Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цахимаар нүүрсээ арилжиж, Өр дарахаар Бонд гаргав

Цахимаар нүүрсээ арилжиж, Өр дарахаар Бонд гаргав

 

Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хэд хэдэн чухал үйл явдал болов. Засгийн газар таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргав. “Хөрөнгийн бирж”-ийн хувьцаа 75 хувиар өсөж нэг бүрийн үнэ нь 175 төгрөг боллоо. Мөн нүүрсээ цахимаар борлуулах туршилтыг амжилттай хийсэн юм. Тэгвэл дээрх үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 
 
ЗАСГИЙН ГАЗАР 650 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНД ГАРГАВ
 
Эдийн засаг хүндхэн үед Засгийн газар шинэ бонд гаргаж амжив. Тодруулбал, өнгөрсөн мягмар гаригт Засгийн газар 650 сая ам.долларын бонд босгох арилжааг олон улсын зах зээл дээр хийжээ. Бондын хүүг 11-12 хувь байхаар тооцож байсан ч 138 хөрөнгө оруулагчаас нийт дөрвөн тэрбум долларын захиалга ирсэн байна. Тиймээс бондын хүү 8.65 хувь болж буурчээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Гэрэгэ”, “Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх бондыг  таван жилийн хугацаатай гаргаж, амжилттай арилжлаа. Өнөөдөр бүх хөрөнгө оруулалт, тэр дундаа Азийн хөрөнгө оруулалт АНУ-ын зах зээл рүү урсах чиглэлтэй байгаа үед манай улс бондуудаа зохих хүүгийн түвшинд гаргаж чадлаа. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч нарын хувьд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд өгч буй эерэг дүгнэлт, хандлага, итгэл гэж үзэж болно” гэсэн юм. 
Засгийн газар 2012 оноос хойш нийт 5.2 тэрбум ам:долларын дүн бүхий долоон бонд гаргасан. Үүнээс Чингис бонд л 1660  гаруй төслийг санхүүжүүлсэн. Харин 2016-2021 онд гарсан бондуудаар дандаа өмнөх өрийг төлсөн байдаг. Одоо ч бондын өрийг бондоор дарах гэж байна. 
Сонирхуулахад манай улсын төсвийн тэнцэл сүүлийн 10 жилийн есөд нь алдагдалтай гарсан. Эдгээр жилийн алдагдал нь 17 их наяд буюу нэг жилийн төсвийн орлоготой тэнцэж байгаа юм. Мөн гадаад өр өнгөрсөн оны III улиралд 10 жилийн өмнөхөөс 2.2 дахин өсөж 32.4 тэрбум долларт хүрсэн. Үүнийг иргэн бүрт хуваавал иргэн 32.9 сая төгрөгийн өртэй болно гэсэн үг. Түүнчлэн гадаад валютын албан нөөц сүүлийн жилүүдэд огцом буурч, 2022 оны эцэст 3.4 тэрбум төгрөг болсон нь 2021 оныхоос 22.4 хувь буураад байгаа юм. Үүнээс харахад бид дотроо гадаад валютын нөөц багатай болж, төсвийн алдагдал нь ужгирч, өр нь нэмэгдэж, түүнийгээ төлж чадахгүй болохоороо дахиад л өр тавьж байна. 
 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХК-ий ХУВЬЦААНЫ ХУВААРИЛАЛТ 50/50 БОЛЛОО
 
Монголын Хөрөнгийн бирж ХК олон нийтэд санал болгосон хувьцааны хуваарилалтаа 50/50 хувь болгон өөрчилж арилжсанаа ШӨХТГ-т мэдэгджээ.
Тодруулбал, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК нь өнгөрсөн оны эцэст олон нийтийн, нээлттэй компани болохоор үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлсэн. Ингэхдээ өөрийн эзэмшлийн 34 хувийг олон нийтэд санал болгохдоо 90 хувийг стратегийн хөрөнгө оруулагч нарт буюу 100 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр худалдан авахад зориулж, жижиглэнгийн хөрөнгө оруулагч нарт 10 хувийг хуваарилахаар төлөвлөж байсан.
Гэвч хувьцааны арилжааг цөөн оролцогч нарт давуу байдал үүсгэн олгож өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэсэн гомдол санал ШӨХТГ-т зарим эдийн засагч болон иргэдээс ирүүлжээ. Үүний дагуу Монголын Хөрөнгийн бирж ХК хувьцааны хуваарилалтыг шинэчлэн жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын хувь хэмжээг 50 хувь болгон өсгөж, өрсөлдөөнийг чөлөөтэй болгох үйл ажиллагааг авч ажилласнаа мэдэгдлээ. 
Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд 5800 гаруй жижиглэн хөрөнгө оруулагч нараас нийт 17.4 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах захиалга ирүүлж, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын хувьд оролцоо, сонирхол өндөр байсан тул хуваарилалтыг дахин өөрчилжээ.
Мөн Монголын Хөрөнгийн биржийн хувьцаа 75 хувиар өсөж нэг бүрийн үнэ нь 175 төгрөг болоод байгаа юм. Худалдан авах захиалга их хэвээр байгаа бол эсэргээрээ худалдах хүмүүс байхгүй байгаа юм. 
 
12.8 ТОНН НҮҮРСийг ЦАХИМААР БОРЛУУЛАВ
 
Манай улс ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсний экспортын арилжааг нээлттэй, ил тод зарчмаар цахимаар хийж худалдахаар болсон. Бэлтгэл ажлын хүрээнд дээрх арилжааны туршилтыг “Энержи ресурс” ХХК анхлан хийжээ. 
Тодруулбал, тус компани Монголын Хөрөнгийн биржийн цахим системээр дамжуулан 12.800 тонн баяжуулсан нүүрсийг хил нөхцөлөөр гаалийн терминал дээрээс нэг тонныг нь 187 ам.доллароор борлуулжээ.
Туршилтыг спот гэрээний дуудлага арилжааны системээр хийж, дээрх хэмжээний нүүрс худалдах захиалгыг худалдагч талаас өгч, арилжаанд оролцогч этгээдүүдээс ирүүлсэн захиалгаас хамаарч анхны санал болгосон үнэ 12.2 хувь өсөж, арилжаа амжилттай явагджээ.  УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан нүүрсний цахим арилжааг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн Зохицуулах Хороонд даалгасан юм. 
 
 
Бямбагэрэлийн Баяржавхлан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Цахимаар нүүрсээ арилжиж, Өр дарахаар Бонд гаргав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани