Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Малчид ураны үйлдвэрийн үр ашгийг судалжээ

Малчид ураны үйлдвэрийн үр ашгийг судалжээ

Монголд хөрөнгө оруулагчид эргэж буцахдаа тулж байгаа амаргүй энэ цаг үед зарим хөрөнгө оруулагчид орон нутгийн иргэдтэй хамтын ажиллагаагаа харин ч идэвхжүүлж эхэлжээ. Үүний нэгэн жишээ болох олон хүний сонирхол татсан нэгэн уулзалт 9-р сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төв дээр боллоо. Уулзалтын үеэр Казахстан улс дахь КАТКО-ийн уран олборлох үйлдвэрт зочлоод ирсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн болон Улаанбадрах сумын малчид, мөн тус сумын Иргэдийн Хурлын дарга Ц.Эрхэмболд нар 7 хоног үргэлжилсэн аяллынхаа талаар санал сэтгэгдлээ хуваалцсан юм.(КАТКО нь Казахстаны КАЗАТОМПРОМ болон Францын "АРЕВА” группын хамтран байгуулсан ураныггазар дор уусган олборлох аргаар олборлож, шар нунтаг боловсруулан гаргадаг хамгийн том компани юм. ред).Мөн аяллыг зохион байгуулсан "АРЕВА Монгол” компанийн ерөнхий захирал Тьерри Плэзант болон бусад ажилтнууд энэ уулзалтад оролцож,аялалд хамрагдсан малчдын сэтгэгдэл, санал бодлыг сонсон харилцан ярилцав.

 

Уулзалтын эхэнд Улаанбадрах сумын Иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын дарга Ц.Эрхэмболд аяллын дараахи өөрийн дүгнэлтээ хэлэхдээ, "Уран олборлож байгаа нутаг орон, ойролцоо амьдарч байгаа иргэдийн амьдрал ямар байдгийг нүдээр үзэж, санал бодлыг нь сонсохоор Казахстан улсыг зорьсон. Ийм боломж олгосонд та бүхэнд талархаж байна. Ураны олборлолтын эдийн засгийн үр ашгийн тухайд гэвэл, Казахстаны Сузак дүүргийн төсвийн 70 хувийг уран зэрэг уул уурхайн олборлолтоос оруулж байдаг юм байна. Нөхөн сэргээлтийн тухайд ч боломжийн байдаг нь харагдсан.Байгаль өөрөө аажимдаа 2 жилийн хугацаанд нөхөн сэргээгдэж, ургамал ургасан байгааг бид өөрсдөө үзлээ. Мөн ураны үйлдвэрлэл явуулж байгаа тус дүүргийн мал эмнэлгийн дарга, эмч нартай нь ч уулзсан. Манай суманд гарч байгаатай адил малын өвчлөл тэнд огт байдаггүй юм байна. Товчхондоо дүгнэж хэлэхэд Казахстан улсын уранаа ашиглаж байгаа байдал нь их таалагдсан. Тийм болохоор эндээ уурхайгаа түргэн байгуулаад, хамтран ажиллаж, хамтран хөгжих тэр гарцыг л хайя гэсэн бодолтой байна” гэж хэллээ.

 

Мөн тус сумын малчин Х.Төмөрхуяг хэлэхдээ, "Эндээс гарахдаа уран хортой л гэж бодож байсан. Харин уран олборлож байгаа газар дээрээс нь ажил хэрэгч байдлаар асууж лавлаад, судалж мэдээд ирэхээр хортой биш юм байна гэж ойлголоо. Энэ ойлголтоо бусад хүмүүст үнэн зөв байдлаар нь хүргэж, уулзаж ярилцахдаа ойлгуулж хэлэхийг зорино” гэж ярьж байсан юм.

 

Харин аялалд оролцсон эмэгтэйчүүд уран олборлолтын нөлөө болон нийгмийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтын талаар илүү сонирхож,тодорхой мэдээлэл авсан байлаа. Улаанбадрах сумын малчин Д.Цэдэв хэлэхдээ, "Анх би ураныг хортой, ундны усны судлаар гүйж байдаг байх гэж боддог байсан. Харин очиж үзээд, тодорхой танилцаад ирэхээр өөр юм байна. Газар дор уусган олборлох технологид хэрэглэж байгаа хүхрийн хүчлийг хааш хаашаагаа үл нэвчих шавран давхаргаар хүрээлэгдсэн орчинд шахдаг учраас орчин тойрныхоо ундны усанд хор хохирол учруулдаггүй юм байна. Би энэ талаар КАТКО-гийн аюулгүй ажиллагааны зааварлагч багшаас ганцаарчилж асуугаад мэдэж авсан. Бас олборлолт дуусаад орхисон газар дээр нь очиход нэг настай заг ургаад, байгаль өөрөө сэргэж байгааг нүдээрээ үзсэн. Тэгэхээр нөхөн сэргээж чадах л юм бол уран олборлох нь хор хөнөөлгүй юм байна гэдгийг харж, ойлгож ирлээ.Бас КАТКО-д ажилладаг жирийн казах ажилчидтай уулзаж байхад тэдний олонхи нь ураны үйлдвэрт 10 гаруй жил ажилласан, эрүүл саруул 3-4 хүүхэдтэй гэж ярьж байна.Тийм болохоор аюулгүй ажиллуулж чадах л юм бол ураны олборлолт хоргүй юм байнагэж ойлгосон. Зөв ашиглавал нутаг орны хөгжилд, улс орон нутгийн төсөвт ч хэрэгтэй л юм байна гэж бодож байна” гэсэн юм.

 

Мөн аялалд оролцсон Улаанбадрах сумын иргэн Б.Оюунцэцэг ураны уурхайгаас олж байгаа ашгаар нийгмийн салбарыг хэрхэн дэмжиж байгаа талаар онцолж байлаа. Тэрээр, "Казахстаны уран олборлогч КАТКО компанийн хөрөнгө оруулалтаар хүүхдийн сурах, амьдрах тухтай орчныг бүрэн хангасан, өдөр өнжүүлэхтэй маш сайхан сургууль барьж өгснийг очиж үзсэн. Ер нь ураныг олборлож, шар нунтгийг экспортолж ашиг олсноор нийгмийн салбарын олон асуудлаа шийдэхэд зориулж хөрөнгө гаргаж чадаж байгаа нь сайхан санагдлаа. Манайд ч бас энэ байдлаар уранаа олборлож, боловсрол, эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулдаг болох нь зөв юм байна гэсэн бодолтой буцаж ирсэн” гэж ярьж байв.

 

Энэ уулзалтын дараагаар "АРЕВА Монгол” компанийн төлөөлөл тус сумын Засаг даргаБ.Ганзоригтой уулзаж бизнес эрхэлж байгаа нутгийн зарим иргэдийн төслийг дэмжих, өөрийн хайгуулын ангийн хэрэгцээнд суурилан тэдгээр иргэдийг зах зээлээр хангах талаар ярилцаж тохиролцжээ. Мөн "АРЕВА Монгол” компанийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Улаанбадрах сумын дунд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийншүдийг эмчлэх, үзлэгт хамруулах ажилтай танилцсан байна.Энэ төслийн хүрээнд Улаанбадрах сумын дунд сургуулийн бүх сурагчид болон цэцэрлэгийн насны нийт 160 гаруй хүүхэд нийслэлээс очсон "Смайл дент” эмнэлгийнхэнд шүдээ үнэ төлбөргүй эмчлүүлсэн байна. Мөн АРЕВА Монгол компанийн ерөнхий захирал Тьерри Плэзант Сайншанд сумын Зүүнбаян багийн дунд сургуулийн 60 жилийн ойн баярт оролцож, баяр хүргэн үг хэллээ. Энэ үеэрноён Т. Плэзант тус багийн Соёлын төвд 3 жилийн хугацаанд жил бүр 25 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичигт Зүүнбаян багийн Засаг дарга Б.Эрдэнэбат болон Соёлын төвийн захирал Э.Баярбилэг нарын хамтаар гарын үсэг зуран баталгаажуулсан байна.

2014-09malchid1

Малчид ураны үйлдвэрийн үр ашгийг судалжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани