Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

JB Press: Нефтийн үнэ 147 долларт хүрнэ

 

JB Press: Нефтийн үнэ 147 долларт хүрнэ

 

Японы эдийн засгийн тагнуулын албаны дарга асан, засгийн газрын Бодлогын судалгааны хүрээлэнгийн ерөнхий шинжээч Казүхико Фүжи-гийн үзэж байгаагаар, үүсээд буй геополитикийн эрсдэлүүд нь нефтийн үнийг эрс өсгөх болно. Сүүлийн үед Казахстан, Саудын Арабад болсон таагүй үйл явдлуудын нөлөөгөөр нефтийн үнэ тун удахгүй 147 долларт хүрнэ хэмээн Японы шинжээч таамаглажээ.
WTI ангиллын нэг баррель түүхий газрын тосны фьючерс үнэ 85 доллароос дээш диапазонд хэлбэлзэж байгаа нь сүүлийн 2 сарын хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм. 1 дүгээр сарын 4-нд нефть олборлогч орнуудын ОПЕК+ бүтцэд хамаардаг улсууд хуралдаж, олборлолтыг өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх шийдвэрээ ирэх 2 дугаар сард үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Энэ оны эхний улиралд нефтийн их хэмжээний илүүдэл хуримтлагдана гэсэн тооцоо таамаглал зөрсөн тул олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэрээ ийнхүү хэвээр үлдээжээ. 
 сонин mn
 
 
ОПЕК+ өнгөрсөн оны 12 дугаар сард дэвшүүлсэн таамаглалдаа, олборлолтын илүүдэл 2022 оны 1 дүгээр сард өдөрт 2 сая баррель, 2 дугаар сард 3 сая баррельд хүрнэ гэж тооцоолсон боловч эдгээр үзүүлэлт таамагласнаас доогуур буюу 800 мянга ба 1,3 сая баррель байна.  Гол шалтгаан нь, коронавирусний шинэ хувилбар болох омикрон хэдийгээр халдварлах чадвар өндөртэй боловч хоруу чанар багатай тул нефтийн эрэлтэнд багахан нөлөөлсөнтэй холбоотой. Омикроны тархалт нь онгоцны түлшний эрэлтэнд зарим талаар нөлөөлсөн боловч бүх нийтийн хөл хорио гэх мэт ноцтой үр дагаварт хүргэх магадлал бага.
 
Хөрөнгө оруулалт багассанаас үүдэлтэй нийлүүлэлтийн хомсдол
 
ОПЕК+ шийдвэрээ гаргасны дараа "халдварын шинэ давалгаа дэгдсэн боловч түүхий нефтийн эрэлт тогтвортой байх нь ” гэсэн итгэл зах зээлд оролцогчдод төрлөө. Олон улсын эрчим хүчний агентлагийн /ОУЭХА/ таамаглаж байгаагаар, энэ онд түүхийн нефтийн эрэлт хоногт 3,33 сая баррелиар /өмнөх онтой харьцуулахад/ өсөж, 99,53 сая баррельд хүрэх ажээ. Энэ бол шинэ рекорд үзүүлэлт юм.
Харин ОПЕК+-ийн хувьд, "зах зээлийг тогтвортой байлгах” бодлогыг баримталж байгаа бололтой.
Өнгөрсөн онд түүхий нефтийн үнэ өмнөх онтой харьцуулахад 50 гаруй хувиар өссөн нь 2009 оноос хойших хамгийн өндөр өсөлт байлаа. Цаашдаа өмнө нь буурсан хэмжээгээр нефтийг зах зээлд буцаан нийлүүлэх нь зүйтэй, гэхдээ инфляцийг өдөөх хэмжээнд үнийг өсгөхгүй байх учиртай.  
Гэтэл бодит байдал дээр гэнэтийн санаандгүй зүйл тохиолоо. ОПЕК+ бүтцэд хамаардаг Ангол, Нигери зэрэг олборлогч улсууд хүчин чадлын дутагдалтай байдлаас үүдэн олборлолтоо нэмэгдүүлж чадсангүй.
 
Олборлолтын бодит өсөлт нь зорилтот үзүүлэлтээс доошиллоо. ОУЭХА-ийн мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн оны 10 дугаар сард ОПЕК+-ийн олборлолтын хэмжээ зорилтот үзүүлэлтээс 730 мянган баррелиар, 11 дүгээр сард 650 мянган баррелиар тус тус доогуур байжээ. Тэгэхээр ОПЕК+-ийн "хүсэл зориг”-оос үл хамааран түүхий нефтийн үнэ өсөх магадлалтай гэсэн үг.
Сүүлийн 5 жилийн хугацаанд олборлох салбарыг чиглэсэн хөрөнгө оруулалт огцом буурсны улмаас олборлолт багассаар байна. Тухайлбал, 2014 онд хөрөнгө оруулалтын хэмжээ 800 тэрбум орчим долларт хүрч байсан бол өнгөрсөн онд 340 тэрбум болтлоо буурчээ. Хэрвээ жил тутмын хөрөнгө оруулалт 500 тэрбумаас давахгүй бол нефтийн ноцтой хомсдол үүсэх нь гарцаагүй. Өнгөрсөн онд гэхэд, шинээр илрүүлсэн нефтийн нөөцийн хэмжээ сүүлийн 75 жилийн хугацаан дахь хамгийн доод түвшинд хүртлээ буурчээ.
Өнгөрсөн оны эцсээр Саудын Арабын Эрчим хүчний сайд Абдулла Азиз хэлэхдээ "2030 он гэхэд түүхий нефтийн эрэлт хоногт 90 сая баррель, харин нийлүүлэлт ердөө 70 сая баррель болох учраас ноцтой хомсдол үүснэ” гэж анхааруулж байсныг энд дурдая.  
 
Ливи ба Казахстанд олборлолт эрс буурав
 
Нефтийн нөөцөөрөө Африк тивд тэргүүлдэг Ливи улсад олборлолт буурлаа. Шалтгаан нь, өнгөрсөн оны 12 дугаар сард явуулахаар төлөвлөсөн ерөнхийлөгчийн сонгууль хойшлогдож, улс орны дотоодын нөхцөл байдал хурцаджээ. Тус улс хоногт 1 сая 140 мянган баррелийг олборлож байсан нь 780 мянга болж буурчээ. 10 жилийн өмнө Каддафигийн засаглал нуран унах үед олборлолт 1,6 сая баррелиас 0 болж унасны улмаас нефтийн үнэ 100 доллароос давж, 2014 он хүртэл өсөж байсан билээ.  
 сонин mn
Мөн энэ онд Казахстан улсад дотоодын нөхцөл байдал эрс хүндэрлээ. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын дотроос хамгийн тогтвортой нь гэгдэж байсан тус улсад олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал дэгдэв.  
 
ОПЕК+-ийн гишүүн тус улс хоногт 1,6 сая баррель нефть олборлодог, гэтэл Тенгиз гэдэг хамгийн том ордод /700 мянган баррель/ олборлолт түр зогссон ба өмнөх хэмжээндээ буцаад хүрнэ гэдэг нь эргэлзээтэй байна.   Өнгөрсөн оны сүүлчээр Saudi Aramco компанийн ерөнхий захирал Амин Нассер хэлэхдээ "эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнийн өсөлт нь нийгэмд дургүйцлийг өдөөж, нийгмийг бусниулан сүйтгэж байна” гэсэн нь биеллээ олж байх шиг.  
 
Геополитикийн гол эрсдэл бол Ирак
 
Одоохондоо Ливи, Казахстан хоёр геополитикийн эрсдэлд бүрэн хэмжээгээр өртөөгүй байгаа бол Ойрхи Дорнодод нөхцөл байдал өөр байна.  
Энэ бүс нутаг руу чиглэсэн АНУ-ын стратегийн бодлогод эрс өөрчлөлт гарсан нь мэдрэгдэж байна. Хятадын хүчирхэгжилт нь АНУ-д хамгийн ихээр аюул учруулна гэж үзэж буй Байдены засаг захиргаа Ойрхи Дорнод дахь Америкийн цэргийн оролцоог багасгаж байна.  
 
Өнгөрсөн оны 10 дугаар сард болсон бүх нийтийн сонгуулийн дүнгээр байгуулагдсан Иракийн парламент 1 дүгээр сарын 9-ний өдөр анх удаа хуралдав. Шинэ парламентын даргаар сонгогдсон суннит шашинт депутат сөрөг хүчнийхний халдлагад өртөн эмнэлэгт хүргэгдлээ.  Ираны тал баримтлагч хүчнүүд Иракт онцгой идэвхжиж байгаа бөгөөд улс орны нөхцөл байдал тун ороо бусгаа байна.
Иракт Америкийн 2500 орчим цэрэг байрлаж байгаа гэх боловч тэдний оролцоо улам багассаар. Багдадын ойролцоох Америкийн цэргийн бааз руу пуужингаар харваж, Америкийн цэргүүд рүү хэд хэдэн удаа халдлага үйлдсэн нь Ираны тал баримтлагч хүчнүүдтэй холбоотой гэж сэрдэж байна.
Хэдийгээр Ирак дахь олборлолтын хэмжээ хоногт 4,5 сая баррелиас буухгүй байгаа боловч миний бодлоор, энэ оны хувьд Ирак бол "геополитикийн хамгийн том эрсдэл” байх учраас нефтийн зах зээлийн нөхцөл байдлыг мэдэгдэхүйц өөрчилж мэднэ.   
 
Йемен дэх Саудын Арабын цэргийн оролцоо  
АНУ-ын эрх баригчид Персийн булан дахь өөрийн гол холбоотон болох Саудын Арабтай тогтоосон харилцаанаасаа "татгалзаж” эхэлсэн нь санаа зовоох бас нэгэн хүчин зүйл мөн. Саудын Араб 2015 онд хөрш Йеменд цэргийн интервенц хийсэн бол одоо цэргийн оролцоо нь "гацаанд орсноор” аюулгүй байдалд нь эрсдэл учирлаа. Саудын Арабад дайсагнадаг Йемений шиит босогчдын халдлага улам ширүүсч, нисгэгчгүй онгоц ашиглан хийсэн дайралтын тоо өмнөх онтой харьцуулахад 2 гаруй дахин өсжээ.
Одоохондоо саудчууд АНУ-аас худалдан авсан Patriot гэдэг өндөр үнэтэй пуужингаар өөрсдийгөө хамгаалж байгаа боловч уг зэвсгийн нөөц эрс багассан тул хөрш орнуудаасаа авахаас аргагүйд хүрсэн байна.
Йеменд явуулж буй Саудын Арабын цэргийн ажиллагаанд Байдены засаг захиргаа шүүмжлэлтэй ханддаг бөгөөд уг ажиллагааг зогсоохгүй бол йеменчүүд тус улсын гол чухал нефтийн байгууламжууд руу дахин халдаж болзошгүй гэж анхааруулдаг.
 
Өмнө нь 2019 оны 9 дүгээр сард төрийн мэдлийн Saudi Aramco компанийн байгууламжууд нисгэгчгүй онгоцны дайралтад өртсөнөөр хоногт 5 сая гаруй баррель нефть олборлох хүчин чадалтай байгууламжууд шууд зогсож байсан билээ. Эл тохиолдол давтагдах аваас түүхий нефтийн дэлхийн зах зээлийн үнэ түүхэн дээд үзүүлэлтэнд хүрнэ. Ерөнхийд нь геополитикийн эрсдэлүүдийг тооцож үзвээс, нэг баррель нефтийн үнэ 147 долларт хүрч өсөх магадлалтай.
 
Нийтлэлийг бичсэн Казухико Фүжи бол Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн яамны дэргэдэх Эдийн засгийн хүрээлэнгийн ерөнхий шинжээч, профессор юм. 2003-2016 онд тэрбээр Японы засгийн газрын дэргэдэх судалгааны товчоог /economic intelligence/ удирдаж байсан бөгөөд "Занарын хувьсгалын мөн чанар”, "Япон-Оросын эрчим хүчний хэлхээ холбоо”, "Оросын хий Японыг аварна” зэрэг номуудыг бичжээ.  
 
Б.Адъяахүү
 
JB Press: Нефтийн үнэ 147 долларт хүрнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани