Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн салбарт авч хэрэгжүүлсэн арван том арга хэмжээ

Уул уурхайн салбарт авч хэрэгжүүлсэн арван том арга хэмжээ Эрдэс баялгийн Бодлогын зөвлөлийг байгууллаа

 

Нэг.ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН УРТ ХУГАЦААНД ТОГТВОРТОЙ БОЛЛОО

1."Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг 2014 оны нэгдүгээр сард УИХ-аар батлуулсанаар Монгол Улс анх удаа эдийн засгийн тулгуур салбар болсон эрдэс баялгийн салбарт 2025 оныг хүртэл баримтлах урт хугацааны бодлоготой боллоо. Энэ бодлогод хөрөнгө оруулагчийг өмчийн хэлбэрээр ангилахгүй байх, төрийн оролцоог зохистой төвшинд байлгах, хуулийн төсөлд судлагаанд үндэслэн зөвлөмж гаргах, салбарын өрсөлдөх чадварыг тогтмол дээшлүүлэх үндсэн зорилго бүхий бодлогын зөвлөлийг байгуулах зэрэг олон арга хэмжээнүүдийг тусгасан болно. Ингэснээр хөрөнгө оруулагчдад Монгол Улсын эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого ойлгомжтой болж, урт хугацаанд эрх зүйн орчин тогтвортой, өрсөлдөх чадвартай байх итгэлийг бий болголоо. Энэхүү төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод ний-цүүлж холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан болно. 2. Газрын тосны бүтээгдэхүүний тухай болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа (Газрын тосны бүтээгдэхүүний гадаад худалдаанд төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан нэгдсэн бодлоготой болсон). 3. "Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг батлууллаа (Газрын тос, занар болон нүүрснээс хий, шингэн түлш гарган авах зориулалт бүхий технологийн тоног төхөөрөмж, сэлбэг болон тусгай зориулалтын барилгын материалыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх замаар боловсруулах үйлдвэрийг дэмжих). 4. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлууллаа (Энэ салбарт төрийн холбогдох байгууллагын нэгдсэн хяналт, шалгалт, хариуцлагын тогтолцоо, зохицуулалтыг боловсронгуй болгосон). 5."Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай” хуулийг батлууллаа (Эрх мэдлийн төвлөрлийг сааруулан орон нутагт шилжүүлэх замаар их бүтээн байгуулалтыг дэмжих тогтолцоог бүрдүүлсэн. Ингэснээр мөн элс, хайрганы үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдсэн). 6. "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлууллаа(Хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс тогтоосон газар нутагт солбилцлоор олгож эрдэс баялгийн нөөцийг арвижуулж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, Эрдэс баялгийн салбарын бодлогоор тодорхойлсон энэ салбарын эрх зүйн орчныг урт хугацаанд тогтвортой байлгах зорилтыг хуульчлах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн). 7. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлууллаа (Олон жил хүлээлт үүсгэсэн хуулийн төслийг батласнаар Газрын тосны салбарт таатай эрх зүйн орчин бүрдэж, өрсөлдөх чадварыг дээшлүүлсэн. Мөн "Уламжлалт бус газрын тос хэмээх” эдийн засгийн шинэ салбар хөгжих эрхзүйн үндэс бүрдсэн). 8. Алтны худалдааны ил тод байдлыг бий болгох зорилгоор "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийг батлуулсан. Мөн түүнчлэн Газрын хэвлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, "Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төсөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Уул уурхайн салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 176 дугаар конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл болон Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ- ын тогтоолын теслийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна.

 

Хоёр. ӨНГӨРСӨН ХУГАЦААНД ШАТАХУУНЫ ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭ ТОГТВОРТОЙ БАЙЛАА

Иргэдийн зардлыг 650 орчим тэрбум төгрөгөөр хэмнэлээ.Хоёр жилийн хугацаанд доорх бодлогын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр Шатахууны хилийн үнийг дунджаар тонн дутамд 350 орчим ам.доллараар бууруулснаар худалдан авагч иргэдээс гарах зардлыг ойролцоогоор 650 орчим тэрбум төгрөгөөр хэмнэсэн байна. Нефтийн бүтээгдэхүүний худалдааг нэгдсэн бодлогоор явуулах эрх зүйн орчинг бүрдүүлж, хуулийг хэрэгжүүлсэн. Нефтийн бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгч компаниудад Монголбанктай хуулийн хүрээнд хамтарч санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тухайлбал хөнгөлөлттэй зээл олгох, валютын ханшны хэлбэлзлийн огцом өөрчлөлтөөс хамгаалах санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашигласан зургаан сар хүртэлх хугацаатай хэлэлцээр байгуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр жижиглэнгийн шатахууны нэг тн-д оногдох өртөг, зардлыг дунджаар 27 төгрөгөөр бууруулсан байна. Шатахууны нийлүүлэлтэд үнэ болон чанарын өрсөлдөөн бий болгож, нийлүүлэгч компаниудын тоог нэмэгдүүлсэн. Нефтийн бүтээгдэхүүнийг түүхий тосны биржийн үнээс тооцдог болсноор,өнгөрсөн хугацаанд шатахууны хилийн үнийг дунджаар төрөл бүр дээр 350 ам.доллараар бууруулсан. Гэвч ам.долларын ханшийн өсөлтөөс шууд хамааран хэрэглэгчдэд нийлүүлж буй бензиний үнийг энэ хэмжээгээр бууруулах боломж гараагүй юм. Шатахууны 60 хоногийн нөөцтэй боллоо. Стратегийн бүтээгдэхүүн болох нефтийн бүтээгдэхүүнд нийлүүлэлт, хангамж "нөөц”, үнийн тогтвортой байдал нь хамгийн чухал шаардлагад тооцогддог бөгөөд шинэчлэлийн Засгийн газар шатахууны нийт нөөцийн хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэн ба үүний үр дүнд шатахууны 60 хоногийн нөөцтэй боллоо. Түүнээс гадна нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэнд өрсөлдөөнийг бий болгож худалдан авалтын таатай нөхцөл бүрдүүлэх хүрээнд экспортолж буй түүхий тосны оронд МГЛ-93 бензинийг худалдан авч, энэ хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаа. Эдгээр арга хэмжээний үр дүнд бензиний жижиглэнгийн үнэ 2012 оны наймдугаар сараас өнөөг хүртэлх хоёр жилийн хугацаанд тогтвортой байна. Бензиний жижиглэнгийн үнэ литр тутамд 50 төгрөгөөр буурч, 40 төгрөгөөр өссөн ба үүнийг дүгнэхэд 10 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.

 

Гурав. МОНГОЛДОО ҮЛДЭХ АЛТНЫ ХЭМЖЭЭ 3.5 ТОННООР НЭМЭГДЛЭЭ

Алтны худалдааг ил тод болгох зорилгоор "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт” оруулав. Алт олборлогчид нь бүтээгдэхүүнээ Монголбанкинд төгрөгөөр худалдсан тохиолдолд нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувиар тооцохоор болгон хөрш зэргэлдээ орнуудын төвшинд хүргэж бууруулав. Монголбанкаар дамжуулахгүй шууд гадагшаа борлуулах тохиолдолд (суурь роялти таван хувь, үнийн өсөлтөөс хамаарч таван хувь) өндөр татвар төлнө. Тус зохицуулалтын үр дүнд энэ оны есдүгээр сарын 08-ны байдлаар Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 7.5 тоннд хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.5 тонноор нэмэгдсэн байна. Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэх тусам гадаад валютын нөөц өсч валютын ханш тогтворжих улмаар эдийн засгийн өсөлт урт хугацаанд тогтвортой байх боломж нэмэгдэнэ. Алтны олборлолтыг дэмжих зорилгоор Уул уурхайн болон Эдийн засгийн хөгжлийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар "Алтны салбарын санхүүжилтийг дэмжих хөтөлбөр"-ийг баталлаа. Үндэсний хэмжээний томоохон арилжааны банкуудаар дамжуулан тус хөтөлбөрийн хүрээнд 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгож байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд 2014 оны эцэст 30 орчим тонн алт ("Оюутолгой ХХК”-ийн энэ онд зэсийн баяжмалтай хамт экспортлогдох алтны хэмжээг ойролцоогоор 20 тн гэж тооцон олборлохоор төлөвлөж байна.

 

Дөрөв.ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТААТАЙ ОРЧИН БҮРДЛЭЭ

Газрын тосны салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх өрсөлдөх чадвартай эрх зүйн орчин бий болголоо. Шинэчлэн найруулсан "Газрын тосны тухай хуулиар "Уламжлалт газрын тос” буюу түүхий тос, байгалийн хий, "Уламжлалт бус газрын тос”буюу шатдаг занар, занарын хий, байгалийн битум, нүүрсний давхаргын метан хий, тослог элс зэрэг баялгийн эрэл, хайгуул, олборлолт, нөхөн сэргээлттэй холбогдсон харилцааг зохицуулна. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед болон хууль батлагдсаны дараа эрлийн ажлын гэрээ байгуулах 30 гаруй санал ирсэн байна. Үүнээс 80 орчим хувь нь уламжлалт бус газрын тос, тухайлбал занар, нүүрсний давхаргын метан хийг хамарч байна. Монгол Улс анх удаа байгалийн хийгээ илрүүллээ.Манай улс анх удаа байгалийн хийгээ илрүүлж түүнийгээ ашиглах боломжтой боллоо. Таван толгойн ордын нүүрсний дав-харгын метан хийн таамаг нөөц өнөөгийн байдлаар 60 орчим сая тонн гэж тооцогдож байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад метан хийг ашиглах боломжтой юм.Энэ хийг ашиглах бүтээн байгуулалтын ажлын ТЭЗҮ-ийг хийж эхлээд байна.Ийнхүү Газрын тосны тухай хууль батлагдсанаар нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий Хийн салбар хөгжих боломж бүрдэж байна. "Эрдэнэс Тавантолгой” ХК Солонгосын "Корей газ” компанитай нүүрсний давхаргын метан хий олборлох талаар хамтран ажиллах гэрээг 2014 оны наймдугаар сарын 14-ний өдөр байгууллаа. Газрын тос, шатдаг занар Монгол-2014 "Oil and oil shale Mongolia-2014”олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт есдүгээр сард анх удаагаа зохион байгуулагдлаа. Энэ чуулга уулзалтанд газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг Rosnept, Petrochina, Britishgas, Sinopec, State oil, Genie Oil зэрэг дэлхийн том корпорациудын төлөөлөлөөс гадна бусад компани, байгууллагын 300 орчим төлөөлөгчид оролцлоо. Мөн Нүүрсний давхаргын метан хийн эрлийн ажлын гэрээг Газрын тосны газар "Эрдэнэс Таван толгой” ХК, "Монголын алт” ХХК-уудтай, мөн Жени Ойл компанитай Шатдаг занарын эрлийн ажлын гэрээг тус тус байгууллаа. Газрын тосны экспорт 35 хувиар нэмэгдлээ.Монгол Улс албан ёсоор Газрын тос экспортлогч орон болсон бөгөөд, 2014 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсөвт 220 орчим тэрбум төгрөгийг тус салбараас төвлөрүүлэхээр ажиллаж байна. Тус салбарын хөрөнгө оруулалт өнгөрсөн хугацаанд 2.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Цаашид газрын тосны хэд хэдэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдахаас гадна, уламжлалт бус газрын тос буюу занар, тодруулбал нүүрсний давхаргын метан хийн олон эрлийн ажлын гэрээ байгуулагдсаар байна. Ийнхүү экспортын дээд амжилтыг тогтоосон үйл явдал болсоныг тэмдэглэхэд таатай байна. Эрдэс баялгийн экспортын хэмжээ 2014 оны эхний найман сарын байдлаар 2.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36,3 хувиар нэмэгдсэн бол, газрын тосны экспортын хэмжээ 35 хувиар нэмэгдэж энэхүү хэмжээ нь түүхэн амжилтыг тогтоогоод байна.

 

Тав.ТАВАН ТОЛГОЙН ОРДЫГ АШИГЛАХАД ШААРДАГДАХ ДЭД БҮТЦИЙГ БАРИХ ШИЙДВЭРҮҮД ЭЦЭСЛЭГДЛЭЭ. ЗАРИМ СТРАТЕГИЙН ОРДУУД ЭРГЭЛТЭНД ОРЛОО

1. Тавантолгойн орд нөөцийг ашиглах бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа.Урт хугацаанд үргэлжилсэн Нүүрсний үнийн уналтаас шалтгаалан тус орд дээр дотоод, гадаадын хөрөнгө оруулалагчийг сонгох үйл ажиллагааг Засгийн газрын шийдвэрээр хойшлуулсан юм. Түүнчлэн Тавантолгойн ордыг тойрсон дэд бүтцийг барьсанаар "Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэлгээ нэмэгдэнэ гэж тооцсон болно. •Тавантолгой-Гашуун сухайтын чиг-лэлийн төмөр зам, Тавантолгойн ордод цахилгаан станцыг барих ажлыг хариуцах төслийн нэгжийг байгуулах, ТЭЗҮ-ийг хийх зэрэг асуудлыг Чингис бондын хөрөнгөнөөс санхүүжүүллээ. •Тавантолгойн ордод баригдах цахилгаан станцыг барих, санхүүжүүлэхэд хамтарч ажиллахаар "Рио Тинто” компанитай гэрээ байгуулсан. •Гашуун-Сухайт боомтын 20 орчим км төмөр зам барих болон санхүүжилтийг хариуцан ажиллах "Гашуун-Сухайт” ХХК байгуулагдаж, улмаар тус төмөр замыг 2014-2015 онд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. •Өмнөд хөрш БНХАУ-тай транзит тээврийн гэрээ, хэлэлцээр байгуулагдав. Ийнхүү Тавантолгойн ордыг ашиглахад шаардагдах дэд бүтэцтэй холбогдсон бүх шийдвэр гарлаа. Мөн Засгийн газраас Тавантолгойн ордод дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг сонгох хэлэлцээрийг үргэлжлүүлэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. 2/ Цагаан суваргын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэрийг УИХ гаргасан. Цагаан суваргын зэс молбединий баяжуулах үйлдвэр 2016 онд ашиглалтанд орж жилд дунджаар 300 мянган тн зэсийн баяжмал үйлдвэрлэж экспортлоно. 3/ Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах бэлтгэл ажил дууслаа. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсон

 

Зургаа.ХҮРЭН НҮҮРСИЙГ ХИЙЖҮҮЛЖ ЭКСПОРТЛОХ ТОМООХОН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭВ

Жилд 100 орчим сая тн хүрэн нүүрсийг хийжүүлэх хүчин чадал бүхий аж үйлдвэрийн цогцолборын төслийг эхлүүлэв. Монгол Улсын Ерөнхий сайдын 2013 оны аравдугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Уул уурхайн яам тус улсын Синопек корпорацитай хамтран Хүрэн нүүрснээс шатдаг хийн түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулахаар санамж бичиг байгуулсан. Түүнчлэн 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн Уул уурхайн яамны дэргэд төслийн нэгж байгуулагдан ажиллаж байна. БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Уул уурхайн яам, БНХАУ-ын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны хооронд "Нүүрснээс байгалийн хий үйлдвэрлэх, экспортлох” төслийг хамтран хэрэгжүүлэх, дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрийг байгууллаа. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгч хуулийн этгээдүүдийн хооронд Хамтын ажиллагааны гэрээ /Framework Agreement/ байгуулахаар ажиллаж байна. Өнөөгийн байдлаар төслийн нэгж болон Синопек корпораци хамтран төслийн урьдчилсан ТЭЗҮ-г боловсруулж дуусаад байна. Уг төслийн санхүүжилт үйлдвэрлэх шатдаг хийн хэмжээнээс хамааран 30 орчим тэрбум ам.доллар болно гэсэн тооцоо гарсан байна. Энэ төсөл хэрэгжсэнээр жилд 16 тэрбум куб метр хий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр баригдана. Гарах бүтээгдэхүүний 10 орчим хувиар нь Нийслэл хотын хэрэгцээг хангаж, 90 орчим хувийг нь экспортлох юм.

 

Долоо.ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ТОМООХОНД ТООЦОГДОХ ОЮУТОЛГОЙН ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэрийг 2012 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орууллаа. "Оюутолгой” ХХК 2014 онд нийт 700.0 мянган.тн зэсийн баяжмал борлуулахаар төлөвлөн ажиллаж байна. Тус компанийн ил уурхайн олборлолт, баяжуулалт болон маркетинг борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Зэсийн баяжмалын экспортын энэ оны наймдугаар сарын хэмжээ өнгөрсөн оны наймдугаар сартай харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна. Оюутолгойн далд уурхайн санхүү-жилтийн асуудлыг энэ есдүгээр сард багтаан шийдвэрлэхээр хоёр тал идэвхтэй хамтран ажиллаж байна. Хөрөнгө оруулагч талаас далд уурхайг ашиглахтай холбогдуулж ТЭЗҮ-д оруулах тодотголыг ЭБМЗ-д энэ оны зургадугаар сарын 31-ний дотор ирүүлэхээр тохирсон боловч одоогийн байдлаар ирүүлээгүй байна. Харин хөрөнгө оруулагч нөөцийн тайлангаа ирүүлсэн тул шинжээчид томилогдон ажиллаж дүгнэлтээ гаргасан болно. Харин "Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2014 оны аравдугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаараа төслийн ТЭЗҮ-ийн тодотголоо хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байна.

 

Найм.ГЕОЛОГИ, СУДАЛГААНЫ АЖЛЫН ДАЛАЙЦЫГ НЭМЭГДҮҮЛЖ, ЭРДЭНЭСИЙН САН ХӨМРӨГИЙГ АРВИЖУУЛАВ

Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажилд зарцуулах хөрөнгө оруулалт 2012 онд дөрвөн тэрбум төгрөг байсан бол 2014 онд арван тэрбум төгрөгт хүргэж хоёр дахин өсгөлөө. 1:50,000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн 31.14 хувийг хамруулан, ашигт малтмалын хэтийн төлөв бүхий 120 гаруй илрэлийг шинээр бүртгээд байна. Мөн шинжлэх ухаан, онол, судалгааны өөр өөр арга аргачлалаар боловсруулсан геологийн судалгааны материалуудыг нэгтгэн Улсын геологийн 1:200,000-ны масштабын иж бүрдэл зураг зохиох ажлаар нийт нутаг дэвсгэрийн 86 орчим хувьд гүйцэтгэн орчин үеийн мэдээллийн нэгдсэн санг үүсгээд байна. Уул уурхайн яам байгуулагдсанаас хойш (2012 оны аравдугаар сараас) ашигт малтмалын 294 ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, 260 уурхай, уулын үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хүлээн аваад байна. Ашигт малтмалын нөөцийг тайлагнах олон улсын стандартын хороо (CRIRSCO-Committee for Mineral Reserves Interna-tional Reporting Standards)-д гишүүнээр элсэж уг байгууллагын жишиг загварт суурилсан хайгуулын ажлын үр дүн, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийг нээлттэйгээр тайлагнах Монгол Улсын заавар (MRC-Code) боловсруулав. Монголын геологичдыг олон улсын жишигт хүргэх, эрэл, хайгуул, үнэлгээний тогтолцоог дэлхийн төвшинд хүргэж шинэчлэхээр Ашигт малтмалын баялаг, ордын нөөц тайлагнах Үндэсний хороог (MRC) байгуулан ажиллахаар ажиллаж байна. Өнгөрсөн хоёржилийн хугацаанд нийт 22 баяжуулах үйлдвэр ашиглалтад орсон болно.

 

Ес. САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ОРЧИН УРТ ХУГАЦААНД ТОГТВОРТОЙ, ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛСОН

"Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд дараах гурван зорилгоор өөрчлөлтийг оруулсан. Үүнд: 1. Хайгуулын тусгай зөвшөөрлийг төрөөс тогтоосон газар нутагт солбицлоор олгож эрдэс баялгийн нөөцийг арвижуулах; 2. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх; 3. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зэрэг болно. 1/ Салбарын хөрөнгө оруулалтын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байсан "106 тусгай зөвшөөрөл”-ийн асуудлыг хуулийн дагуу шийдэж байна. Mонгол Улсын шүүхээс 106 ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг /лиценз/ тухайн үеийн Ашигт малтмалын газрын удирдлага "хууль зөрчиж” өргөдлийн дарааллаар олгосныг тогтоон, уг шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгохыг даалгасан. Гурван шатны шүүхээс дээрх 106 лицензийг хуульд заасны дагуу сонгон шалгаруулалтаар олгохоор шийдвэрлэсэн тул Засгийн газрын 216 дугаар тогтоолоор "Cонгон шалгаруулалтын журам”-ыг 2014 оны долдугаар сарын 4-ний өдөр батлан гаргасан. Энэ журмын гол зорилго нь сонгон шалгаруулалтад оролцох нийт аж ахуйн нэгжүүдэд ижил, тэгш боломж олгох, төр болон өмнө нь тухайн талбайд лиценз эзэмшиж байсан аж ахуйн нэгжид хохирол учруулахгүй байх явдал юм. 2/ Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор Хайгуулын тусгай зөвшөөрлийгтөрөөс зарласан талбайд солбицлоор олгохоор болсон. Нийт газар нутгийн 19.88 хувьд, үүнээс 13.39 хувийг өргөдлөөр, 6.49 хувийг сонгон шалгаруулалтаар олгоно. Ингэснээр хайгуулын ажлыг анхнаас нь цэгцтэй, эмх замбараатай эрхлэх нөхцөл бүрдэж байна. 4/ "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

 

Арав. УУЛ УУРХАЙН САЛБАРТ ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЖ САЛБАРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БОЛЛОО

Геологи, уул уурхай, газрын тосны салбартай холбогдон төр газраас гарсан шийдвэрийг олон нийтэд хүргэх, салбарын эдийн засаг, статистикийн үзүүлэлтүүдийг олон нийтэд мэдээлэх, сурталчлан таниулах болон хэвлэл мэдээллийн салбараас сонирхож буй анхаарал татсан асуудалд хариулт өгөх зорилготойгоор "Ил тодуул уурхай” хэвлэлийн бага хурлыг 23 удаа амжилттай зохион байгуулсан. Тус бага хурал сар бүрийн сүүлчийн долоо хоногийн лхагва гаригт хуралддаг ба ингэснээр салбарын үйл ажиллагаа Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд нээлттэй болсон. Мөн Эрдэс баялгийн Бодлогын зөвлөл байгуулагдлаа. Энэхүү Бодлогын зөвлөлийн зорилго нь Эрдэс баялгийн салбарын бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрхзүйн орчныг боловсронгуй болгох, улмаар хууль санаачлагчдын хуулийн төсөлд судалгаанд үндэслэсэн санал, зөвлөмж гаргах, салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хөгжлийн стратеги, салбарын ойрын болон дунд, урт хугацааны хөтөлбөр боловсруулахад оролцох, мөн олон нийттэй харилцах төлөвлөгөөг боловсруулахад хамтарч ажиллан судалгаанд суурилсан бодит, тэнцвэртэй мэдээллийг дотоод, гадаадад түгээн таниулж сурталчлах явдал юм. Уул уурхайн яамнаас гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зориулсан томоохон чуулга уулзалтуудыг зохион байгуулж салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж байна. Хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлээр Дэлхийн банк, Герман, Япон, Америк болон Австрали зэрэг оронтой хамтарсан төслүүдийг хэрэгжүүлж ирлээ. Түүнчлэн Уул уурхайн яамны зүгээс "Discover mongolia”, "Coal Mongolia”, "Эрдэс баялгийн салбар 2025”, "Oil and oil shale” зэрэг томоохон чуулга уулзалтыг дангаар болон түншлэгч байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгууллаа. Төр ба хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын хими, химич технологийн холбоо, Монголын жонш олборлогч үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Нүүрс ассиоцаци, Монголын үйлдвэрлэлийн геологийн холбоо болон Үнэт цаас эрхлэгчдийн холбоо зэрэг ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан болно.

 

УУЛ УУРХАЙН ЯАМ


Уул уурхайн салбарт авч хэрэгжүүлсэн арван том арга хэмжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ройтерс: Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлох боломжийг эрэлхийлсэн хэвээр

  Энэтхэг улс ган үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай түүхий эд болох ...

Өнөөдөр, 16:51
2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2025 оны "Өвөр Монголыг ойлгох нь" оны уулзалт 11-р сарын 29-ний өдөр ...

Өнөөдөр, 16:06
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоож, зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

Өнөөдөр, 15:39
Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын соёлын амьдралыг ...

Өнөөдөр, 15:03
Алтны үнэ дөрвөн сар дараалан өсөж байна

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 2 ...

2025 оны 12 сарын 02, 17 цаг 03 минут
"Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, түүхэн дээд амжилтаа тогтоожээ

  "Эрдэнэс тавантолгой" ХК өнгөрсөн сард 2.4 тонн нүүрс борлуулж, 3.4 ...

2025 оны 12 сарын 02, 15 цаг 26 минут
Украин газрын тосны терминалд цохилт өгч байгааг Казахстан эсэргүүцэв

  Казахстан улс ням гарагт /2025.11.30/ мэдэгдэл гаргахдаа Хар тэнгис ...

2025 оны 12 сарын 01, 14 цаг 07 минут
“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

Өвөр Монголын Өдрийн Сонины хорооноос зохион байгуулж буй “Шинэ ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 58 минут
Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

Хөх хотын гаалийн мэдээлснээр, сүүлийн үеийн байдлаар Хятад, Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 56 минут
Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

Түүх соёл бол хотын амин сүнс. Саяхан болсон хот суурингийн ажлын бага ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 53 минут
Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

Монгол-Хятадын V экспо 08-р сарын 25-нд Хөх хотод нээлтээ хийв. Тус экспо ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 51 минут
Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

Шааньши мужийн Шиань хотын Хүий дүүргийн Сайжяпү тосгон урлагийн намбаа ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 44 минут
Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

Аравдугаар сарын 13-нд болсон Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурал дээр ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 25 минут
Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 23 минут
Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

Тоо баримтаас үзвэл энэ оны эхний хагаст 13 сая 640 мянган гадаадын иргэн ...

2025 оны 11 сарын 19, 11 цаг 20 минут
Зэсийн АМНАТ-аас шалтгаалж шинэ ордууд царцав

  Өнөөгийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр ...

2025 оны 11 сарын 19, 10 цаг 52 минут
Цохилтод өртсөн Новороссийск боомт газрын тос ачиж эхэллээ

Хар тэнгисийн эрэг дэх ОХУ-ын Новороссийск боомт өнгөрсөн баасан гарагт ...

2025 оны 11 сарын 18, 16 цаг 49 минут
Нүүрсний биет хэмжээ жил бүр нэмэгдэж байгаа ч үнэ өсөхгүй хэвээр байна

  2025 оны төгсгөлд нүүрсний экспортыг 83 сая тоннд хүргэх зорилго ...

2025 оны 11 сарын 18, 13 цаг 46 минут
2025 оны 11 сарын 17, 16 цаг 46 минут
"OPEC+" ирэх оны эхний 3 сард газрын тосны гарцын өсөлтийг түр зогсооно

"OPEC+"-ийн найман гишүүн орон арванхоёрдугаар сард түүхий ...

2025 оны 11 сарын 14, 17 цаг 53 минут
“Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-д үүссэн өр төлбөр, зээлийн үлдэгдлийг улсын төсөвт төлж барагдуулна

  Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх ...

2025 оны 11 сарын 14, 16 цаг 28 минут
Нүүрс, зэс, газрын тосны экспорт буурав

  Энэ оны эхний 10 сарын байдлаар манай улсын гадаад худалдааны бараа ...

2025 оны 11 сарын 12, 17 цаг 27 минут
Нүүрсний ерөнхий менежер нь Төр

  Өнөөдөр Монгол Улсад засаглалын хямрал болж байна. Түүхэндээ анх ...

2025 оны 11 сарын 12, 13 цаг 16 минут
Нүүрсний хэргийг мухарлая!

  Нүүрсний хэрэг мандаж, 40 их наядын хулгайн эрэлд улсаараа гарснаас ...

2025 оны 11 сарын 12, 12 цаг 58 минут
#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурлыг ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 47 минут
Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

  Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүд ...

2025 оны 11 сарын 10, 17 цаг 42 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

2025 оны 11 сарын 05, 18 цаг 19 минут
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

2025 оны 11 сарын 05, 17 цаг 45 минут
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

  Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар ...

2025 оны 10 сарын 28, 17 цаг 16 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 08 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани