Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зөөвч овооны орд дэлхийн анхаарлыг татаж байна

Дорноговь аймгийн Улаан­­­бадрах сумын мал­чид болон тэнд ураны хай­гуулын ажил эрхэлж байгаа "Арева Монгол” ком­панийн хооронд маргаан дэгдэж байсхийгээд л түр, тар хийлцсээр лавтай гурван жил болж байна.

Хэргийн учир нь хүссэн, хүсээгүй 20-30 жилийн дараа дэлхий нийтийн эрчим хүчний гол эх үүс­вэр болох нь тодорхой болоод байгаа уран хэмээх агуу хүчит эрдэс бодисыг ашиглаж санхүүгийн асар их баялагтай болохыг зорьж буй Франц эзэд, нөгөө та­­лаас учир нь үл олдох эрс­дэлээр амьжиргааныхаа гол эх үүсвэр болсон хэдэн малаа алдсаар байгаа мал­чид хоёрын шөргөө­цөл­­­дөөнд байгаа юм.

Хэ­дийгээр гарч болох аюул, эрсдэлийг одоогоор хэнбугай ч тооцоолж, урьдчилан хэлэх боломжгүй ч хамгийн бодитой үнэн нь Монгол Улс таван жилийн дараагаас Дорнийн говиосоо уран хэмээх энэ ихээхэн үнэтэй ч түүнээсээ хэд дахин аюултай эрдэс бодисыг олборлож эхлэх нь тодорхой болжээ.

Монголд 17 жил ураны хайгуулын үйл ажиллагаа эрхэлж байгаа Францын "Арева Монгол” ХХК-ийн захирал Тьерри Плэзант саявтархан "Бид дахин таван жил ураны эрэл, хайгуулын ажил гүйцэтгэж одоогоор олж тогтоосон нөөц дээрээ үйлдвэрлэл явуу­лах хэмжээний шинэ нөөц илрүүлсний дараа буюу 2019 оноос газар дор уусган олборлох аргаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвчийн овоо, Дулаануул, Тал хонгорын шар дов зэрэг газраас уран олборлох боломж бүрдэнэ гэж найдаж байгаа” гэснийг Монгол Улсын Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяраас эхлээд томоохон эрх мэ­дэлтнүүд бүгд хүлээн зөв­шөөрч байгаа юм.

1997 оноос Монголд төвх­­нөсөн "Арева Мон­гол” компани манайд хайгуулын 28 тусгай зөв­шөөрөл эзэмш­дэг бөгөөд Дорно­говийн Сайн­шандын хотгорт 3568 ам км газрыг хамарсан 12, Сүхбаатар аймгийн Дарь­гангад 7448 ам км газар бүхий 16 лиценз эзэмшиж буй. Монгол Улсад өрнөж буй урантай холбоотой ажлыг бүр нарийвчлан задалбал "Арева Монгол”-ын эзэмшдэг "Кожеговь” компани хай­гуулын ажлыг хийж байгаа бол ураныг олборлох, ашиг­­лах асуудлыг "Арева Майнс” компани хариуцаж байгаа.

Тэдний хувьд Канад, Нигер, Казахстан улсын дөрвөн уурхайгаас уран олборлож, шар нунтаг үйлд­вэрлэж, Аргентин, Авст­рали болон манай улсад хайгуул хийж байгаа гэсэн. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн "Арева Монгол” ХХК-д өнөөдрийн байдлаар 130 хүн улирлын чанартай өрөмдлөг хайгуулын ажилд ажиллаж байгаагийн 90 хувь нь монголчууд байгаагаас 55 нь тухайн орон нутгийн иргэд байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын ураны бат­лагдсан нөөц нь 12 ордод 126.000 тонн байгаа үзүү­лэлтээрээ дэлхийд 13 дугаар байрт жагсаж байгаа. Тэгвэл өнгөрсөн онд дэлхийн хэм­жээнд 63.000 тонн уран олборлож цөмийн эрчим хүч болон бусад зорилгоор ашигласан байдаг.

2014 оны 3 дугаар сарын байдлаар дэлхийн 30 гаруй оронд 440 орчим атомын цахилгаан станц ажиллаж байгаа бол ойрын таван жилд шинээр 90-300 атомын цахилгаан станц баригдах бэлтгэл ажлаа хийж байгаа юм байна.

Дэлхийн нийт ураны хэрэглээ 2025 онд 100.000 тоннд хүрэх бол Монгол Улсын ураны таамаг нөөц 1.5 сая тонн байгаа үзүүлэлтээрээ дэлхийд Ка­­закстаны дараа аман хү­зүүдэж байгаа аж.

Монгол Улсын Цөмийн энергийн комисс анх 1986 онд Олон улсын конвенцид нэгдэн орсноос хойш зур­гаан томоохон конвенцид өнөөдрийн байдлаар нэгдээд байгаа юм.

Хамгийн сүүлд 2013 онд Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөв­лөлөөр батлуулсан Дорно­говь аймгийн Улаанбадрах су­мын Зөөвч Овооны ордын тогтоогдсон нөөц нь 54000 тонн байгаа нь сүүлийн 10 жилд дэлхий дээр олж тогтоосон эдийн засгийн хамгийн их ач холбогдолтой ордын нэг болоод байгаа аж.

2012 оны байдлаар дэл­хий дээрх ураны хамгийн том олборлогч таван улсыг Казакстан улс тэргүүлж 19450 тонн уран олборлосон бол, Канад 9053, Австрали 7334, Нигер 4659 тонн, Намиб 4289 тонныг тус тус олборлож байжээ.

Тэгвэл 2025 онд 100.000 тонн уран хэрэглэх дэлхий дахиныг 10 жил бүрэн хан­гах ураны таамаг нөөц­тэй Монгол Улс энэ их баялгаа эдийн засгийн эр­гэлтэд аль болох хурдан оруулбал Азид бас нэгэн эдийн засгийн гайхамшгийг бүтээх болно гэдэгтэй Мон­гол Улсын Засгийн газар, цааш­лаад Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр болон албаны хүмүүс санал нэгтэй байгаа.

Тэгээд ч монголын говийн хөрсөнд булаастай байгаа тэр их баял­гийг дэлхийн хамгийн тэр­гүүний технологи бо­лох газрын гүнд уусган олбор­лох аргаар олборловол цац­раг идэвхт бодисын улс нийгэм, тухайн орон ну­тагт учруулах аюул тун өчүүхэн байх магадлалтай гэж "Арева Монгол” ХХК-ны захирал Тьерри Плэзант батлаад байгаа.

Ийнхүү Монгол Улс таван жилийн дараагаас уран олборлож эхлэх нь тодорхой болжээ.

Эх сурвалж:

Зөөвч овооны орд дэлхийн анхаарлыг татаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өнөөдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани