Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Стратегийн ордуудаасаа татгалзах уу

Стратегийн ордуудаасаа татгалзах уу УИХ одоогоос найман жилийн өмнө Ашигт малтмалын тухай хууль баталсан.

Оюутолгойн ордыг нээсэнтэй холбоотойгоор байгаль орчноо хамгаалах, баялагтаа эзэн суух гэсэн иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал, эсэргүүцэл тэмцэл дунд энэ хуулийг хэлэлцэн, баталж байв. "Газрын дорх баялаг ард түмний өмч” гэсэн Үндсэн хуулийн тулгуур заалтад үндэслэсэн энэ жагсаал тэмцлээр С.Ганбаатар, Ж.Батзандан, Г.Уянга, О.Магнай гээд иргэний хөд өлг өөний анхдагчид тодрон гарч ирсэн түүхтэй.

Украины "Оранж” хувьсгалыг Монголын хөрснөө буулгасан тэдний хичээл зүтгэлээр стратегийн ач холбогдолтой ордод төр 34-50 хүртэлх хувийг нь эзэмших заалтыг хуульд тусгаж чадсан. Үүгээр ард түмэн баялагтаа эзэн байх эрх олгосон юм. Ашигт малтмалын тухай хуулийн "Ашигт малтмалын өмчлөл”-ийг тодорхойлсон 5.3, 5.4 дэх заалтаар улсын болон хувийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод төр 34-50 хүртэл хувийн оролцоотой байхаар заасан.

Энэ дагуу УИХ 27 дугаар тогтоол баталж, нэр бүхий 15 ордыг стратегийн орд хэмээн тодорхойлсон нь өнөөдөр цагаан дээр хараар баталгаажсан хэвээр байгаа. Харамсалтай нь ард түмний эрх ашигт нийцэж, стратегийн гэх ач холбогдлоо хуулиар хамгаалуулсан уг заалт энэ УИХ, Засгийн газрын үед гууль болчихоод байна. Хуулийн зүйл, заалт, УИХын тогтоол бүгд өөрчлөгд өөг үй. Тэгсэн атлаа улс орны эдийн засгийн эмзэг үеийг далимдуулан УИХ дахь улст өрчдийн хуйвалдаанаар ард түмэн баялагтаа төрөөр дамжуулан хувь эзэмшилтэй байх, хяналт тавих хуулийн заалт зөрчигдөж эхэллээ. С.Ганбаатар, Ж.Батзандан, Г.Уянга гээд ард түмнийг баялагтаа эзэн суухыг уриалж асан эрхмүүд өнөөдөр хууль тогтоох дээд байгууллага УИХ-д сонгогдон төр түшилцэж байгаа. Гэвч тэртээ олон жилийн өмнө жагсаж, тэмцэж байж баялагтаа эзэн байх эрхийг нь хуульчилсан Ашигт малтмалын хууль ийнхүү зөрчигдөж байхад чимээгүй суухын учир юунд байна вэ?

Хөшөөт ийнхүү сугардгаараа сугарсан бол хуулиараа стратегийн орд байсан Цагаан суварга улст өрчдийн хуйвалдаанаар хувийн эзэмшилд 100 хувь шилжчихлээ.

2014 оны долдугаар сарын 1. Энэ өдөр УИХ хаврын чуулганыхаа хаалтын хуралдааныг хийж хэд хэдэн хууль, тогтоолыг чимээ шуугианг үйгээр нам дарж, сэм хуйвалдан баталсан юм. Түүний нэг нь Монгол Улсын стратегийн ач холбогдолтой зэс, молибдений Цагаан суваргын ордыг "Монголын алт” буюу МАК компанийн мэдэлд 100 хувь шилжүүлэхээр тогтсон явдал.

Дэлхийд үнэлэгдсэн Монголын зэс, молибдений Оюутолгой ордын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Цагаан суваргын орд бол нөөцийн хэмжээ болон Ашигт малтмалын тухай хуулийн 5.3 болон 5.4 дэх заалтын аль алинаараа төрийн хувь оролцоотой байх ёстой ард түмний өмч юм. 2007 оноос хойш энэ ордод төрийн хувь хэмжээг тохиролцохоор үе үеийн Засгийн газрынхан хэлэлцээрийн ширээний ард сууж байсан. Гэтэл чоно борооноор гэгчээр Монгол түмний их наадам, амралтын үеийг тааруулан, хувийн эзэмшилд бүрэн шилжүүлэхээр болсон нь ард түмний баялгийнхаа багахан хувийг эзэмших эрхэнд бүдүүлгээр халдсан явдал болов.

Түүхийн хуудас эргүүлж, баримт сөхвөл Цагаан суваргын энэ ордыг яах аргагүй төсвийн хөрөнгөөр буюу ард түмний татварын мөнгөөр нээн илрүүлж, нөөцийг нь тогтоосон нь үнэн. Тиймдээ ч өнөөдрийнх шиг баялгийн хулгай, улстөрчдийн хуйвалдаан газар аваагүй байсан 2007 онд УИХ-ын тогтоолоор энэ орд бол стратегийн ач холбогдолтой, төрийн хувь оролцоотой байх ёстой хэмээн Монголын төр, ард түмэн хүлээн зөвшөөрсөн юм.

Анх В.И.Данилов, Ю.А.Шипков нарын удирдсан геологийн ангийнхан 1952 онд 1:200000 масштабын зураглал хийж, 1964-1982 он хүртэл бүхэл бүтэн 18 жилийн хүч хөдөлм өр, хөрөнгө мөнгөөр эрэл, хайгуул, нарийвчилсан хайгуул, геофизик, гидрогеологийн судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсний үндсэн дээр Цагаан суварга гэх энэ том ордыг нээж илрүүлэн, нөөцийг нь тогтоожээ.

Тэр үеийн санхүү хөрөнгийн баримт сэлтийг нь сөхөж үзвэл, өнөөдрийн мөнгөн дүнгээр хэдхэн сая төгрөг мэт боловч тэр үедээ (дээд боловсролтой сэхээтнүүдийн сарын цалин 1200 төгрөг байсан гэж тооцвол) төсвийн их хэмжээний мөнгийг үүнд зарцуулсан нь бэлхнээ үлдсэн. Гэтэл одоо тухайн үеийн төсвөөс гаргаж байсан энэ хөрөнгө мөнгийг бага хэмээн тооцож, одоогийн зарцуулсан хөрөнгийн 0.0002 хувьтай тэнцэхээр үнэлсэн нь бодитой, үндэслэлтэй тооцоо мөн, эсэхэд холбогдох төрийн албаныхан хариулт өгөх учиртай. МАК болон "Хөх тэнгэр тур” гэх хоёр компани энэ ордыг эзэмших болсон 2005 оноос хойш хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байлаа ч ард түмний баялгийг хүчээр, мөнгөөр "худалдан авна” гэдэг нь ардчиллын зарчим биш ээ.


Шинэчлэлийн Засгийн газар дээрх 15 ордоос гадна хоёрдугаар хавсралтаар баталсан 39 орд, түүн дээр нэмээд долоон ордыг стратегийн ордод шинээр оруулах төслийг УИХ-д өргөн барина хэмээн хоёр жилийн турш хүлээлт үүсгэсэн.

Төр Цагаан суваргын ордод хувь эзэмшихийн тулд 350 сая ам.долларын хөрөнгө оруулах ёстой гэж МАК-ийнхан төрд тулгасан. Тэгвэл 1952 оноос хойш 1982 он хүртэл Зөвлөлт, Монголын геологчидын гаргасан хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгийг Монголын төр яагаад үнэлсэнгүй вэ? Цаашид энэ ордыг ашиглахад баяжуулах үйлдвэр байгуулах, өндөр хүчдэлийн шугам татах, дэд бүтцийн бүтээн байгуулалт гээд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай нь үнэн. Энэ бүхнийг хувийн компани тооцоолж, үнэлж төрийн эзэмшлийн хувь хэмжээнд таарсан хөрөнгө оруулалт нэхэж буйг үгүйсгэх аргагүй.

Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 5.4 буюу "Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэсэн хуулийнхаа заалтыг УИХ үл ойшоосонд одоо үүсээд байгаа цаг зуурын эдийн засгийн хүндрэл гол шалтгаан болох учиргүй. Ногоон, цэнхэр, ягаан тасалбараар хамаг байдгаа хувьчилсан. Тэглээ гээд хувийн компаниуд худалдаж аваад ихэнхийг нь шахам дампууруулж, олон мянган хүнийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлж, хэсэг бүлэг гэр бүл баяжиж хөрөнгөжсөн гашуун ч гэсэн түүх хуучраагүй.

Хувьчлагдаагүй үлдсэн, хувийн эзэмшилд бүрэн шилжиж, хэдхэн гэр бүлийн өмч бололгүй хуулиар хамгаалагдсан цөөхөн баялгийн маань нэг нь стратегийн 15 орд байсан юм. Харин одоо Цагаан суваргын ордыг хувийн эзэмшилд 100 хувь шилжүүлсэн УИХ-ын энэ шийдвэр үлдсэн стратегийн ордуудад төрөөс мөнгө нэхдэг өрөөсгөл жишиг тогтоох бус уу.

Шинэчлэлийн Засгийн газар дээрх 15 ордоос гадна хоёрдугаар хавсралтаар баталсан 39 орд, түүн дээр нэмээд долоон ордыг стратегийн ордод шинээр оруулах төслийг УИХ-д өргөн барина хэмээн хоёр жилийн турш хүлээлт үүсгэсэн. Гэтэл эхнээсээ энэ бүхэн худал болж байна. Бүтэн гурван жил хүлээлт үүсгэж, гацааж, царцаасны эцэст УИХ-д өргөн мэдүүлсэн Стратегийн ордод шинээр оруулах ордын жагсаалтаас Хөшөөтийн ордыг хассан талаар энэ ордыг 100 хувь эзэмшигч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "МОЭНКО” компани энэ зун олон улсын мэдээллийн хэрэгслээр албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл манай Засгийн газар, холбогдох яамд энэ талаар ямар ч байр суурь илэрхийлэлгүй өнөөдрийг хүрлээ.

Одоогийн байдлаар стратегийн ордод оруулахаар яригдаж байгаа ордуудаас Хөшөөт ийнхүү сугардгаараа сугарсан бол хуулиараа стратегийн орд байсан Цагаан суварга улст өрчдийн хуйвалдаанаар хувийн эзэмшилд 100 хувь шилжчихлээ. Харин одоо Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Цайдам нуурын нүүрс, Гацууртын алт, Хотгор, Мушгиа худаг, Лугийн гол, Халзан бүргэдэйн газрын ховор элементийн ордуудыг стратегийн ач холбогдол бүхий ордод оруулах асуудал хэрхэн шийдэгдэхийг хүлээх л үлдэж байна.

Д.Оюун-Эрдэнэ

Өнөөдөр сонин

Стратегийн ордуудаасаа татгалзах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани