Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хуумгай шийдвэрийн уршиг буюу байгаль орчны эсрэг гэмт хэрэг

Хуумгай шийдвэрийн уршиг буюу байгаль орчны эсрэг гэмт хэрэг

 

Долоо хэмжиж нэг огтол гэдэг. Энэ нь аливаа асуудалд ул суурьтай хандахыг хэлж байгааг хэн хүнгүй мэднэ. Ялангуяа төрийн бодлого, шийдвэр гаргахдаа энэ ухаанаар хандах учиртай. Харамсалтай нь манай эрх баригчид, шийдвэр гаргагчид энэ сургаалийг умартаж, бодлого боловсруулахдаа хөнгөн хуумгай ханддагийг тэдний хийж хэрэгжүүлсэн олон ажил үр дүнгүй болж, тэр хэрээр татвар төлөгчдийн мөнгийг хэдэн зуун тэрбумаар нь хийсгэж буйгаас харагдана. Хамгийн ойрын жишээ нь Сайжруулсан түлшний нэгдүгээр буюу Сонгинохайрхан дүүрэг дэх үйлдвэрийг нэрлэж болно. Сайжруулсан түлш, үйлдвэр хэрэгтэй юү гэвэл хэрэгтэй.
 
Түүхий нүүрс түлэхгүй болсноор нийслэлийн агаар нэг үеэ бодвол сайжирсан. Засгийн газрын энэ шийдвэрийг олон нийт алга ташин хүлээн авсан удаатай. Гэвч энэ өвөл утаа урьдын адил хоолой хорсгов. Янз бүрийн шалтгаан тоочиж, ажил хариуцаж байсан зарим сайд, дарга хэлсэн үгнээсээ болж огцорсон.
Тооцоо судалгаагүй, дутуу дулимаг гаргасан шийдвэрийн уршгаар 30 гаруй тэрбум төгрөгөөр байгуулсан дээрх үйлдвэр байгаль орчин, иргэдийн эрүүл мэнд, нийслэлийн агаарын чанарт ихээхэн хор уршигтай болсон тул үйл ажиллагааг нь зогсоож, нүүлгэхээр болсон. Улаанбаатарын салхины аман дээр байгуулсан эл үйлдвэрийг хааж, нүүлгэхээр шийдсэнийг иргэд дэмжиж буй. Үйлдвэрийг нүүлгэхэд 80 шахам тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо гаргасан нь эрх баригчдийн толгойны өвчин болоод байна.
Бушуу туулай борвиндоо баастай гэж монголчууд ярьдаг. Тэгвэл бушуу туулайн үлгэр сайжруулсан түлшний зүүн бүсийн буюу Налайх дахь үйлдвэрийг байгуулсан эрх баригчдийн шийдвэрт яг таараад байна. Дээрх үйлдвэрийг байгуулахдаа долоо хэмжээгүй тул Сонгинохайрхан дахь үйлдвэрт гаргасан алдаанаасаа сургамж авалгүй энд давтав.
 
 
 
Байгаль орчин, оршин суугчдын эрүүл мэндэд учруулах хор уршиг нь дээрх үйлдвэрийнхээс хэд дахин их байхаар байна. Энэ талаар бид өмнөх нийтлэлүүдээрээ хөндсөн ч манай төрийн байгууллагынхан, "амьгүй албат” болсон албан хаагчид нь дүлий дүмбэ царайлан суусаар. Дарга даамлуудынхаа алдаатай шийдвэрийг засаж залруулахын оронд "дээрээс тэгж шийдсэн тул яалтай билээ” гээд сууж байгаа нь өнөөгийн манай төрийн албан хаагчдын нийтлэг төрх болсон.
 
 
 
Сайжруулсан түлшний зүүн бүс дэх үйлдвэр нь байгаль орчинд нөхөж баршгүй хохирол учруулахаар байгаа юм.
 
Баян уул орчмын мөнх цэвдэг хайлж, ургамлын бүрхэвч устаж, цөлжинө
 
Сайжруулсан түлшний зүүн бүсийн үйлдвэрийг Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит хэмээх газрын нэг хэсэг болсон Баян уулын баруун энгэрт байгуулсан юм. Ургамал, газрын гүний усыг тэжээгч, органик нүүрстөрөгч ба нүүрсхүчлийн давхар ислийн байгалийн агуулах болсон мөнх цэвдэгтэй газар. Мөнх цэвдэг нь хөндөж үл болох дэлхийн хамгийн үнэ цэнтэй газар орон болоод байна.
Дэлхийн газар нутгийн 24 хувь, 50 шахам улс, бүс нутаг л мөнх цэвдэгтэй. Монгол орны газар нутгийн 14 хувь нь мөнх цэвдэгтэй гэсэн судалгаа бий. Цэвдэг нь их хэмжээний мөс, чийг агуулж, гүний болон гадаргын усыг тэтгэж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлж, орчныхоо агаарын темпратурыг зохист хэмжээнд барьж байдаг. Хүлэмжийн хийнээс үүдэлтэй дулаарлын улмаас дэлхийн мөнх цэвдгийн 40 хувь нь устахад хүрээд байгаа юм билээ.
 
 
Хэрэв мөнх цэвдэг гэсэх юм бол газрын гүний болон гадаргын темпратур нэмэгдэж, усны нөөц багасаж, ургамлын төрөл зүйл устах зэрэг экологийн сөрөг үр дагавартай төдийгүй хөрс доройтож, цөлжинө. Дээрээс нь хүлэмжийн хийн байгалийн агуулахаас их хэмжээний нүүрсхүчлийн хий агаар мандалд дэгдэж, тэр хэрээр дулаарал эрчимжих аюултай. Тиймээс л дэлхийн улс орнууд мөнх цэвдгийг хамгийн үнэ цэнтэй газар орон гээд хөндөхийг хатуу хориглох болсон.
 
 
 
Гэтэл манай төрийн яам, агентлагийнхан, судалгаа, шинжилгээний байгууллагын ажилтнууд ийм үнэ цэнтэй газар нутагтаа үйлдвэр байгуулах зөвшөөрөл өгч, байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлджээ гэж болохоор байна. Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрээс дэгдсэн нүүрсний хөө тортог нь Баян уул орчмыг тэр чигт нь хучсан байгааг уншигч та зургаас хараарай. Хөө тортог нь нарны элчийг өөртөө их хэмжээгээр шингээж, газрын гадаргын болон гүний дулааныг нэмэгдүүлж, мөнх цэвдгийг гэсгээх нь лавтай.
Хэдхэн жилийн дараа Баян уул орчмын цэвдэг хайлж, үер усны аюул дагуулна. Эцэст нь ургамлын бүрхэвч устаж, тэр нутаг цөлжихөд хүрэх бус уу. Сайжруулсан түлшний хоёрдугаар үйлдвэрийг Салхит хэмээх, жилийн дөрвөн улиралд баруун хойноосоо салхилж байдаг газарт байгуулсныг дээр дурдсан. Энэ үйлдвэрийн хөө тортог Баян уул орчмын газрыг хучаад тогтохгүй салхины доор байгаа бүх нутаг бэлчээрийг дараaд эхэлжээ. Яг л Сонгинохайрхан дүүрэг дэх үйлдвэр шиг.
Гэтэл Улаанбаатар хот зүүн, баруун тийшээгээ тэлж хөгжихөөр байгаа төдийгүй Налайхад аж үйлдвэрийн парк байгуулах, томоохон дагуул хот босгохоор төлөвлөсөн нь нэг л уяалдахгүй нь дээ. Дээрх үйлдвэрийг түшиглэн коксын болон нүүрс угаах үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаагаа удирдлагууд нь бидэнд ярьсан. Улсын төсвийн хөрөнгөөр байгуулах энэ үйлдвэрүүд хэдхэн жилийн дараа суурьшлын бүсэд багтах нь. Байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд хор уршиг учруулж байна гээд олон зуун тэрбумын өртгөөр байгуулсан үйлдвэрүүдээ дахин нүүлгэх асуудал тулгарах вий, оройтоогүй дээрээ эргэж хараач, түүхий эдээ түшиглүүлэн барьж байгуулаач гэдгийг бид эрх баригчдад сануулах үүднээс энэ бүгдийг бичиж, сурвалжилж буй билээ, болгоох буй заа.
 
Сайжруулсан түлшний зүүн бүсийн үйлдвэрийг байгуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн эсэх, чухам яагаад Баян уул орчмын газрыг сонгосон юм бэ. Мэргэжлийн яам, агентлаг, мэргэжилтнүүдийн санал, судалгааг авсан, үгүйг бид холбогдох хүмүүсээс тодруулсан юм.
 
НЗДТГ-ын Хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Оюунбат:
 
-Улаанбаатар хотын хөгжлийн явцад зургаан удаа хэсэгчилсэн болон ерөнхий төлөвлөгөө хийсэн байдаг.
 
Анхны төлөвлөгөөг нь оросуудаар хийлгэсэн юм билээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгааг нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны чиг хандлага гэж УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан. Энэ төлөвлөгөө 2020 оноор дууссан тул 2030 оны чиг хандлагаар явж байгаа. Цаашдаа хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулан Засгийн газарт өргөн барьсан байгаа, УИХ-аар удахгүй хэлэлцэх юм билээ .
Налайх дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 2013 онд боловсруулж, НИТХ-ын 2015 оны тогтоолоор баталсан. Энэ төлөвлөгөөний дагуу л үйлдвэр, аж ауйн газруудыг байгуулж, байршлуудыг нь сонгосон гэж ойлгож болно. Сайжруулсан түлшний зүүн бүсийн үйлдвэрийг байгуулахдаа манай газраас санал авсан. Бид хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу сонгосон байршлуудыг л санал болгосон.
Аливаа үйлдвэрийг байгуулахдаа дэд бүтэц, түүхий эдийг нь түшиглэдэг. Багануурын уурхайг түшиглэн дээрх үйлдвэрийг байгуулж болох юм гэсэн саналыг манай газраас оруулж байсан. Налайхад байгуулсан нь төмөр замтайг нь бодолцсон байх. Зөвхөн манай газрын санал болгосноор үйлдвэрийн байршлыг сонгодог юм биш, мэргэжлийн олон байгууллага, экспертүүдийн санал, зөвлөмжийг авдаг. Тэр дагуу л дээрх байршлыг сонгосон.
 
БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн мэргэжилтэн Н.Эрдэнэчимэг:
 
-"Таван толгой түлш” компанийн сайжруулсан түлшний зүүн бүсийн үйлдвэрийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг "Газар лха” компани 2020 онд хийсэн. Тус компаниас ирүүлсэн бичиг баримтыг үндэслэн бид Байгаль орчны сайдын баталсан аргачлалын дагуу дүн шинжилгээ хийж, Мэргэжлийн зөвлөлийн хурлаар оруулсан.
Энэ хурлаар эл төсөл нь байгаль орчинд хэр нөлөөлөх юм, нөлөөлөл байгаа бол түүнийг нь яаж бууруулах юм, байгаль орчинд яавал ээлтэй байлгах юм бэ гэдгийг ярилцаж, зөвлөмж, дүгнэлт гаргадаг журамтай.
Тайлангийн нэг салшгүй хэсэг нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө. Таван жилийн хугацаанд хэрэгжүүлэх эл төлөвлөгөөг жил жилд нь баталж хэрэгжүүлдэг байгаа. Тэр төлөвлөгөөг нь манай яамаар баталуулдаг. Баталсан төлөвлөгөөгөө хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдэгт тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллага, байцаагч, Засаг дарга, ИТХ хяналт тавьж дүгнэдэг.
 
 
Байгаль орчинд нөлөөллийн менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт тухайн төсөлд 90-ээс дээш хувьтай бол үйл ажиллагааг нь үргэлжилүүлдэг. Хэрэв 90-ээс доош үнэлгээ авбал тэр төслийг хэрэгжүүлэх боломжгүй. Төслийн байршил солигдох, ТЭЗҮ өөрчлөгдсөн тохиолдолд үнэлгээ хүчин төгөлдөр бус болдог.
 
 
 
Манай яаманд ирүүлж буй төслүүд батлагдсан байршилтай байдаг. Түлшний энэ үйлдвэрийг харьяалах яам нь зөвлөлийнхөө хурлаар хэлэлцээд байршлыг нь баталсан. Бид баталсан зураг дээр үндэслэн үнэлгээ хийдэг. Таны ярьж байгаа байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бид хараагүй биш, харсан. Анхнаасаа байршил буруу сонгогдсон гэхээр байсан. Төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн байгууллага нь Засгийн газраас ирүүлсэн батлагдсан зургийг үндэслэн үнэлгээ хийдэг.
Нэмж үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаа бол Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд байршлыг нь эргэж харах, хөндөн ярьж болно. Нэгэнт барьсан үйлдвэрийн тухайд бол байгаль орчинд нөлөөлөх нөлөөлийг яаж бууруулах, Байгаль орчны багц хууль, стандартад хэрхэн нийцүүлэх талаар зөвлөмж өгсөн. Зөвлөмжийг төсөл хэрэгжүүлэгчид ажил хэрэг болгох үүрэгтэй.
 
Байгаль орчны үнэлгээний "Газар лха” компанийн захирал Ч.Лхагвасүрэн:
 
-Налайхын баруун урд байдаг Баян уулын энгэрт байгуулах сайжруулсан түлшний үйлдвэрийн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийж өгөөч гэдэг хүсэлтийг төсөл хэрэгжүүлэгчид бидэнд ирүүлсэн.
Үйлдвэрийн байршлыг яагаад энд сонгосныг бид мэдэхгүй. Манай ажилтнууд дүгнэлтээ урьд нь хийсэн байсан усны, хөрсний гэх мэт судалааны материалыг үндэслэн гаргасан. Ер нь бол агаар, орчныг их бохирдуулах магадлалтай юм байна гэсэн дүгнэлт гаргаж, зөвлөмждөө тусгаж байсан.
 
 
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн "Наж могой” үндэсний холбоо
Хуумгай шийдвэрийн уршиг буюу байгаль орчны эсрэг гэмт хэрэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани