Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эвийн түшигтэй хорвоод энхийн амьдрал мөнх

Хатан гол долгилон давлагаалж, мянган бээрийн алсаас Бугат хотын хилд урсан орохуйяа, урсгал зөөлөрч, Жао улсын үеийн хойт хэсэг урт цагаан хэрэмтэй эв нэгдэлтэй оршино. Хятадын соёл иргэншлийн энэ хоёр бэлгэдэл нэгдэж, энэхүү нутаг дээр түүхийн ул мөр болон тэмдэглэгдэн үлджээ.

Хатан голын урсгал зөөлөн, бат бэх урт цагаан хэрэм, нүүдэл мал аж ахуйн соёл болон тариалах соёл энд уусалцаж, найман зүгийн наймаачид энд арилжаа наймаа хийж байлаа.

Хачир гоо чимсэн газар усан

МЭӨ 300 онд Байлдаант улсын долоон хүчирхэг улсын нэг Жао улс өөрчлөлт шинэчлэлт хийснээр цэргийн хүч нь ихээхэн нэмэгджээ. Жаогийн хаан уулын хойд зүгт Линь Хү, Лөү Фань нарыг Мунь уулнаас хойд зүгт хөөж, Хатан голын харьцангуй тогтвортой улам дээр Бугат нутагт "Жюйюань" цэргийн сууринг байгуулсан байдаг. Жао улс Хүннү нарыг эсэргүүцэхийн тулд тус улсын хойд хэсэгт цагаан хэрэм барьж, түүнийг Жао улсын хойд хэсгийн урт цагаан хэрэм гэж нэрлэсэн байна.

Үүнээс хойш Бугат болон Бортохойн цэцэглэн хөгжсөн нутагт нэгэн гайхамшигт түүх эхэлсэн юм. МЭӨ 302 онд Жао улс Жюйюань хотыг байгуулав. МЭӨ 221 онд Чинь улс нь Жюйюанийг байгуулж, 433 онд Хойд Вэй улс нь энд Хуайшүө сууринг байгуулжээ. Чин гүрний үеийн Бүрэн засагтын 9-р онд /1870/ Бугат хотод хэрэм босгож, зүүн, өмнөд, баруун, зүүн хойд, баруун хойд зүгт таван хотын хаалгыг нээж, орчин үеийн Бугат хотын цар хүрээг бүрдүүлсэн байдаг. 19-р зууны сүүлчээс 20-р зууны эхэн хүртэл Бугат хот нь Хятадын баруун хойд хэсэгт үслэг эдлэл түгээх алдартай төв, эх газар болон усан онгоцны зогсоол болж байжээ.

2000 гаруй жилийн турш Хатан гол болон Цагаан хэрэм бие биенээ түшин оршсоор ирсэн түүхтэй. Энэ нутгийн үүсэл хөгжил үүх түүхийг чимээгүйхэн харж, умард нутгийн олон үндэстэн ястны солилцоо, эмх замбараагүй байдал, мөргөлдөөний гэрч болон оршсоор иржээ.

Түүхийн хүрд эргэлдсээр өнөөдөрт хүрч ирлээ. Бугат хотын засаг захиргааны хуваарийн газрын зургийг харвал, түүний хэлбэр дүрс нь яг л нэгэн залуу хүүхний царайг хажуу талаас нь харж байгаатай төстэй юм. Охины эгэм дээр Хатан гол, Жао улсын хойд хэсгийн урт цагаан хэрэм зэрэгцэн оршиж, давхарлан зүүсэн зүүлт шиг Хятадын үндэстний хоёр том соёл иргэншлийг нэгтгэж байгаа юм.

Дүнхэ дүүргийн Сарчин суурин нь Хатан гол, Цагаан хэрмийн уулзарт байдаг газар юм. Алтан улсын урт цагаан хэрмийн нэг хэсэг нь Далан хар уулын хойд хормойгоос Хатан голыг гатлан Далад хошуу хүртэл үргэлжлэн Сарчин суурингийн түүхийг өгүүлнэ. Гуаньди тосгоноос хэдхэн километрийн зайд Мунь уулын бэлд Жао улсын урт цагаан хэрмийн буурь бий.
Сарчин суурингийн Гуанди тосгон нь хойд талаараа Мунь уулыг түшиж, өмнөд талаараа Хатан голыг түшиглэн оршиж, Хатан голын "Их тохой орон"-оос хэдхэн зуун метрийн зайд байрлан, Бугат хотын Хатан голоос хамгийн ойр тосгон болжээ.
Тосгоны нэгэн ахмад настан сэтгүүлчид хандан:
- Чин гүрний сүүл үед засгийн газар энд албан ёсны хөлөг онгоц, худалдааны хөлөг онгоц, явган зорчигчдыг нэвтрүүлэх зориулалттай усан эрэг, усан онгоцны зогсоол барьжээ. Эдгээрийг засгийн газар барьсан тул тосгоныг "Гуанди" гэж нэрлэсэн гэжээ.

Тэр үед тосгоны оршин суугчид амьдардаг тосгоны онгоцны зогсоол маш их хөгжиж, тосгоны оршин суугчид бизнес эрхлэх боломжийг ашиглаж, зочид буудал, зоогийн газар ажиллуулан, зочдод чин сэтгэлээсээ хандаж, бизнес эрхлэгчдийн ая тухтай байдлыг хангаж байв.

1923 онд Бээжин-Бугат чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Бугат хотын хөл хөдөлгөөн ихтэй усан тээвэр аажмаар галт тэргээр солигдож, тосгоны бизнес, аялал жуулчлалын орчин аажмаар бүдгэрчээ. Гэсэн хэдий ч Хатан голын нөлөөгөөр бий болсон үржил шимт газар нь тариалан эрхэлдэг хүн амыг үргэлж татсаар ирсэн. Өдгөө 71 өрх, 169 хүн амтай энэ жижиг тосгонд Хэнань, Шаньси, Сычуань, Ниншя, Аньхүй зэрэг мужаас өөр өөр цаг үед шилжин ирсэн хүмүүс оршин суусаар байна.
Зуун жилийн дараа өнөөдөр Гуанди тосгон хойд зүгт экологийн нүүдэл хийх төлөвлөгөөний дагуу одоогийн байгаа газартаа нүүж, тариалангийн тосгон болгон сэргээв.

Гуанди тосгоны намын салбарын нарийн бичгийн дарга, тосгоны хорооны дарга Жөү Юнган 18 настайдаа гадагшаа гарч амьдрал ахуйгаа залгуулан, 40 настайдаа тосгондоо буцаж иржээ. Тэрээр Гуанди тосгонд гурван үеэрээ энд тариалан эрхэлж байна. Орчин үеийн хөгжил, сорилттой тулгарсан энэ тосгоны залуу хүмүүс одоо улам бүр цөөрсөөр байна.
2018 оноос эхлэн Жөү Юнган анх тарьсан эрдэнэ шишийг нутгийн хөрсний нөхцөлийг харгалзан цагаан будаагаар сольж, эдийн засгийн сайн үр дүнд хүрсэн. Энэ жил тэрээр Хатан голын эрэг дагуу соёлын аялал жуулчлалын төслүүдийг хөгжүүлж, тосгоны иргэдийг олон төрлийн бизнес эрхлэхэд удирдан чиглүүлж, Гуанди тосгоны өнгөрсөн үеийн сүр жавхланг сэргээхээр төлөвлөж байна.

Түүхийн улбаа төгс үзэмж

Жао улсын хойд хэсгийн Цагаан хэрмээс хойш хэдэн арван километрийн зайд орших Бугат хотын засаг захиргааны газрын зураг дээрх "Залуу хүүхний хоолой"-н хэсэгт Гүянгийн Чинь улсын үеийн Цагаан хэрэм нь уулсын дээгүүр өгсөж уруудан харван одсон түүх гэмээр нэгэн зурвас хээнцэр нум хэлбэртэй харагдана.

МЭӨ 221 онд Чинь Шихуан зургаан улсыг дайлж дэлхийг нэгтгэжээ. Долоон жилийн дараа тэрээр генерал Мэн Тяныг илгээж, алдарт Цагаан хэрмийг барьжээ. Энэхүү Чинь улсын цагаан хэрэм нь Гүян шяны төв хэсгээр зүүнээс баруун тийш үргэлжилсээр. Нийт урт нь бараг 96 километр бөгөөд уг шугамын дагуу 173 гэрэлт цамхаг, 4 хаалт хот, 1 эртний хот байдаг нь эртний Цагаан хэрмийн хамгаалалтын системийг бүрдүүлжээ.

Чинь улсын үеийн Цагаан хэрэм нь Хятадын үндэстний түүх, дэлхийн соёл иргэншлийн түүхэнд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. 1996 онд Гүян шяны Чинь улсын Цагаан хэрмийг Төрийн зөвлөлөөс 2021 онд Хятад улсын соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах дөрөв дэх хэсэг болгон зарлаж, 2021 онд үндэсний Цагаан хэрмийн соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн барилгын жагсаалтад оруулсан.

1990 онд соёлын дурсгалт газрын ажилтнууд Цагаан хэрмийн хуучин чулуун хэрэм дээрээс Цагаан хэрмийн хадны сүг зураг олжээ. Эдгээр хадны зургууд нь энгийн хэлбэр дүрстэй, тод дүрстэй бөгөөд эртний хүмүүсийн амьдралын хэв маяг, Чин, Хань гүрний үеийн Цагаан хэрэм орчмын амьтдын төрөл зүйлийн тархалтыг судлахад лавлагаа өндөр ач холбогдолтой юм.
Бугат хотын соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах төвийн дарга Жан Хайбинь сэтгүүлчид хандан:
- Байлдаант улсын үеийн Цагаан хэрэм, Чинь улсын Цагаан хэрэм, Хань улсын Цагаан хэрмийн хойд урд шугам, Хойд Вэй улсын зургаан хот дахь Цагаан хэрэм, Алтан улсын үеийн урт цагаан хэрмийн өмнөд ба гол шугам, нийт 5 төрийн 8 Цагаан хэрэмтэй. Бугат дахь Цагаан хэрэм нь 727 километр орчим урт бөгөөд Хятадын зүүн ба баруун цагаан хэрмийн огтлолцол, шилжилтийн цэг болж, "Урт цагаан хэрмийн музей" гэж нэрлэж болно. 

Хэдэн мянган жилийн турш оршин тогтнож ирсэн Хятадын соёл иргэншилд Цагаан хэрэм чухал үүрэг гүйцэтгээд зогсохгүй Хатан голын хоёр эргийн газар тариалангийн соёл иргэншлийг хамгаалах үүрэг гүйцэтгэсэн байдаг.

Соёл ачаалсан солонгон бүс

Бугат хотын Хатан голын үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнд хөл хөдөлгөөн ихтэй улирал эхэллээ.
Хатан гол гэсэх үеэр "Хатан голын цөн түрэхийг сонирхох долоо хоног" соёлын аялал жуулчлалын үйл ажиллагаа тоо томшгүй олон жуулчдыг татсан бөгөөд голын нээлтийн сүмийн үзэсгэлэн, гэрэл зургийн үйл ажиллагаа, дуу хөгжмийн наадам зэрэг өнгөлөг төслүүд хүмүүсийг их татжээ.

Бугат хотын Хатан голын үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийг хариуцаж буй Ян Шюмин:
- Бугатын Хатан голын үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэнг төв болгож, хоол хүнс, соёлын аялал жуулчлал, ардын зан заншлыг харуулсан үзүүлбэр, туршлага судлал зэргийг нэгтгэсэн зугаа цэнгэлийн бүс байгуулж жуулчдыг татаж байна.

Бугат дахь Цагаан хэрмийн соёл, Хатан голын соёл нь түүх соёлын чухал бүсийг бүрдүүлж, эртний хүмүүсийн амьдарч байсан газар, эртний цагаан хэрэм, гарам, булш, сүм хийд, зам, эртний түүх соёлын олон дурсгалыг үлдээжээ.

Эдүгээ Бугат хотод Хатан голын соёл, Цагаан хэрмийн соёл, бэлчээрийн соёл, тариалангийн соёл, хувьсгалын соёл, боомтын болон аж үйлдвэрийн соёл зэрэг олон төрлийн соёлын хэлбэрүүд нэгдэж, эндхийн соёлыг баяжуулж байна.

Энэ нутаг нь байгалийн үзэсгэлэнт бүс бөгөөд намгархаг газрын нөөц баялагтай. Одоогоор 219 зүйлийн зэрлэг ургамал, 225 төрлийн зэрлэг амьтан аж төрөн, Зүүн Азиас Австрали руу нүүдэллэдэг шувуудын чухал өртөө болжээ.

Бугат хотын Соёл Аялал Жуулчлалын Газрын дарга Гүө Юн сэтгүүлчдэд:
- Бугат хот нь Хатан голын "Их тохойн орон"-ы оройд оршдог. Хатан голын Бугат хэсэгт их хэмжээний шавар тунасны нөлөөгөөр шимт бодисууд нь үржил шимт талбай, үржил шимт хөрсийг бий болгожээ.

2023 онд Бугат хот "Шинэ эриний соёлын өндөрлөг газрыг бий болгох" талаар дорвитой хэрэгжилтийн санал гаргасан. Үүнд Бугатын Цагаан хэрмийн соёлын нөөцийг бүрэн ашиглан, Бугатын Цагаан хэрмийн нэрийн хуудсыг нээжээ. Үүний зэрэгцээ Бугат хотын Хатан голын үндэсний соёлын цэцэрлэгт хүрээлэн, Хатан голын хэв маягийн гудамж, Хатан голын зах худалдааны бүсийг хөгжүүлсэн байна.

Хатан голын иргэдийн гэр буудал, онцлогтой гудамж дүүргийг байгуулна. Шинэ жил, Цагаан сар, Луут завины баяр зэрэг тэмдэглэлт баярын өдрүүдээр мөс цасны аялал жуулчлалын улирал, дэнлүүний баяр, луут завины уралдаан зэрэг аялал жуулчлалын үйл ажиллагаануудыг нэмж тохируулан, дөрвөн улирлын соёл, аялал жуулчлалын үйл ажиллагааг зохион байгуулна. 

Түүхийн хувьд урд зүгээс хойд зүгт үргэлжилсэн Цагаан хэрмийн гаднах худалдааны боомт нь Хятад улс, ӨМӨЗО-ны эдийн засгийн чухал төв болж, "Тал нутгийн болд хот", "Ховор шоройн хот" гэж алдаршжээ.

Хатан гол халгилан цалгиж, урт цагаан хэрэм мурилзан сүндэрлэж, хоёр соёлын нэгдэл нь өнгөрсөн үеийн сүрлэг хотын буурийг өнөөдөр амьдрахад тохиромжтой, бизнес эрхлэхэд ээлтэй орчин үеийн хот болгон хувиргасан. Энэ дулаахан нутагт хот байгаль, экологи, соёл иргэншил харилцан уусан нэгдэж, хамтдаа хөгжиж байна.

 

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: Солонго сэтгүүл
Эвийн түшигтэй хорвоод энхийн амьдрал мөнх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани