Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Мод тарьж ургуулсан бол улсын ойн сан худалдаж авах дүрэмтэй

Мод тарьж ургуулсан бол улсын ойн сан худалдаж авах дүрэмтэй

 

Иргэд тэрбум мод тарих Үндэсний хөдөлгөөн эхлүүллээ гэж зарлахад л өрх бүр хашаагаа дүүртэл мод тарьж байж биелэх байх. Тиймээс хашаагаа ойжуулсан өрх бүрд гарах зардлыг нь тооцож олгох хэрэгтэй. Хашаатай, зуслангийн газартай өрхүүдэд 20 сая төгрөг өгөх тухай яриа хүртэл  олон нийтийн сүлжээгээр хөвөрч байлаа. Тэгвэл таримал ой болтол мод тарьсан аж ахуйн нэгж, иргэн тухай ойгоо ойн санд бүртгүүлж худалдах боломжтой дүрэм байдаг байна.  Тодруулбал, говь цөлийн бүсэд нэг га талбайд хамгийн багадаа 800 мод, харин хээр, хангайн бүсэд  1800-2000 ширхэг мод тарьж ургуулсан бол ой гэж үзэж, Монгол Улсын ойн санд бүртгэж авдаг. Энэ нормативыг шинэчлэлгүй 10-аад жил болж, шинэчлэх зайлшгүй шаардлага үүссэн бөгөөд 2020 онд шинэчлэн баталж, нэг га талбайн ойжуулалтын зардлыг 2-5 дахин  өсгөсөн. Энэ өөрчлөлтийн гол концепц нь тарьсан ой модоо дор хаяж 3-5 жилд арчилж ургуулах зардлыг оруулан тооцсонд байгаа юм.
 
Өөрөөр хэлбэл,  мод тариад ургуулсан бол тухайн таримал ойг мөнгөн дүнгээр үнэлэн улсын ойн санд худалдаж авах дүрэм үйлчилж байна гэсэн үг. Ингэснээр мод тарьж ургуулах хүсэлтэй иргэдийн тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Цаашлаад цөлжилттэй тэмцэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг дэмжих чиглэлд чухал үүрэг гүйцэтгэх дэмжлэг болох юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний мод тарих өдрийг жилд хоёр удаа ёслон тэмдэглэдэг. Үүнтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд мод тарих ажлын ач холбогдлын талаарх хандлага нааштай эргэсэн. Мод тарих нь бидний амьдралын орчин, амьжиргаа, аюулгүй байдалд чухал гэдгийг ухамсарлах болсон. Энэ эерэг өөрчлөлт үүсэхэд гадаад, дотоодын санхүүжилтээр ойн салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөрүүдийг гүйцэтгэсэн нөлөө, үүрэг чухал байр суурь эзэлдэг гэдэг. Гэвч  ойн нөхөн сэргээлт, ойжуулалтын ажлын мониторинг судалгаанаас үзэхэд Монгол оронд тарьсан моддын 50 хүрэхгүй хувийн амьдралттай байгаа тооцоолол байдаг. Манай улс Бонны сорилтод элсэж, 600 мянган га талбайг ойжуулж, нөхөн сэргээнэ гэсэн амлалт авсан. Харин Ойн тухай хуульд жилдээ 10 мянган га талбайг ойжуулна гэж заасан байдаг. Гэтэл ойжуулсан талбайн хэмжээгээр аваад үзэхэд жилдээ 5-6 мянган га талбайг ойжуулж байна гэж Ой судлалын ухааны доктор, МУИС-ийн дэд захирал, профессор Н.Батхүү ярьсан юм.
 
ОХУ-аас, Сибирь орчмоос суулгац  авах нь тохиромжтой
 
Улаанбаатараас Хөвсгөл далай хүртэл 1000 км. Тэгвэл энэ автозамын дагуу 4-5 эгнээ мод тарьлаа гэхэд тэрбум модны ихэнх нь болчих ажээ. Мөн бүх аймаг, гурван хот, 330 сумыг ногоон байгууламжтай болгоно. Ингээд тооцвол 10 жилд нэг тэрбум байтугай хэдэн тэрбум мод тарих шаардлагатай, боломжтой гэж ойн эксперт, шинжлэх ухааны доктор, профессор, академич Ч.Дугаржав хэлсэн. Харин хамгийн тулгамдсан асуудал нь "Урьд нь их хэмжээний мод тарих ажил өрнөж байгаагүй болохоор үрийн сан одоогоор дутагдалтай байгаа. Ойн аж ахуй хөгжсөн газруудад үрийн аж ахуйнууд бий. Ойн үр, тарьц, суулгац бэлтгэдэг 6-7 анги бий. Эдгээр газар шаардлагатай үр, суулгацыг бэлтгэн, хангаж чадна гэж мэргэжилтний хувьд үзэж байгаа” гэж тэрээр нэмж тодотгосон.  Учир нь, "Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нь 2-3 үе шаттайгаар 10 жил хэрэгжинэ.
 
 
Жил жилдээ модны үр, тарьц, суулгацаа бэлтгээд явахад ямар ч асуудалгүй хөтөлбөр хэрэгжих боломжтой аж. Зарим мод нь жил бүр, зарим нь 3-4 жил болж байж үрлэх нь бий. Хөтөлбөр 10 жил хэрэгжих болохоор энэ хугацаанд тэрбумаас ч олныг бэлтгэх, тарих боломжтой.
 
 
 
Эхний 1-2 жилд үр тарихаас эхлээд, боловсон хүчин бэлтгэх зэрэг бэлтгэл ажлаа хангаж гурав дахь жилээс тарих ажлаа эхэлж болох юм байна. Манай ой мод нь Сибирийн их тайгын зүүн өмнөд хэсгийн үргэлжлэл болохоор тэндээс үр, тарьц авчирч ургуулах нь төрөл зүйл, байршлын хувьд тун тохиромжтой.  Тиймээс Тува, Красноярск, Эрхүү, Улаан-Үүдээс үр, суулгац авах боломжтой гэдгийг мэргэжилтэн хэлсэн. Түймэр гарсан, мод нь огтлогдсон, хортон шавьжид идэгдсэн, ойн сан нь доройтсон, ойгүй болж байгаа газруудад мод тарих төлөвлөгөөтэй.  БОАЖЯ-наас ийм төрлийн 600 орчим мянган га газар бий гэсэн судалгааг гаргасан.  Одоогийн мөрдөж байгаа журмаар нэг га-д шилмүүст модны 2500-3000 тарьц тарих нормтой. Ингээд тооцох юм бол ойн сан доройтож буй газарт л гэхэд нэг тэрбум мод тарих бүрэн боломжтой юм байна. Тиймээс нэг тэрбум байтугай 10 тэрбум мод тарих боломж байгааг онцолж байна.
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж "Зууны мэдээ” сонин
Мод тарьж ургуулсан бол улсын ойн сан худалдаж авах дүрэмтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
Л.Оюун-Эрдэнэ томоохон төсөл, үйлдвэрийн цогцолборт ажиллав

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Говийн бүсийн зөвлөлийн анхдугаар хуралд ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани