Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 

Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан хэлмээр байна. Хүн төрөлтхний амьдралыг чанартай болгож, олон ололт, тэр дундаа эрүүл мэндийн салбарт томоохон дэвшлүүд авчрах боломжтой болсонд харин талархаж, ойлгож амьдрах үе юм.

Олон хүний эсэргүүцээд байгаа уран бидний өдөр тутмын амьдралд хэрхэн зэрэгцэн оршиж, ямар том асуудлуудыг шийдвэрлэхэд тусалж байгааг хамт харцгаая.

Хамгийн гол салбар бол эрүүл мэнд. Уранд суурилсан анагаах ухаан хөгжихөөс өмнө буюу 1900-аад оноос өмнө хорт хавдрыг эмчлэх боломжгүй байжээ. Харин ураны цараг туяа эмчилгээний ачаар сүүлийн 50 жилд хорт хавдраас аврагдах хүний тоо хоёр дахин нэмэгдсэн байна. https://www.sciencedirect.com/science/article/abs/pii/S0167814021087478

Дэлхий дахинд дүрс оношилгоо буюу эхо, томограф, X-ray буюу рентген аппаратууд гээд оношилгооны 85 хувийг уранаас гарган авсан цацрагийн тусламжтайгаар хийж байгаа юм. Түүнчлэн эмнэлгийн багаж, хэрэгслийг ариутгаж, халдвараас сэргийлэхэд ураны эх үүсвэр чухал үүрэгтэй байна.

Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ураны технологи нэвтрэхээс өмнө тариаланчид химийн хортой бодисыг шавж усгалд ашигладаг байжээ. Харин уранаас гаралтай цацраг ашигласнаар пестицидийн хэрэгцээг бууруулсан байна. Гамма цацраг нь хоол хүнсэнд агуулагдах нян ба шимэгчдийг устгаж, хүнсний хордлогын эрсдэлийг бууруулж, эрүүл мэндэд нөлөөлөхгүйгээр, хоол тэжээлийн чанарт хамгийн бага нөлөөтэйгөөр хадгалах хугацааг уртасган, хүнсний хог хаягдлыг бууруулдаг ач холбогдолтойг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ), Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Codex Alimentarius зэрэг олон улсын байгууллагууд баталжээ. Тиймээс ч Хүнсний шинжлэх ухаан, технологийн хүрээлэн(IFST), Хүнс ба эмийн агентлаг энэхүү хэрэглээг зөвшөөрдөг бөгөөд дэлхийн 60 гаруй улс хүнсний бүтээгдэхүүнийг тогтоосон нөхцөлд цацраг хэрэглэхийг зөвшөөрдөг байна.

https://www.ifst.org/resources/information-statements/food-irradiation?utm_source=chatgpt.com

Дараагийн хэрэглээ манай улсаас хол ч олон хүнийг ундны усаар хангахад уран чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Саудын Араб, Энэтхэг, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг олон орон далайн усыг давсгүйжүүлж, ундны усаар сая сая хүнээ хангахад цөмийн эрчим хүчээр давсгүйжүүлэх аргыг ашигладаг. Цөмийн эрчим хүчээр ажилладаг давсгүйжүүлэх үйлдвэрүүд ураны реактор ашиглан далайн усыг ундны ус болгон хувиргадаг ба эдийн засгийн хувьд энэ технологи нь үр ашигтай байдаг ажээ. https://www.foronuclear.org/en/updates/in-depth/desalination-with-nuclear-reactors-generates-drinking-water-in-places-where-it-is-scarce/?utm_source=chatgpt.com

Хүн төрөлхтөн өдгөө өөр гараг дээр амьдрал байгаа эсэхийг судалж, улс болгон сансрын уудамд өөрийн судалгаа, шинжилгээ хийхийг эрмэлзэх болсон. Тэгвэл уран дээр суурилсан цөмийн эрчим хүч байгаагүй бол өдгөө сансар огторгуйг судлах ямар ч боломжгүй байх байжээ. Вояжер, НАСА-ийн Ангараг зэрэг сансрын төсөл олон жил огторгуйн уудамд амжилттай хэрэгжиж байгаагийн үндэс нь хязгаарлагдмал биш эрчим хүчний үүсгүүр буюу уран. Ирээдүйн цөмийн эрчим хүчээр ажилладаг пуужингууд Ангараг гараг руу аялах хугацааг хоёр дахин бууруулах боломжтой хэмээн тооцоолжээ. https://scitechdaily.com/fast-track-to-mars-nasas-nuclear-rockets-cut-travel-time-in-half/?utm_source=chatgpt.com

Монголчуудын хамгийн сайн мэдэж байгаа нь эрчим хүчний хэрэглээ.

Нэг кг уранаар 1.5 сая кг нүүрстэй тэнцэх хэмжээний эрчим хүч гарган авах боломжтой. Нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд нь кВт.ц тутамд 800-1000 грамм CO₂ ялгаруулдаг бол цөмийн эрчим хүч хүлэмжийн хий үйлдвэрлэдэггүй, ногоон эрчим хүч гэдгээрээ өнөөдөр хамгийн чухал эх үүсвэрт тооцогдож байна. Өөрөөр хэлбэл, нэг кг уран 20,000 кг CO2 ялгарахаас сэргийлдэг байна. https://www.the-weinberg-foundation.org/comparative-analysis-the-energy-density-of-nuclear-vs-coal-power/?utm_source=chatgpt.com

Тийм ч учраас дэлхийн 31 улс цөмийн 410 рейктор ажиллуулж, дэлхийн эрчим хүчний 9%-ийг энэ эх сүүвэрээр бүрдүүлж байна. https://www.iea.org/reports/the-path-to-a-new-era-for-nuclear-energy/status-of-nuclear-energy?utm_source=chatgpt.com

АНУ цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг бөгөөд жилд 800 гаруй тераватт-цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, хэрэглээнийхээ 20 орчим хувийг хангадаг бол Франц улс 70 орчим хувийг цөмийн эрчим хүчнээс авдаг.

Цөмийн эрчим хүчний салбар хөгжиж, инновац нэвтэрч, хөрөнгө оруулалт ч нэмэгдэж байгаа нь эрэлт хэрэгцээнээс үүдэлтэй. Жижиг модуляр реакторууд (SMRs) нь богино хугацаанд байгуулах, цаашлаад өргөтгөх боломжтойгоор давуу талтай бол цөмийн хаягдлыг дахин ашиглаж, эрчим хүч үйлдвэрлэх технологи судлагдаж байна. Өнөөдрийн байдлаар ашигласан цөмийн түлшний 96 хувийг дахин боловсруулж холимог МОХ түлш үйлдвэрлэж чадаж байгаа билээ.

Тиймээс уран бол яах аргагүй хүн төрөлхтний хөгжлийг шат ахиулсан, томоохон нээлт мөн юм. Манайхан "Чырнобыл” киногоор л цөмийн эрчим хүчийг харж, ураныг төсөөлж, мэдэхгүй зүйлээсээ маш ихээр айж сандарч байгаа нь сүүлийн үед харагдаж байгаа.

Гэвч Монгол Улс цөмийн түлш үйлдвэрлэх гээгүй, цөмийн эрчим хүч ашиглах гээгүй. Зөвхөн байгалийн уран буюу шар нунтаг олборлохоор Франц улстай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байгаа юм. Гэрээний хүрээнд байгалийн ураныг газар доор уусган олборлох аргаар буюу ил овоолго үүсгэхгүй битүү циклээр олборлоод шууд экспортолно. Аюултай хог хаягдал үүсэхгүй.

Монгол Улс ч өнөөдөр уранд суурилсан хөгжлийн үр шимийг хүртээд явж байгаа. Манай улсын эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт энэ дэвшлүүд ашиглагдаад явж байна.

Манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт хамгийн түлхүү ашиглагдаж байгааг Цөмийн энергийн комиссын Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал "Монголын Геологи, хайгуул 2025” геологийн салбарын чуулга уулзалтын үеэр танилцуулсан юм. Түүнчлэн бусад салбарт ч ашиглагдаж байгаагаас онцолбол газрын тосны үйлдвэрт ашиглах гэж байгаа шугам хоолойн гагнуур, засвар үйлчилгээ, мөн улсын хэмжэнд МИАТ, төмөр зам, инженерийн томоохон байгууламжуудын аюулгүй ажиллагаа, материалын эвдрэл гэмтэл согогийг цөмийн аргаар тодорхойлдог арга аргачлалуудыг ашиглаж байгааг тэрбээр дурдсан.

Дэлхий дахинд цөмийн хэрэглээ нь энхтайвны, хүн төрөлхтний сайн сайхны төлөө байдгийг М.Чадраабал онцлоод "Цөмийн энергийн комисс болон Засгийн газраас баталсан аюулгүй байдлыг хангахтай холбоотой дүрэм журам стандартыг мөрдөж ажилладаг. Өнөөдрийн байдлаар 20 гаруй стандарт, техникийн зохицуулалтыг Засгийн газар болон ЦЭК-оос батлаад байна” гэсэн юм.

Дээр дурдсанчлан уран нь маш өргөн хүрээнд нэвтэрсэн тул бидний мэдэхгүй олон хүн өдөр тутамдаа цацрагтай ажиллаж байна. Цөмийн энергийн комиссын судалгаагаар 2023 оны байдлаар 2080 хүн цацрагтай ажиллаж байна.

График. Цацрагтай ажиллаж байгаа хүний тоо

Уранд суурилсан шинжлэх ухааны үр дүнд шинэ материал гарган авах, хагас дамжуулагч, тэр ч байтугай хиймэл оюун ухааны технологийг хөгжүүлэхэд ашиглагдаж байна. Эрдэмтэд түүхэн олдвор, тийрэлтэт хөдөлгүүр, биологийн эдийг судлахад энэ түүхий эд ач тусаа өгч байгаа бол олон улсын сансрын станц ураны судалгаанд тулгуурлан цөмийн эрчим хүчээр ажилладаг цацрагийн хамгаалалтыг ашигладаг байна. Та өнөөдөр ураныг эсэргүүцэж, цацрагаас айж байгаа ч онгоцонд суугаад нисэхэд, банана аваад идэхэд, кофе уухад ч цацраг авч байдаг. Хүмүүс жилд авч байгаа цацрагийн 85 хувийг байгалиас, эргэн тойрноосоо авдаг байна.

Харин жинхэнэ санаа зовох асуудал нь өнөөдөр бидний шатааж байгаа нүүрснээс ялгарах цацраг, эргэн тойрон замбараагүй хаягдаж байгаа цахилгааны барааны хаягдал гэх мэт билээ.

Ц.Тамир, нийтлэлч, медиа аналист

https://news.mn/r/2795693/
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани