Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг Ховд аймагт ажиллах үеэр нутгийнхан Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн ордын лицензүүдтэй холбоотой гомдол саналыг нэлээд тавьсан. Тэрбээр Ховдынхонд “Халзан Бүрэгтэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ. Иргэд дэмжихгүй бол Засгийн газар дэмжихгүй” гэчихээд ирсэн. Хотод ирээд Засгийн газрын уржигдрын хуралдаанаар Ховд аймгийн иргэдээс дээрх асуудлаар ирүүлсэн гомдол, саналыг хэлэлцжээ.  

Ингээд Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших Халзан Бүрэгтэйн ордод хамаарах лицензүүдтэй холбоотой асуудлыг орон нутгийн эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн холбогдох хууль тогтоомжийн дагуу судалж, шийдвэрлэхийг УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нарт даалгасан байна. Учир нь УУХҮЯ-наас Халзан Бүрэгтэйн ордын лиценз бүхий талбайд шалгалт хийхэд 2023 оны хайгуулын ажлын үеийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг сумын Засаг даргаар батлуулсан. Харин хуульд заасан эрх бүхий этгээд болох Байгаль орчны албаар батлуулаагүй байжээ. Тиймээс 2023 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа юм.

Тэгвэл үүнтэй яг адилхан үйл ажиллагаа Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт явагдаж байна. Тодруулбал, тус сумын нутагт “Монгол Ураниум Ресурс”, түүний охин компани гэх “Эрээн толгой” ХХК-ийн хүрэн нүүрсний орд ашиглаж буй үйл явцтай нутгийн иргэд чадлаараа тэмцээд 10 жилийг өнгөрөөжээ. Тэнд эхнээсээ л байгаль орчин, хуулийн зөрчилтэй явж ирсэн байдаг. Халзан Бүрэгтэйн ордын хайгуулын үйл ажиллагааг түр зогсоосон үндэслэлтэй яг адилхан явдал “Монгол Ураниум Ресурс”-ийн Эрээн толгойн нүүрсний ордыг ашиглах явцад гарчээ. Ганцхан жишээ дурдахад тухайн орд оршдог Эрдэнэцагаан сумын IV багийн ИНХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн хурлаар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухай 15 тоот тогтоолыг гаргасан. Гэтэл тэр өдрийн хурлаар ийм асуудал хэлэлцээгүй байгаа юм. Хуралд оролцсон гэх 97 хүний бүртгэл байдаггүй аж. Тиймээс тус багийн ИНХ нь 2023 оны тавдугаар сарын 29-нд хуралдаад Эрээн толгойн нүүрсний уурхайн үйл ажиллагааг зогсоох, лицензийг цуцлуулах талаар хэлэлцэж, 100 хувийн саналаар дэмжиж гарын үсгээ зурцгаажээ. Үүнийгээ төрийн захиргааны бүх байгууллагад илгээсэн байна.

Ер нь бол Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын иргэд яг л Ховдынхон шиг байгаль орчноо хамгаалж, тодруулбал “...“Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн олборлолтын улмаас тус сумын Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсэн. Үүний улмаас гүний ус сул асгарч, арга хэмжээ авахгүй байна” гэсэн гомдол саналыг гаргасаар ирсэн. Энэ мэтийн асуудлыг иргэд нь одоо ч хэлж ярьсаар байгаа юм.

Харин өчигдөр, уржигдраас “Ерөнхий сайдын Ховдод очоод хэлсэн дээрх зарчим Сүхбаатар аймагт үйлчлэх үү” гэлцээд эхэлж байна. Нэг үгээр хэлбэл, “Ховдын Халзан Бүрэгтэйд хэрэглэсэн хууль Сүхбаатарын Эрээн толгойд үйлчлэх үү” гэдэг асуудал гарч ирж байна.

Гэхдээ энэ нь зарчим гэхээсээ хуультай илүү холбогдоно. Өөрөөр хэлбэл, ураны Х буюу хайгуулын лицензтэй “Монгол Ураниум Ресурс” ХХК нь нүүрсний А буюу ашиглалтын лиценз болгон өөрчлүүлж чадсан байдаг. Уг нь хуулиа дагасан бол ингэх боломжгүй юм. 

Бид өмнөх дугаарууддаа дээрх компани хэрхэн “илбэдэж”, ингэхдээ шүүхээр ураны Х лицензээ нүүрсний А болгосон талаарх үйл явцыг цувуулан хүргэсэн. “Монгол Ураниум Ресурс” ХХК-иас Захиргааны шүүхэд “Хүрэн нүүрсний орд газарт хайгуулын лиценз олгохыг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах, тус компанийн эзэмшил үлдэж байгаа хайгуулын талбайг ураны биш ердийн ашигт малтмалын хайгуулын лицензээр бүртгэхийг хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах” гэсэн нэхэмжлэлийг гаргасан.  “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн энэхүү нэхэмжлэлээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дуламсүрэн 2018 оны есдүгээр сарын 28-нд “Нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас нэхэмжлэгчийн эзэмшиж буй талбайг ердийн ашигт малтмалын хайгуулын лицензтэй талбайд бүртгэхийг болон тус компаниас 2018 оны зургадугаар сарын 27-нд гаргасан ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид тус тус даалгасугай” гэж шийдсэн. Харин Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Цогт нарын 2018 оны арваннэгдүгээр сарын 31-ний магадлалаар “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай” гэсэн байдаг.

Түүнчлэн Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2018 оны арванхоёрдугаар сарын 19-ны хурлаас “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны арваннэгдүгээр сарын 31-ний магадлалыг хэвээр үлдээж, “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийн өмгөөлөгч Б.Баяраагийн гомдлыг хангахгүй орхисугай” хэмээн тогтоосон байна. Ингэхдээ хэд хэдэн үндэслэлийг гаргажээ.

Тухайлбал, “Магадлалд 2011-2015 онд нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” ХХК-д тухайн талбайд нүүрс хайхыг зөвшөөрч байсан болох нь ямар баримтаар хэрхэн нотлогдож байгаа нь тодорхойгүй. Хэрэгт авагдсан лиценз бүхий талбайд  ...хайгуулын ажлын тайлан ... зэрэг баримтуудыг лиценз гэж үзэх, ... тухайлбал, хүрэн нүүрс хайхыг зөвшөөрсөн шийдвэр мөн гэж үзэж болох эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэжээ”, “...“Монгол Ураниум Ресурс” ХХК уран хайх явцдаа хүрэн нүүрсний нөөцийг илрүүлж тайлагнасан байдаг. Засгийн газрын тогтоолоор 2014 оны арванхоёрдугаар сард ЦЭГ-ыг татан буугдаж, АМГТГ-т чиг үүрэг нь шилжсэний дараа буюу 2017 онд албан ёсоор уран болон нүүрсний хайгуулын ажлын төлөвлөгөө гарган батлуулж, хайгуулын ажлын тайлангаар үр дүнг нь тайлагнасан. Хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу анхны жилүүдэд хүрэн нүүрсний нөөц илэрснийг тухайн үед харьяалах агентлаг болох АМГТГ-т хүргүүлж тайлагнаж байсан нь өнөөдрийн шүүхийн маргаанд нотлох баримтын ач холбогдолгүй гэж үзэж байна”, “Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл нэхэмжлэгчид анх ЦЭГ-аас олгосон Ц-003Х лиценз ийг АМГТГ-ын Кадастрын хэлтсээс XV-018247 лиценз болгож бүртгэсэнтэй хэргийн оролцогчид маргаагүй. Тэгсэн атлаа лицензийг өөрчлөн бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь ойлгомжгүй, энэ маргааны тухайд уран илрээгүй нөхцөлд уг лицензийн төрлөөс шалтгаалж хайгуулын талбайн бүртгэлийг өөрчлөхгүй гэх хариуцагчийн татгалзал, үндэслэлд холбогдох баримтыг цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу” гэх зэрэг үндэслэлийг гаргасан байдаг.

Гэхдээ шүүгч нар Тогтоолдоо “Магадлалын хоёр заалтын талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй ч хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй” гэсэн байгаа юм.

Дээд шүүх “Өмгөөлөгчийн үндэслэлтэй гомдол хэмээх хоёр заалт”-ынхаа талаар Тогтоолд “Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг Цөмийн энергийн тухай хууль болон ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2015 оны хоёрдугаар сарын 13-ны хуулиар зааглаж, улмаар ураны хайгуулын лицензийг уг лицензээр олгосон хайгуулын талбайн дотор хүрэн нүүрс хайхыг зөвшөөрсөн шийдвэр мөн гэж үзэж болохыг тодруулах нь хэрэгийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж дүгнэж, үүгээр хэргийг дахиан хэлэлцүүлэхээр буцаах нэг үндэслэл болгосон нь буруу байна. ...Хуулиудаар хүчингүй болсонд тооцосөон, иймээс 2015 оны хоёрдугаар сарын 13-наас хойш буюу хэрэгт авагдсан 2017 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланд холбогдуулан нүүрс илрүүлсэн үйл баримтыг эрх олгосон ямар баримтаар хайсныг тодруулах нь энэ маргаанд хамааралгүй юм”, “Маргаан бүхий талбайд хайгуулын ажлын үр дүнд “уран болон торийн бүлийн цацараг идэвхт изотоп агуулсан эрдэс баялгийн хуримтлал илрээгүй” болохыг хэргийн оролцогчид маргаагүй байхад нэхэмжлэгчийн хүсэлтэд хариу өгсөн гэх АМГТГ-ын дарганы 2018 оны долдугаар сарын 20-ны 1/5029 дугаартай албан бичигт дурдсанчлан “...лицензийн талбай нь одоогийн судалгааны түвшинд ураны хэтийн төлөвгүй” гэсэнд холбогдуулан түүнийг энэ асуудлаар шийдвэр гаргах эрх бүхий этгээд мөн эсэхийг шалган тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй болно” гэсэн байна. Магадгүй, Дээд шүүхийн энэхүү Тогтоол нь “Монгол Ураниум Ресурс” ХХК-ийг АМГТГ-ын Кадастрын хэлтэстэй дахин шүүхдэлцэх гарцыг нээсэн байж мэднэ. Учир нь тус компанийнхан яг энэ нэхэмжлэлээ 2019 оны эхээр Захиргааны хэргийн шүүхэд дахин гаргасан байдаг юм.

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин: 2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 178 (7163)

"Өнөөдөр" сонин: 2023.09.07 ПҮРЭВ №175 (7734)

"Өдрийн сонин": 2023.09.07 ПҮРЭВ №167 (7287)

Ховдын “Халзан Бүрэгтэй”-д хэрэгжсэн хууль Сүхбаатарын “Эрээн толгой”-д үйлчлэх үү?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани