Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төр стратегийн ордоо ашиглаж чадахгүй болтол сульдсан уу

Төр стратегийн ордоо ашиглаж чадахгүй болтол сульдсан уу Уул уурхайн салбар, тэр дундаа стратегийн орд газрын хувь заяаг эрх барьж байгаа улс төрийн намууд хааш нь залах вэ гэсэн хүлээлт сүүлийн жилүүдэд идэвхижсэн. Энэ хүлээлт дээр улс төрийн намууд тоглолт хийж, сонгуулийн амлалт болгон, цагаан дээр хараар бичиж, хэлсэндээ хүрдэггүй улстөрчдийн үнэн төрхийг илчлэх болов.

Жишээ нь, 2008 онд МАН, АН-ыг удирдаж УИХ-ын сонгуульд орсон С.Баяр, Ц.Элбэгдорж нар "Стратегийн ордуудыг нэг бодлогоор ашиглана. Стратегийн ордуудын 51-ээс дээш хувийг төр, иргэн эзэмшинэ” хэмээн амлаж байсан бол шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө "Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын жагсаалтыг шинэчлэн, төрийн эзэмшлийг нэгтгэж, корпорацын зохион байгуулалтад оруулна” хэмээн зарласан. Гэвч Оюутолгойн гэрээнд 2009 онд гарын үсэг зурах үед Монголын Засгийн газар 34 хувь эзэмшихээр болсон.

Харин шинэчлэлийн Засгийн газрын үед стратегийн гэх тодотголтой орд газруудад эзэмших төрийн хувь хэмжээ байхгүй болж, орд газрууд хөрөнгө оруулагчдын мэдэлд шилжих зам засагдаж эхлэв.

УИХ өнгөрсөн долдугаар сарын 3-нд Цагаан суваргын ордыг зуун хувь МАК компанийн мэдэлд шилжүүлэхээр шийдсэн. Засгийн газар энэ ордтой хамт Хөшөөт болон Цайдам нуурын нүүрсний орд, Гацууртын алт, Мушгиа худаг, Хотгор, Лугийн голын газрын ховор элементийн ордыг стратегийн ордод албан ёсоор багтааж, төрийн эзэмшил хувийг тогтоох саналыг УИХ-д оруулсан боловч хаврын чуулганаар Цагаан суваргын ордоос бусдыг нь шийдэх цаг гараагүй юм.

Баяр наадмын өмнө шөнө дөл хүртэл үргэлжилсэн хаврын сүүлчийн чуулганаар гаргасан, Цагаан суваргын ордыг МАК компанид өгөх шийдвэр олны анхаарлыг татаж байгаа. Тодруулбал, "Цагаан суваргын ордод төр 34 хувь эзэмшнэ. Төр эзэмшихэд хүрвэл эхний ээлжинд 350 сая долларын хөрөнгө оруулалт хийх ёстой” гэсэн байр суурийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан анхны төсөлдөө тусгасан байв. Гэвч асуудлыг УИХ-ын Байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх үед Засгийн газрын санал үнэ цэнээ алдаж, "Цагаан суваргын ордод хөрөнгө оруулалт болгож өгөх 350 сая ам.доллар төрд байхгүй. Хэрвээ засаг эл ордын 34 хувийг эзэмшинэ гэвэл бонд гаргаж, энэ мөнгөө хүүтэй нь хамт эргүүлж төлнө. Төр энэ ордоос ойрын 20 жилд ашиг олохгүй. Үүний оронд хувийн компани төслөө хэрэгжүүлж, улсын төсөвт татвар төлөөд явах нь ашигтай” гэж үзсэн гэдэг.

УИХ-аас ийм шийдвэр гарахад МАК компани нөлөөлсөн, тус компани үйл явцыг эргүүлж, Цагаан суваргын орд газрын төрийн мэдлийн 34 хувийг тэглүүлсэн тухай мэдээ Төрийн ордноос сонсогдож байгаа. Ингэж шийдэх нэг хэрэг. Нөгөө талаар үйл явдлыг дагаж стратегийн ордоос хувь авахгүй гэж үзсэн эрх баригчид хөрөнгө оруулагчдад ямархуу шалгуур, болзол тавьж байна вэ. Төр авах ёстой татвараа яаж авах юм.

Монголчууд стратегийн орд газартаа эзэн суух байр сууринаасаа ухарсныг харуулсан том жишээ бол Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай байгуулсан Засгийн газрын гэрээ.

Байгаль экологи, техник технологи, ажиллах хүчний хувьд ямар шаардлага тавьж, хөрөнгө оруулагчидтай ямархуу өнгөтэй гэрээ байгуулах бол. Стратегийн ордыг хөрөнгө оруулагчдад эзэмшүүлэх талаар тусгасан бэлэн дүрэм, журам, гэрээ байна уу. Ийм баримт бичиггүй атал УИХ, Засгийн газар яаруу шийдвэр гаргах нь зөв үү. Баялгийн эзний хувьд зайлшгүй бэлдэх учиртай эдгээр шаардлага, гэрээний нөхц өлийг МАК компани зөвшөөрөх үү, үгүй юү. Хоёр тал зөвшилцөж чадахгүй бол УИХ хаврын сүүлчийн хуралдаанаар гаргасан шийдвэрээ хэрхэн зохицуулах вэ гэсэн олон асуулт хөвөрч байгаа. Хариулт нь тодорхойгүй эдгээр асуултын цаана Цагаан суваргын болоод Оюутолгойн орд газарт үүссэн шиг будилаан, эргэлзээ нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй.

Монголчууд стратегийн орд газартаа эзэн суух байр сууринаасаа ухарсныг харуулсан том жишээ бол Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай байгуулсан Засгийн газрын гэрээ. Энэхүү гэрээгээр Засгийн газар Оюутолгойн ордын бүтээгдэх үүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах, олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхийг "Рио Тинто” компанид өгсөн байгаа.

Түүнчлэн төсөл хэрэгжих 30-70 жилийн хугацаанд Монголын татварын хууль хэд өөрчлөгдөх, хувь хэмжээ нэмэгдэх, эсэх нь Оюутолгойд хамаагүй, тэд гэрээнд тусгасан тогтворжуулсан татварыг л төлнө. Экспортод гаргасан бүтээгдэхүүний ашгаас 20 хувийн татвар авахгүй.

Засгийн газар стратегийн орд газруудаа бараг тодорхойгүй нөхцөлөөр хөрөнгө оруулагчдад өгч эхэллээ. Үүний эхлэл нь Цагаан суваргын орд болов.

Мөн аж ахуйн нэгжийн орлогын, гаалийн, үл хөдлөх хөрөнгийн болон НӨАТ, онцгой албан татвараас чөлөөлөгдөнө. Бас "Оюутолгой” төслийн урсгал, засвар үйлчилгээний зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөрийг тухайн жилийн албан татвар ногдох орлогоос хасах, хөрөнгө оруулагчийн экспортод гаргасан буюу гаалийн байгууллагад мэдүүлсэн алтнаас бусад бараа, хил дамжуулан бусад улсад гаргасан зорчигч, ачаа тээврийн үйлчилгээ, экспортод гаргасан уул уурхайн эцсийн бүтээгдэхүүнээс Засгийн газар НӨАТ авахгүй. Тухайн үед ашигтай хэмээн сурталчилж байсан гэрээний сул тал ил болж, монголчууд Оюутолгойгоос мөд ашиг хүртэхгүй нь тодорхой болсон. Ийм цаг үед Засгийн газар стратегийн орд газруудаа бараг тодорхойгүй нөхцөлөөр хөрөнгө оруулагчдад өгч эхэллээ. Үүний эхлэл нь Цагаан суваргын орд болов. Ирэх аравдугаар сард УИХ-ын ээлжит чуулган эхэлмэгц эрх баригчид дахин зургаан орд газрыг хөрөнгө оруулагчдын мэдэлд өгөхөөр зэхэж байгаа. Үүнд Ховд аймгийн Хөшөөт, Төв аймгийн Баян сум дахь Цайдам нуурын нүүрс, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Гацууртын алт, Өмнөговийн Мандал-Овоо сумын Мушгиа худаг, Өмнөговь аймгийн Хотгор, Дорноговийн Хатанбулаг сумын Лугийн голын газрын ховор элементийн ордууд багтсан.

УИХ эдгээр ордыг хөрөнгө оруулагчдад өгөхөөр зэхэж байгаа. Тухайлбал, Хөшөөтийн ордыг эзэмшиж буй "Мо Эн Ко” компанийн талаар хэл үг тасардаггүй. Хөшөөтийн нүүрсний уурхайн нөөцийн хэмжээ 87.5 сая тонноор тогтоогдоод байгаагаас 40 тонн нь кокстой нүүрс гэж үздэг. Энэ ордод эзэн суусан "Мо Эн Ко” компани үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш Ховд аймгийн удирдлагуудтай байгуулсан гэрээгээ биелүүлээгүй, аймагт өгөх ёстой татвараас хойш суудаг, ажлаа хийлгэсэн компаниудад хөлс төлөхөөс татгалзсан зэрэг дуулианд өртөж байв. Гацууртын алтны ордын лицензийг Канадын "Сентерра гоулд” компани эзэмшиж буй.

Энэ компанийг монголчууд "Бороо гоулд” компанийн толгой компани гэдгээр мэднэ. Тус компани 1998 онд Засгийн газартай Тогтвортой байдлын гэрээ байгуулж, 43 тн алтны нөөцтэй Бороогийн уурхайг ашиглаад энэ онд хааж байгаа. Тогтвортой байдлын гэрээний ачаар аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр зэрэг олон төрлийн татвараас сугарч, Монголын төрд төлөх ёстой 52 тэрбум төгрөгөөс бултаж байсан "Бороо гоулд” компанийн эзэмшихийг хүсэж байгаа Гацууртын орд нь одоо ашиглаж буй Бороогийн ордоос холгүй. Дархан-Улаанбаатарын замаас салаалж, Мандал сумыг чиглэсэн 50 хүрэхгүй км замыг асфальтаар хучиж зам тавьж өгөх хөрөнгөгүй гэх ичмээр "зовлон” орон нутгийнханд тоочдог энэ компани нөөц нь 50 тонноор хэмжигдсэн алтны ордыг эзэмших эрхээ УИХ-аар баталгаажуулахаар хүлээж байгаа юм.

Уул уурхайн салбарт ажиллахдаа хууль дүрэм зөрчиж, гэрээгээр биелүүлэх ёстой үүргээс ил далд татгалзаж, болж өгвөл төрд багахан татвар төлж, нийгмийн салбарт дэмжлэг үзүүлэхээс хойш сууж ирсэн эдгээр компани стратегийн орд эзэмшихдээ Монголын төрд ашигтай, орон нутагт өгөөжтэй ажиллана гэж амлаж байгаа. Цөөнгүй жил баялаг олборлосон ч төсөвт нэмэргүй, орон нутагт үзүүлсэн дэмжлэг гэхээр юмгүй ширэн нүүрлэж сурсан энэ компаниуд дээрх ордыг эзэмших эрхээ баталгаажуулсны дараа хэрхэн авирлахыг хэлэхэд эрт. Ажил, ам нь зөрж ирсэн тус компаниудад эрх баригчид хэрхэн хариу барих бол гэдэг нь бүүр ч сонин.

Юутай ч олон нийт "Стратегийн орд газрыг хөрөнгө оруулагчдын мэдэлд шилжүүлсний дараа хоёр талын хамтын ажиллагааг зохицуулах учиртай бэлэн төлөвлөгөө Засгийн газарт бий юү. Төр орд газрын нөөцийг бодитоор үнэлж, хөрөнгө оруулагчдад Монголын баялгийг машин, галт тэрэг, онгоцоор зөөх боломж өгөх биш, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргах болзол тавьж байгаа юу. Тэд шинэ технологи бүхий үйлдвэр барьж байгуулах уу. Төлөх татварын хувь хэмжээг тодорхой тогтоож, алт, зэс, бусад ашигт малтмалд ногдох татвар, зах зээлийн үнэ ханшийн өөрчлөлт, олон улсын зах зээлийн индексийн өөрчлөлттэй уялдуулах уу. Уул уурхайн баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн амлалтаа сонгогчдын өмнө тодорхой тайлагнах уу. Стратегийн ордыг ашиглах талаар хөрөнгө оруулагчидтай байгуулах гэрээ, хэлэлцээрийн загварыг хэзээ бэлэн болгох вэ. Энэ гэрээг иргэдэд ил тод, нээлттэй зарлах уу. Аль эсвэл Оюутолгойн гэрээ шиг хуурамч багаар далдлах уу” зэрэг цөөнгүй асуултад хариу хүлээж байгаа юм.

Д.Отгонжаргал

 

Өнөөдөр сонин

Төр стратегийн ордоо ашиглаж чадахгүй болтол сульдсан уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани