Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Халзан бүргэтэйг тойроод дахин “хагарлаа”

Халзан бүргэтэйг тойроод дахин “хагарлаа”

 

Ховдын Мянгадад байдаг Халзан бүргэтэйн газрын ховор элементийн ордыг тойрсон асуудал дахин босож ирлээ. УИХ-ын ТББХ-ны уржигдрын хуралдаан дээр Ховд аймгийн засаг дарга асан, УИХ-ын гишүүн Э.Болормаа АҮЭБ-ын сайд Ц.Туваанаас "...ТББХ-ны санал дүгнэлтийг наймдугаар сарын 15-нд гаргасан. Наймдугаар сарын 16-ны өдөр "Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээх тухай” гэсэн бичиг АҮЭБЯ-наас явсан байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж дуусаагүй, батлаагүй байхад та бүхэн яагаад түргэн шуурхай ажилдаа орж байгаа юм бэ. Газрын ховор элемент гэдэг маш ноцтой асуудал. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсноор газрын ховор элемент боловсруулах үйлдвэрүүдийг бодлогоор дэмжих гэж байна. Бодлогоор дэмжих гэж юу гэсэн үг болоод ийм хурдан ажилдаа орж байгаа юм бэ. Газрын ховор элемент гэдэг бол цацрагт идэвхт бодис ялгардаг, Монгол Улсын хэмжээнд стратегийн бүтээгдэхүүн болох ёстой асуудал. Тиймээс УИХ-аар бодлого тодорхойлох ёстой. Би зарчмын зөрүүтэй санал гаргаж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт буй бодлогоор дэмжинэ гэдгийг бодлогоо тодорхойлж, эрх зүйн орчин бүрдүүлнэ гэдгээр оруулж ирэхийг хүсэж байна. Энэ бол Ховд аймгийн иргэдэд маш ноцтой асуудал. Өнгөрсөн жил ерөнхий сайд газар дээр нь очиж иргэдтэй уулзсаны үндсэн дээр Засгийн хурлаар төслийг зогсоох шийдвэр гаргасан. Гэтэл ямар хурдтай сэргэж байна вэ. Ашигт малтмал гэдэг ашиг сонирхолд нэрвэгдсэн салбар гэдгийг бид мэдэж байгаа. Халзан бүрэгтэй төслийн үйл ажиллагааг сэргээх шийдвэр гаргахын өмнө Ховд аймагт очиж ажилласан уу. Нөхцөл байдал юу өөрчлөгдсөн гэж сэргээх шийдвэр гаргаж байгаа юм бэ” гэж асуув. Үүнд Ц.Туваан сайд "...Энэ ордтой холбоотой бичиг удаа дараа манай яаманд ирсэн. Өмнөх Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт газрын ховор элементийг дэмжих асуудал орж ирж байсан. Үүнтэй адилхан энэ удаагийн Засгийн газрын хөтөлбөрт бодлого орж ирээд хэлэлцэгдээд явж байна. Ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй, байна гэвэл хуулийн өмнө шалгуулахад бэлэн байна. Халзан бүрэгтэй төслийн асуудалд улсын салбарын хяналтын байцаагчийн дүгнэлт, зөрчил нь арилсан тул үйл ажиллагааны эрхийг сэргээх байцаагчийн шийдвэр гарсан” гэж хариулав.

Харин Халзан бүргэтэйд газрын ховор элемент олборлохоор бэлтгэлээ базааж буй компанийн зүгээс "...Газрын ховор элементийн хайгуул судалгаа, боловсруулалтыг цаашдаа дэмжиж, шинэ төрлийн ашигт малтмал бий болгох нь Монгол Улсын эрх ашигт нийцсэн зүйл гэж боддог. Халзан бүрэгтэйгээс гадна Монгол Улсад маш их потенциал байгаа. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар олон улсуудтай энэ салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ажил эхлүүлсэн. Үүнийг ажил хэрэг болгох нь зүйтэй юм.

Бид Халзан бүрэгтэй төслийн олон улсын жишгийн дагуу хөгжүүлж, урьдчилсан ТЭЗҮ хийх гэж өнгөрсөн гурван жилийн хугацаанд тасралтгүй ажиллаж, зүтгэж, хөрөнгөө зарж удахгүй урьдчилсан ТЭЗҮ дуусах юм. Төслийн талаарх зөв мэдээллийг албаны сурвалжаас авах нь зүйтэй. Халзан бүрэгтэй төсөлд уран, цацраг идэвхт ашигт малтмал хортой түвшинд байдаг гэдэг нь огт үндэслэлгүй ташаа мэдээлэл юм” гэсэн мэдэгдлийг цахим орчинд түгээв.

Мөн тэд олон нийтэд төслөө танилцуулахдаа "Халзан бүрэгтэй төслийн бүх ашигт малтмалын концессыг "Монголын үндэсний ховор элемент” ХХК буюу MNREC эзэмшдэг. MNREC нь Сингапурт төвтэй "Ти Ди Би капитал Сингапур” хөрөнгө оруулалтын компани бөгөөд Монгол болон гадаадад янз бүрийн хөрөнгө оруулалт хийдэг. TDB Capital нь олон улсын шинжээчдийн багийг цуглуулж, уг төслийг урагшлуулахын тулд өөрийн тусгай ажилтнуудад туслахаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, буюу MNREC нь Халзан бүрэгтэй төслийн ашиглалтын бүх лицензийг эзэмшдэг. Халзан бүрэгтэй нь газрын ховор элемент гэгддэг бүлэг элемент агуулсан Монголын баруун хэсэгт орших ашигт малтмалын орд бөгөөд диспрозиумаар маш баялаг гэдгээрээ алдартай. MNREC нь 2010 онд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан бөгөөд төслийг арав гаруй жил хөгжүүлж, нийт 20 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.  MNREC нь чухал ач холбогдолтой HREE, Dy and Nd-ийн Хятадад төвлөрсөн бус стратегийн ханган нийлүүлэгч болох урт хугацааны гол зорилго бүхий MNREC нь уул уурхай, технологийн үндэс суурьтай компани юм” гэж байна.

Уг мэдээлэлд дурдагдсан Сингапурт бүртгэлтэй "Ти Ди Би капитал Сингапур” компанийг "Си Эн Би консалтинг”, "Лтд Тидиби Капитал Сингапур” компаниуд хамтран эзэмшдэг. "Си Эн Би консалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Э.Тулга ажилладаг.

Тэгвэл УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар хоёр жилийн өмнө Халзан бүргэтэйн ордын талаар асуулга тавьсан гишүүнд хариулахдаа "...Халзан бүрэгтэйн ордын хүдрийн биетийн орчимд ашиглалтын гурван лиценз бүртгэлтэй хүчин төгөлдөр байна. Ховд аймгийн Мянгад сумын нутагт олгогдсон Бор толгой нэртэй 106.66 га талбай бүхий ашигт малтмалын MV-019329 дугаартай ашиглалтын лицензийг "Монголиан лантаноиде корпораци" ХХК, Ар хүрэн нэртэй 91.39 га талбай бүхий ашигт малтмалын MV-012335 дугаартай, Халзан бүргэтэй нэртэй 175.24 га талбай бүхий ашигт малтмалын MV-006911 дугаартай ашиглалтын лицензүүдийг "Монголиа нэшнл рийр ийрт корп” ХХК тус тус эзэмшиж байна. Эндээс "Монголиан лантаноиде корпораци" ХХК-ийн хувьцааг "Сильерстийм ресурс” ХХК, иргэн Ц.Оюун, "Монголиан нэшнл рийр ийрт корп" ХХК-ийн бүх хувьцааг Худалдаа хөгжлийн банк тус тус эзэмшиж байна” гэсэн байдаг.

Үүнээс гадна, "..."Монголиан лантаноиде корпораци” ХХК нь 2015 онд ашигт малтмалын MV 019329 дугаартай ашиглалтын лиценз авахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.6-д заасны дагуу "...Хайгуулын ажлын явцад байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт”-ыг Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргын 2014 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 01/249 дугаартай албан бичгээр авч геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өгсөн. "Монголиан нэшнл рийр ийрт корп" ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын MV-006911 дугаартай ашиглалтын лицензийг 2004 онд, MV-012335 дугаартай ашиглалтын лицензийг 2001 онд тус тус олгосон. Тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжоор ашиглалтын лиценз олгох асуудлаар тухайн орон нутгийн өөрөө удирдах байгууллагаас санал авдаггүй байсан тул тухайн үеийн хуульд нийцүүлж лицензийг олгосон.

Тус орд газар нь Ховд гол, Хар ус нуурын ай сан, эко системийн гол цэгүүд болох Хар ус нуураас 19 км, Ховд голоос найман км, Буянт голоос 20 км, тарвас тариалалтын талбайгаас 17 км, Мянгад сумын төвөөс 19 км, Буянт сумын төвөөс 25 км-т оршдог. Энэ нь хүн мал, амьтан, нүүдлийн шувууд, газар тариалангийн бүсийн биологийн олон янз байдал, эко системийг алдагдуулах, сөрөг нөлөө үзүүлэх өндөр эрсдэлтэй эсэх нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эрх бүхий байгууллагаар батлуулахад тодорхой болно. "Монголиан лантаноиде корпораци" ХХК нь өнөөдрийн байдлаар өөрийн эзэмшиж буй ашиглалтын лицензийн талбайд орших ордыг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулаагүй байна. "Монголиан нэшнл рийр ийрт корп" ХХК нь өөрийн эзэмшиж буй ашиглалтын лицензүүдийн талбайд орших ордыг ашиглах ТЭЗҮ-ийг 2018 онд боловсруулж ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан. Тус ТЭЗҮ-д баяжyулах үйлдвэр барих талаар тусгагдсан. ЭБМЗ-ийн 2018 оны наймдугаар сарын 13-ны Т/18-09-09 дугаартай дүгнэлтийн 14-т баяжyулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг тусгайлан боловсруулж, ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг аж ахуйн нэгжид үүрэг болгосон. Газрын ховор элементийн эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барих талаар ТЭЗҮ-д тусгагдаагүй байна.

Хүн ам, гадаад орчны цацрагийн шарлагын тун Халзан бүрэгтэй ордын орчимд стандартаас илүү байгаа тухай иргэдийн мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагаар баталгаажyулахаар ҮАБЗ-ийн Нарийн бичгийн даргын захирамжаар ҮАБЗ, УУХҮЯ, БОАЖЯ, ЦЭК, МХЕГ-ын ажлын хэсэг 2022 оны арваннэгдүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Ховд аймгийн Мянгад суманд ажилласан. Газар дээр нь цацрагийн хэмжилтүүд хийгдсэн. Цацраг идэвхт элементийн агуулга тодорхойлох зорилгоор холбогдох дээжүүдийг авч лабораторид өгсөн. Хариу хараахан гараагүй байна. Энэ ажлын хэсгийн хүрээнд газар дээр нь хэмжсэн хэмжилтийн үр дүн, лабораторийн шинжилгээний хариу гарсны дараа тодорхой дүгнэлт гарна” гэх зэрэг мэдээллүүдийг өгч байв.

Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны есдүгээр сард Ховд аймагт ажиллах үеэрээ иргэдээс ирсэн гомдол саналыг сонссоны дараа Засгийн газрын хуралдаанаар Халзан бүрэгтэй ордын үйл ажиллагааг түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан юм.

Тэр талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар "...Ерөнхий сайдын орон нутагт хийсэн томилолтын мөрөөр Ховд аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол, саналыг судлах, Халзан бүрэгтэйн ордын лицензүүдтэй холбоотой асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцуулан хэлэлцлээ. 

Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах лицензүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг надад даалгалаа.

Мөн газрын ховор элемент болон ховор металлын талаар Төрөөс баримтлах бодлогыг холбогдох хууль эрхзүйн орчны хүрээнд боловсруулан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

Ховд аймгийн Мянгад суманд орших хоёр ордын лицензийг анх 2001, 2004 онд олгосон юм билээ. Нөөцийн ангилалд газрын ховор элемент гэж бүртгүүлсэн. 268 сая тонн хүдрийн нөөцтэй. Монгол Улсын хэмжээнд их том орд гэж нэрлэж болно. Өөрөөр хэлбэл, 1.2 сая тонн эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой. Монгол Улсын газрын ховор элементийн нийт нөөцийн 30 орчим хувь дангаараа энд байгаа. УУХҮЯ-наас 2023 оны дөрөвдүгээр сард хяналт шалгалт явуулж, улмаар үйл ажиллагааг түр зогсоох улсын байцаагчийн акт гарсан. Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аар батлуулаагүй зэрэг хэд хэдэн зөрчил гаргасан ч үйл ажиллагаа нь үргэлжилж байлаа. Иймд өнөөдрийн Засгийн газрын тогтоолоор тус компанийн Халзан бүргэтэйн ордод явуулж буй үйл ажиллагааг түр зогсоосон. Цааш үргэлжлүүлэх эсэхийг нутгийн иргэдийн саналд үндэслэн шийднэ. Иргэд зөвшөөрөхгүй бол, эргээд хурлаар асуудлыг хэлэлцэнэ. Хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан. Олборлолт явуулж байгаа юм шиг иргэдэд ойлголт төрүүлсэн байна лээ" гэж байв.

Засгийн газрын дээрх шийдвэрийн дараа Халзан бүрэгтэй төслийг удирдаж буй "Монголиан коппер корпорейшн”-ийн Ц.Пүрэвтүвшин "...Бидний тооцоогоор 2024 оны зургадугаар сард ТЭЗҮ бэлэн болно гэж төлөвлөөд ажлаа гүйцэтгээд явж байна.  Бид анх 2023 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр байгаль орчны менежментийн төлөвлөгөөгөө сумаар батлуулаад ажлаа эхэлсэн. УУХҮЯ-ны ажлын хэсэг 2023 оны дөрөвдүгээр сарын 29-ны өдөр ирээд акт тавьж манай ажлыг түдгэлзүүлсэн нь үнэн. Улмаар бид долоо хоног ажлаа зогсоож, зөрчлөө түргэн шуурхай арилгаж, 2023 тавдугаар сарын 5-нд БОАЖЯ-аар байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаад ажлаа дахин эхэлсэн. Засгийн газраас хайгуулын ажлыг ямар үндэслэлээр зогсоосон талаар албан ёсны мэдээлэлгүй байна.  Яг өнөөдрийн байдлаар лиценз цуцлаагүй. Төрд эргүүлээд авчихсан зүйл болоогүй. Тиймээс дээрэм гэж харахгүй байна.

УУХҮ-ийн сайд ч үүнийг тодорхой хэлсэн. Линенз цуцлаагүй, хайгуулыг зогсоосон. Иргэд дэмжвэл явна, дэмжихгүй бол зогсооно гэж. Нэг талдаа энэ бол манай компанид олгож байгаа боломж гэж харж байгаа. Иргэд дэмжих, дэмжихгүй асуудлын хууль эрх зүйн механизмыг бодож олох ёстой болж байна. Тэрийг зөв томъёолох ёстой. Халзан бүрэгтэй төсөл дээр иргэд дэмжсэн, эс дэмжсэн үл хамаараад Засгийн газраас шийдвэр гараад явдаг ийм жишиг тогтчихвол яах вэ. Дараа нь, хэн нэг нь популизм хийгээд ураны асуудлаар санал авъя гэвэл яах вэ. Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах гэж байна. Гэтэл ирэх жил сонгууль болох гэж байдаг. Улстөрч биш хэн нэг инфлүэнсэр хүн гарч ирээд санал авъя гэвэл иргэд "Үгүй” л гэж хариулна.

Бид хайгуулын ажлаа зогсоож иргэдийн санаа бодлыг сонсоно. Гэхдээ энэ дээр иргэдийг ялгах хэрэгтэй. Яг орон нутгийн иргэд мөн үү, эсвэл улс төрийн зорилготой хүмүүс үү гэдгийг ялгаж, дүгнэх хэрэгтэй. Эхлээд иргэдэд ойлгуулж, таниулсны дараа шийдвэр гаргах боломжийг олгох нь зүйтэй байх гэж бодож байна. Тэгэхгүй бол зөвхөн Монгол гэлтгүй дэлхийн хаана ч очсон иргэд уул уурхайд үгүй л гэж хэлнэ” гэж байсан юм.

Ингээд Халзан бүргэтэйг тойрсон хагарал маргаан хоёр, гурав биш, цаашлаад дөрөв, таван талаас үргэлжилж мэдэхээр боллоо.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Халзан бүргэтэйг тойроод дахин “хагарлаа”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 10:52
66.4 тэрбум төгрөг "амилах" чимээ

  Олон жил яригдаж, хэлэлцэгдэж ирсэн 1072 хувьцааг өвлүүлэх шийдвэр ...

2026 оны 05 сарын 06, 12 цаг 21 минут
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

2026 оны 05 сарын 04, 10 цаг 06 минут
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

2026 оны 05 сарын 04, 09 цаг 49 минут
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани