Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Роснефть”-тэй хийж буй онцгой үеийн гэрээ ээл дагуулах уу?

 

“Роснефть”-тэй хийж буй онцгой үеийн гэрээ ээл дагуулах уу?

 

Өнгөрсөн оны есдүгээр сард манай төр засгийн холбогдох байгууллагууд, импортлогч компаниудын төлөөллүүд Москвад очиж, "Роснефть” компанийнхантай  уулзалт хийж байсан билээ.

Тухайн үед улсын хэмжээнд шатахууны хомсдол үүсэж, иргэд түлшинд картын бараа авч байгаа аятай оочерлон, тодорхой хязгаартайгаар худалдан авч байв.  Тэгвэл үүнээс хагас жилийн дараа буюу энэ өдрүүдэд  УУХҮ-ийн сайд Г.Ёндон, дэд сайд О.Батнайрамдал болон албаны бусад хүмүүсээс бүрдсэн Ажлын хэсгийн гишүүд "Роснефть”-тэй гэрээ байгуулахаар ОХУ-д ажиллаж байна.

 Энэ удаагийн нөхцөл байдлыг аваад үзэхэд, ОХУ-Украины хооронд өрнөж буй үйл явцтай холбоотойгоор дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өндөр өсөлттэй байна. ОХУ-аас Украинд явуулж буй цэргийн ажиллагааны хариуд АНУ, Их Британи улсууд  тус улсаас авах газрын тос, байгалийн хийн импортдоо хориг тавих шийдвэр гаргаснаа энэ сарын 8-нд зарласны дараа дэлхийн зах зээл дээр Брент төрлийн түүхий тосны үнэ баррель тутамд 133 ам.доллар болсон юм. Энэ бол шинжээчдийн таамаглалаас хол давсан өсөлт юм.

ОХУ, Украины асуудал хурцдахаас өмнөх "Голдман Сакс”-ын судалгаагаар Брент төрлийн газрын тосны үнэ энэ  оны эхний улиралд 90 ам.доллар,  хоёрдугаар улиралд 95 ам.доллар, 3,4-дүгээр улиралд 100 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал гарч байв. Харин одоо улс орнуудын хооронд үүссэн асуудал хийгээд ОХУ-ын эсрэг хориг болон тус улсын өөрийн зүгээс авч хэрэгжүүлэхээр шийдвэрлэж буй, эсрэг тэсрэг хоригуудтай холбоотойгоор газрын тосны үнэ, нийлүүлэлтэд илүү цочир асуудлууд ч үүсэж болзошгүй байгаа юм.

Энэ удаад үүсээд буй нөхцөл байдлыг аваад үзэхээр, хоёр улсын хооронд үүссэн нөхцөл байдал зөөлрөх эсэх болон хориг тавьсан улс орнуудын эдийн засагт өөрсдийнх нь шийдвэрээс хамааран ямар асуудал үүсэх вэ гэдгээс хамааран ээлжит шийдвэрүүд гарах магадлалтай. Түүнчлэн ОХУ-ын газрын тосны нийлүүлэлттэй холбоотой шинэ нөхцөл байдал үүсэхээс хамааран манайд нийлүүлэх газрын тосны үнийн түвшинд ирэх саруудад өөрчлөлт гарах уу, эсвэл зах зээлийн зарчим хэвийн мөрдөгдөж, Сингапурын биржийн сар тутмын үнээр худалдаж авч, үнийн түвшний өндөр өсөлтийн нөлөөллийг  нуруун дээрээ үүрэх үү гэхчлэн сорилт дагуулсан асуултуудын хариулт биднийг  урд хүлээж байгаа.

Тэгэхээр ийм онцгой нөхцөл байдалд УУХҮ-ны сайд, дэд сайд нар "Роснефть”-тэй нүүр тулсан уулзалт хийж, гэрээ байгуулахаар ажиллаж байна.

Өнгөрсөн жилийн есдүгээр сарын уулзалтын үр дүнд шатахууны нөөц, хангамжид ноцтой асуудал үүсэхгүй байхаар тохиролцоонд хүрсэн гэх мэдээллийг тухайн үед албаныхан ч, импортлогчид ч өгцгөөж байсан. Тэгвэл одоогийн нөхцөл байдалд ОХУ-аас дээр дурдсан нэр бүхий улс орнууд газрын тосны бүтээгдэхүүн авахгүй байх шийдвэр гарч байна. Нөгөө талаас тус улс онцгой цаг үе учраас  дотоодын нийлүүлэлтдээ анхаарах нь дамжиггүй.  Гэхдээ ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүнийн экспорт болоод дотоодын эрэлттэй холбоотой асуудал үүслээ үүслээ гэхэд Монгол Улс бол тэдний хувьд газрын тосны бүтээгдэхүүний  экспортод 1.2 хувийг л эзэлж буйг тодотгоё. Эсрэгээрээ манай улсын импортод ОХУ-аас авдаг шатах тослох материалын импорт 85 хувийг бүрдүүлж байгаа. Нэг ёсондоо бидний хувьд шүдний өвчин болсон шатахууны импортын хэт хамаарал ОХУ-ын хувьд жижиг асуудал юм.

Тэгэхээр ОХУ, Украины асуудал хурцадмал байгаа ч, манай тухайд шатахууны импортдоо ноцтой байдал үүсгэхгүйгээр аваад байх боломж, орон зай харагдаж буй. Түүнчлэн салбар хариуцсан яамны удирдлагууд онцгой цаг үед ОХУ-д ажиллаж байгаа нь ч, уг боломж, нөөцөө бүрэн дүүрэн баталгаажуулах зорилготой биз ээ.

Сануулахад, өнгөрсөн оны есдүгээр сарын их хомсдолын дараа буюу  2021 оны 10 дугаар сарын 6-нд Засгийн газрын хуралдаанаар, шатахууны нөөцийн асуудлыг авч хэлэлцэж, дахин ингэж улсаараа түлшний хомсдолтой нүүр тулахгүйн тулд импортлогч аж ахуйн нэгжүүдийг 45 хоногийн нөөц тогтмол бүрдүүлж байхыг даалгасан.  Тодруулбал, "Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхэлж байгаа компанийн нөөц бүрдүүлэх журам”-д заасныг үндэслэн Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2022 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг  баталсан. Энэ хүрээнд аж ахуйн нэгжүүд шатахууны төрөл тус бүрээр хамгийн багадаа 45 хоногийн хэрэглээний компанийн нөөцтэй байхаар тооцсон юм. Тэгвэл УУХҮЯ-ны мэдээллээр, энэ сарын 4-ний өдрийн байдлаар манай улс АИ-92 автобензиний 38 хоног,  АИ-95 30 хоног, А-80 автобензиний 72 хоног, дизелийн түлшний 38 хоногийн нөөцтэй байна. Улс орнуудын  хооронд үүссэн асуудал илүү ужиграх магадлал нэмэгдэх тусам манай тухайд  шатахууны нөөцөө одоогийн байгаа хэмжээнээс  бууруулахгүй байх шаардлага үүсэх юм.

Гадаад зах зээл дэх үнийн нөлөөллийг нэг сарын дараачаас мэдэрч эхэлдэг манай тухайд,  импортлогч компаниуд дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлт дотоодын  нөөц бүрдүүлэлтэд эрсдэл үүсгэж,  хөрөнгийн дутагдал үүсгэж байна гэдэг үндэслэлээр Төв банкнаас авч буй репо санхүүжилтээ нэмэгдүүлэх хүсэлтийг тавиад буй.  Монголбанкны зүгээс шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдэд 2020 оноос хойш олгож буй  репо санхүүжилтээ нэмэгдүүлэхэд бэлэн бөгөөд үүний хариуд ирэх долдугаар сар хүртлэх хугацаанд түлшний  үнийг нэмэхгүй байх хүсэлтийг тавьснаа мэдэгдсэн билээ.

https://news.zindaa.mn/435o
“Роснефть”-тэй хийж буй онцгой үеийн гэрээ ээл дагуулах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани