гараад байгаа. Тухайлбал, эрчим хүчний гол эх үүсвэр болох нүүрс, байгалийн хийнээс гадна сэргээгдэх эрчим хүч, алтернатив буюу хийн, устөрөгчийн, шингэрүүлсэн түлш зэрэг дэвшилтэт технологийг ашигласан эх үүсвэрүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс устөрөгчийг эрчим хүчний шинэ хувьсгал болж дэлхийн нийтийн чиг хандлагыг тодорхойлох төлөвтэй байгааг мэргэжилтнүүд хэлсээр байгаа юм. Учир нь  бага хэмжээний устөрөгчийн түлшээр их хэмжээний энерги ялгаруулах боломжтой байдаг аж. Мөн энгийн орчноос буюу агаараас устөрөгчийг ялгаж авдаг учраас олдоц их юм. Тодруулбал, устөрөгч нь үелэх системийн эхний элемент. Энэ утгаараа хамгийн элбэг элемент гэж хэлж болох юм.

Одоогийн байдлаар устөрөгчийг саарал, цэнхэр, ногоон, шар, оюу, хүрэн гэж ялгадаг. Хатуу түлшнээс устөрөгч ялгаж авах технологийг саарал болон цэнхэр гэж нэрлэдэг бол сэргээгдэх эрчим хүч, цахилгаан электролизийн арга ашиглаж үйлдвэрлэснийг ногоон устөрөгч гэнэ. Үүнээс цэнхэр устөрөгч нь 10-15 хувь нүүрсхүчлийн хийг ялгаруулдаг. Харин ногоон устөрөгч нь хүлэмжийн хий ялгаруулдаггүй, байгаль орчинд ямар нэг сөрөг нөлөөгүй, 100 хувь эко технологи аж. Тэгэхээр ногоон устөрөгчийн технологийг дэлхийн олон орон анхааран судалж байна. Энэ талаар Монголын сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Ж.Осгонбаатар "Говийн бүсэд нар, салхины станц барих асар их нөөц бий. Устөрөгчийн гол онцлог бол хамгийн бага түлшээр их хэмжээний энерги ялгаруулдаг чанар. Хүчилтөрөгчийг устай урвалд оруулж H2-ыг нь ялгаж авна. Энэ нь нүүрс түлж, байгалийн хий, метаныг олборлож гаргаж авахаас өөр ойлголт. Учир нь цэнхэр дэлхийг тойроод дүүрэн агаар байгаа шүү дээ. Ногоон устөрөгчийг нар, салхины эрчим хүчийг ашиглан цахилгаан электролизийн урвалаар гаргаж авдаг. Гол нь одоогийн байдлаар устөрөгчийг ялган авах технологи үнэтэй байна. Жилд 70 сая тонн устөрөгчийг гаргаж авдаг гэсэн тооцоо бий.  Үүний ихэнх хувийг АНУ, Герман үйлдвэрлэдэг. Лабораторийн түвшинд хязгаарлагдмал байдлаар үйлдвэрлэдэг байсан бол одоо ердийн хэрэглээнд маш багаар гарч эхэлсэн. Цаашид энэ технологи улам хөгжиж нийтийн технологи болвол үнэ нь буурах байх. Устөрөгчийг хийн оронд эсвэл том үйлдвэрүүд коксжих нүүрсний оронд ашиглаж болно. Мөн ахуйн хэрэглээнд, машин болон бүх төрлийн эрчим хүчний хэрэглээний оронд хэрэглэх боломжтой” гэв.

 

ӨМӨЗО-д устөрөгчөөр ажилладаг зүтгүүр туршилтаар явж эхэлжээ

 

БНХАУ-ын бүтээсэн устөрөгчийн түлшний анхны гибрид зүтгүүрийг ӨМӨЗО-д туршилтаар явуулж эхэлжээ. Тухайлбал, нүүрс тээвэрлэх 627 км төмөр замын шугамд явуулж эхэлсэн байна. Энэ зүтгүүр нь төмөр замын үндсэн нөхцөлийг өөрчлөхгүйгээр төрөл бүрийн зүтгүүрийн депо, вагон бааз, завсрын талбай, үйлдвэр, уурхай, боомтын үйл ажиллагаанд оролцож, маневр хийх, аврах зэрэг олон ажлыг гүйцэтгэх боломжтой аж. Түүнчлэн уламжлалт дизель зүтгүүртэй харьцуулахад устөрөгчийн зүтгүүр нь 10 мянган тонн километрт нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 80 орчим килограммаар бууруулна гэсэн тооцоолол гарчээ. Энэ зүтгүүр нь цагт 80 км хурдлах боломжтой, шулуун зам зүтгэх хүчний дээд хязгаар нь 5000 тонн аж. Устөрөгчийн түлшээр ажиллах зүтгүүрийг ашиглалтад оруулснаар хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулна гэж онцолсон байна. БНХАУ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болон устөрөгчөөс гаргаж авсан эрчим хүчний эрэлт өндөр байгаа аж. Учир нь ирэх таван жилийн хугацаанд нүүрсний хэрэглээг эрчимтэй бууруулж, 2060 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа тэнцвэржүүлнэ гэж мэдээлж байсантай холбоотой.

 

Монголд устөрөгч үйлдвэрлэх сонирхлоо илэрхийлжээ

 

Австралийн "Elixir Energy” компани Монголд ногоон устөрөгч үйлдвэрлэхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн сард мэдээлсэн. Тухайлбал, "Elixir” компани ногоон устөрөгч үйлдвэрлэх хамгийн таатай улсаар Монголыг нэрлэсэн байна. Мэдээлэлдээ Монгол Улс эрчим хүчний гол импортлогч БНХАУ-тай хиллэдэг нь гол давуу тал болж байгааг дурдаж сэргээгдэх эрчим хүчний арвин нөөцтэй, тээвэрлэлтийн зардал хямд  байдаг зэрэг олон давуу талуудыг дурджээ.

Цаашид устөрөгчийн эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр үйлдвэрлэл ч ихсэх төлөвтэй байгаа юм. Түүнчлэн энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой олон компани байгаа талаар мэдээллүүд хөвөрсөөр байна. Тухайлбал, "Hydrogen counsil”-оос гаргасан тайланд устөрөгч үйлдвэрлэх зардал ирэх арван жилд 50 хувиар буурч 2030 он гэхэд устөрөгчийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт 70 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. Мөн 2050 он гэхэд 2.5 их наяд ам.доллар буюу дэлхийн эрчим хүчний тавны нэг хүртэлх зах зээлийг эзэлнэ гэж тайландаа дурдсан байна. Энэ мэтчилэн ногоон устөрөгчийн эрэлт нэмэгдэж дэлхийн эрчим хүчний шинэ чиг хандлагыг тодорхойлох төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Дэлхийн эрчим хүчний 20 хувийг ногоон устөрөгчөөс гаргаж авна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани