Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрс тээвэрлэгч эмэгтэй

Нүүрс тээвэрлэгч эмэгтэй

 

Нүүрс тээвэрлэлтийн аварга том машинууд вагон явж буй мэт урт цуваа үүсгэж хүнгэнэнэ. Энэ бол их говийг сэрээж байгаа их дуудлага, өнөөгийн шинэ өнгө төрх. Тэр олон машины эзэд буюу жолооч нь голдуу харчуул байх. Эмэгтэй хүн өдрийн од шиг байдаг. Энэ орчлонд хүн бүрийн амьдрал өөр өөрийн өнгөөр үргэлжилдэг. Хүссэн ажлаа хийвээс жаргалтай, сэтгэл ханамжтай байх нь тодорхой. Тэгвэл хүссэн ажлаа хийж өөрийн амьдралд өнгө нэмж яваа нэгэн эмэгтэйг “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” буландаа урьж, ярилцсан юм. 

 

Том оврын машинаар ачаа тээвэрлэж  эрэгтэй жолооч нартай мөр зэрэгцэн ажилладаг энэ эмэгтэйгээр бахархах сэтгэл төрснийг нуухгүй. Түүнийг Б.Отгонжаргал гэдэг.  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын жолооч.

 

Б.Отгонжаргал  33 метр урттай шалаанз машин барьдаг.  Тухайн машиныг жолоодох хүсэл нь өнөөдрийн түүнийг бүтээжээ. Тэрбээр анх шалаанз барьж яваа жолоочийг хараад л өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрсөн гэдэг. Таван толгойн нүүрсний тээвэрт явж буй том тэрэгний жолооч нарын ажлыг хөндлөнгөөс харахдаа энэ жолооч нарын нэг болж чадна гэдгээ мэдэрчээ.    

 

сонин mn

Анх шалаанз  барих тухайгаа гэр бүлийнхэндээ хэлэхэд ихэд гайхаж хүлээж авсан гэдэг. Ээж нь мэргэжлээрээ ажиллах хэрэгтэй гэж зөвлөж байсан бол харин аав нь их сургууль төгсчихөөд ийм ажил хийх юм уу  хэмээн жаахан дурамжхан байсан гэдэг. Харин үеэл ах нь түүнд урам өгч, мэдэхгүй чадахгүй зүйлийг нь зааж зөвлөж тусласан байдаг.

 

Ах нь “Том оврын машин барихаар зориглосон бол тууштай байх хэрэгтэй. Чадахгүй бол өөр ажил хийсэн дээр шүү” гэж хэлсэн нь урам нэмсэн байж мэднэ. Анх  компанидаа анх эмэгтэй жолоочоор очиход нь захирлууд нь түүнд итгээд заавар зөвлөгөө өгөөд ажилд нь гаргаж байжээ. Ачаа  тээврийн компанид харьяалагдаж ажилладаг юм.

 

Компани нь бусад газартай гэрээ хийж ажилладаг ба компаниас нь зааж өгсөн газар руу тээвэрт явдаг байна. Мөн анх шалаанз жолоодоход огт айж сандраагүй ба эсрэгээрээ өөрт нь зориулагдсан мэт  санагдсан гэдэг. Том машин барих нь их таалагдаж байжээ. Хэдий  нүүрс шороотой хутгалдсан байлаа ч машинаа жолоодож замд явах үнэхээр гоё шүү хэмээх түүний  хэдэн үг өгүүлбэрээс хөдөлмөрч мундаг  эмэгтэй болохыг нь олж харсан юм.  

 

 

Тэрбээр хувьдаа том машинтай болохыг их хүсдэг байж. Одоогоор өөрийн хувийн машинаараа тээвэрт явж байгаа гэсэн. Учир юу гэвээс компани нь БНХАУ-аас  ажилчиддаа машин лизингээр олгожээ. Ямар өнгийн машин авахыг нь түүнээс компани нь асуухад өөрийн дуртай  цагаан өнгийн машиныг сонгосон байна. Тус машинаа одоогоос жилийн өмнө авч байжээ. Өөрийн машинтай байх нь яг л төрсөн гэр шиг  тухтай байдаг биз.  

 

 

Эрэгтэй хүний хийдэг ажлыг эмэгтэй хүн хийх нь хөдөлмөр тэвчээр шаардана.  Б.Отгонжаргал нь өөрийн эрхэлж буй жолоочийн ажлаа “Нүүрс ачсан машин дээр гарахад хоёр давхар байшинтай ижил  санагддаг. Мөн ачаагаа ачуулаад замд гарах хамгийн жаргалтай. Гэхдээ би хэзээ ч шантарч байгаагүй зөвхөн зорилгынхоо төлөө явж байна. Учир нь нэг зүйл эхлүүлсэн бол түүнийхээ эцсийг нь үздэг зан маань надад шантрах сэдэл төрж байгаагүй. Анх очиход машинаа бүтээдэг хучлагаа эвхэх нь хэцүү санагдаж байж. Мөн их гайхахдаа ийм урт зүйлээр том машиныг хэрхэн хучдаг юм бол, машин бүтээж хүрэх болов уу хэмээн бодож билээ” хэмээн сэтгэлдээ тээх олон дурсамжийн нэгийг ярьсан юм. 

 

Тэрбээр арван жилийн сургуулиа  2014 онд төгсөхдөө жолооны сур­гал­тад сууж жолооч болсон. 2018 онд ШУТИС-ийг Экологич мэргэжлээр дүүргэсэн байна. Сургуулиа төгссөнөөсөө хойш том машины жолоочоор өдийг хүртэл ажиллаж  эхэлжээ. Түүнд их сургууль төгссөн нь боловсрол, тэвчээр хатуужил, зориг суулгаж өгсөн мэт санагддаг ажээ.   Хичээлээ таслахгүй, их хөдөлмөрлөж хичээн суралцжээ. Мэргэжлээрээ ажиллах олон боломж байсан ч техник түүнийг татжээ.

 

Том шалаанз барихын тулд B болон C ангиллаас гадна олон улсын мэргэшсэн үнэмлэхтэй байх ёстой. Үүн дотроо аюулгүй ачаа тээвэр, олон улсын тээвэр буюу хил гарах зөвшөөрөл олгосон үнэмлэхтэй байх хэрэгтэй. Эдгээрийг 2014 оноос хойш бүрдүүлсэн.  Түүний ажлын нөхцөл нь “Эрдэнэс Таван толгой” уурхайгаас Цагаан хад хүртэл 250  гаруй км өдөртөө туулдаг байна. Мөн Цагаан хаднаас цааш хил рүү ч явах тохиолдол байдаг. Богино болон уртын тээвэрт явна. Хот  суурин газар хүмүүс тодорхой тогтсон цагт ажлаа хийгээд гэртээ харьдаг. Харин түүний ажлын нөхцөл нь өдөр шөнөгүй ажиллах үе ирдэг. Тухайлбал, уртад явлаа гэхэд өдөржин замаа туулж хүрэх ёстой газраа ачаагаа буулгана. Буцаж эрдэс рүүгээ яваад өдөржин дугаарлаж ачаагаа ачаад явахдаа амралтгүй ажилладаг. Тиймээс ажлын тогтсон цаг байхгүй. Компанид нь гэрээ ирэхэд урт хугацаагаар ажиллаад гэрээний ажлаа дуусгаад амрах жишээтэй. Ийм л горимоор сүүлийн таван жил тасралтгүй ажиллаж иржээ. 

 

 

Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа анхаарах зүйлээ хуваалцахдаа “Чиргүүлээ сайн анхаарч, 24 цагийн ямар ч үед сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Мөн аюулгүй байдлаа хангах нь жолоочийн үүрэг. Жолооч хүний сэтгэхүй хаана ч машин эвдэрч зогсоход бэлэн байх хэрэгтэй. Том шалаанз олон хийн хоолойтой болохоор хий алдах магадлалтай өндөр.

 

Мөн тос маслотай холилдох нь гайхах зүйл биш.  Жолооч богино зайд дан ганцаараа тээвэр хийдэггүй. Зургаа, 10, 20 нийлж багаараа тээвэр хийдэг. Ачаагаа ачуулаад бөөндөө зүтгэнэ. Өөрөөс гадна өрөөлийг хариуцаж яваа хөдөлмөр юм” гэв. Энгийн суудлын машин болон шалаанз барих нь хоорондоо асар их ялгаатай. Том машин наймаас эхэлж 12,16 гэсэн олон араатай ба механик хөдөлгүүртэй байдаг.  Суудлын авто машин богино зайд эргэдэг бол том машин хол зайд эргэнэ. Жижиг машины дугуй солиход харьцангуй хялбар байдаг. Харин ачааны машины дугуй солих ажиллагаатай. Тэрбээр анх дугуйгаа солихдоо өдрийн хугацаа зарцуудсан гэдэг. Машинд нь эвдрэл  гарлаа гэхэд өөрөө засах нь эмэгтэй хүнд амаргүй. Гэхдээ л түүний ажлын салшгүй нэг хэсэг.  Бусад эрэгтэй жолооч нар нь эмэгтэй хүн хэмээн хүндэлж түүнд тусалдаг аж. 

 

 

Зарим үед гэртээ харилгүй олон сар, жилээр ажиллах тохиолдол цөөнгүй гэнэ. Тэмдэглэлт том баяраар гэртээ харих нь ховор. Мөн цар тахлын үеэр ажил дээрээ хоригдож байсан. Харин энэ жилээс гэртээ очиж байгаа  хэмээн ярьсан юм. Түүний анх ажилд орж байх үед нь Эрдэнэс таван толгойн тээвэрт явдаг зам нь одоо шиг засмал  байгаагүй байжээ. Тиймээс шороон замаар тээвэрт явахад гар хөлөө цохих зүйл гардаг. Харин одоо засмал тавигдаад ийм зүйл байхгүй болсон. Шантарч болохгүй. Чадна гэдэг итгэл намайг тууштай хөдөлмөрлөх хөшүүлэг болдог гэх нь урамтай сонстоно. Бусад эрэгтэй жолооч нар түүнийг хараад эмэгтэй хүн ингэж ажиллаж байна гээд урам авдаг гэсэн. Өөрийн чаддаг мэддэг зүйлээ бусдад хэлдэг. Хүн юм асуувал чадахаараа тусалдаг байна. Үеийн залуустаа хандаж  хичээвэл зорилгодоо хүрнэ хэмээн хэлж байлаа. Цаашдын зорилгоо тодорхойлохдоо “Чадахгүй мэдэхгүй зүйл олон бий. Суралцаад л явж байна. Маши­ныхаа зээлээ төлж дуусгана. Аав ээжийнхээ хажууд ойрхон амьд­рахыг хүсдэг. Өөрийн хүсэл сонир­холоороо өөр чиглэлээр давхар үйл ажиллагаа явуулах бодол бий” хэмээн бидний яриа өндөрлөсөн юм.

 

Б.Нямсүрэн

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Нүүрс тээвэрлэгч эмэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани