Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цахимаар нүүрсээ арилжиж, Өр дарахаар Бонд гаргав

Цахимаар нүүрсээ арилжиж, Өр дарахаар Бонд гаргав

 

Өнгөрсөн долоо хоногт эдийн засгийн хэд хэдэн чухал үйл явдал болов. Засгийн газар таван жилийн хугацаатай 650 сая ам.долларын бонд гаргав. "Хөрөнгийн бирж”-ийн хувьцаа 75 хувиар өсөж нэг бүрийн үнэ нь 175 төгрөг боллоо. Мөн нүүрсээ цахимаар борлуулах туршилтыг амжилттай хийсэн юм. Тэгвэл дээрх үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 
 
ЗАСГИЙН ГАЗАР 650 САЯ АМ.ДОЛЛАРЫН БОНД ГАРГАВ
 
Эдийн засаг хүндхэн үед Засгийн газар шинэ бонд гаргаж амжив. Тодруулбал, өнгөрсөн мягмар гаригт Засгийн газар 650 сая ам.долларын бонд босгох арилжааг олон улсын зах зээл дээр хийжээ. Бондын хүүг 11-12 хувь байхаар тооцож байсан ч 138 хөрөнгө оруулагчаас нийт дөрвөн тэрбум долларын захиалга ирсэн байна. Тиймээс бондын хүү 8.65 хувь болж буурчээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Гэрэгэ”, "Хуралдай” бондуудыг дахин санхүүжүүлэх бондыг  таван жилийн хугацаатай гаргаж, амжилттай арилжлаа. Өнөөдөр бүх хөрөнгө оруулалт, тэр дундаа Азийн хөрөнгө оруулалт АНУ-ын зах зээл рүү урсах чиглэлтэй байгаа үед манай улс бондуудаа зохих хүүгийн түвшинд гаргаж чадлаа. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч нарын хувьд Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагаанд өгч буй эерэг дүгнэлт, хандлага, итгэл гэж үзэж болно” гэсэн юм. 
 
Засгийн газар 2012 оноос хойш нийт 5.2 тэрбум ам:долларын дүн бүхий долоон бонд гаргасан. Үүнээс Чингис бонд л 1660  гаруй төслийг санхүүжүүлсэн. Харин 2016-2021 онд гарсан бондуудаар дандаа өмнөх өрийг төлсөн байдаг. Одоо ч бондын өрийг бондоор дарах гэж байна. 
 
Сонирхуулахад манай улсын төсвийн тэнцэл сүүлийн 10 жилийн есөд нь алдагдалтай гарсан. Эдгээр жилийн алдагдал нь 17 их наяд буюу нэг жилийн төсвийн орлоготой тэнцэж байгаа юм. Мөн гадаад өр өнгөрсөн оны III улиралд 10 жилийн өмнөхөөс 2.2 дахин өсөж 32.4 тэрбум долларт хүрсэн. Үүнийг иргэн бүрт хуваавал иргэн 32.9 сая төгрөгийн өртэй болно гэсэн үг. Түүнчлэн гадаад валютын албан нөөц сүүлийн жилүүдэд огцом буурч, 2022 оны эцэст 3.4 тэрбум төгрөг болсон нь 2021 оныхоос 22.4 хувь буураад байгаа юм. Үүнээс харахад бид дотроо гадаад валютын нөөц багатай болж, төсвийн алдагдал нь ужгирч, өр нь нэмэгдэж, түүнийгээ төлж чадахгүй болохоороо дахиад л өр тавьж байна. 
 
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ХК-ий ХУВЬЦААНЫ ХУВААРИЛАЛТ 50/50 БОЛЛОО
 
Монголын Хөрөнгийн бирж ХК олон нийтэд санал болгосон хувьцааны хуваарилалтаа 50/50 хувь болгон өөрчилж арилжсанаа ШӨХТГ-т мэдэгджээ.
 
Тодруулбал, Монголын Хөрөнгийн бирж ТӨХК нь өнгөрсөн оны эцэст олон нийтийн, нээлттэй компани болохоор үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлсэн. Ингэхдээ өөрийн эзэмшлийн 34 хувийг олон нийтэд санал болгохдоо 90 хувийг стратегийн хөрөнгө оруулагч нарт буюу 100 сая төгрөгөөс дээш үнийн дүнгээр худалдан авахад зориулж, жижиглэнгийн хөрөнгө оруулагч нарт 10 хувийг хуваарилахаар төлөвлөж байсан.
 
Гэвч хувьцааны арилжааг цөөн оролцогч нарт давуу байдал үүсгэн олгож өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэсэн гомдол санал ШӨХТГ-т зарим эдийн засагч болон иргэдээс ирүүлжээ. Үүний дагуу Монголын Хөрөнгийн бирж ХК хувьцааны хуваарилалтыг шинэчлэн жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын хувь хэмжээг 50 хувь болгон өсгөж, өрсөлдөөнийг чөлөөтэй болгох үйл ажиллагааг авч ажилласнаа мэдэгдлээ. 
 
Монголын Хөрөнгийн биржийн үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаанд 5800 гаруй жижиглэн хөрөнгө оруулагч нараас нийт 17.4 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах захиалга ирүүлж, жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын хувьд оролцоо, сонирхол өндөр байсан тул хуваарилалтыг дахин өөрчилжээ.
 
Мөн Монголын Хөрөнгийн биржийн хувьцаа 75 хувиар өсөж нэг бүрийн үнэ нь 175 төгрөг болоод байгаа юм. Худалдан авах захиалга их хэвээр байгаа бол эсэргээрээ худалдах хүмүүс байхгүй байгаа юм. 
 
12.8 ТОНН НҮҮРСийг ЦАХИМААР БОРЛУУЛАВ
 
Манай улс ирэх хоёрдугаар сарын 1-нээс нүүрсний экспортын арилжааг нээлттэй, ил тод зарчмаар цахимаар хийж худалдахаар болсон. Бэлтгэл ажлын хүрээнд дээрх арилжааны туршилтыг "Энержи ресурс” ХХК анхлан хийжээ. 
 
Тодруулбал, тус компани Монголын Хөрөнгийн биржийн цахим системээр дамжуулан 12.800 тонн баяжуулсан нүүрсийг хил нөхцөлөөр гаалийн терминал дээрээс нэг тонныг нь 187 ам.доллароор борлуулжээ.
 
Туршилтыг спот гэрээний дуудлага арилжааны системээр хийж, дээрх хэмжээний нүүрс худалдах захиалгыг худалдагч талаас өгч, арилжаанд оролцогч этгээдүүдээс ирүүлсэн захиалгаас хамаарч анхны санал болгосон үнэ 12.2 хувь өсөж, арилжаа амжилттай явагджээ.  УИХ-аас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсантай холбогдуулан нүүрсний цахим арилжааг хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх хүртэлх хугацаанд "Монголын хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан хийхийг Засгийн газарт, цахим арилжаанд хяналт тавьж ажиллахыг Санхүүгийн Зохицуулах Хороонд даалгасан юм. 
 
 
Бямбагэрэлийн Баяржавхлан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Цахимаар нүүрсээ арилжиж, Өр дарахаар Бонд гаргав
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өчигдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани