Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Стратегийн ордуудын “хувьчлал”-ыг МАК эхлүүлэв үү


Эдийн засаг хүндэрсэн энэ үед төр 350 сая ам.долларын хөрөнгө оруулж, 34 хувиа эзэмших боломжгүй тул "Монголын алт” (МАК) компанид Цагаан суваргын стратегийн ордыг 100 хувь эзэмшүүлэх шийдвэрийг УИХ гаргалаа. "Чоно борооноор” гэдэг шиг хаврын чуулганыхаа сүүлчийн өдөр шөнө дөл хүртэл хуралдаж, "Газрын дорх баялаг ард түмний өмч” хэмээн тунхагласан Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 дэх "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэсэн заалттай зөрчилдсөн шийдвэр гаргасан нь "Тэмүүжин, Сарангэрэл ба Женко Баттулга” нарын дуулианд дарагдаж хэнд ч анзаарагдалгүй хэрэгжиж эхэллээ. УИХ улс орны нөхцөл байдлыг харгалзан олонхийн саналаар энэ шийдвэрийг гаргасан хэмээн улстөрчид тайлбар өгч буй. Гэвч үүний цаана УИХ дахь эрх баригч болон сөрөг хүчнүүд улс орны биш хэсэг бүлэг олигархиудын ашиг сонирхол дээр хэрхэн тохиролцож, нэгдэн нийлж чаддагийг харуулав.

Өнөөдөр Монгол Улсад стратегийн ач холбогдолтой 15 орд бий. Түүнээс хоёрыг нь МАК компани ийнхүү мөнгөөр "зодож” эзэмшилдээ авлаа. Өмнөговийн Гурвантэс суманд байрлах Нарийнсухайтын нүүрсний уурхайг 2005 оноос хойш Тогтвортой байдлын гэрээгээр МАК-ынхан БНХАУ-ын "Чинхуа” компанитай хамтран эзэмшсэн. Ирэх онд гэрээний хугацаа нь дуусгавар болно. Есөн жилийн турш зөөж буй энэ ордын нүүрс Тавантолгойгоос дутахаарг үй үнэ цэнэтэй байсан ч Тогтвортой байдлын гэрээгээр ард түмэнд татвараас өөр ямар ч өгөөжг үйгээр ашиглаад дуусаж байгаа. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, энэ ордыг нээж, нөөцийг нь тогтоосон. Тийм учраас нөөцийн хэмжээ болон ач холбогдлоороо стратегийн хэмжээнд үнэлэгдсэн. Гэвч МАК тухайн үеийн хуулиар хайгуулын зардлыг нь төрд төлөөд эзэмшилдээ авч байсан юм. Харин одоо Цагаан суваргын стратегийн ордыг улс орны эдийн засгийн нөхцөл хүндэрсэн энэ үед хуулиараа төрийн эзэмшилд байх ёстой 34 хувийг нь МАК компани 350 сая ам.доллараар үнэлэн "шантаажилснаар” хувьчилж авлаа. Ингэснээр Монголын төр, ард түмэн Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ордынхоо (үлдсэн 13) 34-51 хувийг цаашид эзэмшихг үй байж болох "цоорхойг” үүсгээд байна.

Цагаан суваргын орд нь Эрдэнэт, Оюутолгойн дараа гуравдугаарт орох, одоогоор илрээд буй зэсийн хамгийн том ордуудын нэг. Оюутолгойн ордыг төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нээгээгүй ч Монголын төр хэл ам, хэрүүл тэмцэлтэй ч гэсэн 34 хувийг нь эзэмшиж байгаа. Харин Эрдэнэт, Цагаан суварга хоёр бол социализмын үед төсвийн хөрөнгөөр нээж илрүүлсэн төр, ард түмний хувь эзэмшилтэй байх ёстой ордууд юм. Гэтэл МАК гэх компанид Монголын төрийн үе үеийн эрх баригч-улст өрчид стратегийн ордуудаа 100 хувь өгсөөр байгааг нь ард түмэн хүлээн зөвшөөрсөөр суух уу? Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үндэсний компаниудаа дэмжиж, төр, хувийн хэвшлийнхнийг түншлэн улс орныхоо эдийн засгийг сэргээж, төр нь хувийн хэвшлийнхэндээ ажиллах боломжоор хангахыг саяхан уриалсан. Энэ бол хуулийн дагуу эзэмших ёстой хувь, тэр дундаа стратегийн ордууд дахь хувь эзэмшлээсээ төр татгалзаж, тэдгээрийг "хувьчил” гэсэн үг биш гэж бодож байна. Гэтэл УИХ бүхэл бүтэн стратегийн ордоосоо хувь эзэмшихийг татгалзсан нь УИХ-ын гишүүд төрийн бодлогыг өөрсдөдөө хэрхэн ашигтайгаар эргүүлж чаддагийг харуулж буй юм. Ингэхэд МАК компани ард түмний хувь хишиг хүртэх ёстой стратегийн ордуудыг эзэмшсэнээр өнгөрсөн хугацаанд улсад, ард түмэнд ямар үр өгөөж өгсөн юм бэ? Нарийнсухайтын нүүрсний баялагт өнөөдрийг хүртэл эзэн суусан МАК компани Монголын хоёр сая гаруй иргэдэд биш юм аа гэхэд Өмнөговь аймгийн Гурвантэс суманд юу хийж бүтээв? Хөгжлийн манлайд биш юм аа гэхэд хөгжил дэвшил, бүтээн байгуулалт гэж юу цогцлоов. Хөрш зэргэлдээх Цогтцэций сум нь Ухаахудагийн "буянаар” өнөөдөр аймгийн төв Даланзадгадтайгаа эн зэрэгцэхүйц хэмжээнд хөгжиж, цэцэглэж байна. Гэтэл гурвантэсийнхэн ямар байна? Зөөсөн баялаг, олсон ашгаар нь тооцвол Нарийнсухайт бол Ухаахудагаас илүү гарна уу гэхээс дутахаарг үй баян орд. Гэтэл Цогтцэций, Гурвантэс сумынхны хүртэж буй үр өгөөж өөр шөнө шиг ялгаатай байгаа нь МАК шимийг нь хүртээд шимэлдгийг нь хэнд үлдээдгийг харуулж байгаа биш үү.

 

 

Одоо Дорноговь аймгийн Мандах суман дахь Цагаан суваргын ордыг мөн л 100 хувь эзэмшиж, ашиглалтаа эхлүүлэх нь. Тэнд байгуулж буй үйлдвэр нь ордын нөөц дууссан 20 жилийн дараа, Мандах сумыг Эрдэнэт шиг, ядаж Цогтцэций шиг болгож чадах уу. Эсвэл өнөөх л Гурвантэс шиг алтыг нь аваад хаясан авдар шиг үлдээгээд явах уу? МАК Цагаан суваргын ордод нэмэлт хайгуул хийсэн, баяжуулах үйлдвэр байгуулахад олон сая ам.долларын хөрөнгө зарцуулсан хэмээн тайлбарлаж байгаа. Ирэх онд баяжуулах үйлдвэрээ ашиглалтад оруулж, 17 жилийн турш найман их наяд төгрөгийн орлого олно гэж төлөвлөжээ. Үүнээсээ таван их наяд төгрөгийг татварт төлж, өөрсдөө гурван их наяд төгрөгийн ашигтай ажиллах тооцоог хийсэн гэнэ. Тэглээ гээд энэ нь стратегийн ордыг МАК-д 100 хувь эзэмшүүлэх үндэслэл мөн үү. Зарим нэг улстөрчдийн өгч буй тайлбараар "... улсын эдийн засаг хүнд байгаа учраас Цагаан суваргын ордод 350 сая ам.долларын хөрөнгө оруулж, төр 34 хувь эзэмших нь ашигг үй. Тийм учраас МАК-д 100 хувь өгснөөр улсад ашигтай” гэнэ. Энэ үнэн гэж үү. МАК байтугай жирийн нэг оёдлын үйлдвэр ч улсад татвар төлж байгаа. Татвар төлөхөд том, жижиг компанийн ялгаа байдаггүй. Ажил хийж, ашиг олж байгаа л бол татвар төлөх үүргийг хувь, хувьсгалын бүх аж ахуйн нэгж хүлээдэг. Цагаан суваргад төр 34 хувь эзэмшсэн, эзэмшээгүй МАК улсад төлөх ёстой татвараа төлж л таарна. Гэтэл төлөх ёстой энэ татвараа авсныхаа төлөө улсад ашигтай байдлаар шийдсэн хэмээн эрхэм төрийн түшээд өөрсдийн гаргасан хуудуутай шийдвэрийг хамгаалах нь УИХ өнөөд өр ямар хэмжээнд дампуурсны баталгаа болж байна.

 

 

Өнөөдөр улс орны эдийн засгийг ийм байдалд хүргэсэнд ард түмэн ямар ч буруугүй. Эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, 350 сая ам.долларын барьцаанд ортлоо ядууруулсанд одоогийн УИХ, Засгийн газрын гишүүд өөрсдөө л буруутай. Гэтэл энэ буруугаа бас л ард түмэнд үүрүүлж, стратегийн ордоос эзэмших ёстой жирийн иргэдийн 34 хувийг булааж, хоёр нам дамнасан олигархи ганц гэр бүлд эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь ард түмнээ биш, ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн шийдвэр болж байна. Өнөөдөр МАК ард түмний өмчийг үнэлэн, төрөөс мөнгө нэхэж, санаснаа авлаа. Харин маргааш хэний, ямар компани төрөөс хэдэн төгрөг нэхэж, бидний баялгийг төрд "зарах” вэ? УИХ-ын хаврын чуулган завсарласан. Гэхдээ энэ бол гаргасан алдаатай шийдвэрээ дахин хэлэлцэхгүй, эргэж харахгүй байх шалтаг биш. Шаардлага гарвал ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаа УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн. Тиймээс шөнө дөлөөр гэтэж мяраасан чоно шиг ард түмнээсээ хулгайлсан Цагаан суваргын стратегийн ордыг МАК-д "хувьчилсан” шийдвэрээ яаралтай эргэж харна уу. Энэ бол ганц МАК-тай холбоотой та бүхний ашиг сонирхол биш. Үүний цаана ард түмний баялагтаа эзэн байх эрх ашиг, үлдсэн стратегийн ордуудад хууль шударгаар үйлчилж чадах эсэх эх орны эрх ашиг бий.

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин

 
 
 
 
Стратегийн ордуудын “хувьчлал”-ыг МАК эхлүүлэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани