Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Оюун-Эрдэнэ гуйж, С.Лавров зөвшөөрсөн АИ92-ийн үнэ буюу дэлхийн хямралд “...ШХАБ”-даа тултал шахуулах уу?

Л.Оюун-Эрдэнэ гуйж, С.Лавров зөвшөөрсөн АИ92-ийн үнэ буюу дэлхийн хямралд “...ШХАБ”-даа тултал шахуулах уу?

 

Наадаад, аялаад завгүй байцгаах зуурт маань дизелийн түлш, АИ95 шатахууны үнэ нэмэгдчихжээ. Учир нь Сингапурын газрын тосны Platts биржийн үнэ өсчээ. Дизелийн түлш л гэхэд оны эхэнд тн нь 705 ам.доллар байсан бол 1295 ам.доллар болж, 83.7 хувиар өссөн байна.
 
Манай зах зээл дээрх жижиглэнгийн үнэ 2840 байснаа энэ өсөлтийн нөлөөгөөр 4030 төгрөг болж, 4169 хувиар өссөн байна. АИ95 ч иймэрхүү "үсрэлт”-тэй байна. Харин АИ92-ийн үнэ хэвэндээ үлджээ. Яг одоо Сингапурын бирж дээр АИ92 шатахуун 1285 ам.долларын үнэтэй байна.
 
Үүгээр дүйцүүлбэл өдийд нэг литр АИ92 шатахуун 3690 төгрөгийн үнэтэй болсон байх ёстой. Наадмын өмнөхөн Оросын Гадаад харилцааны сайд С.Лавровыг ирэхэд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлцэл хийж АИ92 шатахууны үнийг он дуустал тогтвортой байлгахаар тохирчээ. Мөн дизелийн түлшний үнийг бууруулах талаар санал тавьсан боловч зөвшөөрөөгүй байна.
 
С.Лавров "...Орос улс дотоодын хэрэглээгээ хамгаалах зорилгоор тэндээ борлуулж буй аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний урамшууллыг олгож  байна. Иймд үнийг бууруулах боломжгүй” гэсэн байгаа юм. Гэхдээ АИ92 шатахууны үнийг биржийн үнэ дагаж хөөрүүлэхгүй байгаа нь бидний хувьд голох хөнгөлөлт биш. Энэ төрлийн шатахууны хэрэглэгчид нь иргэд байдаг. Хэрвээ өнөөдөр литр нь 3690 төгрөг болчихсон бол Монголд юу болох байсан бол?!
 
Ер нь бол дизелийн түлш, шатахууны үнэ өснө гэдэг хэн бүхэнд тодорхой байсан. Сүүлийн 30 жилд дэлхийн эдийн засаг, хүнс, шатахуун, эрчим хүч, технологи гээд бараг бүх салбарыг, томоохон бүх орныг хамарсан ийм том хэмжээний дайн болж байсангүй. Тэр дундаа Орос, Украины дайнаас болоод дэлхий нийтээр нефтийн бүтээгдэхүүн, байгалийн хийн хямралд хамгийн түрүүнд өртөж байна. Унгар улс эрчим хүчний тэг зогсолт хийчихсэн, Герман улс хийн хомсдолд орж бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихсэн, Америкийн инфляц түүхэндээ байгаагүйгээр өсчихсөн. Эдгээрийн гол шалтгаан нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүчний үнийн өсөлт юм. Манай улсын тухайд өнгөрсөн 30 жилд байгалийн баялгаа, тэр дундаа газрын тосоо түүхийгээр нь зөөснийхөө горыг амсаж байгаа юм. Түлш шатахуун нь хойд хөршөөс хараат. Тэгвэл Орос өнөөдөр бусад улс орнууд, нэгдлүүдийн 8000 орчим хоригт орсон. Тэгэхээр энэ бүхний сүүдэр хүссэн ч, эс хүссэн ч Монголд тусна. Түүнчлэн ирэх арваннэгдүгээр сард Хятадын Коммунист намын их хурал, бас АНУ-ын Конгрессын сонгууль болно. Үүнтэй холбогдуулж дэлхийн геополитикийн шинэ шилжилт явагдах прогноз үүссэн. Тэрхүү шилжилтийн давалгаанаас жижиг эдийн засагтай орнууд маш хүнд цохилт авах магадлалтайг НҮБ-аас сануулаад эхэлсэн. Тиймээс бидэнд ирэх эдийн засгийн хямралыг хэрхэн гэтлэн давах вэ гэдэг чухал болоод байгаа юм.
 
Нөгөөтэйгүүр хоёр хөршийн зүгээс манайхыг буфер улс алгуур сануулж, аажмаар мэдрүүлэхийг зорьж байна. Энэ нь бидэнд мэдрэгдэж байна. Тэр ч байтугай гадаад ертөнц ч үүнийг анхаарах болсон. Шулуухан хэлэхэд цаашдаа "...ШХАБ”-даа тултал шахуулж ч мэдэх юм. Сая С.Лавров ирлээ. Удахгүй Ван И ирнэ. Манай талаас С.Лавровт Эгийн голын УЦС-ыг явуулах байр суурьтай байгаагаа хэлсэн. Ван И ирээд төмөр замын өргөн, нарийн хоёр царигаар холбохыг зөвшөөрч гарын үсэг зурж магадгүй гэнэ. Бас тэр үеэр нь 16 жил гацсан Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад авах юм байна. Өчигдөр туршилтын тэээвэр нь амжилттай болжээ.
 
Хоёр хөршийн Гадаад харилцааны сайд ирээд юу ярьсан бэ гэдэг нь яг өнөөдрийн нөхцөлд дэлхийн чихийг сортойлгодог бололтой юм. С.Лавровыг ирээд явсаны дараа, саяхан олон улсын санхүүгийн мэдээллийг тоймлон хүргэдэг Financial Times сониныхон Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс ярилцлага авчээ. Түүнийгээ хоёр хоногийн өмнө нийтэлсэн байна.
 
"...Орос, Хятадын байгалийн хийн хоолой 2024 онд ашиглалтад орно гэж Монгол Улс мэдэгдлээ” гэсэн гарчиг бүхий уг ярилцлагад "...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  Financial Times-д Рио Тинтогийн говь цөлийн зэсийн уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэж мэдэгдэв”, мөн
 
"...Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Financial Times сонинд өгсөн ярилцлагадаа Украины дайны улмаас хийн хоолой барих төлөвлөгөө бүрхэг байсан ч барилгын ажил урагштай явна гэж найдаж байна. Украиныг эзлэн түрэмгийлсний дараа Европыг байгалийн хийн зах зээлээ алдаж, үнийн хямралыг бий болгохын тулд нийлүүлэлтээ "зэвсэглэсэн” хэмээн буруутгаж буй Оросын хувьд "Сибирийн хүч-2” төсөл маш чухал болоод байна.
 
Л.Оюун-Эрдэнэ "...Энэ төслийн ТЭЗҮ нь дуусч, барилгын ажил 2024 онд эхэлнэ гэж бид үзэж байна”, "... Түүнчлэн Ерөнхий сайд Рио Тинтогийн Монгол дахь Оюу толгойн асар том төсөл хуваарийн дагуу хэрэгжиж байгаа. Тус улс удахгүй болох бондын эргэн төлөлтийг шийдвэрлэх бэлтгэл ажилдаа ахиц дэвшил гаргаж байгааг хэллээ”, "...Монгол Улс 3.3 сая гаруй хүн амтай. Өргөн уудам нутаг дэвсгэртэй. Хятад, Оросын хооронд далайд гарцгүй оршдог. Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрээр жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах "Сибирийн хүч-2” хоолойгоор хайгуул хийх чиглэлээр 2019 онд Москватай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.
 
Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, "... "Газпром” Ази руу чиглүүлэх төлөвлөгөөтэй байгаа ч хийн хоолойн барилгын ажлыг түргэтгэх Оросын идэвх төдийлөн нэмэгдээгүй байна. "Газпром"-ын тэргүүн Алексей Миллер Хятад улс ирээдүйд түүний тулгын чулуу болно гэж санал болгосон”, "...Л.Оюун-Эрдэнэ "...Монголоор дамжин өнгөрөх хийн хоолойн замын эцэслэн тохирохоор зөвшилцсөн хэвээр байна”, "... "2600 км урт хоолой 2030 онд ашиглалтад орно” гэж таамаглаж байсан ч Оросын хувьд эрчим хүч нийлүүлэх зах зээлээ хайж олох шаардлагатай тул салбарын удирдлагууд үүнийг урагшлуулах боломжтой гэж үзэж байна.
 
Дамжуулах хоолойн транзит тээврийн төлбөр нь коронавирусийн тахлын улмаас хүнд байдалд орсон Монгол Улсын эдийн засагт тустай. Худалдааны гол түнш Хятад улс вирусыг хянах гэж оролдохдоо Монголын экспортын чиглэлийг байнга хаадаг”, "..Л.Оюун-Эрдэнэ нүүрс, зэс зэрэг түүхий эдийг Хятад руу тээвэрлэх төмөр зам шинээр бий болсноор Монгол Улсын эдийн засаг энэ онд бэхжинэ гэж найдаж байгаагаа хэллээ”, "...Рио Тинто Монголын говь дахь асар том зэсийн ордын ашиглалтыг өргөжүүлснээр ойрын хэдэн жилд зэсийн экспорт мэдэгдэхүйц өсөх төлөвтэй байна. Оюу толгойн уурхай нь Монголын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хамгийн том эх үүсвэр бөгөөд олон мянган сайн цалинтай ажлын байраар хангадаг. Гэсэн ч Рио Тинто болон Монголын Засгийн газрын хооронд ширүүн маргаан үүсгэсэн удаашрал, зардлын хэт өсөлтөөс шалтгаалж далд уурхайн өргөтгөл нь хүндэрсэн.Өнгөрсөн жил Монгол Улс өрөнд оруулсан учраас хэзээ ч ногдол ашиг авахгүй хэмээн уг төслийн ажлыг зогсооно гэж сүрдүүлсэн.
 
Харин Рио Тинто арванхоёрдугаар сард бүтээн байгуулалтын нийт зардлаас Монголын Засгийн газарт ногдох хоёр тэрбум гаруй ам.долларын зээл, хүүг хүчингүй болгохоор тохиролцсон”,  "...Өнгөрсөн долоо хоногт Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Якоб Стаушолмтой уулзсан Л.Оюун-Эрдэнэ уурхай төлөвлөгөөний дагуу ажиллаж, ирэх оны эхний хагаст далд уурхайн олборлолт эхэлнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
 
"...Энэ нь Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа хэрхэн идэвхтэй, үр ашигтай хамтран ажиллаж болдгийн тод жишээ болно” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Рио Тинто”-тай хийсэн хэлэлцээрийн талаар дурдав. Монгол Улсын гадаад өрийн талаар асуухад Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад шийдвэрлэх зарим асуудал байгааг хүлээн зөвшөөрөв. Тэрбээр "...Монгол Улс хөрөнгийн зах зээл дээрх нэр хүндээ хэрхэн өсгөх вэ гэдэгт анхаарлаа хандуулж ирсэн”, "...Сүүлийн үед түүхий эдийн үнэ буурсан нь коронавирус болон Орос, Украины хямралын улмаас үүссэн түр зуурын цочрол гэж бид үзэж байна. Цаашид зэсийн хэрэглээ, олборлолт буурахгүй, өснө гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна гэв” гэх зэргээр бичжээ.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Financial Times-д ярихдаа, геополитикийн ийм төвөгтэй цаг үед Монгол Улсын төвийг сахиж буй бодлого, эдийн засгийн томоохон төслүүдийн талаар маш сайн тайлбарлажээ.
 
Ер нь ч тэгээд өнөөдрийн энэ шатахууны 100 хувийн хараат байдал чинь манай төрийн 30 жил боловсруулах үйлдвэр барьж чадаагүйн л гор. Бас нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспортын тээвэрлэлт дээр гацдаг нь ч өнгөрсөн 30 жилийн бодлогогүй явсаны алдаа. Тэгэхээр одоо юуны түрүүнд ядаж нүүрс тээврийн гарц орцыг нэмэгдүүлэх нь чухал. Боомтуудыг боломж болгоноор нь нээнэ гэсэн үг л дээ. Тэгээд боловсруулах үйлдвэр... Хүссэн ч, эс хүссэн ч сүүдэрт нь орчихсон энэ их хямралыг "хөлдчихгүй” давах ганц гарц нь л энэ шүү дээ.
 
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Л.Оюун-Эрдэнэ гуйж, С.Лавров зөвшөөрсөн АИ92-ийн үнэ буюу дэлхийн хямралд “...ШХАБ”-даа тултал шахуулах уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани